Нийслэлд үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр. Сэрүүсч, шөнөдөө 4-6 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр. Сэрүүсч, шөнөдөө 3-5 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 1-3 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Энэ сарын 28-нд төв болон говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, ихэнх нутгаар сэрүүснэ. Энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.