зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4756 4757 4758 4759 4760 4761 4762
  • Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замыг хүлээлгэн өглөө
    2016 оны 11 сарын 04
    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.

  • Автобусны жолооч осол гаргаж, хүн гэмтжээ
    2016 оны 11 сарын 04
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 303 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Багануур дүүрэгт 6.44 км авто зам ашиглалтад орлоо
    2016 оны 11 сарын 04
    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан 6,44км авто зам ашиглалтад орлоо.

  • Д.Эрдэнэбат: Хуулиар зөвшөөрсөн юмыг журам чинь зохицуулж чадах уу гэдэгт эргэлзэж байна
    2016 оны 11 сарын 04
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1230418766996999%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    2016 оны 11 сарын 04
    УИХ-ын чуулганы хуралдааныг өглөө 10.00 цагт зарласан байсан ч цаг гаруй хугацаагаар хоцорч эхэллээ. Чуулганы хуралдааны өмнө УИХ-ын хоёр байнгын хороо хуралдасан байна.

    Чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл болон Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр зэрэг найман асуудлыг хэлэлцэх аж.

    Харин үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх юм.
  • Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд байрныхаа түлхүүрийг гардлаа
    2016 оны 11 сарын 04
    Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг.
  • LIVE: Golden State Warriors VS Oklahoma City Thunder
    2016 оны 11 сарын 04
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/cjsmpZ1oeQA” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Иргэд БНХАУ-д зорихдоо хэрэгт холбогдох нь ихэсчээ
    2016 оны 11 сарын 04
    Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна.

    БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “...Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдсэн, зэвсэгтэй үйлдсэн, халаасны хулгай үйлдсэн бол 3 жилээс доош хугацаатай хорих, баривчлах, саатуулах ял оноож, мөнгөн торгууль ногдуулна. Их хэмжээний эсхүл хүнд хэлбэрийн бол 3 жилээс 10 жилийн хугацаатай хорих ял, мөнгөн торгууль ногдуулна. Тоо хэмжээ нь их эсхүл ноцтой хүнд хэлбэрийн бол 10 жилээс дээш хугацаатай эсхүл хугацаагүй хорих ял оноож, мөнгөн торгууль ногдуулж, эд хөрөнгийг хураана” гэж заасан байдаг.

    2015 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх 1 жилийн хугацаанд манай улсын 60 иргэн БНХАУ-д зорчих хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдон 1 жилээс 3 жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгдсэн байна.

    БНХАУ-д хулгайн гэмт хэрэг үйлдэж буй зарим иргэд өөрийн танил, найз нөхөд, садан төрлийн хүмүүсийг гэмт үйлдэлдээ хууран мэхлэх замаар татан оролцуулж, гэмт хэргийн золиос болгох тохиолдол гарч байна. Түүнчлэн захиалга өгч бараа бүтээгдэхүүн хулгайлуулдаг этгээдүүд ч байгаа болно.

    Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд тус улсын хуулийг сахин мөрдөх, хулгайн гэмт хэрэгт мэхлэгдэн оролцохоос сэргийлэх, бусдаас эд зүйл авах дамжуулахдаа анхаарал, болгоомжтой байхыг Гадаад харилцааны яамны Консулын газрын зүгээс сэрэмжлүүлж байна.

    ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
  • “Их хотын дагшаа” жазз үдэшлэг болно
    2016 оны 11 сарын 04
    Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн “City Swing” jazz night буюу “Их хотын дагшаа” жазз тоглолт 2016 оны 11-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ. Энэхүү тоглолт нь 3 дах жилдээ тоглогдох гэж байгаа бөгөөд анх “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач С.Саруул-Од /СТА/ санаачлан эхлүүлж байжээ. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс сорчлон тоглож Монголын үзэгч, сонсогчдодоо жазз бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой тоглолт юм. Мөн цаашид жил бүр уламжлал болгон тоглохоор төлөвлөөд байгаа аж.

    Энэ жилийн тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од /СТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Солонго, урилгаар дуучин Одноо /Lemons/, Э.Соёмбо болон Герман улсаас ирсэн алдарт трубач Bastien Rieser нар оролцох юм.

    Тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 99925074-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой.
  • С.Батболд Швейцарийн Элчин сайдтай уулзлаа
    2016 оны 11 сарын 04
    Манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, шинэ шатанд хүрэхэд энэ уулзалт илүү нөлөөлөх байх гэж бодож байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хотын даргаар ажиллаж байгаагийн хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй, амгалан тайван амьдруулах тал дээр анхааран ажиллаж байна. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа болон бусад зүйлс дээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн хэллээ.
    Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
  • Д.Эрдэнэбат: Ялалт, ялагдлаа хүлээн зөвшөөр
    2016 оны 11 сарын 04
    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлснээр 2016 оны орон нутгийн сонгуульд АН-аас 6900 нэр нэр дэвшигч өрсөлдөж, 37.9 хувь нь ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, нийт 330 сумаас 104-т нь АН-ын нэр дэвшигчид ялсан байна. Мөн нийслэлийн есөн дүүргийн 295 нэр дэвшигчээс 98 нь ялалт байгуулсан буюу есөн дүүргийн гуравт нь АН олонхи болжээ.

    Энэ тухай АН-ын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ”Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталсан. Ялсан бол ялсан шиг байж, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр буцаах нь ардчилсан улс оронд байж болохгүй зүйл. МАН-ын удирдлагууд энэ үйлдлүүддээ дүгнэлт хийх ёстой гэж харж байна. Аль аль талдаа ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Бид үнэмлэхүй олонхитой өрсөлдсөн ч ард түмэнд нэг зүйлийг ойлгуулж чадсан. 100 хоногт МАН бодлогогүй үйл ажиллагаа явуулж, амлалтаасаа ухарсныг ард түмэнд ойлгуулсан. Энэ нь сонгуулиар олж авсан маш том ололт байлаа” хэмээв.

    ”АН-ын зургаан хүний нэрийг хассан”
    Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухайд Баянзүрх дүүрэгт нэлээд маргаан дэгдээд байсан. Тэгвэл энэ талаар НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар тайлбар хийсэн юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа ”Манай дүүрэг дээр АН 22, МАН 19 суудал авсан тухай СЕХ-ны дүн гарсан байгаа. Энэ дүнг СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор зарласан. Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга шалтгаангүйгээр зургаан хүний нэрийг хассан. Энэ сонгуулийн хуулийн гол онцлог нь маргааныг сонгуулийн хороо биш шүүх шийдэх юм. Эцсийн маргааныг шүүх шийдэх зохицуулалтай байхад дүүргийн сонгуулийн хорооны даргын тогтоолоор зургаан хүнийг хассан. Энэ бол хүчин төгөлдөр бус шийдвэр” гэв.

    ”Сонгуулийн хуулийг зөрчсөн нэр бүхий хүмүүсийг шүүх, АТГ-т шалгуулна”
    НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга ”Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн хорооны албан хаагчид сонгуульд оролцож байгаа аль нэг нэр дэвшигчийг дэмжих эсвэл эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийхийг хориглосон байдаг. Энэ хуулийн заалтыг Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт уландаа гишгэсэн. Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа хоёр хүнийг хууль бусаар нэр дэвшүүлэхээс татгалзсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ хууль бус юм гэдгийг тогтоосон. Одоо эдгээр хүмүүсийн нэр дэвшиж байсан тойрог дээр дахин сонгууль явуулах тухай шүүхийн шийдвэр гаргуулах үйл ажиллагаа явагдаж байна. Мөн СБД-ийн долдугаар тойрог дээр ирц хүрээгүй нэмэлт санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн байхад сонгуулийн хороо ирц бүрдсэн гэж илтээр гуйвуулаад 50 гаруй хүний саналаар илүү байсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг баталгаажуулсан. Үүнийг шүүхэд өгсөн. Шүүх хэрэг үүсгээд явж байгаа” гэлээ.

  • ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн А.Б.Куликтай уулзлаа
    2016 оны 11 сарын 04
    Хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд сүүлийн үед байгуулсан баримт бичгүүд, тухайлбал харилцааны бүх салбарыг хамарсан “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Орос, Монгол, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал”, “Орос, Монгол, Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн заалтыг ажил хэрэг болгох явдал чухал ач холбогдолтойг хоёр тал тэмдэглэв.

    Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 95 жилийн түүхтэй орчин цагийн Монгол-Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн хүрээнд сэргээн хөгжүүлэх, энэ зорилгоор яриа хэлэлцээг бүхий л түвшинд тогтмол хийж, санал солилцож байх, хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг хамтдаа тухай бүр нь шийдвэрлэж байх саналтай буйгаа илэрхийллээ.
  • Парист монгол эмэгтэй халдлагад өртөж нас баржээ
    2016 оны 11 сарын 04
    Өнгөрсөн даваа гарагийн өглөө 59 настай Монгол эмэгтэй харийн нутагт мэсний шархтай нас барсан байдалтай олджээ.
  • Цахим гарцаар нэвтрэх бүртгэлийг авч байна
    2016 оны 11 сарын 04
    Монгол Улсын иргэд гадаад паспортоо бүртгүүлээд хугацааг нь дуусах хүртэл шалгагч дээр очихгүйгээр автомат хаалгаар үйлчлүүлэх юм.
  • Хөдөө аж ахуйн биржийн захирал сард 9.5 сая төгрөгийн цалинтай
    2016 оны 11 сарын 04
    Төрийн өмчийн 90 гаруй аж ахуйн нэгжээс гурав нь огт ажилладаггүй байна. Мөн тус байгууллагуудын өр 10.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж 2012 онд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Т
  • Б.Обама: Майкрософт бол АНУ-ын баялаг биш Билл Гейтс бол баялаг
    2016 оны 11 сарын 04
    Майкрософт бол АНУ-ын баялаг биш Билл Гейтс бол баялаг
  • Хүүхэд харах үйлчилгээнд 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмлээ
    2016 оны 11 сарын 04
    УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

  • ОУВС-гийн шахалтаар Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх үү
    2016 оны 11 сарын 04
    Хөгжлийн банкинд “Чингис” бондын талтай дүйх буюу 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр зарласан нь саяхан. Томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, хөрөнгө босгох үндсэн үүрэгтэй тус банк мөнгө хүүлэх хэрэгсэл болсныг баримтаар “илчилсэн” энэхүү үйл явдал санамсаргүй зүйл биш байсан бололтой. Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулж, 580 сая ам.доллар амжилттай босгож байсан Хөгжлийн банкийг анх байгуулсан хүмүүс нь татан буулгах алхмуудыг бага багаар хийж байсны эхлэл нь ч байж магадгүй нь. Үнэхээр санхүүгийн зөрчил илэрсэн бол, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг буруу зарцуулсан нь үнэн бол холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг.Харин “зөрчилтэй” нэрийн дор улсын төсвөөс санхүүжүүлэх бололцоогүй томоохон төслүүдийг хөдөлгөх, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөгжлийн гол банкаа татан буулгах нь хэр зохистой бол.

    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад хэд хонож байна. Эхний босгоо буюу мэргэжлийн Байнгын хороогоор дэмжигдээд буй энэ төсөлд Хөгжлийн банктай холбоотой тодорхой заалтууд тусаад байгаа аж. Тухайлбал, УИХ-ын 2017 оны хаврын чуулганд багтаж Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батална гэсэн заалт ороод байгаа юм. Энэ тухай шаардлага, шалтгаанаа Засгийн газар “Төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй актив хөрөнгийн зарим хэсгийг Засгийн газарт шилжүүлэх. Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулж, засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх” гэж тайлбарлажээ. Өнгөн дээрээ ийм тайлбартай ч Хөгжлийн банкны тухай хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулснаар том төслүүдийг санхүүжүүлэх боломжийг нь эрс хумих агуулга нуугдаж буйг зарим эх сурвалж өгүүллээ.
    Харин ийм сонголт хийх болсон шалтгаан нь юу байв. Санхүүгийн зөрчил илэрсэндээ гол бус, харин ОУВС-гийн шахалт, шаардлага Засгийн газрыг ийм алхам хийхэд хүргэж байх талтай аж. Тодруулъя.
    Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-гийн ”Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, 1-1.5 тэрбум ам.долларын зээл авах талаар энэ өдрүүдэд ид хэлэлцэж байна. Хятадын мөнгө үү, ”Стэнд бай” хөтөлбөр үү гэсэн хоёр сонголттой асуулт тавих ч шаардлагагүй болсон. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар эцэслэсэн шийдвэр гараагүй байгаа. 2016 онд багтаад хоёр тал тохиролцож чадвал ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар оруулж асуудлыг шийдвэрлэх учиртай. 2016 онд багтах магадлал тун бага байна. Тэгэхээр 2017 оны нэгдүгээр сард тохирох болов уу гэсэн таамаг байна” гэж мэдэгдээд зогсохгүй ”Урд хөршид тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлээч, манай улсын зарласан том төслүүдэд танай улсын компани оролцооч гэсэн хүсэлтийг тавихаас аргагүй байдалд орсон. Зөвхөн урд хөршид бус ОХУ, Япон, Солонгос зэрэг улсуудад хүсэлт тавихаас аргагүй” гэж мэдэгдээд байгаа билээ. Ер нь бол Хятадаас мөнгө авлаа ч ”Стэнд бай”-г хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд УИХ-д жин дарж байгаа. Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Стэнд бай” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгааг 2017 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн. Иймээс л “Стэнд бай”-г хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкийг татан буулгах, үгүй ядахдаа зорилгыг нь өөрчлөх шахалтад Засгийн газар орсон байж магадгүй байна. Учир нь 2009 оны эдийн засгийн хямралын дараа ОУВС-гаас манай улсад хоёр жилийн турш суурин төлөөлөгч томилон ажиллуулсны эцэст нэгэн дүгнэлт гаргаж байсан нь цаасан дээрээ л үлджээ. Тэнд “Монгол Улсын эдийн засаг саяхан нүүрлэсэн хямралаас гайхалтай хурдан сэргэж чадлаа. Нүүрсний үйлдвэрлэл хурдацтай өсч, уул уурхайн хоёр төсөл эдийн засгийн эргэлтэд удахгүй орох гэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг гэрэлт ирээдүй хүлээж, иргэд хөгжлөөс нь хүртэх боломж байгааг харуулж байна” хэмээн бичсэн байв. Гэхдээ сайхан үгтэй энэ дүгнэлттэй зэрэгцэн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ОУВС-гийнхан нэгэн анхааруулга өгч байсан нь шууд Хөгжлийн банктай холбоотой байв. Тэд “Байгуулагдаад удаагүй байгаа Хөгжлийн банк бидний санааг ихээхэн зовоож байна. Хөгжлийн банкийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тойрч гарах арга хэрэгсэл, эсвэл Засгийн газрын төсвөөс гадуур зарлагыг санхүүжүүлэх нэг механизм болгон ашиглах ёсгүй. Эс тэгвээс төсвийн эрсдэлийг нэмэгдүүлж, ил тод байдлыг доройтуулах болно” гэж анхааруулж байсан аж.
    Тус сангийн Ази номхон далайн бүсийн төвийн дэд захирал Свитен Барнетээр ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү мэдэгдлээ төр засгийн болон бусад байгууллагынханд танилцуулсан ч үүнийг нь монголчууд хэрэгжүүлээгүй билээ.
    Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн техникийн баг өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн Монгол Улсад ажиллаад өнөөдөр дуусч байна. Энэхүү техникийн гэх ажлын хэсгийн дүгнэлтээс манай улс уг хөтөлбөрт хамрагдах эсэх нь ерөнхийдөө шалтгаална. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрт хамрагдах эсэх нь бид Хөгжлийн банктай байх эсэхээс шалтгаалж магадгүй болоод байна. Тиймээс ОУВС-гаас манай улсад Төсвийн ”Сахилга бат”-ыг чанд сахиж төсвийн зарлагыг хасах шаардлага тавихаас гадна Засгийн газарт Хөгжлийн банкийг татан буулгах санал тусгах магадлал ийнхүү өндөр байгаа аж. Монгол Улсад тус сангийн суурин төлөөлөгчөөр хоёр жил ажилласан Пармершвер Рамлоган ярилцлага өгөхдөө “Хөгжлийн банк бол арилжааны банк байх ёстой. Үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадвартай арилжааны банк байхын тулд зарлагаа нөхөх боломжтой, ашиг олох төслүүдийг санхүүжүүлэх учиртай. Гэтэл Хөгжлийн банкны төлөвлөгөөнд одоогоор ийм зүйл байхгүй байна. Хөгжлийн банк дэд бүтэц, барилга, төмөр зам гэх мэт шууд орлого олох боломжгүй төслүүдийг санхүүжүүлэхээр яригдаж байна. Хэрэв Хөгжлийн банк зээл авч эдгээр төслүүдийг санхүүжүүлсний дараа ямар ч ашиггүй байвал зээлийн эргэн төлөлтийг төсөвт л найдахаас өөр аргагүй болно. Эндээс харахад эцсийн эцэст улсын төсөв л дээрх төслүүдийг хэрэгжүүлж байгаа санхүүгийн эх үүсвэр гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын төслүүд эцсийн эцэст төсвөөс санхүүжих атлаа төсөвт тусгагдаагүй Хөгжлийн банкинд харьяалагдаж байдаг. Тиймээс л бид Хөгжлийн банк, Засгийн газрын төсвөөс гадуурх зарлагын хэрэгсэл болж байна гэж үзэж байгаа юм. Засгийн газар зарим зарлагаа Хөгжлийн банк руу шилжүүлснээр цаасан дээр харьцангуй зарлага багатай мэт харагдах болно. Гэвч яг бодит байдал дээрээ бол энэ бол Засгийн газрын зарлага” гэж мэдэгдээд байсан билээ.
    Харин Монгол Улсын хувьд Хөгжлийн банкны тухай хуулийг арай өөр агуулгаар анх баталж байв. Бүр тодруулбал ”Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж Хөгжлийн банкны тухай хуульд тусгасан байгаа. Энэхүү том төсөл гэдэг нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бололцоогүй, нэг ёсондоо урт хугацаандаа эдийн засагт ашгаа өгдөг, анхны хөрөнгө оруулалт өндөртэй төсөл байх талаар хууль батлах үед яригдаж байсан нь бий. Иймээс л ОУВС-гийн өмнө нь тавьж байсан анхааруулгыг хүлээж авбал хөгжлийн гэгдэх томоохон төслүүд хаанаас санхүүжих нь тодорхой бус болж мэдэх юм.
  • ”Насны хишиг”-ийг 65 наснаас эхлэн олгохоор боллоо
    2016 оны 11 сарын 04
    Гишүүдийн хувьд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Насны хишиг”-ийг 70 наснаас эхэлж байсныг 65 наснаас эхэлбэл төсөвт хэр ачаалал үүсэхийг, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байдаг тухайн заалт сэргээгдсэнийг, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүй олгох боломж байгаа эсэхийг тодруулсан юм.
  • Та хаа нэгтээ алган дээрээ хар цэгтэй хүнтэй таарвал нэн даруй цагдаа дуудаарай
    2016 оны 11 сарын 04
    Та хаа нэгтээ алган дээрээ хар цэгтэй хүнтэй таарвал нэн даруй цагдаа дуудаарай
4756 4757 4758 4759 4760 4761 4762
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    3 цаг 6 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    3 цаг 17 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    3 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 4 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 19 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    16 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    20 цаг 0 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК