зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Европын өдөрлөг”-т 70 орчим байгууллага, төсөл хөтөлбөр оролцож байна

2022-5-28
0
ЖИРГЭХ

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг нарын албаны хүмүүс уригдан  оролцлоо. Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз үг хэллээ.

Тэрбээр “Монголчуудын хувьтай хүн хурнаар  гэдэгчлэн бороотой өдөр бид “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өнөөдөр Европын холбооны гишүүн орнууд, боловсрол, соёлын байгууллагууд 70 асарт Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тухайн улсыг төлөөлөх бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа. Түүнчлэн соёл, урлагийн арга хэмжээ бүтэн өдөр үргэлжилнэ. Хүн бүр хэрэгтэй мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна. Өдөрлөгийн үеэр Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд паспорт олгох бөгөөд бусад асраар зочлон тамга даруулан, “Европоор аялсан аяллынхаа” төгсгөлд бяцхан гарын бэлэг авах юм” хэмээлээ.

УЛААНБААТАР ХОТ ЕВРОПЫН ХОЛБООНЫ 40 ГАРУЙ ХОТТОЙ НАЙРАМДАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Европын өдөрлөг”-ийн үеэр “Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногт тус өдөрлөгийг зохион байгуулдаг. Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хот Европын холбооны хотуудтай эдийн засаг, хамтын ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн чиглэлээр маш олон үйл ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлж ирсэн. Цаашид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Европын холбооны улсууд болон хотуудтай   үйл ажиллагааг улам өргөжүүлж, бизнес, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт өргөжүүлэх бодлоготой байгаа. Мөн дэлхий нийтэд энх тайванч бодлогыг дэмжиж буйд мөн туйлын баяртай байна. Цаашлаад Улаанбаатар хотод олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах, томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэх, технологийн шинэ дэвшлийг бодитоор бий болгоход Европын холбооны улсууд гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт Хотын даргын хувьд итгэлтэй байна. Манай олон мянган иргэн Европын холбооны улсуудад сурч, боловсорч, ажиллаж амьдардаг. Монголын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Европын холбооны улсуудад туйлаас баярлаж байна. Цаашид Европын холбоо, Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ арга хэмжээнд хотын иргэд өргөнөөр оролцож, бүх мэдээллийг авах бололцоог бий болгосон Европын холбооны улсуудад болон та бүхэнд талархсанаа илэрхийлье” гэлээ.

ХОЁР ТАЛЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕД ДӨХӨЖ БАЙНА

Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг Европын холбооны өдөрлөгт оролцож, үг хэллээ. Тэрбээр:

-Өнөөдрийн энэхүү өдөрлөг нь Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны цар хүрээ, үр дүнг олон нийтэд дэлгэн таниулахад чухал үүрэгтэй юм. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх, экспортыг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа сэргээн өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа билээ. Европын холбоо нь  Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд бидний хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, экологи, худалдаа үйлчилгээний гэхчлэн бүхий л хүрээнд өргөжин тэлж байгаад таатай байна. Хоёр талын худалдааны эргэлт 2020 онд цар тахлаас улбаалан  буурсан ч 2021 онд  35 хувиар өсөж, нийт худалдааны эргэлт 766.5 сая ам.доллар хүрсэн нь цар тахлын өмнөх үед дөхөж байна. Хоёр талын худалдааны эргэлтийг улам нэмэгдүүлж, ялангуяа Европын холбооны улсуудын зах зээлд чанартай, найдвартай монгол бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход хоёр талын  хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд чухал үүрэгтэй гэлээ.

Европын холбооны өдөрлөгт нийтдээ 70 орчим байгууллага, төсөл хөтөлбөр оролцож, үйл ажиллагаагаа олонд таниулсны дээр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж байна. Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалыг танилцуулахын дээр  урлагийн тоглолт үзүүлж, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа олонд таниулах зорилго бүхий өдөрлөг бүтэн өдөр үргэлжилнэ. Өдөрлөгт оролцсоноор Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн цахим бүртгэлд 101 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна
Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно
ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Даваа (103.57.92.132)
    энэ арга хэмжээг томоохон заал бүхий танхимд зохион байгуулж болдоггүй юм уу, бороотой гээд очиж чадсангүй
    2022 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банк ажилтaнууддаа урамшуулал олголоо
    7 цаг 3 мин
  • Дуучин П.Баярцэнгэлийн тоглолтоор Crush bash хамтлаг эргэн ирж байна                                   
    7 цаг 6 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 101 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна
    8 цаг 1 мин
  • Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно
    8 цаг 22 мин
  • ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
    8 цаг 49 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
    9 цаг 26 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    9 цаг 49 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
    10 цаг 0 мин
  • Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    10 цаг 44 мин
  • Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
    10 цаг 47 мин
  • Увсын цэнхэр хязгаараас улс даяар тархсан уухайн түрлэг эв нэгдлийг илтгэнэ
    11 цаг 3 мин
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
    11 цаг 53 мин
  • А.Амартүвшин: Ямбыг нь Боловсролын яам, ялыг нь нийслэл дүүрэг үүрдэг баймааргүй байна
    14 цаг 15 мин
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
    14 цаг 40 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Таван хошуу мал шим тэжээлээр баялаг 600 гаруй төрлийн дээд ургамлаар хооллодог
    14 цаг 48 мин
  • Ж.Золжаргал: Улс төрийн оноо авахын тулд Хятадаас шахмал түлш авах нь буруу
    15 цаг 3 мин
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
    15 цаг 25 мин
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
    15 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 6 мин
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
    16 цаг 8 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК