зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4665 4666 4667 4668 4669 4670 4671
  • “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн 31-ний үдэш болно
    2016 оны 12 сарын 28
    Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

    Цэнгүүний тайз заслын ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Ажлын хэсгээс явуулсан судалгааны дүнд үндэслэн нийслэлийн залууст зориулсан тоглолт найруулж байгааг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан хэллээ. Энэ жилийн шинэ жилийн цэнгүүн өмнөх жилүүдээс илүү сонирхолтой, онцлогтой болохоос гадна тоглолтонд оролцох уран бүтээлчид, арын ажилчид бүгд сэтгэлээрээ нэгдэн ажиллаж байгааг хэлсэн юм.

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарди ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж, баярын арга хэмжээндээ оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Мөн маргааш буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Цэнгүүний үеэр нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус иргэдэд үйлчлэх юм байна.

    Нийслэлийн онцгой байдлын газрын 74 алба хаагч галын аюулгүй байдлыг ханган ажиллах бол Улаанбаатар хотын цагдаагийн газрын 500 алба хаагч иргэдийн амар тайван байдлыг хангаж, гарч болзошгүй хэрэг, зөрчлөөс сэргийлэн төв талбайд ажиллах юм.

    Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлнэ. Гар дээрээс худадаа хийхийг хориглож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори төв талбайд ажиллахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Мобикомын дотоод сүлжээнд доголдол гарчээ
    2016 оны 12 сарын 28
    Үүрэн телефоны мобиком сүлжээний хэрэглэгчид өнөөдөр өглөөний 11:00 цаг орчмын үеэс гаднаас дуудлага авах, гадагш дуудлага хийх боломжгүй болоод байна. Учир нь тус операторын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой аж. Тус компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн гэх ба хэрэглэгчдийг хэвийн дуудлага хийхийн тулд гар утасныхаа 3G болон 4G сүлжээг 2G болгон шилжүүлэх шаардлагатайг тус үүрэн телефоны лавлах утасны ажилтан мэдээллэсэн юм.

    Яг одоогийн байдлаар нийслэл хот төдийгүй орон нутгийн хэрэглэгчдийн утас дуудлага хийж болохгүй хэвээр байгаа ба дээрх тохиргоог хийсэн зарим хэрэглэгчдийн утас дуудлага хийж болж байгаа аж. Харин уг сүлжээний доголдол хэзээ хэвийн болох талаар Мобиком корпорациас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
  • УИХ-ын даргын зөвлөл хуралдана
    2016 оны 12 сарын 28
    ИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Одоо УИХ-ын даргын зөвлөл хуралдах юм. Даргын зөвлөлийн хуралдаанаар шинэ оны эхний долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслийг батлах бололтой. Мөн УИХ-ын даргад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх юм байна.



    Үдээс хойшхи чуулганы хуралдаан 15.00 цагт үргэлжилнэ.
  • “Тэнгэрийн өрх” хөшөө сүндэрлэлээ
    2016 оны 12 сарын 28
    Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг энэ жил манай улс амжилттай зохион байгуулсан билээ. Уулзалтын дурсалд зориулж “Тэнгэрийн өрх” хөшөөг байршуулахаар шийдвэрлэсэн. “Тэнгэрийн өрх” хөшөөг хотын төвд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулж өнөөдөр нээлтийг хийлээ. Нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, тус хөшөөг урласан зураач А.Чадраабал болон холбогдох албаны хүмүүс оролцов.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хөшөөг нээж үг хэлэхдээ “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн босгон дээр манай улсад 2016 онд болсон түүхэн үйл явдал бол Ази Европын дээд түвшний 11 дэх чуулга уулзалт АСЕМ юм. АСЕМ нь нэг улсад 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явдал юм. Тус уулзалтын дурсгалд зориулж босгосон “Тэнгэрийн өрх” хөшөөний нээлтийг өнөөдөр хийж байна. Улс орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэн өргөтгөх чиглэлээр Монгол Улсын гадаад харилцааны амжилт ололт болон төрийн бодлогын уламжлалт залгамж чанарыг олон нийтэд суртчилан таниулах зэрэг холын зорилго тээсэн “Тэнгэрийн өрх” хөшөө өнөөдрөөс эхлэн та бүхний сонор мэлмийг мялаах болж байгаад баяртай байна” хэмээсэн юм.

    Энэхүү уран бүтээлд таван тивийн улс үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв, харилцаа холбоог бэлгэдэж нүүдэлчин Монголчуудын өнө эртний түүх, соёл урлагын өвийг дүрслэх урлагын хэлбэрээр мөнхжүүлэн үлдээсэн байна. Хөшөөний урд талд АСЕМ-ын 11 дэх чуулга уулзалтад оролцосон 53 орны төрийн тэргүүний гарын үсгийг товойлгон сийлсэн бөгөөд дэлхийн газрын зургийг сийлжээ. Харин ард талаасаа Монгол гэрийн тооноор тэнгэр, огторгуй харагдаж байгаа байдлаар, дээрээс нь харахад хүний нүд, хоёр хажуу талаас нь харахад хүний уураг тархи харагдах байдлаар урласан байна.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлд маань өнгө үзэмж нэмсэн “Тэнгэрийн өрх” дурсгалын хөшөө нээлтээ хийж байна. Энэ оны долоодугаар сард Ази Европын дээд хэмжээний уулзалтыг манай улс амжилттай зохион байгуулсан. Тус уулзалтын дурсгалд зориулж холбогдох байгууллагууд хүсэлт гаргасны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж энэхүү хөшөөний зөршөөрлийг өгч өнөөдөр биелэлээ олон нээлтээ хийж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Баян-Өлгий аймгаас XIII зууны үеийн олдвор олджээ
    2016 оны 12 сарын 28
    Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутгаас хаданд оршуулсан эрт дээр үеийн хүний бүтэн шарил олджээ. Тодруулбал, Алтанцөгц сумын нутаг Тэхтийн зуслангаас нум, саадагтай нь модон авсанд хийж оршуулсан нэн ховор олдворыг нутгийн иргэд олж илрүүлжээ. Улмаар уг олдворыг Шинжлэх ухааны академиас мэргэжилтнүүд ирж хүлээн авчээ. Уг олдворын талаар ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Ч.Амартүвшин энэ тухай хэлэхдээ “ХІІІ зууны үеийнх гэхээр саадаг нум, монгол үндэстний хоёр хувь хувцастайгаа сайн хадгалагдсан ховор олдвор байна. Шинжилж судлаад нарийн тогтооно. Алтанцөгц сум болон тус аймгийн нутагт энэ мэтийн түүхэн дурсгалт зүйл олон. Одоо байгуулахаар болж байгаа археологийн музейд тавиж нутгийн иргэдэд үзүүлнэ. Цаашид хүсвэл зохих зөвшөөрлийн дагуу Дорноговь аймгийнхны туршлагаар аймгийн орон нутгийг судлах музейд ч тавьж болно” гэжээ.
  • Чуулган завсарлалаа
    2016 оны 12 сарын 28
    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилж, Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа.



    Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ
  • Хилийн тухай хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөнө
    2016 оны 12 сарын 28
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Ингээд гишүүдийн 51 хувийн саналаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.



    Хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Дараагаар нь Хилийн тухай хуулийг дагалдах хуулиудыг баталсан юм.
  • Нийслэлийн удирлагууд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
    2016 оны 12 сарын 28
    Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ



    Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.



    Хувь хүн, айл өрх бүр улиран одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр билээ.



    Бид иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй, хариуцлагатай хандан, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрт тусгасан амлалт, ажил, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.



    Үндсэн хуульд тунхагласнаар оршин суугч бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах ёстой. Бид бүгд тийм л хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Иймээс хот төлөвлөлт, хот байгуулалт нь бүхэлдээ уг хүсэл эрмэлзлэлийг хэрэгжүүлэхийн төлөө чиглэгдэх учиртай.



    Улаанбаатар бол нэг сая 375 мянган хүн амтай саятан хот. Хэдийгээр бидний ажил мэргэжил, авъяас сонирхол, хувийн зорилго өөр ч та биднийг нэгэн хүсэл мөрөөдөл нэгтгэдэг. Тэр нь амар тайван, ая тухтай хотод аз жаргалтай амьдрах юм. Тиймээс хамгийн түрүүнд хотын оршин суугч бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх нь хамгаас чухал бөгөөд хотын удирдлагын гаргасан, гаргах бүх шийдвэр, хийсэн болон цаашид хийх ажлууд ч иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Аз жаргалтай хотыг бий болгох зорилгод та бүхний тусламж, дэмжлэг хамгаас чухал. Бид бүхэн нэгдэж чадвал энэ зорилтыг ажил болгож, сайхан хотыг бүтээж чадна.



    Угтан авч буй шинэ он Эрхэмсэг танд энх мэнд, урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэх болтугай.
  • Гишүүд шүүгчдэд ажилдаа шударгаар хандахыг хүслээ
    2016 оны 12 сарын 28
    Гишүүд нэр дэвшигчдэд хандан ”Шүүхийн, шүүгчдийн нэр хүнд нийгэмд буурч байгаа. Тиймээс ажилдаа шударгаар хандаарай” хэмээн захиж байв.
  • Д.Отгондалай, Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нар МУГТ боллоо
    2016 оны 12 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарилгаар зуны олимпийн 31 дэх наадмаас медаль хүртсэн зарим тамирчид өнөөдөр МУГТ цол хүртлээ. Тодруулбал боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Отгондалай, паралимпийн жүдо бөхийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү, паралимпийн поуэрлифтингийн төрлийн 88 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нар МУГТ цол хүртлээ.

  • ОХУ 1.6 тэрбумын зээл олгохоос татгалзав
    2016 оны 12 сарын 28
    Энэ тухай “The Moscow times” вэб сайтад бичжээ.
  • Л.Болд: Эргэлзээтэй хэргүүдийг хаалттай явуулдаг байдал үргэлжлэх үү
    2016 оны 12 сарын 28
    Л.Болд: Эргэлзээтэй хэргүүдийг хаалттай явуулдаг байдал үргэлжлэх үү
  • Төв талбайн баруун, зүүн талын замыг хаана
    2016 оны 12 сарын 28
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

  • Туркт амьдарч буй Монгол иргэд дээрмийн хэргээр баривчлагджээ
    2016 оны 12 сарын 28
    Энэ сарын 23-нд Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт 22 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэгт холбогдуулан Монголын иргэн, 32 настай Э. Т гэгчийг тус хотын цагдаа нар баривчилсан тухай тус улсын хэвлэлд мэдээллэжээ.

    Уг мэдээлэлд, хохирогч А.Ш нь турк гаралтай Германы иргэн бөгөөд Туркэд оюутан солилцоогоор иржээ. Истанбул хотын Шишли дүүрэг дэх оюутны дотуур байр руугаа орой харьж явахад нь сэжигтэн этгээд хохирогчийн гар утсыг булаахаар завдсан аж. Албаны хүмүүсийн хэлж буйгаар, хохирогч эсэргүүцэл үзүүлсэн боловч сүмийн хашаанд хүчирхийлсэн гэх ба сэжигтэн хэргийн газраас холгүй оршин суудаг болохыг гудамжны хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн ажээ. Харин уг хэргийн талаар Монгол улсын гадаад хэргийн яамнаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
  • Сурагчдын амралт маргаашнаас эхэлнэ
    2016 оны 12 сарын 28
    Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ.
  • Баярын өдрүүдэд арилжааны банкууд ямар цагийн хуваариар ажиллах вэ
    2016 оны 12 сарын 28
    Шинэ жилийн баярын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.
  • Ерөнхийлөгч цэргийн дээд цол олголоо
    2016 оны 12 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол олгов.
  • Энэ сарын 29, 30-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2016 оны 12 сарын 28
    Энэ сарын 29, 30-нд буюу маргааш нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаа.
  • Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаан болно
    2016 оны 12 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2011 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр болдог уламжлал тогтоод байгаа билээ.
  • 100 өвлийн өвгөний парад эхэлж байна
    2016 оны 12 сарын 28
    Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой “100 өвлийн өвгөний парадыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.



    Парад өнөөдөр 11 цагт эхэлнэ.



    Парадад өвлийн өвгөн нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай бөгөөд өвлийн өвгөн, цасан охидын парад Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуулиас ”Өргөө” кино театр хүртэл алхах юм
4665 4666 4667 4668 4669 4670 4671
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
    3 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    26 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
    37 мин
  • Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    1 цаг 21 мин
  • Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
    1 цаг 24 мин
  • Увсын цэнхэр хязгаараас улс даяар тархсан уухайн түрлэг эв нэгдлийг илтгэнэ
    1 цаг 40 мин
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
    2 цаг 30 мин
  • А.Амартүвшин: Ямбыг нь Боловсролын яам, ялыг нь нийслэл дүүрэг үүрдэг баймааргүй байна
    4 цаг 52 мин
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
    5 цаг 17 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Таван хошуу мал шим тэжээлээр баялаг 600 гаруй төрлийн дээд ургамлаар хооллодог
    5 цаг 26 мин
  • Ж.Золжаргал: Улс төрийн оноо авахын тулд Хятадаас шахмал түлш авах нь буруу
    5 цаг 40 мин
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
    6 цаг 2 мин
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
    6 цаг 27 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 43 мин
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
    6 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Мал, амьтны гоц халдварт өвчний талаар мэдээлнэ
    6 цаг 47 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    6 цаг 50 мин
  • Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
    22 цаг 33 мин
  • Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
    22 цаг 41 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    23 цаг 0 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК