-
2016 оны 9 сарын 27
“Хотын засаглалыг сайжруулах” төсөл цаашид үргэлжлэн хэрэгжинэ
-
2016 оны 9 сарын 27
Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 22,23-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажилласан. Энэ үеэр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайгаар орж үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн ажилчид үйл ажиллагаа танилцуулахын зэрэгцээ цаг ухрах, урагшлуулах шийдвэртэй холбоотой Хятадын талтай харьцахад хүндрэлтэй байгаагаа дуулгасан юм. Харин Ерөнхий сайд цаг ухрах, урагшлуулах Засгийн газрын шийдвэрийг цуцлахаар төлөвлөж байгаагаа дуулгасан. Тэрбээр “Дэлхийн аль ч улсад цагаа өөрчилдөг жишиг байхгүй. Монгол Улсад л ганц байна. Уг шийдвэртэй холбоотойгоор олон улстай харьцахад хүндрэл гардаг. Тиймээс үүнийг эргэж харна” гэлээ.
-
2016 оны 9 сарын 27
Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7006 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид юм байна.
-
2016 оны 9 сарын 27
Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв
-
2016 оны 9 сарын 27
Үндсэн хуулийн цэц энэ сарын 28-ны өдөр буюу маргааш хуралдана.
-
2016 оны 9 сарын 27
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2267.20-2278.10 төгрөгийн ханшаар 47.25 сая ам.доллар худалдан авах, 338.39-340.76 төгрөгийн ханшаар 86.8 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Харин Монголбанк 2276.00 төгрөгийн нэг ханшаар 13.8 сая ам.доллар, 340.63 төгрөгийн ханшаар 8.0 сая юанийг тус тус нийлүүллээ. Мөн банкууд 7.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
-
2016 оны 9 сарын 27
Нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагджээ
-
2016 оны 9 сарын 27
Дорнод аймагт долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн хэргийн тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
-
2016 оны 9 сарын 27
“Шинжлэх ухааны парк” байгуулах асуудлаар санал солилцлоо
-
2016 оны 9 сарын 27
БНХАУ-д зорчих иргэд онцгойлон анхаарах зөвлөмжийг Гадаад харилцааны яамны Консулын газраас гаргажээ.
-
2016 оны 9 сарын 27
Өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 311 дуудлага бүртгэгджээ. Түүнчлэн автобусны жолооч явган зорчигч мөргөн гэмтээсэн хэрэг дахин гарсан байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 49 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Таван шарын автобусны буудал дээр ”Тэнүүн огоо” ХХК-ийн ”H.Aero City” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 43 настай эмэгтэй Ц-г унагаж гэмтээсэн хэрэг тус тус гарсан байна.
-
2016 оны 9 сарын 27
Аки башёд бэртлийн улмаас оролцож чадахгүй Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болжээ.
-
2016 оны 9 сарын 27
“D.Vision Mongolia 2016” дрифтийн тэмцээн ирэх сарын 1-ний өдөр Авто худалдааны төвийн талбайд болно.
-
2016 оны 9 сарын 27
Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай-2016” яруу найргийн наадамд “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүллээ.
-
2016 оны 9 сарын 27
Цахиагийн Элбэгдорж: Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу
-
2016 оны 9 сарын 27
“ЧИНГИС ХААН, ТҮҮНИЙ ӨВ УЛАМЖЛАЛ БОЛОН ЭНЭТХЭГИЙН СОЁЛ” СЭДВЭЭР МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ЭРДЭМТЭД ЧУУЛНА
[img_1251]
-
2016 оны 9 сарын 27
“Америкийн өдрүүд 2016”-д 100 гаруй компани оролцов
-
2016 оны 9 сарын 27
“Мэргэн буудагч-2016” тэмцээнд Зэвсэгт хүчний 311 дугаар анги тэргүүлжээ
-
2016 оны 9 сарын 27
БНХАУ-ын Гуандун мужтай хамтран ажиллах санал солилцлоо
-
2016 оны 9 сарын 27
Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 6-ны өдөр долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн жигшүүрт хэрэг гарчээ.