2017.3.8, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11
ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2017.3.8, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.19-18.47
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Сэтгэгдэл (3)