зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4766 4767 4768 4769 4770 4771 4772
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 11 сарын 01
    09.00 цагт “Чингис” зочид буудалд ”Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог” сургалт болно.

    10.30 цагт “Блю Скай” зочид буудлын Топаз танхимд “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг танилцуулах арга хэмжээ болно.

    11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг эсэргүүцэж Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид мэдээлэл хийнэ.

    11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэдийн шударга шүүх ТББ-aac хуульч, шүүгч нараас асуулга асуух талаар мэдээлэл хийнэ.

    14.30 цагт “Монгол Улсын 2017 оны төсвийн тэнцэл, өрийн удирдлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудлын Номын Хүрээ танхимд болно.

    Төрийн ордонд

    УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

    14.00 цагт ”Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

    14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

    14.00 цагт Иргэний танхимд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
  • Арваннэгдүгээр сарын ерөнхий зурхай
    2016 оны 11 сарын 01
    Хонь

    Хайр дурлал , гэр бүл : Энэ сарын дундуур сайхан хайртайгаа учрах болно. Тэр хүртэл тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Гэр бүлд та хамгийн чухал нь байх болно. Бага зэргийн маргалдах зүйл хос хоёрын хооронд байх л асуудал. Санаа зовж шаналах хэрэггүй чи бүх зүйлийг тайвнаар бодоорой.

    Ажил , мөнгө : Ажил үйлс хэвийн байх болно. Хэрвээ чи хичээнгүй ажиллавал энэ сард тушаал дэвших магадлалтай шүү. Зарим зүйлсийг хойш тавих хэрэггүй. Бүх зүйлийг цаг тухайд нь хийх хэрэгтэй шүү. Санхүүгийн байдал маш сайн байх тул хүссэн зүйлээ одоо л худалдаж авах цаг.

    Эрүүл мэнд : Биеийн байдал тун сайн шүү. Зун хангалттай хөлсөө гаргасны чинь үр шим. Үргэлжлүүлэн спортоор хичээллэн хөдөлгөөнтэй байгаарай.

    Үхэр

    Хайр дурлал , гэр бүл : Хайр дурлалын харилцаагаа шинэ төвшинд гаргаж, илүү шинэлэг болгох сар ирж байна. Уламжлалт, төвөгтэй харилцаанаас татгалзаж, өөрсдийгөө шинээр нээж, илүү уян хатан байхыг хостой үхрүүд хүсэх бололтой. Ганц биечүүд ч харилцааны “хайрцаг”-наасаа гарч ирэн, өөрийгөө илүү чөлөөтэй байлгана.

    Ажил , мөнгө : Үхрийнхний хувьд ажлаас илүү амьдралаасаа таашаал авч, аялж зугаалах нь чухалд тавигдах бололтой. Тиймдээ ч гайхалтай аялал чамайг хүлээж байгаа. Харин ажиллах шаардлагатай Үхрүүд ажлаа өөртөө дарамт болголгүй хийх арга замыг олно. Авьяас бүтээлч байдал хоёр ч ундарч эхлэх ба өөртөө итгэлтэй байдлаараа бүгдийг баттай болгоорой. Энэ сард урлаг соёл, боловсрол, сурталчилгаа, олон нийтийн ажил, спорт, цэнгээн гэх мэт зүйлс амьдралын хэмнэлд чухал байр эзлэх бололтой.

    Эрүүл мэнд : Хэдий бие, сэтгэл санаа чинь хүнд өвчилж асуудал үүсгэхгүй ч гэлээ шийдэх шаардлагатай жижиг асуудлууд байх болно. Дархлаа чинь дээд хэмжээнд байхгүй учир бухимдал, стресс зэргээс шалтгаалан халдварт өвчин тусаж мэднэ шүү.

    Ихэр

    Хайр дурлал , гэр бүл : Хостой Ихрүүдийн хувьд сарын эхнээс хайрттайгаа харилцах харилцаа нь төвөгтэй, ойлгомжгүй болж эхэлнэ. Дассан сэтгэл, түр зуурын дурлал эсвэл жинхэнэ хайр эсэхээ энэ сард ялгаж мэдэх болно. Ганц биечүүд сарын турш идэвхтэй байж, олон нийтийн ажилд оролцох бололтой. Гэхдээ тогтвортой харилцааг хүлээх хэрэггүй л болов уу. Ирэх сараас чамд гайхалтай зүйл тохиох ч юм билүү. Замын хүнтэй удсанаас заяаныхаа ханьтай учрахыг илүүд үзээрэй.

    Ажил , мөнгө : Ажил дээрх уур амьсгал сэтгэл санаа чинь хамтын ажиллагаа, түншлэл, гэрлээ хэлэлцээрээр тодорхойлогдох бололтой. Энэ нь тийм ч амжилттай байхгүй байж мэдэх ч бусдын арга эвийг олох, тэвчээртэй хүлээцтэй байх, өөрийнхөө талд урвуулах, ятгах гэх мэт олон зүйлийг чамд зааж сургах болно.

    Эрүүл мэнд : Халдварт өвчин тусах магадлалтай бөгөөд бусадтай ширүүн зөрчил, маргаан үүсгэх нөхцөл байдлаас аль болох зайлсхийгээрэй. Стрессээ тайлж, өөрөө өөртөө цаг гаргаж, аль болох өөдрөг эерэг байхыг хичээх хэрэгтэй. Эцэст нь сануулж хэлэхэд тайван байж, бусдад өршөөнгүй хандаарай.

    Мэлхий

    Хайр дурлал , гэр бүл : Хэрвээ та одоо хүртэл хайр сэтгэлтэйгээ учраагүй бол энэ сар тэр гайхамшигтай зүйлийг хүртэж мэдрэх нь. Зөвхөн хайрлаж дурлаад зогсохгүй, сүй тавих, хуримын тов тогтоох ч магадлал өндөр байна. Мөн хайртай хосууд хамтдаа аялах дүр зураг бууж байна. Тэгвэл аль хэдийнэ хосоо олсон хүмүүсийн хувьд итгэлцлийн асуудлаас болж ширүүн маргаан хийж, харилцаагаа тасалж ч болзошгүй. Гэсэн ч таны хүлээж буй дараагийн харилцаа тань өмнөхөөс илүү сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлэх болно.

    Ажил , мөнгө : Ажил төрөл, бизнесийн хувьд түншүүдийн харилцаа, тэр тусмаа гадаад харилцаа нэлээд бэхжиж батжина. Мөн шинэ үүрэг хариуцлага хүлээж авч болно. Ажлаа зүй зохисоор нь хийж, таагүй нөхцөл байдалд ухаалгаар шийдвэр гарга. Энэ онд таны ажлын нөхцөл байдал дээшилнэ. Шинэ өөрчлөлт танд шинэ үүрэг хариуцлага, түүнийг дагаад сөрөг талуудыг ч авчирч магадгүй юм.

    Эрүүл мэнд : Эрүүл мэндийн хувьд сарын дунд хүртэл таагүй байж болзошгүй. Хүмүүсийн таагүй харилцаа таныг ядрааж залхаах болно. Хэрэв ийм нөхцөлд орвол эрүүл мэндээ л анхаарахыг зөвлөж байна. Жолоо барих үедээ анхаарал болгоомжтой бай.

    Арслан

    Хайр дурлал , гэр бүл : Нөхцөл байдлыг хэтэрхий өөрийнхөөрөө хүчлэх хэрэггүй гэдгийг одод зөвлөж байна. Учир нь, ингэснээр харилцаа чинь муудаж магадгүй. Хамтрагчтайгаа хамт аялалд гарах боломж олон тохиолдоно. Аялал өөр улс оронд, шашин, оюун санааны чиглэлийнх байх бололтой. Хүүхэдтэй холбоотой тулгамдсан асуудал энэ сард гарахгүй. Аялалаар яван өөрсдийгөө амраан ойлголцоход тохиромжтой цаг. Үүргэвчээ үүрээд аялалд маарш!

    Ажил , мөнгө : Таны орлого ердийнхөөрөө сайн байна. Орлого тогтмол, хэвийн байх нь хадгаламжаа арвижуулахад нэмэр болно. Мөн хадгаламжаа ахиулахад гэр бүлийнхэн тань ч туслах болно. Таны ажлын чиглэл нэмэгдэж, шинэ бизнест орох юмуу хамтарсан компани байгуулах боломж гарч ирнэ.

    Эрүүл мэнд : Энэ сар эрүүл мэндийн хувьд ч эерэг сайхан сар гарч байна. Ялихгүй аар саар асуудлыг эс тооцвол эрүүл мэнд сайжрах сар болно. Өвчин туслаа ч маш хурдан эдгэрнэ. Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ сар эдгэрэх найдвар тун өндөр байна. Та зан төлөвөө өөрчлөхийн тулд аян замд гарах бололтой.

    Охин

    Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлийн амьдрал сайнтай, муутай л байх бололтой. Гэхдээ та гэр бүлийнхнээсээ дэмжлэг, тусыг нь харамгүй хүртэх болно. Хайр сэтгэлээр дутаж байсан хүмүүс энэ сард хайрын адис хүртэнэ. Хэрэв та гэрлэх насанд хүрсэн бол оны эхээр сүй тавих юмуу гэрлэх магадлалтай.

    Ажил , мөнгө : Ажил төрлийн тухайд өөдөө, уруу холимог сар болно. Таны ажилд хэн нэг туршлагатай хүн шинэ арга зам зааж өгнө. Энэ нь танд томоохон дэмжлэг болж, ажлаа гүйцэтгэхэд тань туслана.Бизнестэй холбоотой урт хугацааны аялал үр дүнтэй, ашигтай байх болно.

    Эрүүл мэнд : Энэ таатай үеийг ашиглаад та оюун ухаанаа төвлөрүүлэх, бясалгах, иогоор хичээллэхэд анхаарвал биеэ эрүүл хэвээр нь хадгалж явахад тустай. Сарын зарим үед гэр бүлийн асуудал таны стресст оруулж, ядрааж магадгүй юм. Мөн эцэг эхийнхээ бие, эрүүл мэндэд санаа тавих нь чухал гэдгийг одод сануулж байна. Магадгүй нүдтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна.

    Жинлүүр

    Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлтэй холбоотой шийдвэрээ сайн бодолцож, болгоомжтой гаргах хэрэгтэй гэсэн үг. Магадгүй гэр бүлийн тань зарим хүн хачин ааш авир гаргаж магадгүй. Тэвчээртэй байх нь чухал. Хайртай хүнээ халамжилж, хамт бай. Хожим нь харамсан зүйл гарч болзошгүйг үгүйсгэхгүй шүү.

    Ажил , мөнгө : Ажлын газарт зөрчил маргаан үүсч магадгүй. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол туршлагатай хүмүүсээс зөвлөмж зөвлөгөө аваарай. Хэрвээ хэн нэгэнтэй хамтарч ажилладаг бол түншдээ сэтгэл дундуур байх үе гарч магадгүй. Эрсдэлтэй зүйлд хөрөнгөө зарцуулвал мөнгө чинь гацах аюултай тул аливаа зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бол болгоомжтой.

    Эрүүл мэнд : Жижиг гэлтгүй аливаа өвчнийг эртхэн эмчид үзүүлж, эмнүүлж байх хэрэгтэй. Эрүүл мэндээс гадна оюун санааны хувьд амгалан тайван байдал дутагдаж мэднэ. Энэ нь ч эрүүл мэндэд нөлөөлөх бололтой. Мөн төрөл төрөгсдийнхөө эрүүл мэндэд тавих анхаарал халамж нэмэгдэнэ.

    Хилэнц

    Хайр дурлал , гэр бүл : Энэ сарын эхний хагаст хайр дурлал бүтэмжтэй сайхан байна. Гэрлэх насанд хүрсэн хилэнцийнхэн энэ онд хуримын зар дуулгаж магадгүй. Сүй тавьж, гэр бүл болоход яг тохирсон сайхан ажил гэж зурхайд бууж байна. Гэрлэсэн хүмүүсийн хувьд ч нөхцөл байдал сайхан байх нь. Хань ижилтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэн амар тайван байх болно. Гэр бүлийнхээ хүнтэй хамт аялал зугаалгаар явах төлөвлөгөө харагдаж байна.

    Ажил , мөнгө : Ажил төрөл, карьерын хувьд энэ сар таатай байх болно. Од гаригс ивээлээ хайрлаж буй учраас энэ сарын эхний хагаст ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Таны хамгийн их хүсэн хүлээж байсан бизнес аялал энэ сар тохиох болно. Туршлагатай хүмүүстэй тогтоосон холбоо харилцаа ч сайжирна. Хэрвээ та үйлчилгээний салбарт ажилладаг бол боломж бүр өндөр тохионо.

    Эрүүл мэнд : Эрүүл мэнд тань сарын эхэнд хэвийн сайн байна. Хэрвээ ямар нэг өвчин туслаа гэхэд тун хурдан эдгэрэх болно.Зарим үед таагүй сэтгэгдэл төрж болзошгүй энэ нь та өөрөө ямар ч хэрэггүй ажил төрөл гүйцэтгэж, өөртөө төвөг удсанаас үүсэх болно. Тэгэхээр иймэрхүү зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй.

    Нум

    Хайр дурлал , гэр бүл : Хайр сэтгэлийн тухайд төдийлэн таатай бус үр дүн гарна. Таны уян хатан бус байдал харилцааг тань сүйтгэж магадгүй байна. Тэгэхээр хайр сэтгэлийн харилцаандаа уян хатан, ухаалаг хандахыг зөвлөж байна. Мөн та хайртай хүнийхээ, өөрийнхөө ч нэр хүндийг бодож, үйлдлээ хянаж байх хэрэгтэй. Сарын эхээр ийм байх боловч харин оны дунд үеэс хайр сэтгэлийн харилцаа сайхан болж ирнэ. Дурлалт хүнтэйгээ зугаатай сайхнаар цагийг өнгөрүүлнэ. Гэр бүлийн амьдрал зохиох насанд хүрсэн нэгний хувьд хайр дурлал цэцэглэх болно. Гэрлэсэн хосуудын хувьд ч таатай сайхан байна.

    Ажил , мөнгө : Мөнгөний тухайд аз жаргалтай ч гэж хэлж болохоор үе. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Гэвч оны эхэнд бол мөнгө олохын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Гэхдээ таны бүх хүсэл, бодол биелэх болно. Хэрвээ бизнес эрхэлдэг бол худалдаа бизнесийн орлого сайжирна. Харин томоохон зүйлд хөрөнгө оруулахгүй болгоомжтой байгаарай.

    Эрүүл мэнд : Хөнгөн маягийн ханиад шуухнаа тусч магадгүй. Гэхдээ дархлаагаа сайжруулсан тохиолдолд айх хэрэггүй.

    Матар

    Хайр дурлал , гэр бүл : Элит нэгэнтэй холбоо харилцаа тогтоох магадгүй. Гэхдээ шинэ хайр дурлалтай учирсан гээд хуучнаа үл тоож болохгүй. Харин аль хэдийнэ хайр дурлалаа олсон хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэхдээ ахуйн жижиг асуудлаа харилцаатайгаа хутгах хэрэггүй. Матрын ордныхны хувьд энэ онд гэрлэх, хуримаа хийх магадлал өндөр байна.

    Ажил , мөнгө : Өөртөө итгэлтэй байдал тань ялалтыг өөрийн гарт авчрах болно. Тан олны хүндлэл хүлээж, нэр хүнд олно. Бизнес, худалдаа арилжаа танд ашиг авчирна. Гэхдээ түүний төлөө та шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Зарим ажлын үр дүнг харахын тулд төлөвлөснөөс бага зэрэг удаа хүлээх хэрэг гарч мэднэ. Таны мөнгөний эх үүсвэр энэ сард нэмэгдэж, цааш нь хурааж хуримтуулах боломж их гарна. Хэрвээ бүр хуучны өр шир байгаа бол энэ сард дарж санаа амарна. Худалдаа арилжаа, бизнес танд ахиухан мөнгө хуримтлуулах боломж олгоно

    Эрүүл мэнд : Улирлын чанартай өөрчлөлтүүдийг эс тооцвол эрүүл мэндэд ноцтой асуудал гарахгүй. Харин эхнэр юм уу нөхрийн тань эрүүл мэнд санаа зовоох асуудал гарч магадгүй. Сарын хоёрдугаар хагасаас та өөрөө эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй ба жолоо барихдаа болгоомжтой байж осол аваараас сэргийлээрэй.

    Хумх

    Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлийнхэн тань танд талархалтай хандах болно. Гэхдээ энэ бол сарын эхний хагасын дүр зураг. Харин хоёрдугаар хагаст эцэг эхтэйгээ тааруухан харилцах явдал гарч магадгүй нь. Хэрвээ гэр бүлийн маргаан гарвал бусдыг шүүхээсээ өмнө өөрийгөө авч үзэх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа ямар нэг баримт баталгаа олох гэсний хэрэггүй. Хайр сэтгэлийн тухайд сайн, муу мэдээ хосолсон сар болно. Ганц бие хүмүүс хуучны танилтайгаа хайр сэтгэлийн холбоотой болж магадгүй.

    Ажил , мөнгө : Ажил төрөл, бизнесийн хувьд сайн сар гарна. Та туршлагатай хүмүүс, зарим нэг бизнесмэнтэй уулзсанаар ажлын ур чадвар өссөнийг анзаарах болно. Засгийн газрын түвшний юм уу өндөр албан тушаалын хүн танд тусласнаар ажлаас олох орлого тань нэмэгдэнэ. Зарим өрсөлдөгч тань саад бэрхшээл учруулж магадгүй. Гэхдээ та зорилгоосоо буцахгүй. Зорьсон ажлаа ч бүтээж, үүргээ гүйцэтгэх болно.

    Эрүүл мэнд : Энэ сар эрүүл мэндээр алзахгүй. Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, иогоор хичээллэвэл тустай.

    Загас

    Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлдээ аль болох анхаарал халамж тавьж байхыг одод санууллаа.Таны хувьд хоёр завин дээр зэрэг хөлөө тавих хэрэггүй гэж одод зөвлөж байна. Зөв шийдвэр гаргахын тулд тэвчээртэй, тайван бай. Хэрвээ өмнө нь хөнгөхөн харилцаа үүсгэж байсан бол энэ эргээд тань дээр бууж магадгүй байна. Аливаа үгийг хэлэхээсээ өмнө тунгаан бодож бай.

    Ажил , мөнгө : Сарын эхээр санхүүгийн нөхцөл байдал муудсан нь орлогод тань нөлөөлнө. Шинэ ажил төрөл эхлэх, хөрөнгө оруулах зэргээс зайлсхий. Үгүй бол мөнгө урсаад алга болно. Гэхдээ сарын аль нэг үед урьдчилан таамаглаж төсөөлөөгүй мөнгө олох болно. Харин түүнийгээ үр ашигтай үрэх хэрэгтэй шүү.

    Эрүүл мэнд : Эрүүл мэндийн талаас энэ сар эерэг бус байна. Та ялихгүй өвчин туссан ч асуудал үүсгэж мэднэ. Арьс, цустай холбоотой өвчин хүндэрч болзошгүй. Мөн ходоодтой холбоотой өвчлөл таны эрүүл мэндэд нөлөөлөх учраас хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Мөн юу гэдэг нь мэдэгдэхгүй тодорхойгүй нөхцөл байдал асуудал үүсгэнэ.
  • 6353 хүүхдийн эцэх эх УИХ-д шаардлага хүргүүлнэ
    2016 оны 11 сарын 01
    УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 31-ээр санхүүжилтийг нь зогсоохоор болсныг 6353 хүүхдүүдийн эцэг, эхчүүд болон Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар ”Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99224944
  • Хашаа байшинг байраар солих нарийвчилсан журам гаргана
    2016 оны 11 сарын 01
    Өнөөдрийн байдлаар Буянт-Ухаад борлогдоогүй түрээсийн 200 орчим байр байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сарын дундуур Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хотын удирдлагуудад “Буянт-Ухаа-2” хорооллоос борлогдоогүй үлдсэн гурван өрөө орон сууцуудыг гэр хорооллын хашаа, байшингаар солих санал тавьсан билээ.

    Эдийн засаг хямралтай байгаа энэ үед нэгэнт баригдаад ашиглалтад орсон орон сууцыг хашаа, байшингаар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хамгийн зөв хувилбар гэж талууд үзсэн байна.

    Энэ долоо хоногт хуралдах Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны өргөтгөсөн хурлаар хашаа, байшинг байраар солих тухай нарийвчилсан журам гаргахаар болжээ.

    Журмаар хашаа байшингийн байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой болгох юм байна.
  • Байнгын хороодын хуралдаантай
    2016 оны 11 сарын 01
    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:



    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаа ”Их эзэн Чингис хаан” танхимд:



    Хэлэлцэх асуудал:

    Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2016.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан ”Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
    3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
  • ”Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Р.Пүрэвдагва түрүүллээ
    2016 оны 11 сарын 01
    ”Монгол бахархлын өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ. Харин улсын начин Э.Даш үзүүрлэж их шөвөгт улсын начин Э.Энхбат, улсын гарьд Б.Гончигдамба нар үлдсэн юм.
  • Намын бүлэг, ажлын хэсэг хуралдана
    2016 оны 11 сарын 01
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:
    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:
    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаа ”Их эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2016.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан ”Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
    3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
  • Үс засуулбал: Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
    2016 оны 11 сарын 01
    Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Улаанбаатарт 3 хэмийн хүйтэн байна
    2016 оны 11 сарын 01
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол бахархлын өдөр”-т зориулсан ёслолд оролцов
    2016 оны 10 сарын 31
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

    Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” одон гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардсан эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

    Энэ 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, П.И.Чайковскийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчид, дуучдын 15 дугаар наадмын дуулаачийн төрлийн тэргүүн, уг наадмын Гран при шагналт Ганбаатарын Ариунбаатар хүртлээ.

    Одон гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
  • Фото: Дэлхийн улсууд ”Halloween”-ы баярыг ингэж тэмдэглэж байна
    2016 оны 10 сарын 31
    kdglsdgl
  • Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг “Хангарьд” одонгоор шагналаа
    2016 оны 10 сарын 31
    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 377 жилийн ой тохиож байна.

    Эл ойн хүрээнд Нийслэлийн хамгийн том шагнал болох “Хангарьд” одонгоор олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат эмч Г.Батчулуун нарыг шагналаа.
  • Унтаж байгаа үрсийнхээ зургийг хэзээ ч бүү аваарай
    2016 оны 10 сарын 31
    Үнтаж байгаа хүний зургийг авч болохгүй, яагаад гэвэл хүн унтаж байхдаа их эмзэг, аливаа сөрөг зүйлд өртөмтгий байдаг. Сүнс шөнө хүний биеийг орхиж явдаг тул сул дорой, хамгаалалтгүй болдог гэж ойлгож болно.

    Үнтаж байгаа хүн зураг дээр сүнсгүйгээр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалалтгүй гэрэл зураг дээр гардаг учраас эргээд өөрт нь сөрөг нөлөөлнө. Бараг бүх зөнбилэгч, гоц чадвартай хүмүүс “Гэрэл зураг онцгой энерги агуулдаг, хүмүүсийн амьдралд нөлөөлөх чадвартай” гэдэг.

    Иймээс хэрэв таны гэрэл зураг муу санаат хүмүүсийн гарт орвол танд муу юм тохиолдож магадгүй. Хар домыг буруугаар хэрэглэдэг этгээдүүд бий, тэд унтаж байгаа хүний гэрэл зургийг ашиглан түүний эрүүл мэнд, хайр сэтгэл, ажил терөлд маш их хор хөнөөл учруулж чадна. Хэрэв та санамсаргүй ийм зураг авахуулаад, түүнийгээ удаан хадгалбал өөртөө олон таагүй явдлыг дуудаж болзошгүй.

    Иймээс унтаж байхдаа гэрэл зургаа авахуулахаас татгалз. Хэрэв нэгэнт ийм зураг авахуулсан бол түүнийг шууд устга. Шатаах буюу бул, энэ үед эхлээд эрүүл мэнд, авралын тухай залбирал унших хэрэгтэй. Тэр бүү хэл унтаж байгаа хүнийг зургийг аваад үхэл дуудаж магадгүй.

    Эртнээс уламжилж ирсэн мухар сүсэг зарим нутагт бий. Гэрэл зураг бий болохоос өмнө нас барсан хүмүүсийнхээ тухай сүүлчийн дурсамжийг өөртөө үлдээх гэж тэднийг унтаж байгаагаар зуруулдаг байсан аж.



    Ер нь нойр бол бяцхан үхэл гэж ойлгож болно. Иймээс унтаж байхдаа зургаа авахуулахаас татгалз. Тэр бүү хэл танд таагүй санагдвал ер нь зургаа авахуулах хэрэггүй. Гэрэл зураг онцгой шидтэй, хүчтэй, иймээс сайн сайхан явъя гэвэл зөвхөн сайхан ааштай үедээ зургаа авахуулах хэрэгтэй. Үур уцаартай, муухай ааштай, сэтгэл санаа тавгүй, эсвэл өвчтэй, өөрт таагүй хүмүүстэй цуг байхдаа, мөн унтаж байхдаа зургаа авахуулбал амьдралд гэнэтийн гай зовлон учрах шалтгаан болдог гэдгийг бүү март.

  • Гурван сая ам.долларыг дөрвөн аймгийн малчдад зориулна
    2016 оны 10 сарын 31
    Азийн хөгжлийн банк манай улсын Засгийн газартай хамтран иргэдэд түшиглэсэн гамшгийн эрдлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэн, турших гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн малчдын зуд, ой хээрийн түймэр болон байгалийн бусад гамшгийг даван туулах чадавхийг сайжруулах юм.

    Зуд, ой хээрийн түймэр нь Монгол оронд тохиолддог хамгийн их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлүүд төдийгүй сүүлийн арван жилд ган, зудын давтамж нь улам ихсэж байгаа аж. Тухайлбал, 2009-2010 онд тохиолдсон зудын үед нийт малын тоо толгойн 25 хувь хорогдсоны уршгаар 97 мянган малчин өрхийн амьжиргаа хүндэрсэн байна. НҮБ-ын тооцоолсноор малчин иргэдийн 41 гаруй хувь 2015-2016 оны зудын нөлөөлөлд өртөж, 1.1 сая тоо толгой мал хорогджээ.Харин ойн түймрийн улмаас жил бүр ойролцоогоор 60 мянган гектар талбайн ой мод устаж байна гэсэн тооцоо хийжээ.

  • Японы хүн амын тоо анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ
    2016 оны 10 сарын 31
    Японы хүн амын тоо
  • УИХ-ын дарга Төвдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 31
    Төвдийн төлөөлөгчидтэй уулзлаа
  • Монголын баг Оросын багт 6:3-аар ялагдав
    2016 оны 10 сарын 31
    ОХУ-ын Новосибирск хотноо болсон халз тулааны “Кубок Дружбы” тэмцээнийг байлдааны самбо, чөлөөт бөх, жудо, бокс, таеквондо, муатай бокс, сонгомол барилдаан, кикбоксийн К-1, холимог бие хамгаалах урлаг гэсэн есөн төрлөөр хоёр улсын шилдэг тамирчдын дунд зохион байгуулав.
    Энэхүү халз тулааныг 8000 гаруй үзэгч сонирхжээ. Тэмцээний үеэр Монголын үндэсний хоолны үзэсгэлэн худалдаа гарсан байна. Монголын багийн ахлагчаар олимпийн аварга, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Оросын багийн ахлагчаар сонгомол барилдааны олимпийн хошой аварга Роман Власов нар ажиллажээ.
    Энэ удаагийн есөн төрлийн халз тулаанд Оросын баг 6:3 оноогоор ялалт байгуулжээ. Тухайлбал, байлдааны самбо В.Сапликовыг Б.Дамланпүрэв /самбо бөхийн дэлхийн хошой аварга/ хожсон бол чөлөөт бөхөөр К.Куулар Д.Цогтбаатарыг хожсон, Жүдо бөхөөр Д.Каракизидийг дэлхийн аварга Г.Болдбаатар хожсон, боксоор Илья Медведев Баярхүүг ялсан байна.
    Таэквондогоор А.Баглаевыг П.Бямбадорж хожсон бол муатай боксоор Игорь Петров, С.Батжаргалыг ялжээ. Кикбоксын К-1 төрлөөр Роман Казанцев, Х.Батжаргалыг дийлж, холимог бие хамгаалах урлагаар Николай Перепелица, С.Сүхболдыг ялсан бол сонгомол барилдааны төрлөөр Артём Сурков, Б.Хаш-Эрдэнийг дийлсэн байна.
    Тэмцээнийг олимпийн 4 удаагийн аварга, биатлонч А.Тихонов, сонгомол барилдааны олимпийн аварга В.Сургашев, мэргэжлийн боксын 3 холбооны дэлхийн аварга, кикбоксын дэлхийн хошой аварга Наталья Рагозина, мэргэжлийн боксын дэлхийн аварга, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Николай Валуев, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, боксчин М.Алоян зэрэг ОХУ-ын спортын алдартнууд ирж тулааныг сонирхжээ.
  • Судалгаа: Агаарын бохирдол судас гэмтээдэг байж магадгүй
    2016 оны 10 сарын 31
    Агаарын бохирдол нь эрүүл чийрэг хүний судсыг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг байж магадгүй гэдгийг Америкийн судлаачдын саяхан хийсэн судалгаа харууллаа.



    Судалгаагаар агаар бохирдуулагч “РМ2.5” буюу тээврийн хэрэгсэл, үйлдвэр, дулааны цахилгаан станц, гал болон утаа зэргээс ялгардаг маш нарийн ширхэгт хатуу ба шингэн бохирдлыг судалжээ.



    Өвөрмөц уур амьсгал, газарзүйн онцлогийг хамааран үзэж, Юта мужийн Прово хотод амьдардаг эрүүл чийрэг бөгөөд тамхи татдаггүй 72 залууг судалгаанд хамруулжээ. 2013-2015 оны өвлийн улиралд дунджаар 23 настай эдгээр залуусаас авсан цусны дээжийг зүрх суцасны өвчнийг оношлох багажаар шинжилжээ. Шинжилгээний хариу гарахад, “РМ2.5”-ын улмаас залуучуудын биед хэд хэдэн хэвийн бус өөрчлөлт гарсан болохыг тогтоожээ.



    Тодруулбал, “РМ2.5” нь эсийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай бичил тоосонцоруудыг нэмэгдүүлдэг нь батлагдсан байна.
  • Хүүхдийн нэмэгдэл хоол гэж юу вэ?
    2016 оны 10 сарын 31
    Хүүхдийн нэмэгдэл хоол нь хүүхдийг өсөж торниж эрүүл биетэй болоход чухал нөлөө үзүүлдэг. Хүүхдийг хөхөөр хооллохыг зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ.
    Хүүхэд өсөхийн хирээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй, нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай болдог.
    Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх вэ?
    Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн нөөц бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?
    • Хоолыг эхний үед цутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.
    • Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өдөр бүр өөр өөр хоол хийж өгөх
    • Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн Сүү, цагаан идээ төрөл бүрийн будаа оролцуулан хоо өгөх.
    • Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэгдсэн хоолыг өгөх нь зүйтэй.
    • Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөх нь зүйтэй
    • Хүүхдэд нэг удаа 250-300 грамм хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт 3 удаа, хөхнөөс гарсан бол 5 удаа хооллох
    • Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй тусалж аяга халбагаар зөв хооллож сургах хэрэгтэй.
  • Г.Ариунбаатар: Хайртай Монгол орноо би бахархан дуулна
    2016 оны 10 сарын 31
    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

    Эрхэм хүндэт Монгол Улсын Их хурлын дарга аа,

    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,

    Бүрэн эрхт Монгол Улсын иргэн миний амьдралд тохиож байгаа онцгой баярт мөчийг хуваалцахаар морилон саатсан эрхэмсэг хатагтай ноёд оо,

    Та бүхэндээ монголчуудын дээд шүтээн Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өлзийт өдөр- Монгол бахархлын өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ баярт өдөр намайг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнаж буйг гүн хүндэтгэлтэй, нэн баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлье.

    Би- өнөөдөр эрдэнэт биеийг минь төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн эгэл малчин Аав Ээж хоёр, эрдмийн аянд хөтөлж өдий зэрэгт хүргэсэн билиг авьяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрласан эх нутагтаа баярлаад баярлаад барахгүй байна.

    Энэ сайхан нутгаа онож төрсөн их азтай хүн. Хөндий тал хүүшилсэн, мал сүрэг багширсан, дэлхийд хосгүй монгол уртын дууны Баянбараатын аялгууг үеэс үед өвлөн дуулсан өвгөдийн сайхан нутагт би төрсөн. Энэ нутгийн эзэн ард, их хөх тэнгэр, уул ус намайг дуучин болох заяаг минь тэтгэсэн юм.

    Би бас их хувь заяанд өсөж өндийсөн хүн. Дуучин болох хүслийн минь галыг бадрааж, дөлийг өрдөж дуулахуйн их эрдэмд шамдуулан, дэлхийн их урлагийн амтыг нь мэдрүүлж, дөрөөнд сүү минь дусаасан сайн сургууль, сайхан багш нар, ачлалт хүмүүстэй учирсан. Миний сонгож эзэмшсэн дуурийн дуулаачийн мэргэжил бол хүн төрөлхтөний оюуны чадамжийг хөгжмийн эгшигт цогцлоосон аль ч үндэстэн ялгаагүй ухаан чадал, хүч авьяасаа сорьдог дээд эрэмбийн урлагт өрсөлдөх боломжийг олгодог. Дэлхийн дуучдын эрэмбийг тогтоох олон удаагийн уралдаан тэмцээнд амжилт гаргаж, алдартан суутнуудтай нэгэн тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа маань ачит багш нар, ард олон, нутаг ус, эх орны минь ач ивээл билээ.

    Уралдаан тэмцээн, дуурь, концертын тайзанд дуулахаар гарах тэрхэн агшинд тулаанд орж байгаа эрсийн цэргийн адил – “Би монгол хүн, би Монголын дуучин” гэж өөртөө хэлэхэд нутгийн минь хөх тэнгэр цэлийсхийж, хөхөмдөг уулс нь налсхийхийг мэдэрдэг. Би ингэж хүч авдаг. Хүний газар, тайзнаа дуулахаар гарахдаа “монгол дуучин хаанахын хэнээс ч дутах ёсгүй” гэж, харин өөрийнхөө нутагт “намайг сонссон бүхнийг баярлуулах юм” гэж зоригжуулж бэлддэг.

    Монголын сонгодог урлаг, үндэсний урлаг, соёлын үе үеийн уран бүтээлчид, судлаачид, дэмжигч, үзэгч, сонсогч Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлье. Миний гаргасан амжилт бол сонгодог урлагт сэтгэл зүтгэлээ өгсөн олон хүний итгэл, хайр, бахархал, хөдөлмөрийн үр шим юм.

    Би монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархдаг. Миний эх орон бол уул ус, говь тал нь бүрдэж хосолсон дөрвөн цагийн улирал тэгш ээлжилсэн уужуу талбиун, уудам цэлгэр амьдын диваажин. Эзэн бид л хичээж чадвал энэхэн замбуулангийн хамгийн сайхан орон, хамгийн хүчтэй гүрэн хэвээрээ байна гэдэгт би итгэдэг. Энэ сайхан орныг минь эцэг өвгөд, Их эзэн Чингис хаан бидэнд хувь болгон үлдээсэн. Чингис хаан маань бидний сүр хүч, сүлд хийморь болон авч явдаг.

    Аугаа их Чингис хааныхаа мэндэлсэн өдөр түүний алдрыг дуурсгасан төрийн дээд, тэргүүн зэргийн одонг хүртэж байгаагаа төр түмний цаглашгүй их ивээл хайр надад хүлээлгэж байгаа дуусашгүй өндөр итгэл найдвар гэж үргэлжид сүслэн дээдэлж явах болно.

    Сонгодог дуулаачийн урлагт монгол хүний авьяас чадварыг өндөрт өргөж миний ард түмэн, алдар суут хөгжмийн зохиолчдын туурвин бүтээсэн дууны далай их сан хөмрөгөөс дэлхийн хүн зоны сонорт хүргэж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө алд биеэ бүрэн зориулах болно.

    Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын мэргэн үг бий. Монгол хүн бүр, үеийн маань залуучууд хэн ч бай, ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран эвтэй найртай, хүсэл тэмүүлэлтэй, үнэн шударга, эрхэм зорилготой хичээн зүтгэж чадвал Эх орны минь алдар суу дэлхий дахинаа түгэн цуурайтаж, бусдын хүндэтгэлийг олж, дэвжин хөгжих дүүрэн боломж байгаад би эргэлзэхгүй байна.

    Хайртай Монгол орноо би бахархан дуулна; Их эзэн Чингис хаан, ухаант өвөг дээдсээ би сүслэн дуулна; аав л ээжий хоёроо би хайрлан дуулна; сайн сайхан бүхнийг би дээдлэн дээдэлж дуулна.

    Их эзэн Чингис хааны минь сүлд Та биднийг өргөн тэтгэж монгол хүний хийморь золбоо дээшээ байж, эх орон минь өнө мөнхөд орших болтугай.

    Та бүхэнд баярлалаа.


4766 4767 4768 4769 4770 4771 4772
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    13 цаг 34 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    13 цаг 37 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    14 цаг 2 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    14 цаг 43 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    15 цаг 53 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    16 цаг 3 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 10 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    17 цаг 22 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 29 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    18 цаг 20 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    18 цаг 32 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    19 цаг 5 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    19 цаг 20 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    19 цаг 39 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    20 цаг 15 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    20 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    20 цаг 27 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    22 цаг 17 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    22 цаг 26 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК