Өвлийн дунд илүү цагаан хулгана сар
Хоёр хар мэнгэтэй Хөхөгчин могой өдөр
Аргын тооллын: 2017.1.18, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.35-17.31
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болох болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.