зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5010 5011 5012 5013 5014 5015 5016
  • Хар машины ”но” дахин илэрлээ
    2016 оны 6 сарын 26
    Сонгууль эхлээгүй байхад л санал тоолох хар машин дахин хэл ам дагуулж эхэллээ. Учир нь Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд хийсэн урьдчилсан хяналтын тооллогоор хар машины ”но” илэрч иргэдийн эргэлзээг улам баталгаажуулжээ.
  • МЭДЭГДЭЛ
    2016 оны 6 сарын 26
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21.00 цагт Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Өнөөдрийн сэдэв” нэвтрүүлэгт оролцож, сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сэтгүүлчийн асуултанд товч хариулсан билээ.
  • БҮТ: ЭЕШ-ийн талаар ташаа мэдээлсэн иргэдэд хариуцлага тооцуулна
    2016 оны 6 сарын 26
    Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.

  • Муурын дуу авиаг хүний хэлээр хөрвүүлдэг ухаалаг хүзүүвч
    2016 оны 6 сарын 26
    Лондонгийн “adam&eveDDB” сурталчилгааны агентлаг муур тэжээгчдэд зориулсан “Catterbox” хүзүүвчийг танилцуулж байна. Энэ ухаалаг төхөөрөмж нь муур “мяав мяав” гэж дуугарах бүрт тусгай програм, дижитал мэдрэгчийн тусламжтайгаар илэрхийлэх гэсэн санааг нь хүний хэлээр хөрвүүлэх юм.
  • Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    2016 оны 6 сарын 26
    Энэ сарын 26, 27-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

  • Монгол Ардын Нам эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь дэмжинэ
    2016 оны 6 сарын 26
    УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Дархан-Уул аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр эрүүл мэндийн салбарынхантай уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Улс төрийн ууган хүчин сонгуульд ялбал эрүүл мэндийн салбарыг цогцоор нь авч үзэх заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
  • Н.Энхбаяр: МАН 60 тэрбумаар Монголын төрийг худалдчихлаа
    2016 оны 6 сарын 26
    МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгийн сүлжээний талаарх яриатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэл хийжээ. Түүний хэлсэн үгнээс эшлэв.
  • Засгийн газар маргааш хуралдана
    2016 оны 6 сарын 26
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар сайд нар найман асуудал хэлэлцэж, хоёр танилцуулгыг сонсоно.
  • АН бодлогын алдаатай томъёолол дэвшүүлжээ
    2016 оны 6 сарын 26
    Ялсан нам сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Энэ ч үүднээс хэн нь ямар бодлого дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийг олон нийт чих тавин хүлээдэг билээ. Энэ ч утгаараа ирэх дөрвөн жилд ямар бодлого дэвшүүлсэн, аль нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх вэ гэх хариуцлагатай сонголт иргэдийн өмнө байна.

  • Зуслангийн газар өмчлүүлэх ажил 9 сар хүртэл үргэлжилнэ
    2016 оны 6 сарын 26
    Нийслэлийн хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг 2016 оны 04-р сарын 18-нд албан ёсоор эхлүүслэн. Өмчүүлэх ажлыг цахим хэлбэрээр болон цаасан хэлбэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд явуулж байна.

  • Г.Равдан: Өнөөдөр биш маргааш үнэлэгдэх ажил хийдэг рекламгүй нам
    2016 оны 6 сарын 26
    Монголын өгүүлэхүйн нэр мастер, МУГЖ Г.Равдан ийн өгүүлэв. Тэрээр “хүмүүс надаас асууж байна. Энэ намыг сонгох уу, тэр намыг дэмжих үү гэж. Би бол Ардчилсан намыг сонгоно гэж байгаа.
  • МАН-ын удирдлагын хууль бус, ноцтой үйлдлүүдийг Ерөнхий Прокурор, АТГ-д шалгуулна
    2016 оны 6 сарын 26
    МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАН-ын дарга М.Энхболд болон Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын албан тушаалын наймаа болон сонгуулийн мөнгөө хэрхэн босгох талаар ярилцсан нууц бичлэгийг олон нийтэд дэлгэсэн нь шуугиад тариад байна.
  • Увсын залуучууд “Царцаагүй Сонгууль”‬ явуулахыг шаардав
    2016 оны 6 сарын 26
    Увс аймгийн Ардчилсан намаас “Царцаагүй Сонгууль” сонгох эрхийн цуглааныг Ю.Цэдэнбалын талбайд зохион байгуулж байна.

  • Б.Гангаамаа Карстенз Пирамидад авиралт хийнэ
    2016 оны 6 сарын 26
    Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Индонез улсад оршдог Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг, 4884 метр Puncak Jaya буюу Карстенз Пирамид уулын оргил руу авирахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ оргил түүний хувьд зургаа дахь тивийн зулай юм.
  • Ч.Сайханбилэг Сонгуулийн хууль зөрчжээ
    2016 оны 6 сарын 26
    Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.12-т “... нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг мөн хориглоно” гэж хуульчилсан.
  • “МАН-ын өрийг бид төлөхгүй” хөдөлгөөн орон даяар өрнөж байна
    2016 оны 6 сарын 26
    МАН-ынхан Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй, энэ өрийг Ардчилсан нам тавьсан хэмээн сонгуулийн сурталчилгаагаа хийж, ухуулж байгаа.

  • Бондын өрийг үр хойчис төлөх үү, үрж зарсан нь төлөх үү
    2016 оны 6 сарын 26
    Монгол улс хэдэн төгрөгний өртэй вэ? Энэ асуултанд эрх баригчдын өөрсдийнх нь үгээр хариулая.
  • Таны амралтанд: Бүсгүй ухаан /Өгүүллэг/
    2016 оны 6 сарын 26
    Утгын чимэг 2013-ын шилдэг арван тавд үлдсэн бүтээл

    Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ.

    Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр. Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.

    Өөрийгөө “Энэ улаан гол согтуудаа хүүхдийн дэргэд бас юу гэж солиороо бол” гэхээс Баржавын яс хавталзана. Тэгж байтал Доржмаа дуудлаа. “За, босч л болохгүй шүү, толгойгоо ч бүү цухуйлга, энэ хүүхэн хулхиар чинь сүнгэнүүлэх гэж байна!” хэмээн хөнжлөө улам битүүлэв.

    -Баржаав, өндий! гэж Доржмааг ихээ тайван дуудваас тэр “Нялуурч байгаад өвчихөөр шийдлээ, орой болтол бүү босохтүн!” гэж санатал тэр хөнжлийг нь сөхөв. Нүдний булангаар сэмхэн харвал Доржмаа аяга халуун нэрмэл сэнгэнүүлээд “Үүнийг балгачих маягтай гэдэг нь, юу болчоов?” гэж ширэв татах ялдамд сайхан аашлахыг хараад тэр зөнөсөн бурхи шиг гэнэ алдан өндийв. Баржав аягатайг гуд гуд залгилаад амаа арчихдаа,

    -Би урьд шөнө их дөвчигнөв үү, хө? гэж зальжнаар үг тандав.

    -Гайгүй ээ, дээдсээрээ л бардлаа! Чиний ихэс дээдсийн удамс гэж гайхуулдаг үнэн байна. Чамайг уусандаа солиорч хэрэгт унана гэж айж явсан, тэгтэл яах аргагүй үнэн байна гэж Доржмаа их л итгэлтэй хэлэв.

    Энэ нь цаанаа нарийн учиртай санж. Тэгээд ч манайхан удам судраа насаараа дээдэлж төрхөмсдөг хойно. Ухаантай бүсгүй хүн уулыг утсаар ч хөтөлнө гэдэг энэ. Түүний магтаал үгийг сонссон Баржав хөнжил дотроо бүр цогнойгоод ирлээ. “Энэ өгөрийн байж байгаа! Сэцэн билэгт эцгийн удам гэж гайхуулах ч яамай, үнэн худлыг мэдэхгүй хэвтэж хөөрөх. Гэхдээ манайхныг бурхан дээдсийн гал голомтыг сахисан л гэлцэг юм даа, өнөөдөр хэн манийг тооно. Гучин хэдэн онд би ингэж согтуу бурсан бол аль хэдийн Шар хадны өвөрт халуун сум залгисан байж таарна” хэмээн санаж чичрүүс алдав.

    Тэрхэн зуур нүдний нь өмнө орон гэр, удам судрыг нь гийгүүлсэн амьд бурхан, ботгон бор нүдэндээ ичингүйрэл нуусан бүсгүй тэр л жилийнхээ төрхөөр инээвхийлэх нь дотор уужилна. Тэр бол Баржавт нэгэн насаар худал хуумгай аашлаагүй үнэнч шүтээн, гучин жилийн өмнө хошуу дэвсэн гуйж гувшиж авсан энхрий хүн Доржмаа бүлгээ. Баржав “Хүний охин үрийг жаргаана гэж аваад ингэж явах. Тэгээд бас дээдсийн удам санаатай!” гэхээс өөрийгөө “Ихсийн сүлдийг гудайлгаж, ус голынхоо тоонотын тоог гүйцээж, босготын босгыг элээсэн нойтон толгой!” гэж лут ихээр зэмлэв. Тэр багадаа “Сэцэн билэгт дээдсийн алдрыг сэвтээж, ясыг өндөлзүүлэх тархи!” гэж аавдаа аашлуулдаг асан нь түүнийг дээрээ даруулга, дээлэндээ товчтой өсгөжээ.

    -Хэн тэгж айлдав, хө? хэмээн Баржав завьжаа хонхолзуулж, тамхиа сорсоор лавлав. Доржмаа ширхэг ч цагаангүй гил хар үсээ арагш илэн:

    -Аймгийн ургийн бичгийнхэн буугаад мордлоо. Хүн ирэхэд гэртээ ч байхгүй хачин юм. “Худлаа хэлж хүнийг ялд унагах гэлээ” гэсэн чинь намайг баахан айлгаж сандаргалаа. “Өвсийг үндсээр нь ухавч ургах, хүнийг удмаар нь устгавч ураг үл тасрах. Хамаг монголын хааны голомтыг манасан удамс байж нууж хаалаа” гэж сүнс зайлуулах шахлаа гэж Доржмаа цаанаа зальжнаар инээмсэглэв.

    Урьд орой нь түүний эзгүйд тэднийд урагийн бичгийнхэн юу байхав, худаг усны хэдэн хүн цайлаад мордсон нь үнэн. Гэхдээ энэ нь хэрүүл хийж сууснаас хавьгүй дээр. Баржавын өмнө мөнөөх гэнэн аймхай, туулай зүрхээ аюулхайн чинадаа нуусан ичингэр бүсгүй номхруулах үг айлтган өмнө нь сууна.

    “Энэ минь тийм л сайхан амьтан, өнөө ч хэвээрээ байна. Тэгэхэд Доржмаа нялхаараа байжээ. Энгэрээ задгайлахгүй. Нүцгэн биеэ чамд харуулахгүй хэмээн зулын дөл шиг далдичиж суусан сан...” гэж Баржав эхнэрээ дотроо аргадав. Чингэхдээ өөртөө “Сэцэн билэгт хааны удам судар юм бол уужуу ухаантай бай, Баржав чи! Одоо нударгатай явахгүй бол энэ ихэр гурван голдоо эцэг дээдсийн сүнсийг төөрүүлж, алдрыг хөсөр гээнэ. Улаан залаатай монгол хүн байж алгын чинээ дэлхийгээс айж юу хийнэ” гэж өөртөө тушаав. Тэр нэг л өөр, хийморьтой болжээ.

    -Доржмаа, чи миний нойтон үгээр могдорлож яана! гэж битүүхэн итгэж ядав.

    -Худал хэлэх дүүрч, ихсийнхээ сүлдийг барьж хэн зүрхэлнэ. Ихсийнхээ сүнсээр тогловол улс гэр мянган жилдээ ч удам судраараа доройтдог юм гэсэн.

    Энэ үгийг сонсоод Баржавын дотор бүр ч цэлсийгээд явчихав.

    -Маргаашнаас хэдэн унагаа чагталдаг юм уу даа... гэсээр тэр урамтайяа гулав шалав босов.

    -Ухаантай амьдрах цаг чинь ирж байгаа даг, Баржав гуай! гэхдээ Доржмаа галдаа аргал нэмэв.

    Харин Баржав “Манайхан надаас эхлээд удам судраа хэдэн жарнаар хав дарлаа. Цаг наашилж одоо ам ангайх болж, яамай” гэхээс нэг л сонин. Чингэхдээ Доржмааг харж “Манай Доржмаа Хамаг монголын их хааны үр удамсын туургатад туяарах хувьтай хүүхэн” гэж эхнэрээрээ бардав. Харин Баржавын энэ мэт долдой магтаал түүнд бараг гай болно.

    Маргааш нь бар цагт Баржав гүүгээ барихаар хавийн харчуулыг залж Зуун модотын задгай ногоон дэнжийг тоосруулж өнжив. Доржмаа дотроо “Манай Баржав адууны тоосонд өссөн амьтан. Энэ маань үнэхээр ч Хамаг монголын Сэцэн билигт хааны удам судар ч юм сан уу, арай л өөр хүн. Үгүй ч байлаа яалаа. Гэхдээ өнөөгийн бид өндөр дээдсийнхээ өвөрт төрсөн нь л үнэн. Тэгээд ч манай Баржав бурхдын нэр барьж халамцах хүн биш. Энэ голынхныг Сэцэн хааныхан гэлццэг үнэн аваас энэ хэдэн хүүхэд ч эзэн заяатай...” Доржмааг ийн босон суун байтал Баржав гаднаас орж ирэн хазаар ногтоо ханын толгойд өлгөхдөө “Хэдэн унага маань бурхасын удмын сүрэг гэсэндээ гал шиг цоролзож байна. Энэ буянтай адуу маний хэдэн үеийг дамжиж, хэний сүргийн сор болон өнөө бидэнд ирсэн юм, хөөрхий!” гэсээр эхнэрээ нэг их бардам харав.

    Доржмаа “Догшин арсланг ч оосорлож болдог орчлон! Манай Баржав яахав, гэнэн хөөргөн, цайлган хүн. Хөөрөхгүй бол энэ минь өөрөө ч хүн биш болно. Үйлс нь ч бүтэхгүй. Өндөр дээдсийнхээ удмыг хүн шиг тээж яваа манайхан цаанаа л эрэмгий зоргоор улс. Энэ минь дээлийн энгэрээ задгайлж, дэлтийнхээ нуруунд сандайлаад дүнжгэр ногоон уулсын дундаа бууж мордож, ууж амсаж яваад зэлээ эвхэнэ, хорвоо тийм хойно. Харин өдий хүртэл удам судраасаа айж нууцалсан нь гунигт тавилан. Баржав өнөөдөр өрөөл бусдын адил эцэг дээдсээрээ худлаа гайхуулж нүгэл хийгээгүй, хэрэв тэгэх аваас насны үйлс хазайна. Энэ маань мөрөөрөө амьтан” гэхээс Доржмаа нөхрөө улам ч ихээр бахдав.

    Бүсгүй хүний ухаан гэдэг!



    Санжийн Пүрэв
  • Наадмын сорилго барилдаан өнөөдөр болно
    2016 оны 6 сарын 26
    Монгол оронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны түүхт ойд зориулсан Наадмын сорилго барилдаан 2016 оны 6-р сарын 26-ны 14 цагаас болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно.

  • Мөнх гал дүрэлздэг уулын нууц
    2016 оны 6 сарын 26
    Баруун Ази, Зүүн Европын дунд орших Азарбейжан улс түүх, соёлоороо дэлхийд танигдсан юм. Энэ улсын Янар Даг хэмээх галт уул “Шатамхай” уул нэрээр алдаршжээ.
5010 5011 5012 5013 5014 5015 5016
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    15 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    4 цаг 22 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    23 цаг 35 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК