-
2015 оны 9 сарын 07
Энэ сарын 2-3-нд шилжих шөнө таксинд явж байсан машиныг дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних дөрвөн залуу такси барин “Тоёото Раум” маркын бор шаргал өнгийн 44-78 УНИ улсын дугаартай автомашинд суусан байна. Улмаар машиныг дээрэмдэн зугтжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж, алдагдсан машиныг эрэн сурвалжилж байна. Иймд уг автомашиныг үзсэн харсан хүмүүс яаралтай 102 дугаарын утсанд хандана уу хэмээн хүсч байна. Мэдээллийн нууцыг чанд хадгална.
-
2015 оны 9 сарын 07
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа ”Сүмийн нуга” хоршоо, ”Молор эрдэнийн түрүү” ХХК, ”ИНТОСЭ” ХХК-ийн тариалангийн талбайд очиж, тариаланчидтай уулзлаа. Булган аймгийн хэмжээнд энэ онд 35408 га талбайд улаан буудай, 1293 га талбайд арвай, 42 га талбайд бор будаа тариалжээ. 6, 7 дугаар сард хэт халж, хур тунадас багатай байсан нь таримал ургамлын чийг хамгийн ихээр шаарддаг үетэй давхацсан нь хураан авах ургацын хэмжээг бууруулж байна. Гэхдээ ургацын бууралт нь хөрсөнд байсан нөөц чийгийн хэмжээ, газар тариалангийн бүс бүслүүр далайн түвшнээс өргөгдсөн байдал, талбайн байрлал зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн тариалангийн технологийг баримталж байгаа үзүүлэлт ч нөлөөлж байна гэж аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.
Аймгийн удирдлагууд болон тариалан эрхлэгчид ургац алдсан аж ахуйн нэгжүүдийн Улсын үрийн нөөцөөс болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан үрийн будаа, хор, шатахууны зээлийн эргэн төлөлтийг дараа жил рүү шилжүүлэн хойшлуулах санал тавьж байна. Мөн нутагшсан сортын үрийг ирэх жилийн тариалалтад нөөцлөх талаар тодорхой шийдвэр гаргаж, хүнсний буудайн борлуулалтын эхэнд нөөцлүүлэх шаардлагтай байгааг хэллээ. Энэ жил Булган аймаг 45750 тонн улаан буудай хураан авахаар төлөвлөсөн ч урьдчилсан балансаар нийт ургацын 30-35 хувийг алдаж, нийт авах буудайн хэмжээ 15.0 мянган тонноор буурахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 130 иргэн, 11 автомашин, нийт 154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
-
2015 оны 9 сарын 07
Өчигдөр Гватемалд сонгуулийн санал хураалтыг албан ёсоор хаасан. Энэхүү сонгуулиар улс төрийн гүн хямралд өртсөн гватемалчууд Ерөнхийлөгч болон Конгрессын төлөөлөгчдийг сонгож байгаа юм.
-
2015 оны 9 сарын 07
Явган хүний гарц гарам манай улсад тийм ч хангалттай байдаггүй. Ганц нэгэн гарц нь эхнээсээ эвдэрч, баяр наадмын өдрүүдээр олон хүнийг сандаргаж байсан удаатай.
-
2015 оны 9 сарын 07
Өчигдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг, Налуу хэмээх газар 22:11 цагийн үед 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2015 оны 9 сарын 07
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 33 дахь дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 33 дахь дугаар өнөөдөр /2015.09.07/ хэвлэгдэн гарлаа.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Засгийн газарт чиглэл өгөх тухай мөн Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, ““Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийх ажлын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” болон Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.
2015 оны наймдугаар сарын 13-наар огноолсон Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлигт иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжилтэй болгох, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг тавих зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна.
Харин 2015 оны наймдугаар сарын 28-наар огноолсон Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 151 тоот зарлигт Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс даяар ёслон тэмдэглэх, энэхүү түүхт ойг угтаж холбогдох судалгаа шинжилгээ, соёлын бүтээлүүд туурвих, баримтат уран сайхны зохиомж бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг бичихэд оролцсон, төр, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.
Эмхэтгэлийн энэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн ““Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийх ажлын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 265 тоот тогтоолоор “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд 16 аймагт хийх ажлын жагсаалтыг шинэчлэн баталж, эдгээр ажлын технологийн шийдэл болон гүйцэтгэлийн явц, чанар байдал, үр дүн, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд болон холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Шинэ дугаарт мөн “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай”, “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
Газрын тосны үнэ унасантай холбогдуулан Саудын Араб Улс төсвөө танахаар болсон тухай тус улсын Сангийн сайд Ибрахим ал-Ассаф мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэнэ
-
2015 оны 9 сарын 07
Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр будлиантуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж хуульчид үзэж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөөд байна. Тодруулбал Хуульчид маргааш 10:30 цагт Үндсэн хуулийн цэцэд хандах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9666-9570 Батбаяр өмгөөлөгчөөс асуугаарай манайхаан.
Нэмэлт мэдээлэл болгон хэлэхэд нутгийн иргэдийг энэ сарын 12-17-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг нүүлгэх гэнэ.
-
2015 оны 9 сарын 07
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлээд долоо хонож байна. Дөнгөж эхэлсэн даруйдаа хэл ам дагуулж эхэллээ. Тодруулбал, 119 дүгээр цэцэрлэгийн багш 2 настай хүүхдийг зодож, чимхсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Энэ тухай Нийслэлийн Боловсролын газраас анхаарал тавьж, өнөөдөр шалгахаар болжээ. Хэрэв үнэн бол уг багшид хатуу арга хэмжээ авахаа Нийслэлийн Боловсролын газрын дарга анхаарууллаа.
-
2015 оны 9 сарын 07
”Ulaanbaatar 2015”туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Энэ тэмцээний хүрээндУлаанбаатар хотноо Азийн Туялзуур Сэлэмний Холбооны 2015 оны Ерөнхий Ассемблей болж байгаа бөгөөдтус хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид оролцож байна.
Тус тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлэмний 3 төрөл болох epee, foil, sabre төрөлд 15 тамирчин, 4 дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
”Ulaanbaatar 2015”туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй тул нийт ард иргэд, спорт сонирхогч та бүхэн есдүгээр сарын 7-12-ныБуянт-Ухаа спорт цогцолборыг зорин Ази, Номхон далайн орнуудын 34 улсын 210 сэлэмчний тулааныг үзэн, Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй.
Тэмцээний өдрүүд Улсын Драмын Эрдмийн ТеатраасБуянт-Ухаа спорт цогцолборчиглэлд шугамын автобус өглөөний 09.00 цагаас эхлэн цаг тутам үнэ төлбөргүй явах ажээ.
-
2015 оны 9 сарын 07
бүлгийн хуралдаануудыг өнөөдөр хийж, маргааш үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг хэлэлцээр болсноор завсарлалаа.
-
2015 оны 9 сарын 07
Төрийн орон сууцны корпораци нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 28 га газарт “Буянт-Ухаа 2” хорооллыг барихаар төлөвлөсөн. Төслийн 1-р ээлжийн 2592 айлын 9 давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины 7 давхар нэгдсэн автограж, 6 ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн ажлуудыг 2014 оны 6-р сард эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл 62.3 хувьтай үргэлжилж байна.
“Буянт-Ухаа 2″ хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 37 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 54 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Тус хорооллыг 2015 оны 10-р сард ашиглалтад оруулна. Үлдсэн барилгыг 2016 оны 5-р сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгнө.
-
2015 оны 9 сарын 07
Иргэний Зориг Ногоон намынхан Авлига, албан тушаалтнуудыг өршөөх нь буруу хэмээн үзэж өнөөдөр УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлэхээр болжээ.
Уг албан бичигт “Хууль тогтоох эрхэм үйлсэд тань амжилт хүсэхийн хамт Монгол хүн, Монгол төрийг муухай харагдуулж, шударга ёс, төрдөө итгэх түмний итгэлийг үгүй хийх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад анхаарлаа хандуулахыг Танаас хүсч байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, залуу насны ааг омгоор санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн иргэддээ өршөөл үзүүлэх нь энэрэнгүй төрийн ёсон тул дэмжих нь зүйн хэрэг. Харин эрх мэдэл, албан тушаалааурвуулан ашиглаж ард түмний баялагаас хумсалсан авилгачдыг өршөөхийг бид хэрхэвч тэвчих ёсгүй.
Монгол Улс дааж давшгүй их өрөнд баригдан, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, нийгмийн шударга ёс алдагдахад авилгачид, хээл хахуулчид гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад тавьсан хоригийг хүлээн авч, авилгачдыг өөгшүүлэхгүй гэдгээ нотлон харуулах түүхэн боломж Танд ирлээ.
Монгол төр ард иргэддээ энэрэнгүй хандан, харин авилгачдад хатуу цээрлэл үзүүлсэн цагт шударга ёс мөн чанараа олж, төрийн сүр хүчин мандан бадрах болно. Таны саруул ухаанд бид найдаж байна” хэмээн бичжээ.
-
2015 оны 9 сарын 07
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехийн электроникийн инженер дөрвөн залуу нийлж, Монголд анхны лед гэрлийн үйлдвэр байгуулжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцан, бүтээгдэхүүнүүдийг нь үзэж сонирхлоо. Лед гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал хэмнэх, галын аюулгүй, хагарч гэмтэхгүй зэрэг олон давуу талтай гэж Ерөнхий сахйдад танилцууллаа. Цаашид борлуулалтаа нэмэгдүүлж Улаанбаатар хот болон Эрдэнэт хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, гудамж, талбайн гэрэлтүүлгийг хангах боломжтой гэж Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/10801#sthash.HcBl1NIu.dpuf
-
2015 оны 9 сарын 07
Өршөөлийн хуульд дагаж мөрдөх журмын тухай хууль тусгаагүйгээс өнөөдөр ийм байдалтай байна
Өршөөлийн хуулийн хоригоос бусад заалтыг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Гэвч одоогоор өршөөлд хамрагдах гэсэн хүмүүс яах учраа олохгүй, мөн холбогдох газрууд ч заавар чиглэл ирээгүй хэмээн хэрэгжүүлж эхлээгүй байгаа юм.
Тухайлбал, тэнсэн харгалзах ялтай хүмүүс харьяа дүүргийнхээ хороонд очиход ирэх лхагва гарагаас ир хэмээн буцааж байгаа аж.
Харин жолооны эрхийн зөрчилтэй иргэдийн тухайд хэзээнээс хэрэгжих хүлээсэн байдалтай байна.
Энэ бүхэн дээд газруудын уялдаа холбоо муугаас болж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Нэг агентлагийн дарга нь Өршөөлийн хууль маргаашнаас эхэлнэ гэж мэдээлж байхад үлдсэн хүмүүс энэ талаар огт мэдээгүй, чиглэл үүргээ ч гаргаж амжаагүй сууж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.
Өршөөлийн тухай хуулийн зарим хэсэгт МУ-ын ерөнхийлөгч 2015.08.17-ний өдөр е/19 тоот хоригийг тавьсан. Үүнд албан тушаалын гэмт хэргийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зарим хэсгийг өршөөхийг эсэргүүцсэн байсан. Гэхдээ хоригт жирийн иргэд ихээр үйлддэг нийтлэг гэмт хэрэг болох ЭХ-ийн 96.1, 96.2, 147.2, 181.3-ийг өршөөлд хамруулан эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жилийн ялыг хасах нь зүйтэй болох талаар зөвлөсөн.
Гэтэл хоригийг хэлэлцэж ч амжаагүй байхад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү өршөөлийн хуулийн хориг тавиагүй хэсгийг нь хэрэгжүүлж болох талаар яриад эхэлсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм.
Адаглаад хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэх гэж байгаа бол өршөөлийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулж хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан тусгаж өгөх нь зүйтэй юм.
Гэтэл хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлж эхэлснээс үүсэх таагүй үр дагаврыг тооцоолохгүйгээр ийн мэдээлэл хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн нь өнөөдөр багагүй асуудал дагуулаад байгаа юм.
Цаашлаад Өршөөлийн хууль анх гарахдаа л хууль зүйн үйлчлэл нь ойлгомжгүй байсан талаар зарим хуульчид ярьж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг, Захиргааны зөрчил хоёрыг хооронд хольж хутган хамтад нь өршөөсөн нь МУ-ын насанд хүрсэн бүх хүн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд байж байгаад өршөөгдөж байгаа юм шиг л жигтэй нөхцлыг бий болгосон юм.
Энэ өршөөлд замын хөдөлгөөны дүрэм зөрчөөд 5 мянган төгрөгөөр торгуулсан хүмүүс, архи уугаад, хүнтэй маргалдаад торгуулсан, баривчлагдсан иргэд хүртэл хамрагдаж байгаа. Өөр хооронд нь огт зааглаж өгөөгүй.
Ийм байдлаас болж бага зэргийн захиргааны зөрчилтэй хүн ял эдэлж байгаад өршөөлд хамрагдаж байгаа аятай явж байгаа нь нийгэмд сөрөг үр дагавартай юм.
Өөрөөр хэлбэл, Захиргааны зөрчлыг өршөөлд хамруулж байгаа нь ял эдэлсэн этгээд мэт ойлгогдож хууль хэрэглээний хоорондын ялгамжтай байдлыг үгүй хийж байна. Мөн үүнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаагүйгээс иргэд энэ хуулийг яаж хэрэгжүүлэх гээд байгааг ойлгохгүй бие биенээсээ асууж лавлахад хүргээд багйаа юм.
-
2015 оны 9 сарын 07
Өнөөдөр нийслэлчүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, аюулгүй зорчих баталгаа алга болжээ. Нийтийн тээврийн том оврын автобус осол гаргалаа гэх аймшигтай мэдээ бараг өдөр алгасахгүй гарах болов.
-
2015 оны 9 сарын 07
Ерөнхий сайд маргааш БНХАУ-ыг зорино
-
2015 оны 9 сарын 07
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын урилгаар Япон улсын шүдний эмч нар Дархан-Уул аймагт гурван жил дараалан ажиллаж, 1500 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн юм байна. Гэтэл зарим нэг улс төрчид “Японы эмч нар С.Ганбаатарын урилгаар ирээгүй” хэмээн улс төржүүлэхийг чармайж байгаа юм. Уг нь бол урилгатай юу, урилгагүй юу гэдэгтэй гол биш Дархан-Уул аймгийн 1500 орчим хүүхэд шүдний эмчилгээ хийлгэсэн нь эцсийн үр дүн байх байв.