зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5841 5842 5843 5844 5845 5846 5847
  • Өршөөлийн хууль бүрэн хэрэгжиж эхлээгүй байна
    2015 оны 9 сарын 03
    Өршөөлийн хууль өнөөдрөөс хэрэгжиж байгаа талаар хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл онцолж байгаа. Гэвч яг бодитойгоор өршөөлд хуульд хамрагдсан хүн байхгүй байгаа бололтой.
    Тухайлбал, 2015 долдугаар сарын 2-ноос өмнө нь жолооны эрхээ хасуулсан иргэд ЦЕГ-ын харьяа Лицензийн төвд хандахад “Удирдлагуудаас энэ асуудлаар чиглэл ирээгүй. Тиймээс өршөөлийн хуулиар нэг ч хүний эрхийг сэргээхгүй. Эрх сэргээлгэсэн тохиолдолд давтан шалгалт өгөх үү, эс өгөхүү гээд олон асуудлаар чиглэлд бидэнд ирээгүй” гэжээ.
    Өөрөөр хэлбэл, эрх сэргээлгэх хүмүүсийн шууд болоод бүгдийг нь сэргээх үү, эсвэл шалгалт авах уу зэрэг асуудлаар холбогдох удирдлагуудаас нь чиглэл ирээгүй байгаа аж.
    Харин тэнсэн харгалзах болоод ял хойшилсон хүмүүс харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой болж байгаа юм.

  • ХУД-ийн эмнэлэг “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна
    2015 оны 9 сарын 03
    ХУД Эрүүл мэндийн төв “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна
  • Махны экспортыг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад санал хүргүүллээ
    2015 оны 9 сарын 03
    Махны экспортыг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад санал хүргүүллээ
  • Орон нутгуудад гал түймэр тасрахгүй байна
    2015 оны 9 сарын 03
    Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Шодон хус” гэдэг газар (сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т) хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.02-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.

    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар (сумын төвөөс хойд зүгт 70 км-т) ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 5 автомашин, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.02-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
  • Ц.Оюунгэрэл Америкийн Байгалийн Түүхийн музейн захиралтай уулзав
    2015 оны 9 сарын 03
    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр /2015.09.02/ Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннтэй уулзав. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уулзалтын үеэр хэлэхдээ, Америкийн антропологич Рой Чапман Андрюсийн экспедици Монголд ирсэний 100 жилийн ой удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан (1922 оноос 2022 он) Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргах, монголоос авч явсан олдвор, эд зүйлсийн хамтарсан тооллого хийх, энэ хамтарсан тооллогын дүнг олон нийтэд ил тод байлгах талаар ярилцлаа.

    Мөн Рой Чапман Андрюс болон Монголын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд /1924 он/ заасны дагуу ”монголоос авч гарсан чулуулаг, олдворын зүйл төрөл бүрээс нэг ширхэгийг Монголын засгийн газарт буцааж өгөх”, ”хэвлэмэл ном, тайлан бүрээс 3 хувийг Монголын Засгийн газарт өгөх”, ”бүх кино, фото зургаас 2 хувийг Монголын Засгийн газарт өгөх”, ”Өргөө Музей байгуулахад хамтарч ажиллах, музейд олдвор цуглуулгаа бэлтгэхэд нь туслах” зэрэг амлалтуудыг нь биелүүлэх хэрэгтэй байна гэлээ. Түүнчлэн монголын олдворуудыг зөвхөн шинжлэх ухааны зорилгоор ашиглах гэсэн гэрээний заалт биелэгдсэн эсэхийг хамтран шалгах шаардлагатай байна. Үүний тулд Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргая гэсэн санал тавилаа. Тэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байхдаа 2014 оны 03 сарын 13-ны өдөр Америкийн Байгалийн Түүхийн музейн захирал хатагтай Эллен Фаттерт албан тоот илгээсэн боловч хариу ирүүлээгүй тухай дурдаад гэрээ, гэрээний англи орчуулга болон өөрийн илгээж байсан албан тоотын хуулбарыг Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннд музейн захиралд гардуулан өгнө үү хэмээн хүлээлгэн өгсөн юм.

    Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флинн уулзалтын төгсгөлд хэлэхдээ, УИХ-ын гишүүний хүсэлтийн дагуу холбогдох бичиг баримтыг Америкийн Байгалийн Түүхийн музейн захиралд гардуулан өгч, судалсаны үндсэн дээр хариу илгээх болохоо мэдэгдэв. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын албан тушаалыг хаших хугацаандаа гадаад орнуудад хадгалагдаж байсан Монголын 400 гаруй үзмэр, олдворыг эх орондоо эргүүлэн авчирч байжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • М.Энхболд: Манай нам Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ
    2015 оны 9 сарын 03
    М.Энхболд: Манай нам Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ
  • Усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ
    2015 оны 9 сарын 03
    уул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ. Усны тухай хуулийн холбогдох заалт, 2013 онд тухайн үеийн БОНХ-ийн сайдын тушаалаар баталсан Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмыг хэрэгжүүлж, ус зохистой хэрэгжүүлж хэвшүүлэхээр уг ажлыг хийж буй юм байна.

    Туул голын сав газрын захиргаа нь Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 28 дугаар зүйлийн 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг үндэслэн ус ашиглагчдад ус ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулдаг аж.
  • Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2015 оны 9 сарын 03
    НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна
  • Монголын албан хаагчид Оросын түймрийг унтраахаар явлаа
    2015 оны 9 сарын 03
    Онцгой байдлын 50 албан хаагч ОХУ-ыг зорьсон мэдээг хүргэж байнаа. Та бүхний мэдээ, сурвалжлагад хэрэг болох байх.
    Манай умард хөрш ОХУ-ын Сибирийн тойрогт олон мянган гектар газрыг хамарсан ойн түймэр дэгдэж байгаль экологийн болон эд материалын хохирол учирч, хүнд нөхцөл байдал үүсээд байна.
    Иймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас мэргэжлийн гал сөнөөгч, эмч нараас бүрдсэн 50 хүний багийг ОХУ-д томилон ажиллуулахаар болов.
    Өнөөдөр онцгой байдлын албан хаагчид ОХУ-д үүргээ биелүүлэхээр мордож байна.
    Нэмж хэлэхэд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1995 оны Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 2.3 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм.
  • Нийтийн зорчигч тээврийн нэгтгэлийн автобус осол гаргаж 5 хүн гэмтэв
    2015 оны 9 сарын 03
    ХУД-ийн нутаг Наадамчдын зам, 118 дугаар сургуулийн урд замд Нийтийн зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS 106 маркийн автобусны жолооч Т нь Т.Приус маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж 10 настай эрэгэй Б нарын 5 хүн гэмтсэн.
    ХУД-ийн нутаг 3 дугаар хорооны байрны урд 49 дүгээр байрны зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 05 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч М нь ганцаараа явж байсан. \МУ-ын ЗХАБТх-д 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, \54.6.Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна\. гэж заасан . Хичээл сургууль эхэлж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн энэ үед эцэг эхчүүд та бүхэн өөрсдийнхөө хүүхдийн амь нас эрүүл мэндийн төлөө хууль дүрмээ баримтлах хэрэгтэй.
  • Манай дайчид Бээжин хотноо ёслол төгөлдөр алхлаа
    2015 оны 9 сарын 03
    Манай дайчид Бээжин хотноо ёслол төгөлдөр алхлаа
  • Согтуу жолоочийн тоо эрс буурчээ
    2015 оны 9 сарын 03
    2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 400 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж , 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-5 . Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлггөөнд оролцсон явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Замын цагдаагийн алба хаагчид нь гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2722 хүнийг 55 сая 126 мянга 700 зуун төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна.
  • Намуудын дарга нарын уулзалт: Санал тоолдог хар машиныг шүүмжлэв
    2015 оны 9 сарын 03
    Намуудын дарга нарын уулзалт:
  • АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдав
    2015 оны 9 сарын 03
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдав
  • Бээжин хотноо болж буй баярын парадын бичлэг
    2015 оны 9 сарын 03
    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын парад эхэллээ.
  • Дорноговь аймгийн цэцэрлэгүүдийг камержуулжээ
    2015 оны 9 сарын 03
    Орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн Дорноговь аймгийн 20 гаруй цэцэрлэгийн 17 нь энэ онд бүрэн камертай болсон байна.
  • Засгийн газрын үнэт цаас энэ сарын 8-наас арилжаанд гарна
    2015 оны 9 сарын 03
    Засгийн газрын үнэт цаас энэ сарын 8-наас арилжаанд гаргана.
  • Ч.Сайханбилэг: Бээжин явахгүй. Таван толгойг Улаанбаатарт шийднэ
    2015 оны 9 сарын 03
    Ч.Сайханбилэг: Бээжин явахгүй. Таван толгойг Улаанбаатарт шийднэ
  • Таван толгойн бүх ордыг эргэлтэд оруулах зарчмыг ажил хэрэг болго гэв
    2015 оны 9 сарын 03
    “Шийдлийн цаг” уулзалтад Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцлоо.

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 165 дугаар захирамжаар Таван толгойн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн аливаа албан тушаалтныг оролцуулаагүй, мэргэжлийн түвшинд арилжааны зарчмаар компани хооронд хэлэлцээг үргэлжлүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн төлөөллийг оруулан ажиллаж байна. Мөн ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх олон улсын хууль, санхүү болон техникийн зөвлөхүүд ажиллаж байгаа. Таван толгой ордыг цогцоор нь ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, ордын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо судалгааг хийж байна. Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа, үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа хувьцааны үнэ цэнийг өндөр байлгах чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч талтай гурван бүлэг яриа хэлэлцээ хийгээд байна гэж Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбасайхан Ерөнхий сайдад танилцууллаа.

    УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн тодорхой санал, дүгнэлтүүд, УИХ, ЗГ-ын холбогдох тогтоолыг баримтлан, тогтоолын хүрээнд Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Зүүн чиглэл рүү явах төмөр замын яриа хэлэлцээг цаг хугацааны хувьд хамтатган явуулах, болж өгвөл ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллах хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодотгосон юм.

    Мөн Хятадын “Шинхуа” компанитай хэлэлцээгээ үргэлжлүүлж, УИХ-ын ажлын хэсгээс гаргасан чиглэлийн дагуу Таван толгойн бүх ордыг эргэлтэд оруулах зарчмыг ажил хэрэг болгох нь зүйтэй. Төмөр замын 51 хувь нь Монголын төрд байхаар яриа хэлэлцээг хийх ёстой. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын төмөр замын төлөөллийг нэмж оролцуул гэлээ. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын болон бусад эрсдэлийг буулгаж, Монголын талд ногдох үр өгөөжийг аль болох нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг санал санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд санууллаа.

    Мөн энэ үеэр Ерөнхий сайдыг Бээжинд очиж, гэрээ байгуулах гэж байна гэх мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхий сайд Бээжинд айлчлахгүй, БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцоно. Тодорхой хуралдаануудад оролцож, өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай уулзаж, цаг үе, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу ярилцана. Таван толгойн хувьд улс орны эрх ашиг хангагдсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газар шийдээд явна. Таван толгойг энд тэнд биш Улаанбаатар хотод шийднэ. Шийдэхдээ хүрвэл төр засгийн зохих байгууллагаас холбогдох шийдвэрүүд гарсны дараа олон нийтэд нээлттэйгээр шийднэ гэж мэдэгдлээ.

    Ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд Таван толгойн яриа хэлэлцээг үе шаттай үргэлжлүүлж, тухай бүр Засгийн газарт мэдээлж, танилцуулж байхыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • “Итгэл найдвар, Боломж-2015” хагас марафон болно
    2015 оны 9 сарын 03
    “Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банкнаас хамтран Олон нийтэд хөгжлийн бэрхээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчилах, хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчилах зорилготойгоор “Итгэл найдвар, Боломж-2015 Улаанбаатар хагас марафон HOPE AND POSSIBILITY ULAANBAATAR 2015”-ыг зохион байгуулах гэж байна.

    16-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-аас дээш гэсэн насны ангиллаар иргэд хамрагдах боломжтой бөгөөд 3 км, 5 км, 10 км, 21 км гүйх эсвэл алхаж оролцоно.
5841 5842 5843 5844 5845 5846 5847
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    35 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    46 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    59 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    1 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    1 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    1 цаг 35 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    1 цаг 46 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    1 цаг 51 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    17 цаг 10 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    18 цаг 21 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    18 цаг 55 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 2 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    19 цаг 30 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    20 цаг 9 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    20 цаг 23 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    20 цаг 40 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    21 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 18 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    22 цаг 23 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    22 цаг 39 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК