Энэ сарын 7-ны өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэрээр "Шинэ анагаах" сургуулийн оюутан болох 1995 онд төрсөн Б, 1986 онд төрсөн Ц нар шалгалтаа өгч дуусаад, гэр лүүгээ харих гэж явахдаа ийм эмнэнэлт байдалд өртсөн байдаг.
Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон сургуульд нь шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гартал ямар ч мэдээлэл өгөхгүй хэргийг нууцлахыг хүссэн байна. Оюутан охидын цогцсыг шүүх эмнэлэгт шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу ажлын 20 хоногт гарах гэнэ.
Сэтгэгдэл (1)