-
2022 оны 8 сарын 22
Одоогоор тус замын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийгээд байгаа юм. Ажил ийнхүү удаашралтай байгаа нь газар чөлөөлөлттэй холбоотой гэж гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа. Иргэдийн газар чөлөөлөх нөхөн төлбөрийн хөрөнгийг баталсан.
-
2022 оны 8 сарын 22
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2022 оны 8 сарын 22
Хяналтаар ажиллах хугацаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт Туул голын онцгой хамгаалалтын бүс 35 метр дотор "Дархан үржих хангай" ХХК нь ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож Булган аймаг дахь Цагдаагийн газарт шалгуулахаар хүлээлгэн өгсөн.
-
2022 оны 8 сарын 22
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлжээ. Тус байгууллагаас "ОХУ-ын Роснефть компаниас 2022 оны наймдугаар сард манай улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна. Иймд наймдугаар сард орж ирсэн дотоодод худалдаалагдах Дизель түлш болон Аи-80, Аи-95, Аи-80 автобензиний литр тутмын үнэ бууж зургаадугаар сарын түвшинд очих боломжтой байна.
-
2022 оны 8 сарын 22
Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж.
-
2022 оны 8 сарын 22
УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэг зурсан энэхүү 122 тоот захирамжинд нэг зүйл буруу байгаа нь “Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг хэлэлцэнэ” хэмээсэн нь. Учир нь, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан тогтоол нь гармагцаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг бөгөөд үүнийг Цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан тогтоолыг УИХ хэлэлцдэггүй юм.
-
2022 оны 8 сарын 22
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
-
2022 оны 8 сарын 21
“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар та бидний Зааны Ясан Эрэг хэмээн нэрлэж заншсан Кот-д’Ивуар улсыг онцолж байна. Та бүхэн Кот-д’Ивуар улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 8 сарын 21
Улсын аварга О.Хангай өнөөдөр иргэдэд тарвас үнэгүй тараах өдөрлөг зохиож байна. Өдөрлөг 14:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд хүний хөл тасрахгүй их байгаа юм.
-
2022 оны 8 сарын 21
Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсанд “Шинэхэн Арслан, шинэхэн Аварга болж байсан үеийн сэтгэгдэл төрж байна. Үүнээс хойш Сумогийн спортыг улам ихээр хөгжүүлэх болон олон сайхан сумочид бэлдэхийн төлөө урагшаа” хэмээн бичжээ.
-
2022 оны 8 сарын 21
Хан Хөхүй хайрханд наймдугаар сарын 20-нд буюу өнөөдөр анхны цас оржээ.
-
2022 оны 8 сарын 21
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 101 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Эдгээрийн 81 нь нийслэлд, 20 нь орон нутагт бүртгэгдлээ.
-
2022 оны 8 сарын 21
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Иймд Нарны замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас наймдугаар сарын 22-ний 06:00 цаг хүртэл хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
-
2022 оны 8 сарын 21
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.
-
2022 оны 8 сарын 21
Уг наадамд Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирнэ.
-
2022 оны 8 сарын 21
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрч, нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг анхааруулж байна.
-
2022 оны 8 сарын 21
Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаа билээ
-
2022 оны 8 сарын 21
Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар өндөр бооцоот халз тулаан хийхээр болоод буй. Тодруулбал, 600 сая төгрөгийн бооцоотой тулалдаан зарласан. Тэгвэл уг тулааны тов гарчээ. Ирэх есдүгээр сарын 9-ний 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд товлогдсон байна.
-
2022 оны 8 сарын 21
Тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн P4 дасгалд Г.Ганзориг алтан медаль хүртэж, 25 метрийн P3 дасгалд есдүгээр байрт орлоо. Харин А.Ууганцэцэгийн хувьд олон улсын анхны тэмцээн нь энэ бөгөөд наймдугаар сарын 24-нд P2 дасгалд цэц мэргэнээ сорих юм.
-
2022 оны 8 сарын 21
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.