-
2022 оны 2 сарын 17
Япон дахь Монгол оюутны холбооны өнгөрсөн жилийн Хаврын баяр дээр “Chakaland” хамтлаг “Монгол цуйван хэр вэ” хэмээх дуугаа дуулсан нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж монголчуудад анх хүрч байсан.
-
2022 оны 2 сарын 17
10.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулна.
-
2022 оны 2 сарын 17
Нийслэлд үүлшинэ. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
-
2022 оны 2 сарын 16
“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх монгол тамирчдын нэрс эцэслэн баталгаажлаа. Гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан бол өчигдөр 17:00 цагийн орчимд Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажив.
-
2022 оны 2 сарын 16
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2022 оны 2 сарын 16
Хөгжлийн банк болон ЖДҮ-ийн сангаас хулгай хийсэн этгээдүүдийг зээлээ төлөх хүртэл ард түмний зээлийн төлөлтийг хойшлуулж, зээлийн хүүг зарцааж, нийгэмд эрх тэгш боломжийг олгох хэрэгтэй. Ингэхдээ нэн яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж хориг арга хэмжээ авах. Зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүн болон албан тушаалтан нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж байна.
-
2022 оны 2 сарын 16
Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсрууллаа. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг.
-
2022 оны 2 сарын 16
Цаашлаад олон улсын томоохон хэмжээний хэвлэл мэдээллийн байгуулагуудтай хамтарч ажиллана. Өнөөдрийн байдлаар холливудын дөрвөн кино продакшинуудтай хамтарч ажиллах суурь нь тавигдсан. Эхний кино зургаан сард орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөгдсөн.
-
2022 оны 2 сарын 16
Бүртгэл дууссаны дараа цахим элсэлтийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
-
2022 оны 2 сарын 16
2018 оноос эхлэн урьдчилан сэргийлэх үзлэг хэрэгжиж эхэлсэн. Харамсалтай нь иргэдийн оролцоо муу байдаг. Тухайлбал, жилд 10 хүрэхгүй хувь нь хамрагддаг. Харин 2022 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын сан дээр 60,8 тэрбум төгрөгийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулахаар шийдвэрлэсэн.
-
2022 оны 2 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
-
2022 оны 2 сарын 16
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогын шинэчлэлийн эхлүүлж, резидент эмчийг цалинтай болгов. Мөн резидент эмч бэлтгэх сургалтын нэгдсэн хөтөлбөртэй боллоо.
-
2022 оны 2 сарын 16
Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Тель-Авивын Гранд Слам маргааш Израиль улсад эхэлнэ.
-
2022 оны 2 сарын 16
Банк санхүү, хууль санхүүгийн бүлэглэлүүд өөрсдийн гэмт хэргүүдээ нуун далдлахын тулд банкнуудыг дампууруулж, олон арван санг хааж, нийлүүлэн өнгө зүсийг нь хувиргах аргаар гэмт хэргийн ул мөрөө баллаж байна. Мөн татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулдаг байдал нийгэмд жишиг болон тогтлоо. Тиймээс хулгай луйврын үүр уурхайг устгах, идэж уух сэдлийг хязгаарлах зорилгоор улс төрийн намууд болон төрийн байгууллагууд, ард иргэдийн оролцоо бүхий нийтийн эрхийг хамгаалах, нийтийн өмчийг хамгаалах НЭХ,НӨХ хөдөлгөөн байгуулагдсаныг мэдэгдэж байна.
-
2022 оны 2 сарын 16
УУХҮ-ийн сайд Г.Ёндон ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон нартай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
-
2022 оны 2 сарын 16
Монгол Улсын иргэн 29 настай эмэгтэй С нь 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон хууран мэхэлжээ.
-
2022 оны 2 сарын 16
Бээжингийн олимпд оролцож буй АНУ-н эрэгтэй кёрлингийн багийн гишүүн Мэтт Хэмилтон нь өөрийнхөө урт үс, живэр сахал, олон өнгийн гутал, болон өмднийх нь халааснаас унжих ногоон өнгийн малгай гэх зэрэг содон төрхөөрөө олны анхаарлыг ихэд татаж байгаа.
-
2022 оны 2 сарын 16
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхэмд талархал дэвшүүлж зөвшил санал, зөвлөгөө санамжийг нь ажил үйлстээ анхаарч хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.
-
2022 оны 2 сарын 16
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 834 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
-
2022 оны 2 сарын 16
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны Хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах энэхүү сургалтад нийт 261 албан тушаалтныг хамрууллаа.