-
2016 оны 11 сарын 17
Цагдаагийн газраас ”Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн түвшин тогтоох” судалгааг гаргажээ. Тодруулбал, Орхон аймагт гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оноос 40 хувиар өссөн байна.
-
2016 оны 11 сарын 17
Хүйтний эрч чангарч, улсын хэмжээнд томуугийн вирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна.
-
2016 оны 11 сарын 17
Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2016.11.17/ хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа, ирэх бямба гаригт эхлэх Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.11.17/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын гишүүн С.Жавхлан үдээс хойших Их хуралд оролцож Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
-
2016 оны 11 сарын 17
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн өмнөд, Завхан аймгийн зүүн, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангай, аймгийн зүүн, Булган, Сүхбаатар аймгийн өмнөд, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг иргэд, малчид, тээвэрчид, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох;
Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.
Хэрэв та төв, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авна уу.
Онцгой байдлын ерөнхий газар
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын гишүүн С.Жавхлан үдээс хойших Их хуралд оролцож Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нийтээр тэмдэглэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналтайгаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийн УИХ-аар баталсан нөхцөлд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласны өдөр болгон тэмдэглэх юм.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши, Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес Ломмен болон бусад салбар хариуцсан захирлуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэгт байрлах Грейс төвийн 2 давхарт эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй газарт шалгалт хийжээ.
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
-
2016 оны 11 сарын 17
Түлэгдсэн гэр бүлийнхэний өмнөөс хуурамч данс нээж, мөнгө луйвардаж байгаа гэх мэдээлэл өнөөдөр цахим ертөнцөд газар авлаа.
-
2016 оны 11 сарын 17
Ё.Бат-Эрдэнэ
С.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр таван удаа ороод байна. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 51 сая амдолларыг Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын төрөөс төлөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.
Гэтэл манай улстөрчид Оросын талаас худалдан авсан 49 хувийг шалгаж, хардаж, нийгэмчлэх тухай ярьсаар байна. Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж төрөөс 51 сая амдоллар төлөх эсэх асуудлыг анхаарч хөндөх нэг ч хүн алга. Нэгэнт олон улсын шүүхийн шүийдвэр эцэслэн гарсан л бол төлбөрийг барагдуулах нь гарцаагүй. Валютын ханш өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ үед “май” гээд сарвайчих бяд Засгийн газарт минь байгаа билүү. Эрдэнэтийг дур мэдэн банканд барьцаалсан эрх мэдэлтнүүд, мөнгө зээлээд эргэн төлөлт хийгээгүй Ш.Батхүү нарт хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өмнөөс ярьдаг эх оронч гишүүд минь олоод ирсэн хувийг биш, алдах гэж байгаа асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна шүү.
-
2016 оны 11 сарын 17
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон Хүний Эрхийн комиссын гишүүн болон Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна.
-
2016 оны 11 сарын 17
Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хөндсөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөгөөн боллоо.
-
2016 оны 11 сарын 17
Ц.Цогтбаяр зулын гол болж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэв
-
2016 оны 11 сарын 17
Холимог тулааны тамирчин, жүжигчин үэрэг олон салбарт амжилт гаргасан Двэйне Жонсон 2016 оны хамгийн их ашиг орлоготой жүжигчин болжээ.
Үүнээс гадна тэрбээр People сэтгүүлээс явуулсан санал асуулгыг тэргүүлэн Манай гарагийн 2016 оны хамгийн халуухан залуугаар шалгарсан байна.
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайд Ц.Мөнх-Оргилын яам хатуу чихтэй болсон хэмээн шүүмжлэв.