зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4686 4687 4688 4689 4690 4691 4692
  • Хурандаа нартай ”зууралдсан” Д.Мөнхжаргалд 9.7 сая төгрөгийн торгуулийн ял оноов
    2016 оны 11 сарын 02
    Өчигдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.Мөнхжаргал цагдаагийн дөрвөн нэр бүхий хурандааг гүтгэсэн гэх хэргийн анхан шатны шүүх хуралдаан боллоо.

  • ”Хүүхдээ архинаас зарна гэх” мэдээллийн талаар хэвлэлийн хурал зарлалаа
    2016 оны 11 сарын 02
    “Нялх хүүхдийг ганц шил архиар зарна” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдсан билээ.

  • 24 баримт: Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах ЗГ-ын нууц хуралдааны үеэр О.Орхон юу өгүүлэв
    2016 оны 11 сарын 02
    “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудал өнөөдөр ч олны анхаарлыг татсан хэвээр байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаархи Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэл ил болжээ. Тус хуралдааны үеэр Эрдэнэтийн хувьчлалд голлох “тоглолт” хийсэн Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон чухам юу өгүүлж байсныг 24 баримтаар хүргэж байна.
  • АН-ын ”Нэг ардчилал” фракц татан буугдлаа
    2016 оны 11 сарын 02
    АН нь Алтангадас, МоАх, ”Шонхор”, ”МҮАН”, ”Кроун”, ”МоАН”, ”Нэг ардчилал” зэрэг олон фракциас бүрдэлтэй. Тиймээс ч тус намыг дотроо үзэл бодлоороо нэгдэж чаддаггүй, хагархай бутархай байдаг нь олон нийтэд ил байдаг.
  • НББСШУ-ны байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 11 сарын 02
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.11.01/ 15.25 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг байнгын хорооны хуралдааны дараа үргэжлүүлэн хуралдах байсан Тогтвортой хөгжлийн дэд хорооны хуралдааныг хойшлуулж өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.



    Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

    Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ уг хуулийн төсөл нь МАН -ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,“Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна” гэж тус тус заасантай бүрэн нийцэж байгааг онцлон дурдаж байлаа.

    Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан аж. Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа аж. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байгаа юм байна.



    Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд уг хуулийн төсөл батлагдвал улсын төсөвт хэр хүндрэл учрах, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр тооцохдоо яг хэдэн наснаас тооцож хамааруулахыг, хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөхөд хуулийн ямар зохицуулалт байгааг илүүтэй сонирхож байлаа.

    Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг улсын төсөвт нэг их хүндрэл өгөхгүй гэж тооцож байгаа. Хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37962.0 сая төгрөг шаардагдана. Үүний 31107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1296.0 саяыг ажил олгогчоос, 5558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцсон. Ажил хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлж байхаар тусгасан. Харин нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан байгаа. Уг хуулийн төсөл батлагдвал малчдын тэтгэврийн нас таван жилээр наашилж эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болох юм хэмээн хариулж байлаа.

    Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд “Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно” гэж заасан байгаа. Энэ хуулийн төсөл батлагдвал давхар давхар хөнгөлөлт болох биш үү гэдгийг тодруулж байлаа. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг дэмжсэн байгаа. 2017.01.01-нээс хэрэгжих Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд 12.6 тэрбум төгрөг шаардлагатай ч Ниймгийн даатгалын санд энэ хөрөнгө тусгагдаагүй байгаа. Тиймээс энэхүү хэлэлцэж байгаа хуулийн төсөл дэмжигдэн батлагдвал давхардал гарахгүй гэж хариулав.



    Асуулт, хариултын дараа гишүүд хуулийн төслийг дэмжиж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уг хуулийн төсөл нь олон хүүхэд төрүүлж асарсныхаа төлөө ажилласан жил бага, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй хоцорсон олон мянган эхчүүдийг төрөөс дэмжсэн чухал алхам боллоо гэж байсан бол УИХ-ын гишүүн М.Билэгт малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулснаар энэ салбарт бодитой дэмжлэг болох төдийгүй, залуусыг малчин болгох хөшүүрэг нэмэгдэх болно хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

    Ингээд Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

    Хуралдааны төгсгөлд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.



    Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300,0 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240.0 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь нийт ажиллагсдын 47,5 хувийг эзэлдэг гэсэн үг. Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч, төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавар гарах талаар уг хуулийн төслийн танилцуулгад дурдагдав.

    Тиймээс Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна.

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх, нийгмийн даатгалын санд нэлээд хэмжээгээр орлого төвлөрөх эерэг нөлөө үзүүлэх аж. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдан хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай адил ач холбогдолтой арга хэмжээ болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцсон байна.

    Уг хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Халамж”-ийн 4.4 тэрбум төгрөгийн хэрэг 900 сая болж замхарлаа
    2016 оны 11 сарын 02
    Манай улстөрч, бизнесмэнүүд уснаас хуурай гарч чаддаг нь нэгэн бодлын их “бахархмаар”. Өөрөөр хэлбэл, авлига, хээл хахуультай холбоотой ямар ч хэргээс цэвэрхэн мултарч чаддаг гэхэд хилсдэхгүй. Өөр бусад ороны тухайд бол ямар ч өршөөлгүй байдгийг та бид үзэж, сонссон. Энэ удаа хээл хахууль, авлигатай холбоотой хэргээс цэвэрхэн мултарсан нэгэн эрхмийн тухай онцолж байна. Тэр бол “Халамж”-ийн гэх тодотголтой Д.Баярсайхан юм. Түүнийг 2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган, Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүүсийнхээ нэр дээр байгуулан нийтдээ 4.4 тэрбум гаруй төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн ШШГЕГ-ын харьяа хорих 460-дугаар ангид хорьж байсан юм.
    Хэргийг шалгах явцад Нийгмийн халамж үйлчилгээний сайд асан Д.Баярсайхан нь 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн мэдээлж байв. Энэ тоо 900 сая болон буурсан гэх мэдээлэл байна. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд зэрэг хүмүүст холбогдох, Эрүүгийн хуулийн 150, 166.1-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэх юм. Харин анхны эзэн холбогдогч болох Д.Баярсайхан эдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалтаас хасагджээ. Өөрөөр хэлбэл, түүний хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон нь тодорхой. Ямартай ч тэрбээр энэ хэрэгт холбоогүй болж үлдлээ.
    Тус хэрэгтэй төстэй бас нэгэн үйл явдал бол УИХ-ын гишүүн Д.Бадамжунай Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон ч нэр цэвэр үлдсэн юм. Хэргийг сөхвөл 2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг дутсан. Энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшсан болохыг тогтоож ганцаараа “дээлээ” нөмөрсөн билээ.
    Энэ хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарыг “Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж, гишүүний эрхийг нь түдгэлзүүлэх тухай ч тухайн үед сүр дуулиантай яригдаж байв. Гэсэн ч тэдний буруутайг нотолж чадаагүй гэх шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ мэтчилэн төрийн эрх баригч, том албан тушаалтнуудад хууль үйлчилдэггүй бололтой юм.

  • АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдана
    2016 оны 11 сарын 02
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 16-нд хуралдуулахаар шийдсэн байна. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХ-оогоо хуралдуулсан бөгөөд үргэлжүүлэн хуралдаж чадаагүй байгаа юм. Хэд, хэдэн удаа ҮЗХ-ны хурлын тов зарлагдсан ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсон. Хамгийн сүүлд орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулахаар шийдвэр гарсан байсан юм. Тиймээс энэ удаагийн хурлаар орон нутгийн сонгуулийн дүн болон ирэх сард хуралдах ИХ хурлын бэлтгэл ажил, намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх аж.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 11 сарын 02
    09.00 цагт ХХААХҮЯ-нд “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл-Эрүүл мэнд” хэлэлцүүлэг болно.

    09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт болно.

    10.00 цагт Отгонтэнгэр их сургуульд “Монгол, Хятадын найрамдлын солилцооны төв”-ийн нээлт болно.

    12.00 цагт УДЭТ-т Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн талаар мэдээлэл хийнэ.

    15.00 цагт Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт “КООСЭН” Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дах төлөөлөгчийн газрын нээлт болно.

    17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

    Төрийн ордонд

    09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

    09.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

    10.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

    Нээлттэй Нийгэм Форумд

    10.00 цагт “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан ”Хожимдоогүй” хэлэлцүүлэг болно.

    14.30 цагт “Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарын 2017 оны зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

    “Үндэсний мэдээллийн төв”-д

    12.00 цагт “218.1” хөдөлгөөнөөс валютын ханшын талаар мэдээлэл хийнэ.

    12:30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-aac С.Эрдэнэ, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 11 сарын 02
    Засгийн ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

    Хуралдаанаар сайд нар 10 асуудал хэлэлцэж, хоёр танилцуулгыг сонсох юм байна. Тухайлбал, Ерөнхий сайдын айлчлалын дүн, дэлхийн худалдааны байгууллагад протоколд нэгдэн орох, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

    Хэлэлцэх асуудлыг дэлгэрэнгүйгээр хүргэе.
  • Өнөөдөр ихрийн ордныхоны бүх зүйл амар хялбар бүтэх болно
    2016 оны 11 сарын 02
    Эрч хүч, хайр дурлалаас тань үүссэн хэд хэдэн зүйл болно гэдэгт итгэлтэй байж болно. Хайртай хүнтэй бүх Загаснуудад сайхан мэдээ байна. Энэ нь та нарын харилцаа илүү удаан үргэлжилж эсвэл шинээр эхлэх ба хамт байх гэсэн дур хүсэл тань өсөх болно. Харин муу мэдээний хувьд гэвэл таны удирдах, аливаа зүйлийг зохицуулах, хийсэн юм тань бодлоос салдаггүй зан атаархах, сэжиглэх байдал тань хүртэл өснө. Мөн оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс өнөөдөр тийм ч сэтгэл сайхан байхгүй бөгөөд бага зэргийн өвчний шаналал зовоох болно.
  • Дөрвөн байнгын хороо хуралдана
    2016 оны 11 сарын 02
    1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх.
    3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
    4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
  • Өглөөний дасгал
    2016 оны 11 сарын 02
    ​1. Үсээ үргэлж илж бай


    Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ.

    2. Нүдний дасгал


    Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Дээрх дасгалыг хийснээр нүдний ядаргаа, чилээ гарч, хараа хурцлагдахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгүүдээс сэргийлнэ.


    3. Шүдээ товшиж занш


    Амаа жимийн анхаарлаа төвлөрүүлээд эхлээд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо зуугаад товшино. Энэ нь шүдний өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ шүдийг тань бэхжүүлэхэд тустай.


    4. Өглөө бүр эвшээ


    Өглөө бүр хамраараа амьсгаа аван хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөн амаа ангайн эвшээж амьсгалаа гаргах уг дасгалыг 12 удаа хийж занших нь уушгины үйл ажиллагааг тань сайжруулахын хажуугаар зүрх уушгины цусан хангамжийг нэмэгдүүлж, цээж давчдах, багтрах, бөгшүүлж ханиалгахаас сэргийлэхэд тустай.
  • Шинэ ургацын гурил хямдарлаа
    2016 оны 11 сарын 02
    Шинэ ургацын гурил хямдарлаа.

    Дотоодын шинэ ургацын гурил үйлдвэрлэлийн талаар Алтан Тариа компанийн Бизнес Хөгжлийн хэлтсийн дарга З. Намсрайжаваас асууж тодрууллаа.
    Энэ жилийн намрын ургацын улаан буудай, гурилын зах зээлийн төлөв байдал ямар байна вэ?
    ХХААХҮЯамны гаргасан намрын ургац хураалтын балансын мэдээгээр Монгол улс 450 гаруй мянган тн улаан буудай одоогоор хураан аваад байна. Энэ хэмжээ нь бүтэн жилийн гурилын хэрэгцээгээ бүрэн хангана. Хүнсний улаан буудайн стандартыг хангах чанарын үзүүлэлт сайн байна. Нөгөө талаар Оросын холбооны улс түүхэндээ байгаагүй буюу 120 сая тн үр тариа хураан авсаны 75 сая тн нь улаан буудай бөгөөд үүнээс 30 сая тн-ыг экспортлохоор төлөвлөж байна. Мөн дэлхий хэмжээнд 750 сая тн улаан буудай хураан авч байгаа нь өмнөх жилээс 50 сая тн орчимоор илүү үйлдвэрлэсэн юм. Эдгээрээс харахад энэ жилийн улаан буудайн үйлдвэрлэл дэлхий нийтээрээ илүүдэлтэй байгаа.
    Дотоодод авч байгаа буудайн үнэ дэлхийн зах зээлтэй харьцуулахад ямар байгаа вэ?
    Дэлхийн зах зээл дээр одоогийн байдлаар буудайн үнэ 1тн нь 150$ орчим, төгрөгт шилжүүлбэл 360 мянга орчим болсон байна. Алтан тариа компани 2016 оны намрын ургацаас, хүнсний стандарт шаардлага хангасан улаан буудайг нэг тн-ыг чанараас шалтгаалан 400-440 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Үүнийг дагаад шинэ ургацын улаан буудайгаар үйлдвэрлэж байгаа гурилын үнээ 11 сарын 01-нээс эхэлж 20%-иар бууруулан худалдаанд гаргаж байгаа юм. Жишээ нь: БГ-075 буюу 1-р гурилын үнэ 890₮-өөс 740₮ болж буурсан.
    Шинэ ургацын буудайгаар үйлдвэрлэж буй гурилын чанар ямар байгаа вэ?
    Гурилын үйлдвэрийн үндсэн түүхий эд болох хүнсний улаан буудайн чанарын гол үзүүлэлтийн нэг цавуулаг болон бусад чанарын үзүүлэлтүүд өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн байгаа тул манай компанийн үйлдвэрлэн гаргадаг гурил сорт бүр дээрээ чанар сайн байгаа.
    Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа нь гурилын борлуултанд ямараар нөлөөлж байна вэ?
    Эдийн засгийн хүндрэл, валютын ханшны өсөлтийн нөлөөлөөгөөр импортын барааны үнэ өссөөр байгаа нь иргэдийн худалдан авах чадварт хүндээр тусч байна. Сүүлийн жилүүдэд дотоодын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногоо, гурил гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт ихтэй байна. Иймээс Алтантариа ХХК нь бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулан борлуулж байна.
    Иргэд маань ирэх онд чанар сайтай гурилыг хямд үнээр хэрэглэх болж байна гэж ойлгож болох уу?
    Гурилын үйлдвэрийн түүхий эд болох улаан буудайн нөөц ихтэй байгаа тул хэрэглэгчид маань ирэх онд хямд үнээр хэрэглэх боломжтой болж байна.

    ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ

  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    2016 оны 11 сарын 02
    2016.11.01 / БИЛГИЙН ТООЛЛЫН 2
    ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН
    НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
  • Улаанбаатарт 1 хэмийн дулаан байна
    2016 оны 11 сарын 02
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

  • Зөв бичгийн дүрэмд шинээр “Журамласан толь” бичиг ашиглана
    2016 оны 11 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс кирилл бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийн талаар нийтлэг нэг ойлголт, үзэл бодолтой болгоход чиглэсэн “кирилл үсгийн дүрэм”-ийг баталгаажуулахаар болжээ.
  • Монголбанк 103 сая юань нийлүүллээ
    2016 оны 11 сарын 01
    юань
  • АН-ын бүлэг хэлэлцүүлэг зохион байгууллаа
    2016 оны 11 сарын 01
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.11.01/ Төрийн ордноо зохион байгууллаа.



    Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа удирдан явуулсан бөгөөд Сангийн яам, Монголбанкны удирдлагууд болон эрдэмтэн судлаач, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.



    Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очир Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан оролцогчид мөнгөний бодлогын баримт бичигт валютын нөөц, ханшийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, эдийн засгийн өсөлтийн сааралтын төлөв байдал, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд бусад бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, саналаа илэрхийлсэн юм.



    Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарч, ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 2.6 нэгж хувиар нэмэгдэн 10.4 хувь болж сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт уул уурхайн бус салбарт эерэг нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 2016 онд 0-1 хувь, 2017 онд 2-3 хувь байх төлөвтэй байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2016 онд харгалзан 0.7 хувь, 0.4 хувь байхаар таамагласан бол 2017 оны хувьд 2.7 хувь, 2.5 хувь байхаар төсөөлөөд байгаа талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Мөн тэрбээр ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан бодлого баримтлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.



    Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдана
    2016 оны 11 сарын 01
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17:00 цагт хуралдах тов гарчээ. Зөвлөлийн хурлаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг эцэслэн тогтоох аж.
  • Өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, дахин явуулна
    2016 оны 11 сарын 01
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх судалгааг дахин явуулах болжээ.
4686 4687 4688 4689 4690 4691 4692
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 18 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    12 цаг 51 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    12 цаг 54 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    13 цаг 8 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    14 цаг 3 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    14 цаг 4 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    15 цаг 10 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    16 цаг 47 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    17 цаг 22 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    17 цаг 40 мин
  • Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
    18 цаг 13 мин
  • Биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ
    18 цаг 18 мин
  • Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    18 цаг 37 мин
  • Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
    18 цаг 38 мин
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
    18 цаг 52 мин
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
    19 цаг 3 мин
  • В.Путин В.Зеленскийтэй Истанбулд уулзахгүй
    19 цаг 21 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    19 цаг 25 мин
  • Улстөрчид брэнд биш бодлого уралдуул!
    19 цаг 33 мин
  • "The MongolZ" академи "CS2"-ийн шинэ залуу авьяастнуудыг хайж байна
    19 цаг 39 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК