АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэх гардуулна. Тус намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болох юм.
Үндэсний бодлогын хорооны 380 суудалд өрсөлдөхөөр 511 хүн, аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин дотоод сонгуульд санал өгөх эрхтэй 152800 хүн бүртгүүлсэн байна.