Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гончиг: Т.Цогт айж эмээх биш харин ч бардам зогсож байна лээ

2015-5-22
0
ЖИРГЭХ

        Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөсөн Т.Цогт гэгч этгээдийг хэргээсээ    мултрахаар янз бvрийн арга хэрэглэж байгаа талаар шуугих болов.


Учир нь тvvний ах, эгч нар нь бvгдээрээ хуулийн байгууллагад нөлөө бvхий албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм. Тиймээс тvvнийг хамтран амьдрагч Г.Маралмаа руу бvх буруугаа чихэж, охиныг хөнөөсөн алуурчин болгохоор улайрч байгаа гэх хардлагууд нийгэмд байна.


Мөн Г.Маралмаагийн хувьд хэрэг гарах үед жирэмсэн байсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байж магадгүй гэдэг үүднээс бүх хэргийг түүнд тохож магадгүй гэж харах хүн цөөнгүй байна.


Тэдний шүүх хурал өчигдөр болох байсан ч прокурор сургалтанд сууж байгаа учир ирэх сар болтол хойшилсон юм.

 

Сэжигтэн Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэжээ. Ямартай ч хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, прокурор энэхvv хэргийн vнэн зөвийг олж, тэнгэрт одсон охины гомдлыг заавал тайлах болно гэж ихэд хичээж байгаа талаар олон хvн хэлж байгаа нь сайшаалтай ч гэмт этгээд ял завших вий гэсэн хардлага байсаар байгааг нуух юун.

 

Дээрх хэргийг хөндлөнгөөс ажиглаж байгаа маш олон хүн бий. Тодруулбал, “Ээж бүхний дуу хоолой” ТББ, охиноо бусдын гарт харамсалтайгаар алдсан Ц.Гончиг нар шүүх хурлын процессийг ажиглаж, байгаа билээ.


Ингээд 2008 оны долдугаар сард Ө.Хэрлэнчимэг нарын гарт 15-хан настай охиноо харамсалтайгаар алдсан Ц.Гончигтой уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.


-Дөрвөн настай охины хэрэг таны талийгаач охины хэрэгтэй их төстэй байна гэдэг үүднээс та шүүх хурлыг хөндлөнгөөс ажиглана гэсэн.  Тодруулбал, таны охины хэрэгт хууль хүчний байгууллагын алба хаагчдаас их л нөлөөлсөн. Үүнтэй адил энэ хэрэгт ч хууль хүчнийхнээс нөлөөлөх магадлал өндөр байна гэж харж байна уу?
-Сэжигтнүүдийн ард хууль хүчнийхэн байвал их хэцүү. Хамгийн гол нь хууль хүчний нөлөө байсан ч тэр нь мэдэгддэггүй юм. Гагцхүү сүүлд нь л мэдэгддэг хор уршигтай.
Т.Цогт өөрөө хууль хүчний байгууллагад ажилладаг байсан юм чинь хамаатан садан, найз нөхдөөс нь эрх бүхий алба хаагчид байх нь дамжиггүй гэж харж байгаа.


-Т.Цогтод үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйл заалтын тухайд иргэд маш их гомдолтой байгаа. Өөрөөр хэлбэл, хамтран амьдрагч Г.Маралмаагаасаа хамаагүй хөнгөн зүйл ангиар хэрэг үүссэн байна?
-Ний нуугүй хэлэхэд хамгийн гол буруутан нь Т.Цогт өөрөө шүү дээ. Т.Цогтын зүйл заалт хөнгөн байгаа нь цаанаа их зүйл хэлээд байна.


-Таны хувьд өнгөрсөн жилүүдэд хууль шүүхийн шинэчлэлийн асуудлыг их хөнддөг байсан. Одоо шүүхийн шинэчлэл их хийгдэж байна. Ямар санал бодолтой байна?
-Шүүхийн шинэчлэл нэг үеэ бодвол сайжирчээ. Өчигдөр шүүх дээр л гэхэд иргэний танхимаас шүүх хурлыг ажиглаж суулаа. Нээлттэй танхимтай болж, цахимжсан нь маш том давуу тал. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах хууль, Тахарын алба байгуулагджээ. Энэ нь хохирогч талд маш хэрэгтэй шинэчлэл болж байна. Өмнө нь охины маань хэрэг гарах үед ийм зүйл байхгүй байсан.


-Хүний аминд хүрсэн этгээдийг Өршөөлд хамруулах, ял хойшлуулах зэргийг эсрэг бат зогсдог иргэн хүний хувьд санал бодлоо дайгаач?
-Хүний аминд хүрсэн этгээдийн тухайд ял авсан ч тэдэнд шагнал шүү дээ. Хэдэн жилийн ял авч шоронд орно.  Улсаар үнэгүй тэжээлгэж, татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн дулаан байранд сууж байгаад л ялаа дуусч эрх чөлөөтэй болдог. Харин хохирогч нар бол хохироод л үлддэг. Ёстой л нөгөө үхсэний хохь, амьдын зол болдог гэдэг чинь энэ.


-2008 оны Ө.Хэрлэнчимэг нарын хэрэгт таны өмгөөлөгчөөр одоогийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажиллаж байсан санагдаж байна. Та хоёрын хувьд сэжигтнүүдийн талд үйлчилж буй алба хаагчдад сануулга өгүүлэхээс эхлээд Ерөнхийлөгчид хүртэл хүсэлт илгээж байсан. Ёстой эцсээ хүртэл тэмцэсний эцэст сэжигтнүүд зохих ялаа авсан. Энэ хэргийн тухайд хохирогч охины ээж, өмгөөлөгчид хандаж юу зөвлөмөөр байна?
-Өчигдрийн шүүх хурал дээр бол хохирогчийн өмгөөлөгч хүртэл байхгүй байсан. Тэгэхээр ийм хэрэг хаашаа ч эргэж магадгүй. Шударга үнэнг дэнслэх чухал хүн бол өмгөөлөгч.


Өмгөөлөгч шударга, үнэний эрэлд тэмцсэн байж чадвал ямар ч сэжигтэн ял завшихгүй. Ер нь ямар ч хэрэг өмгөөлөгчөөс шууд хамааралтай гэж хэлж болно.


О.Баасанхүүгийн хувьд тухайн үед талийгч охины минь хэргээс гадна маш олон хүнд хэргүүдэд өмгөөлөгчөөр ажилласан. Бүр өөрийнхөө зардлаар Солонгос хүртэл явж хохирогчийн ар гэрт тусалж байсан. Өмгөөлөгч шударга үнэн, чин сэтгэлээсээ зүтгэж чаддаг байна гэдэг үнэхээр чухал гэдгийг би өөрийн биеэр туулж харсан.  Хохирогч хүн бол өмгөөлөгчийнхөө гарыг л хардаг. Тэгэхээр энэ талийгаач охины ээжийн хувьд маш сайн өмгөөлөгчид хандахыг зөвлөж байна. Өмгөөлөгч хоёр талд үйлчлээд байвал тэгээд л тэр хэрэг буруугаар эргэнэ.


Миний охины хэрэг дээр л гэхэд сэжигтний талд бараг 10-аад өмгөөлөгч баг болон ажиллаж байсан. Маш хүнд байсан. Энэ бүхнийг шударгаар шийдэхэд манай өмгөөлөгч л тусалсан.


Нөгөө талын өмгөөлөгчид бол зохион байгуулалттайгаар нэг, хоёроороо шүүх хурлыг тасалж хойшлуулдаг байсан. Бүр олон жил, олон арван удаа хойшилсон шүү дээ. Тухайн үед өмгөөлөгчид өгөх арга хэмжээ ч гэж байдаггүй байсан. Тэгэхээр ямар ч хэрэг дээр өмгөөлөгчийн ур чадвар л гол. Миний охины хэрэг дээр бол О.Баасанхүүгээс өөр хүн өмгөөлөл үзүүлсэн бол бараг л бусад өмгөөлөгчидтэйгээ нийлж, хэрэг замхрах байсан ч байж мэдэх юм.



-Таны хувьд хохирогчийн ээжтэй уулзаж чадав уу?
-Уулзаж чадаагүйээ. Бяцхан үрээ алдсан хүнд ямар байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь би тэр аавыг нь л гол буруутан гэж бодож байна. Аав нь танидаг талаараа яваад ял завшвал үнэхээрийн харамсалтай байна. Г.Маралмаагийн хувьд жирэмсэн байсан. Жирэмсэн хүн тийм зүйл хийх үү гэдэгт гайхаж л байна.   Тэр Т.Цогтын хувьд бол айж эмээсэн зүйл огт ажиглагдахгүй байна лээ. Харин ч бардам зогсож харагдсан.


Эр хүний хувьд, тэр охины эцгийг буруутгаж байна. Үнэхээр хүүхдээ харж чадахгүй байсан бол ээжид нь өгчихсөн бол өдийд охин амьд л байх байсан. Бүр болохгүй бол мань мэтээс эхлээд захын хүн харж хандаж чадна шүү дээ.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (119.40.97.94)
    Баасанхүү үнэхээр даруухан юм аа. Энэ хүнд хүргийг өмгөөлсөн байна. Энэ хэрэг тухайн үеп нэлээн дуулиан дагуулж байсан
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    tsogt bol shiidsen gar bna doo
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    shan yrijee
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • содура (202.179.28.109)
    одоо Хэрлэнчимэг,Дарханы бас хүн амины хэрэгтэй Мөнгөнхөлөг гээд даам гарчихсан хорихынхон юу ч хэлж чаддаггүй бараг л тусалж тэтгэж явдаг гарууд бас байна өө одоо болтол шүү
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Yostoi sain unench omgoolson bnshde. Baasanhvvd amjilt husie. Burhan iveeg...
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • koly (183.81.169.22)
    Oktyabriin Baasanhvv gej shudarga hun bdgiin. Odo yu bolj bgan gehees. Nileen chadvarlag sain omgoologch yum bile. Manai naiziig omgoolj bsn. Bas oor hun bsn bol diilehgui bsn gj yaridgiin. Umnuh baasanhvv bol ih dajgui hun bsiin
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    O.Baasanhvv yur ni mundag chadaltai omgoologch shde. Ali yadarch bga unenii tald iluu yavdag shudarga hun. Enhbayar medeej hir bargiin huniig umguulugchuru songohgui shde. Omgoologch nar ih baliar dandaa nugu taltaigaa ugsen huivaldaad zavaardag
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.13.239)
    хүн гэхэд хэцүү юмнууд байх л юм даа , новш гэж
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Zochin (94.79.231.16)
    Tsogt ugaasaa ah duu nar n Huuliin baiguullagat ajildag, ooroo ch ajilj bsan. Ter bugd noloolj bn, 5 jil metiin yum yariad bhiin arai denduu bagadna. Ugaasaa ohini uheld Tsogt ooroo buruutai, Tsogt yalaa avah estoi, shorond alchihdagguin bhdaa ene novshiig. Hunguhun yal avaad yavah yum bol chamd helie, neg bol chi narsand duusna, neg bol chi narand duusna, chamaig zanaj bgaa humuus ih bii. Chamd garah garts bhgui
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.68)
    угаасаа л бүлэг хэрэгт орно шүү дээ охиныг өрөвдөж байна аймаа юм болсон шүү
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.68)
    Ямар мундаг юм бэ..Баасанхүү гишүүн энэ хүний хэргийг маш сайн өмгөөлсөн байна шүү дээ .... Баасанхүү улсын их хурлын гишүүнээр бахархаж байна .... ажилаа сайн сэтгэлээсээ өмгөөлсөн байна шүү дээ . Мундаг шудрага өмгөөлөгч гэдгээ энэ хэрэг дээр харуулсан байна шүү дээ___ бүхэл бүтэн арван өмгөөлөгч ганцхан хүнийг өмгөөлж байсан байна шүү ямар аймаар юм бэ.... үүнийг одоогийн их хурлын гишүүн Баасанхүү өмгөөлж чадсан гэж талийгч охины аав нь хэлж байгааг уншлаа Баасанхүү өмгөөлөгчөө гишүүнээ ард түмнийнхээ төлөө үнэнчээр зүтгэж байгаад тань таниар бахархаж байана даа таньд ажилын амжилт хүсье урт удаан наслахыг хүсье
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • irgen-3 (103.229.120.237)
    Ydaj zov bichchiheed zov buruug ni dugneech.Yuahaaraa hohirson eej buruutai yum be.Tsogt gedeg tsagdaagiin surguuli togsson etgeed tuunii ah duu huuliin tsoorhoig ashgildag mongotoi hahuuliin huudiinuud baigaa biz.Busadiig daramtlagch uchir hoorhii busgui yuah estoi yum be.Tsagdaad ni handahaar yuadag bileedee hosrii tsarailchihaad ..oorsdoosoo tulhdeg bizdee novshiin sul tsalintanguud Saidad ni handah geheer Dorligjav shuu dee.kk
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Irgen-2 (27.135.31.156)
    Vnheer heleh vg bhgvi ch ter ohini eej gedeg ih sonin oorin torson ganz ohino zobood zoduulad bhd eh hvni zon zobingoor meddegvi ym uu alalzaad ohingoo abh l hergtei bhgvi ygaad ohinhoo toloo ter ved zoboogvi baij odoo ingeed ter eej bas buruutai shiitgeh l hergtei bvgdig shitgej yg vneng oloh l hergtei
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • irgen (202.21.100.190)
    etsegt ni hongon yal ogoh yum bol mongoliin shuuh tsagdaa zugeer delhiigees zailaarai. heniig ni ch hundlehgui zolibon nohoinoos dor uzej handna shuu. manaihaas busad orond shudraga shuugeed bolood bdag manaid yor ni yatsiin
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Иргэн (183.81.169.34)
    Эрчүүд минь ээ, ухаантай амьдраачээ. Гэр бүл гэдэг чинь үнэтэй зүйл шүү дээ. Эхнэр хүүхдээ орхидог эрчүүд, хүний нөхрийг салгаж үр хүүхдийг өнчрүүлдэг эмэгтэйчүүдэд энэ явдал сургамж болоосой. Та бүхний хийсэн буруу алхам ямар олон хүнийг хөлдөө чирч,хүний амь нас, ирээдүйн хувь заяаг баллаж байна вэ. Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй болохоор тэд хамгийн их хохирч байна.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • бурхан (202.21.115.36)
    ялгүй гараад та хэдийг дэлхий дийлэх үү хүмүүсийн дунд яаж амьдарна гэж бодоов
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.101)
    ХАМГИЙН ГОЛ ХЭРГИЙН ЭЗЭН НЬ ЦОГТ ШҮҮ ДЭЭ, ЭЭЖ ДЭЭРЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ АВЧ ИРЭЭД ЗОДОЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ХҮН. ЧАДАХГҮЙ БАЙСАН ЮМ БОЛ ЭЭЖИД НЬ ӨГӨХ НЬ ЯАСАН ЮМ БЭЭ? НААД 2 ЧИНЬ ХОЁУЛАА НИЙЛЖ ЗОДОЖ, ТАРЧИЛГАЖ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН УЧРААС БҮЛЭГЛЭЖ ҮЙЛДСЭН ГЭДЭГ ЗААЛТААР ЯЛ ОНООХ ЁСТОЙ.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • bi (202.131.227.234)
    Odoo ene 2 -t ter bytshan ohinii uhsen ni er hamaagui, uursiinhuu amiig l yaj avch garahav gej l ulairch bn. Hiisen heregtee haramsaj bga bol iimerhuu baidaltai bgui shdee. Etsgiig ni hatuu shiitgeh heregtei
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • туяа (122.201.31.91)
    Шүүх, шүүгч нар л зөв ажиллавал бүх юм болнодоо. Аав, ээж хэмээх улсуудыг хатуу шүүх хэрэгтэй. төрсөн охиноо хайрлаж чадахгүй хүн яаж бусдыг хайрлах вэ, тэгээд цагдаагийн байгууллагад бүр ч болохгүй. бурхан минь. иймэрхүү улсууд чинь л хүчтэй хүнийг долигнон далдагнаж хүчгүй хүнд эр бяраа гаргадаг юм. Ийм хүмүүс энэ дэлхийд байх ч бүр хэрэггүй мэт.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    12 цаг 8 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    12 цаг 32 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    14 цаг 4 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    14 цаг 12 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    14 цаг 31 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    15 цаг 23 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    16 цаг 46 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    17 цаг 25 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    18 цаг 3 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    18 цаг 6 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК