-
2022 оны 8 сарын 23
УИХ-ын нэгдсэн чуулган болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдах хуваарьтай байсан. Гэвч хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохтой холбоотойгоор тус байнгын хорооны хурал хойшилжээ.
-
2022 оны 8 сарын 23
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Япон улсын төлөөлөгчид өнөөдөр НЗДТГ-т зочлох үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид Улаанбаатар хотын хүн амын дундах амьсгалын дээд замын болон зүрх судасны өвчлөлийн талаарх судалгааг танилцуулав.
-
2022 оны 8 сарын 23
Үүний 61 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.
-
2022 оны 8 сарын 23
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай тусгасан байдаг.
-
2022 оны 8 сарын 23
Уг мэдэгдэлд, Ардчилсан намын бүлгийн даргыг томилохдоо Улсын их хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12-ыг зөрчиж бүлгийн нийт гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан” талаар дурджээ.
-
2022 оны 8 сарын 23
Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Япон Улсын төр, засаг манай улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн үзэж байна.
-
2022 оны 8 сарын 23
Гадаад харилцааны сайд хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн өгөөжийг нэмэгдүүлэх, дижитал эдийн засаг, цахим шилжилт, цахим арилжаа, цахим худалдаа, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалав.
-
2022 оны 8 сарын 23
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөний дагуух Зэлтэр, Эг Хэнтий нуруунаас эхтэй Туул, Балж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна. Харин Хэрлэн голын эхээр мөн Зэлтэр Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.
-
2022 оны 8 сарын 23
Энэ оны ургацын урьдчилсан балансаар 470 мянган тонн үр тариа, үүнээс 441 мянган тонн улаанбуудай, 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо, 56 мянган тонн тосны ургамал, 104 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
-
2022 оны 8 сарын 23
Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Их хуралдай” симпозиум болж байна.
-
2022 оны 8 сарын 23
Токушүкай группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ 50-60 сая ам.долларын хөрөнгө оруулалтааар Монголд Зүрх судасны төв байгуулахаар болжээ. Мөн эмч нарыг сургаж бэлтгэх, харилцан туршлага солилцоход анхаарч ажиллана гэлээ.
-
2022 оны 8 сарын 23
Энэхүү төв нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлох учиртай.
-
2022 оны 8 сарын 23
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2022 оны 8 сарын 23
Хэдхэн хоногийн дараа хүүхэд багачууд, оюутан залуусын сэтгэл догдлон хүлээдэг хичээлийн шинэ жил эхлэх гэж байна.
-
2022 оны 8 сарын 23
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 19-нд танилцуулсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр АИ 95 шатахуун 4210 төгрөг, дизель түлш 4020 төгрөг байжээ. Харин өнөөдрийн байдлаар "Сод Монгол" шатахуун түгээх станцад нэг литр АИ 95 шатахуун 3910 төгрөг, дизель түлш 3730 төгрөгөөр худалдаалж байна.
-
2022 оны 8 сарын 23
АН-ын бүлэг хуралдаж бүлгийн даргаа сонгосон мэдээлэл байна. Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгожээ.
-
2022 оны 8 сарын 23
БНСУ-ын Чанвон хотод пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн найм дахь өдрөө болж байна. Өнөөдөр тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганзориг 561 оноогоор хүрэл медаль хүртлээ. Б.Ганзориг нь гурав хоногийн өмнө 50 метрийн Р4 дасгалд алтан медаль хүртсэн юм.
-
2022 оны 8 сарын 23
Улсын ургацын комиссын хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ жил Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах улаанбуудайн үнэ тогтоосныг зарлалаа.
-
2022 оны 8 сарын 23
Туулын голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд хамаарч буй газар ашиглах эрхийг хэсэгчилсэн байдлаар ИРГЭН Б.Батбаяр, "Эй Эй Энд Эм" ХХК, "Ривер бийч" ХХК дээр хэсэгчилсэн байдлаар газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн ба мөн усны энгийн болон онцгой бүсэд зөвшөөрөлгүй хашаа хайс татсан, газрын зөрчилтэй, орчны тохижилт муутай хогны асуудал бүхий 9 иргэн хуулийн этгээдэд хариуцлага тооцож арга хэмжээг аваад байна.
-
2022 оны 8 сарын 23
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гарсан байна.