зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4642 4643 4644 4645 4646 4647 4648
  • Сайн үйлсийн аяныг зохион байгуулав
    2017 оны 1 сарын 13
    Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн нээлтээ өнөөдөр хийж байгаа билээ.

    9X1A0752Энэхүү сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Уул уурхайн аврах ангийн хамт олон “Бяцхан үрс минь бидний гэрэлт ирээдүй” сэдэвт сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

    9X1A0779

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7%-ыг агаарын бохирдолын улмаас үүдэлтэй өвчин эмгэг эзлэж байна гэсэн тоо баримт бий. Тиймээс хорт утаанаас хойч үеэ хамгаалах зорилтын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар болсон юм.

    9X1A0785

    Аянаар Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн нийт 835 хүүхдэд хорт утаанаас хамгаалах амны хаалт бэлэглэлээ гэж Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

    9X1A0791
  • Хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж танилцууллаа
    2017 оны 1 сарын 13
    НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Халлим их сургуулийн “Ариун сэтгэлт” эмнэлгийн гадаад харилцааны дарга, гэмтэл согогийн мэс засалч Лий Сан Соог хүлээн авч уулзлаа.
  • Ц.Оюунгэрэл: Итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг шүүх тайллаа
    2017 оны 1 сарын 13
    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн иргэн Ц.Оюунгэрэл зам тээврийн ослоор хүүгээ алдаж, жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар явжээ.

  • Усанд автсан айл өрхүүдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгчээ
    2017 оны 1 сарын 13
    Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутагт булгийн ус халж зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комисс хуралдаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгов.
  • Шадар сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана
    2017 оны 1 сарын 13
    Өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, 100 гаруй сумдад өвөлжилт хүндэрсэн байдалтай байгаа
  • Ж.Батзандан: ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар Тавантолгойн луйварыг явуулахаар бэлтгэж байна
    2017 оны 1 сарын 13
    Монгол Улсын Засгийн газраас Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлж улмаар өчигдөр хэлэлцээд унасан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, МАН-ынхан ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар Тавантолгойн луйварыг явуулахаар бэлтгэж байна хэмээв.
  • Архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо
    2017 оны 1 сарын 13
    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд оролцов.



    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж архивын баримтын үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “2225 жилийн түүхтэй төрт улс маань түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээрээс 25 жилийн ойг нь тэмдэглэж байгаа шинэ Үндсэн хууль бол монгол хүн өөрийн оюун ухаанаар бүтээж боловсруулсан бахархалтай. Бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлын депутатууд 70 гаруй хоног хуралдаж байж баталсан Үндсэн хуулийн баримтыг харуулах үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр хийж байна” гээд Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүд, үзэсгэлэнг гаргахад өндөр хувь нэмэр оруулсан УИХ-ын тамгын газрын ажилтнуудад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.



    Энэхүү үзэсгэлэнд Үндсэн хууль батлалцсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатыг тойрог бүрээр нь харуулсан гэрэл зураг, Үндсэн хууль батлах үеийн үйл явдлын архивын баримтыг дэлгэрэнгүй тайлбартайгаар дэлгэн тавьсан байна.

    БНМАУ-ын Ардын Их Хурал анхдугаар хуралданаараа БНМАУ-ын Ерөнхийлөгчийг сонгон, БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрыг байгуулж төрийн шинэ тогтолцоо бий болгосон, хоёрдугаар хуралдаанаараа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсныг энэхүү үзэсгэлэнгээс харж болно.





    Түүнчлэн үзэсгэлэнд ард иргэдээс ирүүлсэн Үндсэн хуулийн төслийн эхийг дэлгэн харуулсан бөгөөд архивын уг баримтад “Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт 900.000 гаруй хүн оролцож, 220.000 орчим санал гаргасан бөгөөд дээрх саналуудын 44.3 хувийг Үндсэн хуульд ямар нэг хэлбэрээр тусгасан байна” гэсэн тайлбар хаджээ.

    БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар 430 депутат 70 гаруй өдөр билэг оюунаа шавхан хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цаг 35 минутад шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
    2017 оны 1 сарын 13
    ОХУ-ын “Бригад”олон ангит киноны Саша Беловын эхнэрийн дүрд тоглодог Ольга буюу жүжигчин Екатерина Гусевагийн Максим сэтгүүлд гарсан дур булаам, тачаангуй фтото зургийг хүргэж байна.

  • 103 дугаарт дуудлага өгөхөд анхаарах зөвлөмж
    2017 оны 1 сарын 13
    БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ.
    Өмнө нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс СХД, ХУД, БЗД-ийн хүүхдийн түргэний дуудлагыг 103 шугамаар авдаг болсон юм. Цаашид бүх дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 шугамаар авдаг болохоор ажиллаж байна.
    Түргэн тусламжийн 103 шугамаар дуудлага өгөхдөө дараах зөвлөмжийг анхаарахыг НЭМГ-аас зөвлөж байна.
    Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.
    Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлс хийнэ үү.
    Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу.
  • Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2017 оны 1 сарын 13
    Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Төр засгийн болон нийслэлийн удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их хурлын депатууд, Бага хурлын гишүүд оролцсон.

    Одоогоос 25 жилийн тэртээ Улсын Бага хурлаас Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их хуралд оруулсныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Б.Чимидийн нэрэмжит шагнал доктор, профессор Д.Баярсайхан хүртлээ
    2017 оны 1 сарын 13
    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
  • “U Money” картыг банкны төлбөрийн карттай хослуулна
    2017 оны 1 сарын 13
    Автобусны “U Money” картыг ирэх хоёрдугаар сараас банкны төлбөрийн карттай хослуулахаар болжээ.



    Тодруулбал, Нийтийн тээврээр зорчигч иргэд ХААН банкинд хандан өөрийн ашигладаг харилцах, хугацаагүй хадгаламж, цалингийн дансандаа автобусны картаа захиалах боломжтой болох юм.



    Энэхүү карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан үедээ ХААН банкны интернэт банк, ухаалаг банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.



    “Улаанбаатар смарт карт” компани өнгөрөгч онд үүрэн холбооны “Юнител” компанитай хамтран тус сүлжээний хэрэглэгчид автобусанд гар утсаа уншуулж үйлчлүүлдэг болсон бол одоо “Хаан банк”-ны карттай иргэд төлбөрөө картаараа төлж байхаар болжээ.

  • Тахтийн тэмцээнд манай найман бөх зодоглоно
    2017 оны 1 сарын 13
    Иран улсад жил бүр болдог Тахтийн цомын төлөө уламжлалт олон улсын “Алтан Гран-При” тэмцээн 37 дахь удаа Мешхед хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд болох гэж байна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, ираны үндэсний “пахлавей” барилдаан гэсэн 3 төрлөөр хувийн болон багийн тэмцээн хэлбэрээр болно.

    Манай бөхчүүд тус тэмцээнийг сүүлийн хоёр жил өнжөөд энэ удаа оролцох гэж байна. 57 кг-ын жинд Содномдашийн Батболд /”Сүлд” спорт хороо/, 61 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб/, 65 кг-ын жинд Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо/, 70 кг-ын жинд Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/, 74 кг-ын жинд Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/, 86 кг-ын жинд Баасанцогтын Өлзийсайхан /”Хасу-Мегастарс” клуб/, 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/, 125 кг-ын жинд Энхбаатарын Төгөлдөр, /”Хасу-Мегастарс” клуб/ нар барилдана.

    “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан нар дасгалжуулагчаар, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Ю.Батсайхан шүүгчээр оролцоно.

    2014 онд манай бөхчүүд оролцоход олон улсын хэмжээний мастер Б.Номин хүрэл медаль хүртсэн байна.

    Манай бөхчүүд тус нэр хүндтэй тэмцээнд 1967 оноос оролцож Д.Сэрээтэр, Т.Артаг нар мөнгө, С.Сүрэнжав, Ц.Нацагдорж,, Х.Баянмөнх нар хүрэл медаль хүртэж байснаас хойшхи хугацаанд олон улсын хэмжээний мастер Ч.Батбадрал 1991 онд, Гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд алтан медаль авч байжээ.
  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ярилцлаа
    2017 оны 1 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм.

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж байгаад нийслэлчүүдийн өмнөөс талархаж байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс шаардлагатай зүйл байвал тусалж, дэмжих болно” хэмээн онцлоод цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

    Ким Дү Кван “Би Монгол Улсад 2 дахь удаагаа ирж байна. Манай хоёр улс ах дүүгийн харилцаатай байдагт талархаж явдаг. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцаа өргөжиж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт ихээр хийгдэх болно гэдэгт итгэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт боллоо
    2017 оны 1 сарын 13
    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо.
  • Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2017 оны 1 сарын 13
    Нэгдүгээр сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


  • Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2017 оны 1 сарын 13
    Бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

  • Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно
    2017 оны 1 сарын 13
    Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.
  • Н.Батсүхийг батлан даалтад гаргажээ
    2017 оны 1 сарын 13
    Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх хээл хахууль авч байгаад газар дээрээ баригдаж, цагдан хоригдсон.
  • Байр суурь: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар хэн юу хэлэв
    2017 оны 1 сарын 13
    Одоогоос хагас жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн батлахаар өөр хоорондоо тэмцэлдэж сууна. Улс төрд олонх болсон МАН суудлын илүүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтайгаар батлахаар улайрч байна гэж үзэх гишүүд олон байгаа бол зарим нь намайг эл сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн хуулийн заалтуудыг оруулж ирлээ хэмээн гомдоллож суугаа. Тэгвэл өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс улс төрд суудалтай болон суудалгүй намуудын дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус бүлгийн зүгээс хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн, УИХ дах цөөнхийн бүлэг болон суудалгүй намуудын эрх ашгийг зөрчсөн заалт орсон байна хэмээн үзэж бүх улс төрийн хүчний төлөөллөөр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан нь энэ. Уг хэлэлцүүлэгт Ардчилсан нам, МАХН, ТТЭНН, ЭЧХН зэрэг 20 орчим улс төрийн хүчин оролцсон юм. Тэгвэл намуудын төлөөлөг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн тухай юу өгүүлснийг хүргэж байна.
4642 4643 4644 4645 4646 4647 4648
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
    15 цаг 42 мин
  • Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
    16 цаг 24 мин
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
    16 цаг 39 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    16 цаг 45 мин
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    Уржигдар 16 цаг 08 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    Уржигдар 14 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 37 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 10 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    2025-08-15
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    2025-08-15
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    2025-08-15
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    2025-08-15
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    2025-08-15
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    2025-08-15
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    2025-08-15
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    2025-08-15
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК