зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4456 4457 4458 4459 4460 4461 4462
  • Х.Бадамсүрэн орос туслахтайгаа хойд хөршид зугаалаад иржээ
    2017 оны 4 сарын 27
    Анхны тушаалаараа үйлдвэрийн мөнгөөр машин авч, улмаар байрны засвар, тансаг тавилга худалдан авахад нийтдээ хагас тэрбум давсан төгрөг зарцуулаад байгаа Х.Бадамсүрэн захирлын 02 тоот тушаал нь орос бүсгүйг туслахаараа ажилд авах тухай байв.
    Түүний нарийн бичгийн дарга Симоново Анна Юрьевна гэх гуч гаруйхан настай 175 см өндөр нуруутай гоолиг, ямар ч эр хүн эргэж хармаар сайхан “амьтан” аж. Жар гарсан насандаа жаргаж яваа Х.Бадамсүрэнд сүр нэмж, чимэг зүүсэн Анна бүсгүй ч адтай нэгэн бололтой. Гадаад айлчлал болгонд нь дагаж явах төлөвтэй. Тэд хамтдаа ОХУ-д 10 хоногийн томилолтоор “зугаалаад” ирсэн. Одоо харин томилгоогоо жигдрүүлчихээд барууны орнуудаар аялах тов гаргаад сууж байгаа гэсэн. Х.Бадамсүрэн ч унтлагын өрөөгөө 40 саяар тохижуулж, хэнд бяраа гайхуулсан нь одоо тодорхой болж байна.
    Тэрээр сонгон шалгаруулалтгүй томилгоо хийдэг, хувийн тансаглалдаа их хэмжээний мөнгө гаргуулдаг гэх мэт хууль зөрчсөн үйлдлээрээ нийгэмд сөрөг хандлага хэдийнэ авчирсан. Одоо нэрмээс болгож олноос содон орос туслахаараа анхаарал татаж эхэлсэнд МАН-ын удирдах түвшинд хүртэл дургүйцэл илэрсэн сурагтай. Х.Бадамсүрэнгийн балгаар МАН муухай харагдаж байгааг тэд анхаарч, энэ тухай яриа намын байранд өрнөөд эхэлжээ.
    Э.Бат
  • Л.Энх-Амгалан: Зөрчлийн тухай хуулиас улс төрийн ашиг хонжоо битгий хай
    2017 оны 4 сарын 27
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Л.Болд
  • Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд торгуулийн хэмжээ харин ч буурсан
    2017 оны 4 сарын 27
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн хийж байна. Гишүүд асуулт асууж, хариултаа өгсөөр байна.
  • Д.Сарангэрэл: Сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй хар толбыг өнөөгийн парламент гаргалаа
    2017 оны 4 сарын 27
    Д.Сарангэрэл: Сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй хар толбыг өнөөгийн парламент гаргалаа
  • Тавиул мал өсдөггүй
    2017 оны 4 сарын 27
    Нэг ийм яриа байдаг даа. Энэ ч нэг талаар үнэн гэдэг нь амьдрал дээр батлагдчихсан зүйл. Аав маань өнгөрөөд удалгүй аймгийн төв шилжихээр болоод манайх гэдэг айл хэдэн малаа тоо, толгойгоор нь айлд хүлээлгэж өгөөд гарч байлаа. Гэвч өнөө мал маань огт өсдөггүй. Өсөх нь бүү хэл чоно нохой, зуд турьхан гээд хэд хэдээрээ цөөрсөөр юу ч үгүй болчихсон юм.

    Үүнээс гадна үнэхээр “Тавиул мал өсдөггүй” гэж ирээд толгойгоо сэгсэрч суусан нагац ахыгаа санаж байна. Чоно хүртэл яг айлын малыг бариад идчихдэг гэж ирээд ярьж байсан сан. Үүнээс хойш нэг л зүйлийг ойлгосон юм. Хаа хаанаа сэтгэл дутдаг л тал байдаг шиг байгаа юм. Харин яг үүн шиг компаниудын Төрийн өмчийн оролцоо нь ихсээд ирэхээрээ л өсч дэвжихгүй, өр ширээ дийлэхгүй болж байх шиг. Томилогдож очсон дарга нар нь үнэтэй машин сольж, өрөөнийхөө тавилгыг хэдэн зуун саяар нь солихоос биш үр ашигтай ажиллулая, улсын төсөвт их мөнгө төвлөрүүлье, ажилчдынхаа ахуй нөхцлийг сайжруулая гэж боддоггүйтэй л холбоотой. Саяхан даа “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын эзэмшилд байсан 49 хувийг Монгол компани худалдаж авлаа гэж баярлаад л “Эрдэнэт”-ийг ашигтай ажиллуулах өөрсдийн төлөвлөгөөгөө танилцуулж байсан юм даг. Гэтэл эрх баригч намынхан өөрсдийн шахаа, сонгуулийн мөнгө босгохоо л урьтал болгоод хувийн хэвшлээс улаан цагаан дээрэм хийсэн. Шинээр томилогдсон дарга нь 24,5 саяар цалинжаад л, 180 саяар өрөөгөө тохижуулаад л аргагүй “эзэн” хүний ёсоор хандсан. Эдгээрээс ганц л зүйлийг огт ойлгохгүй байгаа нь өмнөх даргын унаж байсан машиныг унаад, хэрэглэж байсан тавилгыг нь хэрэглэчихээр яадаг юм. Тиймээс л Төрийн өмчийн гэх сэтэртэй үйлдвэр газруудын ашиггүй байдал энэ мэт үрэлгэн байдал, танил талын шахаанаас үүдэлтэй бөгөөд өнөөх л Тавиул мал шиг сэтгэл дутагдаж буйн жишээ юм.
  • Нээлттэй хаалганы өдрөөр 300 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ
    2017 оны 4 сарын 27
    Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

    Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр10 цагт эхэлсэн бөгөөд 12 цагийн байдлаар 300 гаруй иргэнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.

    Өдөрлөгийн нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Тамгын газрын дарга Б.Батхуяг, НЭМНДГ-ын дарга Г.Болорсүх нар оролцлоо.
  • УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулж байна
    2017 оны 4 сарын 27
    LIVE: Зөрчлийн хуулийн төслийг хэлэлцэж байна
  • Хууль бус тээвэрлэлттэй тэмцэнэ
    2017 оны 4 сарын 27
    Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ хамтран улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн алба болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.

    Хэлэлцүүлгийн хүрээнд:

    Автотээврийн талаар 2016-2020 онд төрөөс баримтлах бодлого,
    Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр зохион байгуулалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
    Хууль бус тээвэрлэлттэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй төрийн хяналт, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
    Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын бүтэц, орон тоо, зорчигч тээврийн өнөөгийн байдал, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байдал
    Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн материаллаг бааз, эдийн засгийн чадавхийн байдал, төр засгаас шийдвэрлүүлэх зарим асуудал зэргийг хэлэлцлээ.
  • М.Билэгт: Намынхаа нэр хүндийг ч бодолгүйгээр чичлүүлэн байж засах гэж байна
    2017 оны 4 сарын 27
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэг
  • ТҮҮХ ГАЖИХУЙ - (Б.Номинчимэдийн “Аугаа эрин” бүтээлийн шүүмж)
    2017 оны 4 сарын 27
    Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай 2009 онд MN25 телевизийн “Ринг” нэвтрүүлэгт орохдоо “Манайхан Чингис хааны тухай кино, жүжиг, дуурь хийж байна. Гэтэл найруулагчид, зохиолчид маань “Монголын Нууц Товчоон”-оос хальж, гарч чадахгүй байна” гэж хэлж байсныг ерөөсөө мартдаггүй юм.

    Үнэхээр, Урлаг, уран сайхны бүтээл бол гагцхүү түүхийн баримтанд баригдах учиргүй. Харин ч хэдий чинээ уран сайхнаар сэтгэн баяжуулж гэмээнэ төдий чинээ сайн бүтээл төрж, уншигч олон сэтгэлийн цэнгэл эдлэх учиртай.

    Ийм нэгэн сэтгэл сэргээсэн сайхан бүтээл саявтархан мэндэллээ. Энэ нь зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн “Аугаа эрин: Хөх илдний очис”, тэргүүн дэвтэр бүтээл болой. Уул бүтээл хэвлэгдмэгцээ л уншигч, мэргэжлийн судлаач, шүүмжлэгч нарын сонирхлыг татаад эхэлжээ.

    Юуны урьд зохиолийн хэмжээний хувьд багавтар боловч түүхэн үнэ цэнэ, учир явдлын нууц ээдрээг асар ихээр агуулсан “МНТ”-ны 76, 77-р зүйлийг хэрхэн уран сайхнаар баяжуулсан нь хамгийн сонирхолтой байлаа. Өөрөөр хэлбэл, энэхүү зургаа долоон өгүүлбэрийг жар далан хуудас болгон дэлгэрүүлжээ.

    Ер нь энэ хэсэг буюу Тэмүжиний Бэгтэрийг хөнөөсөн шалтаг шалтгаан нь эрдэмтэн судлаачдын байнгын сонирхдог сэдэв билээ. Энд хэд хэдэн ээдрээтэй асуудал байдаг. Үүнд:

    Тэмүжиний Бэгтэрийг хөнөөсөн шалтгаан /шалтаг биш/ нь юу болох талаар
    Тэмүжин Бэгтэр нарын хэн нь ах болох, МНТ зохиогч Сочигэл хатны нэрийг дурдаагүй Бэлгүдэйн эх гэсэн учирт
    Сочигэл хатны Бэлгүдэйгээс зугтсан нь

    Зохиолч эдгээр ээдрээг онцлон авч, уран сайхнаар тайлсанд уг бүтээлийн үнэ цэнэ оршино. Тэгэхдээ зохиолч дээр дурдсан судалгаа шинжилгээний бүтээлийг сайтар эргэцүүлсэн нь илт байна. Тухайлбал:

    Хамаг Монголын хаан сууринд горилогч Таргудай Хирилтугийн үүсгэсэн Нарст уулын найранд Нируны хорин долоон овог, Дарлигиний хорин дөрвөн овогтноос авхуулаад Мэргид, Татаар, Хэрээдийн хан вангууд хүртэл уригдан иржээ. Онцгой сонин зочдын нэг Есүхэйн эм Сочихэл, хүү Бэгтэрээ дагуулан ирсэн нь байлаа. Энэ талаар зохиолч нэлээд дэлгэрэнгүй өгүүлжээ.

    ...Таргудай

    - Олон хэдий намайг тэргүүн хэмээж буй ч онцгой нэгэн зүйл үгүйгээр би хэрхэн өөрийгээ тэргүүн хэмээн хэлж чадах билээ.

    -Таргудай тэргүүнтэн. Таны санааг чилээж буй тэр зүйл юу юм бол? Та үүнийг юуны учир надад өгүүлэв?

    -Хаан эцэг Амбагайд минь Эрхэт Тэнгэрээс эзэн хэмээн тэмдэг болгон хайрласан Хасбуу тамга, дайны догшин Хараа ихт Хар сүлд үгүйгээр Хамаг Монголын хаан хэмээн хэрхэн хэлэгдэх билээ. Тэр тамга эцгийг минь тэнгэрт одсоны дараа Хутула хаанд, Хутула хаанаас Есүхэй баатарт ирчихүй. Өнөө тэр Хасбуу тамга болоод Хараа ихт Хар сүлд танай хот айлд байгаа болно.

    ...-Түмний тусын тулд түүнийг яаруу түргэн олохсон.

    -Хаана нуусныг зөвхөн Өүлэн, Тэмүчин хоёр мэдэх билээ.

    -Бэгтэр, Сочихэл та хоёр мэдэхгүй юм уу?

    -Хэрхэвч мэдэхгүй.Эзэнтэн минь.

    -Түүнийг мэдэж болох уу.

    -Тэргүүн Таргудай. Өүлэний аашийг та мэднэ шүү дээ.Тийм амаргүй.

    -Хэрвээ түүнийг мэдэх аваас Сочихэл бэргэн таныг хатдын ямбанд өргөж,Бэгтэр, Бэлгүдэй хоёр хүүг чинь дэргэдээ аван, асрах болмуй би...

    Сочихэл дуугарсангүй. Гэвч ямар нэгийг санав бололтой, нүд нь сүүмийгээд явчихжээ.(Б.Номинчимэд “Аугаа эрин:Хөх илдний очис” тэргүүн дэвтэр, УБ, 2017,65-66 тал)Энэ хэсэгт, Сочихэл, Бэгтэр нарын Тайчуудтай ойр холбоотой байсан гэсэн эрдэмтдийн таамаглалын нутлахын зэрэгцээ Тэмүжиний Бэгтэрийг хөнөөх болсон учгийг тун ч уран нарийнаар үнэмшихүйцээр зохиомжилжээ.

    Мөн Есүхэй баатарыг их хатан Жибхун, удаахь хатан Баарины Сочихэл, Олхунууд Өүлэн зэрэг хатантай байсан төдийгүй Жибхун үр үгүй тул Бэгтэр Есүхэйн ууган хүү болох агаад ааг омог, бяр чадал ид цэгцэрч живхэрч явааг,

    ....Гэтэл өнөө арван дөрвөн нас хүрч буй Бэгтэрийн гар яг л байвгайн савар шиг баривгар бөгөөд бядлаг аж. Нарийн шуу нь атганд багтамгүй болжээ. Хүзүү нь цээжнээсээ ургаад ирсэн мэт цул хийгээд өндөр. Яг л хар модны хожуул зоочихсон мэт харагдана. Өдий насандаа ийм байгаа юм өсөх насаа дуусгаад ямархан баатар эр болох бол...(Б.Номинчимэд “Аугаа эрин: Хөх илдний очис, тэргүүн дэвтэр”, УБ, 2017,57 тал) хэмээн дүрсэлжээ. Улмаар авга нагац нарынхаа өөдөөс хатуу үг чулуудчихаад “сар хагарч” найр үймэхэд эцгийнх нь алтан амийг хөнөөсөн Жүйн Татаарын Оргулын хатан хүүхдийг хөнөөсөн дүрслэл, Тэмүжин Хасарын хорт сумны өөдөөс сөрөн зогсохдоо хэлж буй эрэмгий үг зэргийг уншихуйяа сонирхолтой. Бэгтэрийг ийнхүү дүрсэлсэн анхдагч бүтээл болно.

    Жамуха Бэлгүдэйд хандан,

    -Өчигдөр оройхон манай анчид ээжтэй чинь таарч, отог дээрээ авчирсан. Бага зэрэг аяншиж ваа бололтой билээ.Өглөө эрт Тайчуудын Таргудайн хүрээнд очоод буцаж яваа хоёр Мэргэд хүмүнтэй хамт явж одсон гэв.

    Ийнхүү гэнэт алга болсон Сочихэл хатныг Мэргидийн отогт очсон гэж дүрсэлсэн нь хожмоо Мэргидийг довтлох үед Сочихэл эхийн тэнд байдгийн учгийг сүвэлжээ.

    Оросын нэрт кино найруулагч Сергей Бодров анх Чингис хааны тухай кино хийхээр Монголд ирж манай уран бүтээлчидтэй уулзжээ. Манайхан холливүүдийн нэрт найруулагчтай хамтарч ажиллах туйлын сонирхолтой байсан ч кино зохиол бөгөөд түүнд гарах Тэмүжиний идэр насны үе, нэн ялангуяа Тэмүжиний Зүрчидийн шоронд байх өгүүлэмж таалагдсангүй. Манайхан ч энэ хэсгээ хасчихвал хамтаръя гэжээ. Харин С.Бодров энэ хэсэг бол миний зохиолын “амь сүнс” гэсэн гэдэг явган яриа бий.

    С.Бодров 15 сая долларын өртөгтэй кино төслөө Казакстанчууд, Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаяевын ивээл дор гүйцэтгэж аль хэдийн дуусчээ. “Түүх гуйвуулсан” гэдэг алдарт шүүмжлэл өрнөөд одоо ч намжиж.

    Тэрээр энэ тухайгаа “Анх киноныхоо зургийг авахаар ирэхэд Монголчууд маш эмзэг хандсан тал бий. Зарим нэг түүхчид энэ бол уран сайхны кино гэдгийг огт ойлгохгүй юм. Уран сайхан үлдэх ёстойг хүлээж аваагүй. Балчир, бага Тэмүжин эцэгтэйгээ ямар харилцаатай байсныг одоо ч бид мэдэхгүй шүү дээ. Ямар нэг кино, уран бүтээлийг хийхдээ хийсвэрээр ургуулан, тааж хийх явдал байдаг. Баримтат кино хийж байгаа биш, уран сайхны кино гэдэг өөр юм аа. Та нар өөрсдөө үзсэн болохоор энэ кино бодот түүхээс арай өөр болсныг мэднэ. Энэ сэдвээр түүхчидтэй бол их маргасаан маргасан. (Сергей Бодров, Миний судсаар монгол цус гүйж байгаа.www.mongolnews.mn, 2013) гэжээ.

    Харин манай “Хөх илдний очис”-ыг зохиогч номынхоо өмнөтгөлд “Залуу хойч үе маань зөвхөн уран сайхны ертөнцөд саатаад зогсохгүй бас XIII зууны Монголынхоо түүхийг танин мэдэх өргөн боломжтой байх үүднээс аль болох түүхэн үнэний зааг хязгаараас халихгүйг эрмэлзлээ...Нэн ялангуяа Тэмүчиний бага насны амьдралын хэсгийг дүрслэхдээ “Монголын нууц товчоо” хэмээх түүхэн их сурвалжийн мэдээллүүдийг аль болох хичээн дагав. Гэсэн хэдий ч ганц нэгэн үйл явдалд дүрийн дотоод сэтгэл зүйг тодруулах, сонирхолтой сайхан болгохын тулд уран сайхан нь давамгайлсан тохиолдол ч бий хэмээн зөрчилтэй зүйл өгүүлсэн нь арга ч үгүй юм.

    Ер нь уран сайхны зохиол бол “түүх бичлэг” биш, түүхэн дүрүүдийг ашигласан шинэ уран бүтээл ч гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр “Түүх гажлаа” гэж уран зохиолч, урлагийнхнаас шаардах нь тун утгагүй агаад түүхээ үнэн мөнөөр бичье гэвэл “түүх бичлэг”-тээ л анхаарах хэрэгтэй.

    С.Бодров тэрхүү хурц өгүүлэмжийг кинондоо заавал суулгасан нь Оросын эрдэмтэн Л.Н Гумилевийн “Сурвалж бичгүүдэд Тэмүжиний 15 жилийн нэн хэцүү, чухал үйл явдлыг өгүүлэлгүй орхиж, намтрыг бүрхэгдүүлжээ...Аз дайрахад зүрчидийг үздэггүй,монголчуудыг таашаадаг нэгэн хятад жанжин байсан ажээ. Тэрбээр зүрчидүүд Тэмүжинг аргалан барьж 13 жил нүхэн шоронд хорьсон гэж бичсэн байна”(Л.Н.Гумилев, А.И.Куркчи, Хар домог, 74 тал) гэснээс улбаатай билээ.

    Харин зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд гуай энэ үеийн бүдэг бадаг явдлыг МНТ-ны 179-р зүйлд:Бас Чингис хаан“Жамуха андад өгүүл” хэмээн өгүүлрүүн: “Урьд боссон бидний (ману маань) Хан эцгийн хөх чун-г уух бүлгээ. Надад урьд босч уугдруун (уугдахад) найтав (атаархав) зэ, чи...гэх буюу Тэмүжин Жамуха багадаа Хэрэйдийн ван ханыд байсан тухай товч мэдээлэлд уялдуулан “Таван жилийн өмнө Есүхэй баатар эцэг нь амьд ахуйдаа Тэмүчинг Туул голын Хар Түнд байх Тоорил ханы шинэхэн сайхан ордонд хүргэж орхиод, нэгэн намрыг Жадараны тэргүүн Хар Хадааны хөвүүн энэхүү Жамухын хамт Тоорил ханд эрхлэн хан хөвүүний ёсоор эрх тааваар, зугаатай сайхан наадаж өнгөрөөсөн юм. Тоорил хан нэвт гэрэлтэх нэгэн хөх чун аяганд цэгээ уух билээ. Няслахад жингэнэн дуугарах, хөх судалтай босоо өндөр тэрхүү хөх чун аягыг зуун гол мөрөн, зургаан их уул нурууны чинадад байх алс өрнийн Загалмайт гүр их улсын эзэн, гэгээн Юужин* (Гэгээн Юужин* - XII зууны дунд үед Ромын поп байсан III Юужин) гэгчээс Тоорил ханд бэлэг болгосон гэлцэх. Хан унтахын өмнө аягандаа цэгээ дүүргэн тавиад, хөвүүдэд “Эртэлж хэн босном, эрдэнийн хөх чунгаас исээ цэгээг уугтун” хэмээхэд Тэмүчин ямагт түрүүлж, Тоорил хан тэр бүрд,

    - Эртэч бялзуухай элдэвлэмүй

    Эртэч хөвүүн эрмэлзмүй хэмээн магтаж, хэг хэг инээсээр толгой юуг нь илдэгсэн.” хэмээн маш сонирхолтойгоор тодруулан гаргасан нь уг зохиолын бас нэгэн шинэлэг санаа, зохиолчийн шинжилгээ судалгаа, эрэл хайлтын үр дүн гэлтэй.

    Ер нь “тэр алдагдсан хугацаа”-нд Тэмүжинг Өэлүн эх нь Тайчуудын аюулаас хамгаалах зорилгоор Ван ханы ордонд байлгахын зэрэгцээ ихэс дээдсийн үрсийг сургадаг “Их малгайн ёс”-нд Онгудын Тодбуха, Хиргисийн Товсаха, Жадараны Жамуха, Сэнгүм нарын хамт суралцуулжээ. Эрх Хар, Жаха Хамбу зэрэг Хэрэйдийн баатруудаар зэвсгийн эрдэм заалгасан зэрэг нь ирээдүйн их хүмүүн болоход маш их нөлөөлсөн нь гарцаагүй агаад энэ тухай нүдээр үзсэн мэт аргагүй сайхан өгүүлжээ. Аль сурвалжид ийн дэлгэрэнгүй өгүүлдэгийг эс мэдэх ч “нээрээ л ийм юм болж дээ” гэж дуу алднам.

    Уг бүтээлийн зөвхөн эхний хэсгийн агуулгыг уудлах төдийд ийм бөлгөө. Цаашид ур хийц, зохиомж хэлбэрийн талаар их зүйл өгүүлж болох ч,

    ....Будан хахсан шөнөөр гагцхүү Бэгтэр гадасны толгой ялгаж үзэх бол Хасар болоод Бэлгүдэй, ер бусад хэн ч гадасны толгой бүү хэл адууны хондлой ч харж үл чадан, очиж мөргөн өшиглүүлэх. Харин Тэмүчин тийм харанхуйд гадасны толгойг тодхон хараад зогсохгүй адууны зүс ялгаж, хялгасны ширхэг ч харах билээ. Хасар түүнд “Шөнө чамайг над руу харахаар аймаар, яг л чоно дэргэд хүрээд ирсэн мэт болдог” гэж хэлдэг юм. Хачиун бол шөнө түүний дэргэд унтахаас ч дөлнө. Нэгэн шөнө Хачиун хар дарж сэрээд өндийхөд дэргэд нь унтаж байсан Тэмүчин мөн сэрэн дүү рүүгээ харсанд зүүднээсээ илүүгээр Тэмүчиний харцнаас айж, бүр ч ихээр ширвээтэн чарлаж билээ. (Б.Номинчимэд “Аугаа эрин: - Хөх илдний очис”, тэргүүн дэвтэр, Уб, 2017,124 тал)хэмээн Тэмүжин Чингис хаанытухай өмнө хэний ч хэлээгүй өвөрмөц агаад тас харанхуй шөнөөр адуу малаа адуулдаг монгол хүний л ухаж ойлгох гайхам сайхан дүрслэл эшлэн түр жаргаая. Хүүхэд залуус маань энэ сайхан үүх түүхийн ертөцөөр аялагтун.

    Төгсгөлийн оронд,Монголын уран зохиолын түүхэнд олон арван түүхэн баатарын тухай олон арван түүхэн зохиол (роман) гарчээ. Одоо ч гарсаар байна. Баатар баатар дотроо Эзэн Чингис хааны тухай, түүх түүх дотроо Монголын түүх уран зохиолын хосгүй үнэт өв “Монголын нууц товчоо”-ны түүхэн баримтад тулгуурлан түүхэн роман бичнэ гэдэг, их зохиолч Ванчинбалын Инжаннашийн тогтоосон эгнэшгүй хэмжүүрт (Хөх судар) дөхнө гэдэг тун хүчир даваа гэдэг нь мэдээж хэрэг ч орчин цагийн нэгэн шинэ, сайхан зохиолын хөх салхийг эрхэм зохиолч Баасангийн Номинчимэд гуай ч салхилуулах нь ч салхилуулчихлаа. Яаж салхилахыг харж сууя даа.



    МУИС-ийнбагш ЧОЙЖАНЦАНГИЙН БАТТУЛГА
  • Чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна
    2017 оны 4 сарын 27
    УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

  • Дуучин МУСТА Э.Чулуунчимэг уран бүтээлийн 3 дахь хүүхдээ өлгийдлөө
    2017 оны 4 сарын 27
    Нийтийн дууны эрхэмсэг бүсгүйчүүдийн нэг Э.Чулуунчимэг бие даасан уран бүтээлийн 3 дахь цомгоо өлгийдөн авлаа.
  • 29-р сургуулийн захирлаар Н.Сарантуяаг томиллоо
    2017 оны 4 сарын 27
    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар ажлаас нь халах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.

  • Элчин сайдууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2017 оны 4 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Замби Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • Д.Дорлигжав: Ард нийтийн санал асуулгаар шийдсэн шүү гэж хэлээд маргааш юу ч хийж мэдэхээр байна
    2017 оны 4 сарын 27
    Ардчилсан намын гишүүн Д.Дорлигжав өнөөдөр мэдээлэл хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
  • Яллагдагчаар татагдсан А.Гантулга 461 дүгээр ангид хоригдож байна
    2017 оны 4 сарын 27
    Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нь “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна.

    А.Гантулгыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна.
  • Англи хэлний чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдана
    2017 оны 4 сарын 27
    Англи хэлний чуулганыг “Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаас гурав дахь жилдээ ирэх тавдугаар сарын хоёрны өдөр Улаанбаатар хотноо зохион
  • Хууль бусаар нааж байрлуулсан 8000 гаруй зар, хуудсыг хуулжээ
    2017 оны 4 сарын 27
    Улаанбаатар хотын зам талбай, гэрэлтүүлгийн шон, бусад нийтийн эзэмшлийн хана, хашаа, хайсан дээр маш их зарлал нааж, орчныг бохирдуулдаг. Энэ нь зам талбай цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад маш их хүндрэл учруулж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Аригуун хэлэхдээ “Зам талбай дээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлын хажуугаар шон, хана туурган дээр байгаа зарлал наалтуудыг хуулах үйл ажиллагаанд маш их цаг зарцуулж, эргээд хог хаягдал бий болгож, орчныг бохирдуулахад нөлөөлж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж, зар сурталчилгааны холбогдох хуулийн дагуу болон НИТХ-ын 63 дугаар тогтоолын дагуу уг үйл ажиллагаагаа ном журмаар нь явуулахыг уриалж байна.” хэмээлээ.

    Зарлал, сурталчилгааны хуудас наадагтай холбоотойгоор аюч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “НИТХ-ын 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2017 оны эхний 3 сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 8000 гаруй зар, хуудсыг хурааж ажиллалаа. Тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид хариуцлагыг чангаруулж, хууль бусаар гулгаа массаж, саун гэх зарыг гудамж талбайд ил байрлуулсан бол шүүхээр баривчлуулах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийг хууль бус ийм төрлийн ажилд оролцохгүй байхыг анхааруулж байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Монголын хэвлэлийн эрх чөлөө 9 байраар ухарчээ
    2017 оны 4 сарын 27
    Иргэдийн мэдэх эрхэнд халдаад байгаа энэ үед хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагаас жил бүр гаргадаг
  • Баянхонгорын Ө.Пүрэвсүрэн дахин давтагдашгүй амжилт үзүүлэв
    2017 оны 4 сарын 27
    Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2017 оны өсвөр үеийн УАШТ хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж, жин тус бүр аваргууд тодров. Хоёр дахь өдөр хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100, охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн барилдаан боллоо. Охидын 56 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, өсвөр үеийн УАШТ-д таван жил (2013-2017 он) дараалан түрүүлж, дахин давтагдашгүй амжилтын эзэн болсон юм. Хөвгүүдийн 46 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Э.Төгсжаргал хошой аварга болсон бол 54 кг-д ТСБТСДуС-ийн Б.Буянтогтох, 63 кг-д Баянхонгор аймгийн Э.Бямбадорж, 76 кг-д “Алдар” спорт хорооны Ц.Эрдэнэчулуун, 100 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Б.Энх-Оргил, охидын 38 кг-д Архангай аймгийн Г.Оюундарь, 43 кг-д Чингэлтэй дүүргийн А.Энхзул, 49 кг-д Сэлэнгэ аймгийн Д.Отгонжаргал, 65 кг-д “Женко” клубийн Д.Түмэнхүслэн нар анх удаа түрүүлэв. Хөвгүүдийн багийн дүнгээр Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клуб 53 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб 47, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 46 оноогоор удааллаа. Охидын багийн дүнг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 60, Мягмаржав, Батзориг дасгалжуулагчтай Архангай аймаг 57, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 50 оноотой алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өсвөр үеийн багийн УАШТ болно. Багийн тэмцээнд хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний найман байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

    Хоёр дахь өдрийн дүн:
    Хөвгүүдийн 46 кг (46 бөх): 1. Э.Төгсжаргал (Дархан-Уул, Мегастарс) 2. Э.Сумъябазар (Багахангай дүүрэг) 3. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), Л.Мөнхтөр (Увс)
    54 кг (45): 1. Б.Буянтогтох (ТСБТСДуС) 2. О.Түвшинжаргал (Өвөрхангай) 3. Б.Дашзэвэг (Багахангай дүүрэг), О.Мөнх-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)
    63 кг (40): 1. Э.Бямбадорж (Баянхонгор) 2. М.Адъяанацаг (Өвөрхангай) 3. А.Цэрэн-Очир (Хан-Уул дүүрэг), М.Тэмүүжин (Соёмбо)
    76 кг (28): 1. Ц.Эрдэнэчулуун (Алдар) 2. Т.Бөхчулуун (Хөх эрчис) 3. М.Билгүүтэй (Налайх, Мөнхийн хүчтэн), Б.Балжинням (Сэлэнгэ)
    100 кг (19): 1. Б.Энх-Оргил (Дархан-Уул, Мегастарс) 2. Б.Баяржавхлан (Өвөрхангай) 3. Б.Очирсуурь (Аварга дунд сургууль), П.Цэвээнжав (Увс)
    Охидын 38 кг (10): 1. Г.Оюундарь (Архангай) 2. Б.Нандин-Эрдэнэ (Говь-Алтай) 3. Г.Дэлгэрмаа (Чингэлдтэй дүүрэг), Б.Номун (Женко)
    43 кг (11): 1. А.Энхзул (Чингэлтэй дүүрэг) 2. А.Отгонзаяа (Дархан-Уул, Мегастарс) 3. Т.Энхжин (Алдар), Б.Дэлгэрсүрэн (Баянхонгор)
    49 кг (29): 1. Д.Отгонжаргал (Сэлэнгэ) 2. М.Мөнхгэрэл (Женко) 3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор), Ж.Загарсүрэн (Өвөрхангай)
    56 кг (26): 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Т.Шинэзул (Дархан-Уул, Мегастарс) 3. Б.Болортуяа (Баянзүрх дүүрэг), Б.Майцэцэг (Алдар)
    65 кг (26): 1. Д.Түмэнхүслэн (Женко) 2. Т.Мянганбаяр (Говийн бөх) 3. П.Буянжаргал (ТСБТСДуС), Б.Саранчимэг (Орхон, Ирээдүйн одод)
4456 4457 4458 4459 4460 4461 4462
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
    22 мин
  • 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхаарууллаа
    37 мин
  • Ө.Шижир: Донтуулах үйлчилгээтэй бараанд хяналт тавих нь улсын үүрэг
    1 цаг 5 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхийг тамхины бүтээгдэхүүний ангилалд оруулах хэрэгтэй
    1 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13460 болжээ
    2 цаг 7 мин
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
    2 цаг 32 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 33 мин
  • Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
    2 цаг 43 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    2 цаг 52 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 19 мин
  • Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна
    3 цаг 30 мин
  • Түгжрэлийг бууруулах шинэ замын трассуудын байршил дээр ажиллалаа
    3 цаг 33 мин
  • Монголын залуу инженерийн мөрөөдөл: Роботоос дэлхийн ирээдүй рүү
    3 цаг 40 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    3 цаг 46 мин
  • Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ
    3 цаг 59 мин
  • Сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: "ICT Forum Mongolia 2025"-ын уулзалт болно
    4 цаг 4 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 7 мин
  • Н.Баяраа:“Zone X” төслийг дэлхийн алдарт реппер Fat Joe-оор эхлүүлж байна
    19 цаг 6 мин
  • Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна
    19 цаг 52 мин
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
24 баримт
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК