-
2016 оны 11 сарын 09
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат нар өнөөдөр /2016.11.09/ Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлахаар Төв болон Харгиа цэвэрлэх байгууламж, мөн Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьеруудын үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлыг бууруулах, урсацыг хамгаалах, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, усны чанарын стандартад хүргэхэд шаардлагатай арга хэмжээг авах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж, Ажлын хэсгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна.
Ажлын хэсгийн гишүүд эхлээд Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, түүний шинэчлэлийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авахын зэрэгцээ үүрэг, чиглэл өглөө.
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл хийх үеэр, тус цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлсний дараа Туул голд нийлүүлдэг. Бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргээд байна. Иймд 250000 шоометр/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү асуудал өчигдөр /2016.11.08/ зохион байгуулагдсан “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж, шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барихын тулд шинээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бус өмнө нь боловсруулагдсан техник эдийн засгийн үндэслэлийг ашиглаад явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлэгдэж байсан гэлээ.
Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ, Нийслэлийн иргэдийн 97.5 хувь нь Туул голоос ундаалдаг гэтэл бид өөрсдийнхөө ундаалдаг ус руугаа бохир нийлүүлж байна. Туул голыг бохирдуулж буй гурван үндсэн хүчин зүйлс бол цэвэрлэх байгууламж болон арьс, ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир мөн Туул голын орчмоос элс, хайрга олборлож байгаа явдал нь голын урсацыг багасгах, байгалийн тэнцвэрийг алдагдуулахад хүргээд байна. Саяхан хийгдсэн судалгаагаар Туул голын усыг цэвэршүүлсний дараа гэдэсний өвчин үүсгэдэг савханцар нян илэрсэн. Иймд УИХ-ын зарим гишүүд Туул голыг хамгаалах тусгай хууль гаргах тухай санал нэгдээд байгаа гэлээ.
Дараа нь Ажлын хэсгийн гишүүд болон дагалдан яваа албаны хүмүүс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьер болон Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат хэлэхдээ, Туул голын ай савуудыг ихээр сүйтгэж байна. Туул голын энгийн хамгаалалтын бүсээс элс, хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүд хэдийгээр тусгай зөвшөөрөл авсан хэдий ч нөхөн сэргээлт хийхгүй байна. Үүнд хариуцлага тооцуулах тал дээр бид ажиллаад зогсохгүй эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар ажиллах болно гэлээ. Түүнчлэн Туул голыг бохирдуулж буй бусад хүчин зүйлсийг арилгахад шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгох нэн шаардлагатай байна гэж анхаарууллаа.
Гишүүд дээрх газруудын үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа.
-
2016 оны 11 сарын 09
Ж.Батзандан: Бизнесийн салбарууд дахь монополь байдлыг задалж чөлөөт өрсөлдөөнийг бий болгохгүй бол хямралаас гарч чадахгүй нь.
-
2016 оны 11 сарын 09
Хятадын Хэбэй мужийн Баодинд 5 настай хүү хатсан худгийн 40 метрийн цооногт унажээ. Орон нутгаас яаралтай шийдвэр гаргаж 60 экскаватор ашиглан хүүг гаргахаар болжээ.
Хүүг аврах ажиллагаа сүүлийн хоёр хоног үргэлжилж байгаа бөгөөд цооногт зориулалтын хүчилтөрөгч шахагчийг ажиллуулж хүүг хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлж байгаа гэнэ.
Аврах ажиллагааг удирдан явуулж буй Пан Зи ”Сүүлийн 50 цагт 20 метр гүн ухаад байна. Аврах ажиллагаа явагдаж, ухсаар байгаа ч цооног яг одоо ч нурж болзошгүй нөхцөлд байгаа. Бид хүүг эсэн мэнд гаргахын тулд маш болгоомжтой ажиллаж байгаа” хэмээн хэлжээ.
Цооногийн диаметр ердөө 30 см байгаа нь уг цооног руу аврагчид орох боломжгүй болж байгаа юм. Өчигдөр оройны байдлаар хүүд хоол болон ус өгсөн байна. Хүүгийн өвөө хэлэхдээ ургацынхаа талбай дээр ажиллах үед хүү нь гэнэт алга болсон гэжээ.
-
2016 оны 11 сарын 09
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар зохион байгуулсан бөгөөд шинэ хуулиар сонгууль зохион байгуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарсан талаар мэдээлсэн юм.
-
2016 оны 11 сарын 09
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар 2017 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
-
2016 оны 11 сарын 09
Итгэмээргүй маш гайхамшигтай ажлыг та бүхэн, бид бүхэнтэй хамтран дуусгалаа.
-
2016 оны 11 сарын 09
Маргааш эхлэх хоёрдугаар улирлын хичээлийн эхний өдөр Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн сурагчид суухгүйгээр шийджээ. Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагчид хичээл хаялт зарлахаар болсон байна.
-
2016 оны 11 сарын 09
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн дөнгөж сая гарч, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп ялалт байгууллаа.
-
2016 оны 11 сарын 09
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн дөнгөж сая гарч, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп ялалт байгууллаа.
-
2016 оны 11 сарын 09
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 11 сарын 09
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх шуурхай мэдээлэл тархсан. Түүнийг ийн зар тараахад өчигдөр цахим сайтуудаар эхнэрийнх нь дансанд их хэмжээний сэжигтэй мөнгө орж ирсэн учраас хилээр гарахыг нь хориглоод байгаа гэсэн мэдээлэлтэй холбоотой тайлбар хийх болов уу гэсэн таамаглалыг хэдийнэ дэвшүүлээд байсан. Тэгвэл тэрээр 14.15 цагт эхэлсэн хэвлэлийн хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.
-
2016 оны 11 сарын 09
Эгзэг нь таарсан элдэв зургууд
-
2016 оны 11 сарын 09
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн штабыг удирдаж байсан эрхэм дөнгөж сая ард түмэндээ хандаж үг хэллээ.
-
2016 оны 11 сарын 09
Эмэгтэй дур тавилтын цаадах шинжлэх ухааны тайлбар энд бий.
Энэ бол аагим халуун өдөр хүйтэн ус балгалахаас, айхтар өлссөн үедээ хоол идэхээс, алдсан түрийвчээ эргүүлэн олохоос ч илүү сайхан, тийм сайхан цорын ганц мэдрэмж байх. Тиймээс л ховорхон тохиодог энэ мэдрэмжийг авах гэж бид тэгтлээ адгадаг юм. Судалгаагаар эмэгтэйчүүдийн ердөө 25 хувь нь л секс хийх бүртээ дур тавьдаг гэдэг нь тогтоогджээ. Харин бидний үлдсэн хувь нь хааяа аз таарвал л “жаргалын ундаанаас амсаж”, зарим нь бүр дур тавилт гэж яг яахыг нэрлэдгийг ч мэдэхгүй мөртлөө шөнө бүрийг эрэгтэй хүнтэй өнгөрүүлж явна. Эрчүүдийн хувьд гэтэл 90 хувь нь бэлгийн ажил хийх бүртээ хөдөлмөрийнхөө шанг ханатлаа хүртдэг гэх юм. Хоёр асуулт надад байна: Яагаад? Байгаль Эх юу бодож байсан юм болоо?
new_banner
Хэлүү нь эмэгтэй хүний дур хүслийг өдөөж, секс хийж хүүхэдтэй болоход нь хөтлөх чухал үүрэгтэй эрхтэн. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд оргазм нь нөхөн үржихүйн эрүүл мэнд сайн байхтай нь шууд утгаараа огт холбоогүй. Өөрөөр хэлвэл, заавал ханахгүйгээр ч эмэгтэй хүн жирэмслэх боломжтой байхад ер нь бид яах гэж дур тавьдаг гэдгийг л эрдэмтэд одоог хүртэл тайлаагүй байгаа юм. Учир шалтгааныг олоогүй нь дүүрч, ямар ч байсан тэд “яаж” дур тавьдаг дээр харин бүгд санаа нийлсэн шүү. Бүгд л ямар нэг үүрэгтэйгээр оршдог биеийн үйл ажиллагаа, эрхтнүүд дунд эмэгтэйчүүдийн дур тавилтын “зорилго” нь ганцаараа тодорхойгүй байгаа ч бид бүгд үүнд дуртай гэдэг нь тодорхой юм!
Чамайг тачаадах үеэр…
Яг дур тавихын өмнөх үед чиний гэрийн тэжээвэр амьтан бүх тавилгыг чинь өөрчилж байсан ч чи анзаарахгүй. Ухаан санаа балартахтай төстэй “зүйл” явагддаг учраас таашаалын дээд цэгт хүргэхийн тулд биед маань ямар гэнэтийн өөрчлөлтүүд болж байгааг бид бараг мэдэрдэггүй юм.
Оршил хэсгийн үеэр төрдөг халуу оргисон, биеэр цахилгаан гүйсэн тэр мэдрэмж бол чиний хэлүү болон үтрээ рүү цус гүйж байгаагийн үр дүн. Яг энэ үеэр үтрээ нь өөрөөсөө чийгийн дуслуудыг ялгаруулж тэр нь томорч, урсан хангалттай чийглэг болгодог.
Чиний сэрэл хөдлөх тусам аарцаг руу цус юүлэгдэх нь нэмэгдэж, амьсгаа түргэсэн, зүрхний хэмнэл хурдасч, хөхний толгой сэрийн, юу юугүй орж ирэх гэж байгаа эрхтнийг “атгаад авах”-ын тулд үтрээний амсар хэсэг нарийсч, харин орж ирснийх нь дараа чөлөөтэй хөдлөх орон зайг нь бэлдэхийн тулд үтрээний дээд хэсэг нь өргөсдөг. Хэрэв бүх зүйл сайнаар үргэлжилвэл (гар утас гэнэт цочоож дуугарахгүй, бас хамтрагч чинь юу хийгээд байгаагаа мэдэж л байвал…) маш олон тооны мэдрэлийн болон булчингийн хүч умдаг, өгзөг, гуяуудад цугларч зангирдаг. Энэ нь чамайг таашаалын давалгаанд нэрвэгдэн бүх биеэ сул хаях-өөрөөр хэлвэл дур тавих хүртэл хэвэндээ байна.
Яг их тэсрэлт явагдах үеэр умай, үтрээ, анус гурав нэгэн зэрэг, 0.8 секундын интервалтайгаар холбогддог. Багахан дур тавилт 3-5 агшилтаар өндөрлөдөг бол “нүсэр” дур тавилт 10-15 агшилттай явагддаг.
Эмэгтэйчүүд үтрээгээр, хэлүүгээр, хоёулангаар нь гэсэн гурван төрлөөр оргазмыг мэдэрдэг. Үүний шалтгаан нь хүн тус бүрийн хувьд үтрээний өөр өөр хэсгүүд бусдаасаа илүү мэдрэмтгий байдагтай холбоотой.
Үүнээс гадна биеийн бусад хэсэг дэх булчингууд энэ үед санаандгүйгээр зангирах тохиолдол ч бий. Дур тавихдаа хөлөө байдгаар нь сарвайлгаж, царайгаа нэг тийш нь татчихдаг бүсгүйчүүд яг ямар маягаар гэдгийг нь сайн ойлгож байгаа байх /www.serel.mn/.
Бүх юм болоод өнгөрсний дараа…
Хүртэх ёстой таашаалаа хүртээд бие чинь тайван, хангалуун төлөвт шилждэг. Гэхдээ үргэлж биш л дээ. Яг л эрчүүдийн адилаар, эмэгтэйчүүдийн ч бас аарцагны хавиар хүндэрч, бага зэрэг хөндүүрлэх нь бий. Хуран цугласан бүх хүсэл шуналыг тавируулахад ганцхан удаагийн дур ханалт хангалтгүй байдаг ч гэж олон эмэгтэйчүүд хэлдэг.
“О”-г бөглөрүүлэгчид
Бөглөөс 1: Тавихын алдад болих
Хайлшийг шатаачихаад байхад тэсрэх бөмбөг дэлбэрч өгөхгүй байх “сонин” шөнүүдэд харин яах вэ? 10 оролдлогын 9-д нь эмэгтэйчүүд хэлүүгээ хангалттай удаан оролдуулаагүй гэж үздэг аж. Арай гэж дур тавих дөхөөд ирэх үед хамтрагч нь болих юм уу, хийж байсан үйлдлээ өөрчилчихдөгт л хамаг буруу бий гэнэ. Тийм учраас эмэгтэй нь дээрээ байрлалыг сексологич бүр зөвлөдөг байх нь. Бүлэлтийн хурд, гүн, өнцөг зэрэг бүхнийг өөрөө удирдаж чадах үед хэлүүг өөртөө хамгийн аятайхан санагдаж байгаагаараа үрж өгөх боломжтой. Нааш, цааш гулгаж хөдлөх маягаар туршаад үзээрэй. Хэлүү энэ үед хайртын чинь биетэй илүү их шүргэлцэх болно. Эсвэл чиний гар хангалга хийхтэй төстэй мэдрэмж төрүүлж чадах байрлалыг сонго. Хэрэв чи доош харж хэвтээд, хуруугаараа хэлүүг оролдох хөдөлгөөн хийж байгаад тавьдаг бол энэ үеэр хамтрагч чинь чиний араас хийж болох жишээтэй.
Бөглөөс 2: Хэт ажигч байдал
Эрэгтэй нь тун анхааралтайгаар өөрийг нь ажиглаад байгаа юм шиг санагдах үед ямар харагдаж байгаа бол гэдэгтээ санаа зовсоор эмэгтэйчүүд өөрөө таашаал авч чаддаггүй. Шинээр сурсан хөдөлгөөн чинь түүнд ямар их таалагдаж байгааг анхаарахын оронд целлюлитээ бодоод байвал чи хэзээ ч дур ханахгүй. Үүний оронд оюун санаагаа эротик бодлоор дүүргэ. Анхаарлаа төвлөрүүл, амьсгал, хамаг биеэ сул тавь.
Санаа амартлаа сайхан тавихын тулд өмнө нь шүршүүрийн халуун усанд удаан гэгч нь орж, хоёр биендээ бүтэн биеийн массаж хийж өгч, 10 минутын турш орал сексээр оршил хийх зэрэг нь тус болдог. Тархин доторх тачаангуй эмэгтэйгээ олж нээхэд уг нь тийм ч хэцүү биш. Олон эмэгтэй өдөр тутмын стрессээ өөрийгөө халуухнаар мэдрэх рүү тийм ч хурдан хувирган шилжүүлж чаддаггүй билээ. Тиймээс тайвшруулах, амраах үйлдэл хийвэл гэр бүлийн асуудал, ажлын дарамт зэргээсээ салж сэтгэл санаагаа бэлэн болгоход чинь тусална.
-
2016 оны 11 сарын 09
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажлын хөрөнгө батлагдаж, дээрх ажлыг 2 багцад хувааж гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.
Яармагийн гүүрнээс 240 дүгээр тулгуур хүртэлх ажлын гүйцэтгэгчээр ”ДМТМ трейд”ХХК, 241 дүгээр тулгуураас Баянзүрхийн товчоо хүртэлх ажлын гүйцэтгэгчээр ”Гэгээн цайдам” ХХК шалгарсан юм. Гэрэлтүүлгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 09
Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь бараг тодорхой болоод байгаа бөгөөд одоогийн байдлаар Д.Трамп 264 мандатыг авч тэргүүлсэн хэвээрээ байна. Тэрээр сонгуулийн штабын байрнаасаа гаран ойролцоо орших “New York Hilton Midtown” зочид буудал руу явж байна.
Ингээд түүнийг дэмжигчидийн зургуудаас хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 09
МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур өчигдөр Ц.Оюундарь захирлын эсрэг мэдэгдэл гарсан. Уг мэдэгдлийг МҮОНРТ-ийн ”Ажиллагсдын түр хороо”-ноос тус телевизийн Үндэсний зөвлөлд хандан гаргасан аж.
-
2016 оны 11 сарын 09
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нийт 270 мандатын төлөө 4 нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бөгөөд Х.Клинтон, Д.Трамп нар энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөгчид юм.
Одоогийн байдлаар Д.Трамп 244 мандатыг авч тэргүүлсэн хэвээрээ байна.
Харин Хиллари Клинтоны хувьд 215 мандат, Д.Трамп 244 мандатыг тус тус авч сонгуулийн дүнг тэргүүлж байгаа юм. Тун удахгүй сонгуулийн дүн гарна.АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нийт 270 мандатын төлөө 4 нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бөгөөд Х.Клинтон, Д.Трамп нар энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөгчид юм.
Одоогийн байдлаар Д.Трамп 244 мандатыг авч тэргүүлсэн хэвээрээ байна.
Харин Хиллари Клинтоны хувьд 215 мандат, Д.Трамп 244 мандатыг тус тус авч сонгуулийн дүнг тэргүүлж байгаа юм. Тун удахгүй сонгуулийн дүн гарна.
-
2016 оны 11 сарын 09
Гирийн ДАШТ Казахстан улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй С.Амантай толчак төрөлд II, рывок төрөлд IV, нийлбэр дүнгээр IV байрт тус тус шалгарлаа.
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
Ийнхүү тэрээр дэлхийд IV байрт эрэмбэлэгдэхийн сацуу Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангав.
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ