Шведийн Троллхэттан хотноо Бэндигийн ДАШТ болж байгаа билээ.
Манай бөмбөгтэй хоккейн баг тамирчид "A" хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан. Улмаар дараагийн тоглолтоо "Б" хэсгээс дөрвөөр гарсан Голландын багтай хийж, 6-2-оор хожлоо. Ингэснээр Монголын Бөмбөгтэй хоккейн шигшээ баг хагас шигшээд шалгарлаа.
Манай тоглогчдоос супер легионер Роман Мурзин 5 гоол, багийн ахлагч Тамир 1 гоол тус тус хийжээ.
Сэтгэгдэл (1)