зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4736 4737 4738 4739 4740 4741 4742
  • УИХ дахь ажлын хэсэг, байнгын хороод хуралдана
    2016 оны 11 сарын 15
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
  • Зурхай: Өнөөдөр балжиннямтай өдөр
    2016 оны 11 сарын 15
    2016.11.15, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

    ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

    Аргын тооллын: 2016.11.15, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 07.58-17.15
    Үс засуулбал: Өвчин ирнэ
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Төрөхүй
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 8 хэмийн хүйтэн байна
    2016 оны 11 сарын 15
    2016 оны 11 дүгээр сарын 14-ний 20 цагаас 11 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Ховдын өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
  • МАН-ын Хяналтын ерөнхий хороог Х.Болдмандал удирдана
    2016 оны 11 сарын 14


    Ажлын туршлага:

    1990-1993 онд Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт салааны орлогч, салаан захирагч,
    2000-2005 онд Баянгол дүүргийн Засаг даргийн тамгын газарт Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх,
    2005-2006 онд МАН/МАХН/ -ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан
    2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн,
    2008-2009 онд Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын орлогч дарга,
    2009-2012 онд Мэдээлэл шуудан, Харилцаа холбоо технологийн газарт Тамгын газрын дарга,
    2013 -оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны гишүүн
    2015-оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны дэд дарга
    2016 оны 11 сараас МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны даргаар ажиллаж байна.
  • М.Мамиашвили ОСБХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ
    2016 оны 11 сарын 14
    Оросын спортын бөхийн холбооны тайлан-сонгуулийн хурал Оросын олимпийн хорооны байранд болж 17 бүс нутгийг төлөөлсөн 132 төлөөлөгч оролцож өнгөрсөн 4 жилд тус холбооноос явуулсан үйл ажиллагааг сайшаажээ. Хуралд ДБНХ-ны дэд ерөнхийлөгч Ахрол Рузиев, тус холбооны дэргэдэх Бөхийн нөхдийн клубын тэргүүн Аббас Аббасов нар хүндэт зочноор оролцсон байна.

    Хурлаар олимпийн аварга, 1997 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Михаил Мамиашвилиг дахин улираан сонгожээ. Ерөнхийлөгчийн нэр дэвшигчээр ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн байжээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Георгий Брюсов, Омар Муртузалиев, Наталья Ярыгина, Арсен Фазаев, Виктор Игуменов нарыг баталжээ.

    М.Мамиашвили ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа талархлаа илэрхийлж үг хэлэхдээ “Итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Манай шигшээ баг олимпийн шинэ мөчлөгт тэргүүлэх байр сууриа хадгалж байх ёстой. Олимпийн дэвжээнд ноёрхож байх нь бидний тэргүүн зэргийн зорилго юм. Бүс нутгуудад бөхийн спортыг өргөн дэлгэрүүлж хөгжүүлэх нь бидний бас нэг гол зорилго юм.” гэжээ.

  • С.Зоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
    2016 оны 11 сарын 14
    С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хавтаст хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Хуулийн дагуу хавтаст хэргийг шүүхэд шилжүүлснээс 14 хоногийн дотор шүүх хурлын тов гарах ёстой аж.

    Уг хэрэгт Орхон аймгийн харьяат хоёр иргэнийг сэжиглэн ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан шалгаад жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Мөн хэрэгт С.Зоригийн эхнэр Б.Булганыг сэжигтнээр татан цагдан хорьж байсан ч сар гаруйн өмнө батлан даалтад гаргаад байгаа юм.
  • Улсын онцгой комисс маргааш хуралдана
    2016 оны 11 сарын 14
    Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан маргааш 10.00 цагаас Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болно. Энэ удаагийн хурлаар



    - Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал,
    - Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд,
    - Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл,
    - Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал,
    - Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд,
    - Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал
    - Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэх юм байна.
  • С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусчээ
    2016 оны 11 сарын 14
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж, хэргийг одоо хүртэл хууль хяналтын байгууллага шалгасаар байна.

    Уг хэрэгт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан. Харин хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаа талаар УЕПГ-аас мэдээлж байсан юм.

    Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Тодруулбал, УИХ-ийн гишүүн асан С.Зоригийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхэд шилжсэнээр шүүгч хэрэгтэйгээ 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргадаг. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болдог.

    Юутай ч С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов ирэх арванхоёрдугаар сүүлээр товлогдох нь.
  • Ц.Оюундарь МҮОНРТ-ын асуудлаар цахим хуудаснаа тайлбар хийжээ
    2016 оны 11 сарын 14
    МҮОНРТ дээр үүсгээд буй нөхцөл байдлын цаана ”Монголын үнэн” сонины эрхлэгч, уруул хэмээх Б.Ганболд буй талаар тус телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарь мэдэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа

    ”МҮОНРТ дээр өрнөж буй үйл явдлын уг үндсийн талаар, бас миний тухай сүүлийн үед хэвлэл, сайтуудаар гарч байгаа нүүр дүүрэн цуврал мэдээллүүдийн талаар бяцхан тайлбар хийе гэж бодлоо.
  • Шинэ төслүүд дээр хамтран ажиллах санал тавилаа
    2016 оны 11 сарын 14
    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Аплас+ Монгол” компанийн гүйцэтгэх захирал Майкл Маршалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Аплас компани нь уул уурхай, инженер техник, барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үзлэг шалгалт, туршилтын цогц үйлчилгээ үзүүлдэг чанарын баталгаа, чанарын хяналтын зөвлөх үйлчилгээний олон улсын компани юм. Аплас компанийн захирал Майкл Маршал “Бид Монгол Улсад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь Оюутолгой, Сайншандын салхин цахилгаан станц, Шангрила зочид буудлын барилга гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад бид Улаанбаатар хотын зүгээс хийж хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүд дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ. Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хот дэд бүтэц, автозам, дугуйн зам, хурдан замын “BRT” төсөл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд АОС төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж шинэ төсөл хэрэгжих, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хөндлөнгийн хяналт шалгалт, дүн шинжилгээ хэрэг болох нь зайлшгүй юм. Үүнийг манай Хөрөнгө оруулалтын газар болон Хяналт шинжилгээ, үнэлгээний газар хийж гүйцэтгэдэг. Манай улсын хувьд эдийн засгийн амаргүй байдалд байна. Тиймээс энэ удаад та бүхний саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжгүй. Цаашдаа хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна” хэмээн хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Тэрхийн голын гүүр хэвийн ажиллаж байна
    2016 оны 11 сарын 14
    Архангай аймгийн Тариат сум, Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын 217.1 у/м төмөр бетон гүүрэнд их засварын ажил гүйцэтгэж байгаа билээ. Хэдийгээр их засварын ажил дуусаагүй байгаа боловч 30 тн даацын хязгаарлалттайгаар үндсэн гүүрээр зорчих болсныг тус яамнаас иргэд, олон нийтэд мэдээллээ.



    Тиймээс тээврийн хэрэгслийг тус голоор саадгүй нэвтрүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын хооронд байгуулсан гэрээний дагуу хөвдөг гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдрөөс Тэрхийн гол дээр дэлгэн ажиллуулж, энэ сарын 08-ны өдөр хурааж авсан байна.



    Төмөр бетон гүүрийн их засварын ажил дуусаагүй байгаа боловч 30 тн даацын хязгаарлалттайгаар үндсэн гүүрээр зорчих болсныг тус яамнаас иргэд, олон нийтэд мэдээллээ.
  • ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын орлогчоор Б.Алтанцомыг томиллоо
    2016 оны 11 сарын 14
    Зам,тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Балдандоржийн Алтанцомыг ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Б.Алтанцом нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын инженер мэргэжилтэй. 1984 онд ИАТУЕГ-т Хөдөлгөөний диспетчерээр ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж буй, мэргэжлийн боловсон хүчин юм.

    Тэрбээр 1984-1988 онд ИАТУГ-ын Хөдөлгөөн штурманы хэлтэст хөдөлгөөний диспетчер, 1988-1993 онд “МИАТ” нэгтгэлийн харьяа Агаарын хөдөлгөөн удирдах алба, Нислэгийн хөдөлгөөний хэлтэст нислэгийн ахлах удирдагч, байцаагч, инженер, 1993-1994 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах үндэсний төв/НХУҮТ/-ийн Тэргүүн дэд захирал, 1994-1996 онд ИАТУГ-ын Мэргэжлийн бодлогын хэлтэст мэргэжилтэн, 1996-1997 онд НХУҮТ-ийн Ерөнхий менежер, захирлаар ажиллаж байв. Мөн 1997-2000 онд “МИАТ” ХК-ийн Япон дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий төлөөлөгч, аэропорт менежер, 2000-2003 онд “МИАТ” ХК-д мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2003-2006 онд “МИАТ” ХК-ийн БНСУ дахь Ерөнхий төлөөлөгч, борлуулалтын менежер, 2006-2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо Азийг хариуцсан бүсийн захирал, 2008-2013 онд ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээ хариуцсан дэд даргаар ажиллаж байсан аж.
  • Ж.Энхбаяр ”Зүүн хойд Азийн аюулгүй байдал” сэдэвт уулзалтад үг хэлэв
    2016 оны 11 сарын 14
    Энэхүү уулзалт ярилцлагад GPPAC -ийн гүйцэтгэх захирал болон уг сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн төвийн удирдлага, тус бүсийн орнуудын эрдэмтэн судлаачид Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт хэлэлцээр явуулж байсан бүх орны төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож байгаа юм.

    Дугуй ширээний уулзалт, ярилцлагад оролцогчид Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах бололцоо, үүнд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг цаашид баталгаажуулах зэргээр бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, ярилцлага өрнүүлэн, төрийн бус байгууллагуудын үүргийг нэмэгдүүлэх, энх тайвныг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой санал санаачилгыг дэмжих чиглэлээр санал солилцож байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.​​​​​​​
  • Л.Балхжавын “Миний дуунууд-2016” тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо
    2016 оны 11 сарын 14
    Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2016” тоглолт 11-р сарын 18, 19-нд 19:00 цагаас “UB PALACE”-ийн концертын их танхимд болно.
    Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Амин нутаг” анхны хөгжмөө бичсэнээс хойш Монголын хөгжмийн урлагт 40 жил уран бүтээлээ туурвиж,
    ая данг нь тааруулсан 1000 гаруй дуу зохиожээ.Харин хөгжмийн зохиолчийн дотоод ертөнцийн илэрхийлэл, уран бүтээлийн тайлагнал “Миний дуунууд” тоглолт ийнхүү 18 нас хүрч, хэдийнэ эрийн цээнд хүрлээ.
    Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай 18 дахь удаагийн “Миний дуунууд” тоглолтонд Монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид дахин чуулах гэж байна. МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, СТА, поп дива С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, ”Sweetymotion” хамтлаг , ”Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, ”Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, ”Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, ”My Voice-2015” уралдааны Гран-При шагналт Э.Хосбаяр, Хөгжим Бүжгийн Коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцож, аялгуу эгшигээр үзэгч олноо хөглөн баясгана.
    Хөгжмийн зохиолчийн 2016 оны онцлох бүтээлүүдийн нэг нь Үндэсний их баяр наадмын сүлд дуу болон мэндэлсэн “Миний Монгол наадам” дуу юм. Сонгодог, нийтийн, рок попын бүхий л шилдэг уран бүтээлчдийн хамтрал болсон энэхүү дуун бүтээл энэ жилийн тоглолтын тайзнаас үзэгчиддээ дахин хүрнэ. Мөн цөөнгүй шинэ бүтээлүүд “Миний дуунууд-2016” тоглолтын тайзнаа анхлан дуулагдаж, сонсогчдын хүртээл болно. Дуунд дуртай монголчууддаа өргөн барих шинэ, шилдэг бүтээлүүдийн дээжис, гэнэтийн бэлэг бүхнээр тоглолт арвин байна.
    Хөгжмийн зохиолчийн сэтгэлээс ундарсан үе үеийн бүтээл туурвил, шилдэг хамтлаг дуучдын зүрхнээс зүрхэнд эгшиглэх аялгуут дуу бүхэн үзэгч танд зориулагдав. Тоглолтын тасалбарын онлайн захиалга www.TICKET.mn сайтаар, 1900-1800 утсаар тасалбар хүргэлт хийгдэж байна.

    Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг ухаарлын алиныг авчрахыг би таашгүй...
    Л.Балхжав
  • ”Үндэсний чанарын зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болов
    2016 оны 11 сарын 14
    “Үндэсний чанарын зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргалж “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн талаар хэлэлцлээ.
  • Төсвийн алдагдал 2 их наяд хүрч, өрхийн орлого буурчээ
    2016 оны 11 сарын 14
    ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний 9 сард 11365.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 180.3 тэрбум төгрөгөөр /1.6 хувь/ буурчээ. Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 1.8 хувиар буурсан байна.
  • А амин дэмийг энэ сарыг дуустал олгоно
    2016 оны 11 сарын 14
    Улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг энэ сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгоно.



    Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийг уулгадаг бөгөөд



    6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),
    12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна.


    Хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол уулгахгүй.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага тавилаа
    2016 оны 11 сарын 14
    “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос 1971 оны тогтоолоор тухайн үеийн ЗСБНХУ (одоогийн ОХУ)-д олгосон байруудыг одоо оршин сууж буй иргэдэд нь хувьчлахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нараас шаардлаа.
  • Төрийн банкны нийт актив 2 их наяд төгрөгт хүрчээ
    2016 оны 11 сарын 14
    Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Төрийн банкны нийт актив хоёр их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны захирал Д.Баярсайхан “Зууны мэдээ”сонинд өгүүлжээ. Энэ нь манай банкны системд эхний тавд орох актив юм. Төрийн банкны нийт активт эзлэх чанаргүй зээлийн хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 хувьтай байгаа аж. Монголын банкны системд чанаргүй зээлийн хувь одоогоор 4.1 байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр авагчдын 43 хувь нь буюу 156 мянга гаруй хүн Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн 13.8 хувь нь Төрийн банкинд байршдаг билээ.
  • “Under the dome” киног Хятадын Засгийн газраас хориглосон байжээ
    2016 оны 11 сарын 14
    Өчигдөр буюу 11-р сарын 13-ны өдрийн оройн 22:00 цагийн орчимд “Under the dome” нэртэй БНХАУ-д нүүрлээд буй утааны гамшгийн талаар баримтат кино манай улсын мэдээллийн сувгуудаар нэгэн зэрэг цацагдсан. Тухайлбал, Ийгл, Боловсрол, UBS болон SBN гэх мэт нэр бүхий 10 орчим теллевиз нэгэн зэрэг нэвтрүүлсэн юм.


4736 4737 4738 4739 4740 4741 4742
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
    3 мин
  • Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
    4 мин
  • "Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    27 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    1 цаг 10 мин
  • МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
    1 цаг 21 мин
  • Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтлийн шалтгаан болж байгааг анхааруулаа
    1 цаг 22 мин
  • Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй, 14 шалгуурыг даваагүй төслүүдийг төсөвт суулгахгүй
    1 цаг 51 мин
  • Ж.Чинбүрэн: Улаанбурханы эсрэг вакцинжуулалт зэрэгт 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа
    2 цаг 3 мин
  • Төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-ны өдрөөс эхэлнэ
    2 цаг 35 мин
  • ТБХ ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ
    2 цаг 55 мин
  • Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулжээ
    3 цаг 8 мин
  • Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
    3 цаг 50 мин
  • Нийслэлд газар хөдөлжээ
    3 цаг 50 мин
  • Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
    4 цаг 36 мин
  • Монгол, Киргизийн бизнес форум боллоо
    4 цаг 57 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    5 цаг 1 мин
  • Ээлжийн амралтаа харамсахааргүй өнгөрүүлэх таван санаа
    5 цаг 11 мин
  • УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр боловсролыг дэмжих санг 50 сая төгрөгөөр эхлүүлж байгаагаа мэдэгджээ
    5 цаг 55 мин
  • ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусла
    6 цаг 2 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    6 цаг 27 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК