зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5842 5843 5844 5845 5846 5847 5848
  • Гамшгийн үед хэрхэн ажиллах мэдлэг олгоно
    2015 оны 9 сарын 03
    Гамшгийн үед хэрхэн ажиллах мэдлэг олгоно
  • Шүүх хурлыг шоронд биш шүүхийн танхимд хийх хүсэлтийг иргэд гаргажээ
    2015 оны 9 сарын 03
    Дархан-Уул аймгийн 90 гаруй мянган иргэд сонгогчдын итгэл үнэмшил сонголтоор 2 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, сонгогч түмнийхээ итгэлийг даан улмаар Монгол улсын сайд, Ардчилсан намын УИХ дахь бүлгийн даргын албыг хашиж төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлж байсан шударга төрийн түшээ журмын итгэлт нөхөр минь юм.
  • ”Такси” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ
    2015 оны 9 сарын 03
    ”Twins Film” студийн бүтээл ”Такси” инээдмийн уран сайхны кино энэ сарын 4-нд үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.

    00

    Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.

    Нээлтийн үеэр ”Улаанбаатар” такси компаний ажилчид кино театрууд руу үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. ”Такси” киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт, амьлуулсан бөгөад энэ нь түүний анхны гол дүр нь юм байна. Харин дүрүүдэд жүжигчин найруулагч С.Баттулга, Маск продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Өнөржаргал зэрэг олны танил жүжигчдээс гадна инээдмийн кино болохоор хошин урлагийн жүжигчид, залуу уран бүтээлчид гээд их олон уран бүтээлчид оролцон тогложээ.
  • Америкийн орчин үеийн бүжигчид Монголд ирнэ
    2015 оны 9 сарын 03
    Америкийн орчин үеийн бүжигчид Монголд ирнэ
  • Д.Цэрэнтогтох аваргыг сүүлчийн замд нь үдэж 1000 зул өргөв
    2015 оны 9 сарын 03
    Д.Цэрэнтогтох аваргыг сүүлчийн замд нь үдэж 1000 зул өргөв
  • ”Улаанбаатар” олон улсын кино наадам болно
    2015 оны 9 сарын 03
    Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

    Энэхүү кино наадам олон улсын, франц, монгол гэсэн гурван төрлийн хөтөлбөрөөр үзэгчдэд хүрэх юм байна. Наадмын үеэр өнгөрсөн оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд үзэгчдэд толилуулсан бүтээлүүдийг нийтэд хүргэх гэнэ.
  • Бээжин хотноо баярын парад эхэллээ
    2015 оны 9 сарын 03
    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын парад эхэллээ.
  • 2331 жолоочийг 41.68 сая төгрөгөөр торгожээ
    2015 оны 9 сарын 03
    УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
  • ”Мөнхийн реп”-ын дуунууд маргааш эгшиглэнэ
    2015 оны 9 сарын 03
    “Мөнхийн реп” фэнүүдтэйгээ “Crocus Event Hall”-д есдүгээр сарын 4-нд “Hit songs” тоглолтоороо фэнүүдээ дурсамжиндаа буцахыг урьж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх гэж байгаа билээ.

    Тэд анх 2001 оны есдүгээр сарын 11-нд ”Нууцхан хайр” тоглолтоо хийж байжээ. Үүний дараа жилийн зургаадугаар сарын 10-нд ”Бурхан чөтгөр шидтэн” тоглолт, ”Хавар боллоо хайртдаа оч”, ”Чи хайрыг мэдэх үү”, ”Мичид рекордс-н 5 жилийн ой” , ”Мөнхийн реп таван жил”, ”Мөнхийн реп ABC цомог” зэрэг тоглолтуудаа жил болгон хийсээр ирсэн.

    Тус тоглолтын тасалбарын үнэ: 30.000 VIP Tax: 100.000 “Hi-Fi” CD Shop-ын салбаруудаас авах бөгөөд www.easyticket.mn сайтаар захиалах боломжтой. Мөн 1900-1188 -аас захиалан үнэгүй хүргүүлээрэй.
  • Уул уурхайн сайд дарга нараа ажлаас нь чөлөөлжээ
    2015 оны 9 сарын 03
    Уул уурхайн сайд
  • ДАШТ-д оролцох эрхээ авлаа
    2015 оны 9 сарын 03
    Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсад үргэлжилж байна.
  • Галаас таван хүний амийг аварчээ
    2015 оны 9 сарын 03
    Налайх дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Ц.Энхбаатар, Хэв журам, эргүүл хамгаалалтын албаны ахлах ахлагч Ц.Эрхэмбаяр нар шөнийн эргүүлд ажил үүргээ гүйцэтгэж байгаад Налайх дүүргийн гуравдугаар хорооны дэнжид гал гарч байгааг мэдсэн байна.
  • “Дисковер Монголиа-2015” эхэллээ
    2015 оны 9 сарын 03
    Олон улсын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2015” чуулга уулзалт өнөөдөр “Корпорэйт Конвеншн” төвд эхэллээ.

    13 дахь удаагийн чуулга уулзалтад гадаад дотоодын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Уул уурхайн компаниуд, эдийн засагчид, хөрөнгө оруулагчид Монгол Улсад ажиллахад хууль эрх зүйн таатай орчин, засгийн газрын бодлого хийгээд өнөөгийн нөхцөл байдал гэх мэт олон асуудлын чуулганаар хөндөх болно.
  • Парламентийн спикерүүд тунхаглал батална
    2015 оны 9 сарын 03
    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм.
  • “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа
    2015 оны 9 сарын 03
    Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих, төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор хэрэгжүүлж буй “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа.

    Энэхүү аргачлалыг БНСУ-ын Авлигатай тэмцэх ба хүний эрхийн хорооны Авлигын эсрэг санал, санаачилгын үнэлгээ, Авлигын эсрэг өрсөлдөх чадварын үнэлгээний арга зүйд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж боловсруулсан бөгөөд 2013 онд туршилтын журмаар хэрэгжүүлж, 2014 онд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар батлуулан ажилласан юм.

    Шинэчлэн боловсруулсан энэхүү аргачлалд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг төрийн захиргааны байгууллагаас тусад нь боловсруулсан, Шилэн дансны тухай хууль хэрэгжиж буйтай холбогдуулан төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбоотой шалгуурыг нэмж тусгасан зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.

    Аргачлалын дагуу жил бүр үнэлгээ хийх нь төрийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээрх аливаа санал санаачилгыг дэлгэрүүлэхэд дэмжлэг болох төдийгүй өмнөх үнэлгээний дүнтэй харьцуулалт хийх, үйл ажиллагаагаа төлөвлөх, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авахад ач холбогдолтой юм.
  • АТГ-аас 6 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
    2015 оны 9 сарын 03
    Авлигатай тэмцэх газар 2015 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэх, эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    2015 оны 9 сарын 03
    Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    Өршөөл үзүүлэх тухай хуулинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавиад байгаа. Үүнээс болж хоригийг хэлэлцэж дуустал Өршөөлийн хуулийн бусад заалтыг мөрдөөд явах уу, аль эсвэл хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхгүй байх ёстой юу гэх маргаантай асуудлууд ундарсаар байгаа.

    Тэгвэл ард иргэдийн энэ бүх эргэлзээг тайлахын тулд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан болж, өршөөлийн хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлэх нь зөв юм байна гэх дүгнэлтэд хүрээд байгааг бид та бүхэнд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх юм.
    Гэвч энгийн хүн ч уншаад ойлгохоор хоригийг ерөнхийлөгч тавьсан. Тодруулбал, одоо хоригдож байгаа бүх хоригдлыг суллахгүй гэдэг заалт хоригт тусгагдсан. Тэгэхээр ямар хүмүүс Өршөөлд хамрагдах ёстой вэ гэдэг дээр иргэд бас л ойлгохгүй будилж байгаа юм.
    Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Ерөнхийлөгчийн хориг 4.1, 7-д тавигдсан. Тэгэхээр энэ хоригт ороогүй зүйлүүд хэлэлцэгдээд хэрэгжээд явах ёстой. Хуулийн 10.5-д энэ хуулийн хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гарах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан хэрэгтний хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Тэгэхээр ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзагдах үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн харгалзаж суллагдсан иргэний эдлээгүй үлдсэн хугацаа, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ял хойшлуулсан иргэний ял эдлээгүй хугацаа хоригт хамааралгүй. Хүчин төгөлдөр болчихсон учраас өнөөдрөөс хэрэгжээд явна” гэх тайлбарыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, тэнсэнтэй, ял хойшилсон хүмүүс харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад очиж Өршөөлд хамрагдсан тэмдэглэгээг хийлгэж болох юм.
    Тухайлбал, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүнд Өршөөлийн хууль үйлчилнэ.
    Ерөнхийлөгч эдгээр хоёр заалтад хориг тавив
    2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн Өршөөлийн тухай хуулийг баталсан. Улмаар уг хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа.
    Гэвч УИХ-аар Ерөнхийлөгчийн хориг одоог болтол хэлэлцээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ээлжит бус чуулган зарлаад хоригийн асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа юм.

    Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцсэний дараа ял эдэлж буй 730 хүн суллагдана
    Ерөнхийдөө Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцээд дуусгавар болсон тохиолдолд ял эдэлж буй 730 орчим хүн суллагдах тооцоо байгааг ШШГЕГ-аас хэлж байна. Мөн 970 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдаад суллагдана гэж тооцоолохоор нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм байна.
    Мөн ялын зүйл заалтаас хамаараад дахин 770 орчим хүнээс 2 жилийн хорих ял нь хасагдаж, үлдсэн ялаа эдлэх судалгаа байгаа аж. Харин үлдсэн 4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй гэнэ.

    Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал 161 хүн эс өршөөгдөнө
    161 орчим хүн өршөөлд хамрагдахаар орсон байсан боловч Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал энэ хуульд эдгээр 161 хүнд хаагдах юм. Мөн Ерөнхийлөгчөөс 91.1, 91.2, 147.2, 281.3 гэсэн зүйл ангиуддаа тодорхой хэмжээний ял хасаач гэж хориг дээрээ тавьсан байгаа. Энүүгээр бодвол 1700 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдана гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
  • Хөвсгөлд гарсан түймрийг унтрааж чадаагүй байна
    2015 оны 9 сарын 03
    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байрлах Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ
    2015 оны 9 сарын 03
    Туул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ.
  • Төлбөргүй саунд сууж илүү их жин хаях боломж
    2015 оны 9 сарын 03
    Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, төрсний дараах жин нэмэлт зэрэг олон шалтгаанаар бид таргалдаг. Жин нэмсэнээр дуртай хувцасаа өмсөж
5842 5843 5844 5845 5846 5847 5848
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    35 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    46 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    59 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    1 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    1 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    1 цаг 35 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    1 цаг 46 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    1 цаг 51 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    17 цаг 10 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    18 цаг 21 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    18 цаг 55 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 2 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    19 цаг 30 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    20 цаг 9 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    20 цаг 23 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    20 цаг 40 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    21 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 18 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    22 цаг 23 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    22 цаг 39 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК