-
2015 оны 5 сарын 22
Авлигатай тэмцэх газар 2015 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
-
2015 оны 5 сарын 22
Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгов.
-
2015 оны 5 сарын 22
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажлыг 2015.05.22-ний өдрийн 23 цагаас 2015.05.25-ны өдрийн 06 цаг хүртэл хийх аж
-
2015 оны 5 сарын 22
“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ыг батална
-
2015 оны 5 сарын 22
-Сэжигтнүүдийн ард хууль хүчнийхэн байвал их хэцүү. Хамгийн гол нь хууль хүчний нөлөө байсан ч тэр нь мэдэгддэггүй юм. Гагцхүү сүүлд нь л мэдэгддэг хор уршигтай.
Т.Цогт өөрөө хууль хүчний байгууллагад ажилладаг байсан юм чинь хамаатан садан, найз нөхдөөс нь эрх бүхий алба хаагчид байх нь дамжиггүй гэж харж байгаа. Ний нуугүй хэлэхэд хамгийн гол буруутан нь Т.Цогт өөрөө шүү дээ. Т.Цогтын зүйл заалт хөнгөн байгаа нь цаанаа их зүйл хэлээд байна.
-
2015 оны 5 сарын 22
Сонин санагдаж магадгүй ч 9 настай охин Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүсэлт тавьсан нь Рио Тинтогийн 6 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийн төсөлд эргэх цэг тавьж, нааштайгаар шийдвэрлэгдэхэд ногоон гэрэл асаажээ.
-
2015 оны 5 сарын 22
Ази тивийн нэр хүндтэй манлайлагчид, эрхэмсэг та бүхэнтэй энэхүү чуулган дээр уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Бидэнд энэ арга хэмжээнд оролцох таатай боломж олгосон Никкей болон Японы Эдийн Засгийн Судалгааны Төвд гүн талархал илэрхийлье.
-
2015 оны 5 сарын 22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн Засгийн газрын үед “Эрдэнэс тавантолгой” ХК-иас тендэр авсан тухай мэдээлэл бий. Тэрээр ажлаа өгснөөс хойш гадаадад амьдарч байсан юм. Түүнийг энэ асуудлаар АТГ-аас шалгах гэсэн боловч оргон зайлсан гэх мэдээлэл нэг хэсэгтээ тархаж байсан билээ. Г.Дэнзэн үүнийг үгүйсгэж Германд сурч байгаа талаараа захидал илгээж байсан. Удахгүй Монголд очно гэдгээ бичсэн байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө тэрээр Монголд ирсэн байна. Гэвч түүнийг өнөөдөр АТГ-аас саатуулан байцааж эхэлжээ.
-
2015 оны 5 сарын 22
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн улсын Эмират улсад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр 18.00 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
-
2015 оны 5 сарын 22
Өрийн удирдлагын стратеги батлах төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
2015 оны 5 сарын 22
Вьетнам улс мах импортлох сонирхолтой байна
-
2015 оны 5 сарын 22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.05.22.Баасан гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.”Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
2.Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
3.Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
4.”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна;
-Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.
5.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
6.Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.
7.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
8.Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.
00 цагаас:
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2015 оны 5 сарын 22
Чингисийн талбайд “Номын баяр”болно
-
2015 оны 5 сарын 22
Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч, гэрчийг хамгаалах талаар Эрүү, иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мэдээлэл нийгэмд түгээд байгаа.
-
2015 оны 5 сарын 22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
2015 оны 5 сарын 22
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Баян-өлгий, Увсын зарим нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Орхон Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, Өмнөговийн баруун хэсгээр бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 21
http://niitlelchid.mn/2015/05/21/332/
-
2015 оны 5 сарын 21
Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн тус гэрээг ажил урагшлуулсан гэрээ болсон гэж дүгнэв. Мөн Дубай хотод ямар нэгэн нууц гэрээ үйлдээгүй гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр Эмират улсад хийсэн айчлалаа үр дүнтэй болсон гэдгийг онцлоод 8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг олж ирсэн гэсэн юм.
-
2015 оны 5 сарын 21
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
-
2015 оны 5 сарын 21
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 05-р сарын 20-ны өдөр 288 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 65 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 223 зөрчил бүртгэгджээ. ”Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.