-
2015 оны 5 сарын 28
Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог ”Сайдын цаг” уулзалт өнөөдөр Төрийн ордонд болно.
Уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож, салбарын хэмжээнд барьж буй бодлого, хэрэгжүүлж буй ажил, цаашид төлөвлөж буй хэтийн төлвийнхөө талаар мэдээлэл хийх юм.
-
2015 оны 5 сарын 28
Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөтэй холбоотой ажлын хэсэг байгуулна
Лхагва, 5 сарын 27 2015
Бичсэн Б.Туул
Хэвлэх
Email
Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөтэй холбоотой ажлын хэсэг байгуулна
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит бусаар хуралдлаа.
Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Бүлгийн хуралдаан нэлээд ширүүхэн уур амьсгал дунд болж өнгөрсөн ба гишүүдийн олонх нь уг баримт бичигт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн аж. Бүлгийн хуралдааны төгсгөлд “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө холбоотой асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Мөн уг хуралдаанаас өөр нэг шийдвэр гарсан байна. Ингэхдээ уг төлөвлөгөөнд дүгнэлт хийх нь зүйтэй гэдэг дээр гишүүд нэгдсэн гэж эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 28
Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эл өдрийг ”Тамхины хууль бус худалдаалалттай тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
-
2015 оны 5 сарын 28
Өчигдөр БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, 102 дугаар сургуулийн зүүн замд Т.Королла маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 14 настай эрэгтэй Ш-г мөргөж гэмтээсэн байна.
-
2015 оны 5 сарын 28
“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ
-
2015 оны 5 сарын 28
Өчигдөр согтуу 90 жолоочийг илрүүлжээ
-
2015 оны 5 сарын 28
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 5 дугаар сарын 07, 6 дугаар сарын 02, 08 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 11, 03 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 17, 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулахаар боллоо
-
2015 оны 5 сарын 28
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдах байгууллага ФИФА авлигын томоохон сүлжээ болсон тухай барууны хэвлэлүүд шуугиж байна.
-
2015 оны 5 сарын 28
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 28
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах бол гадаадад аялагчид Ази, Европ, Америк тив, хөрш орнууд гэсэн хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө мэдээллийг авах юм. Мөн гадаадын аялал жуулчлалын газрууд, Элчин сайдын яамд, соёлын төвүүд улсынхаа соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчилж оролцоно. Гурав дахь хэсэгт аяллын холбогдолтой нэмэлт үйлчилгээнүүд тухайлбал аялагчдын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ үзүүлэгчид байрлана. Үзэсгэлэнгийн өдрүүдэд туршлагатай аялагчид аяллын бэлтгэл хангах, гэрэл зураг авах, байгальд ээлтэй аялах зэрэг 20 гаруй сэдвээр сонирхолтой танилцуулгууд хийнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 28
.Энхтүвшин: “Тавантолгой”-оо хэзээ хэлэлцэх вэ даргаа
-
2015 оны 5 сарын 28
Автомашингүй өдөр ирэх сарын 06-нд болно
-
2015 оны 5 сарын 28
Ирэх сарын 6-нд “Спирт үү, спорт уу” аяны нээлт болно
-
2015 оны 5 сарын 28
Налайхын захирагчид нэр дэвшигчдийг өнөөдөр тодруулна
-
2015 оны 5 сарын 28
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарт холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд боллоо. Хуралдаанаар Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон байна. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноожээ.
-
2015 оны 5 сарын 28
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2013 онд зам угаах технологи нэвтрүүлсэн нь өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн хамгийн идэвхитэй үйл ажиллагаануудын нэг болоод байгаа юм.
-
2015 оны 5 сарын 28
Энэ сарын 24-ны ням гаригт баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хотод цахилгаан тасалдсан. Үүнээс үүдэж манай улсад 2.2 тэрбум төгрөгийн хохирол үүссэнийг урьдчилсан байлаар тогтоосон байна.
-
2015 оны 5 сарын 28
Тавдугаар сарын 28-ны пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 5 сарын 28
Шүүхийн шинэчлэл, шүүгчдийн мэргэшлийн байдал зэрэг цаг үеийн асуудлын ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.
-
2015 оны 5 сарын 28
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас гарна гэсэн мэдээлэл Төрийн ордонд гарч эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус бүлэг Засгаас гарах асуудлыг аль хэдийн ярилцаж эхэлсэн гэнэ.