-
2022 оны 4 сарын 04
Нэг хүүгээ Удирдах зөвлөлд, нөгөөг нь допингоос урьдчилан сэргийлэх албаны даргаар тавьсан нь хөндлөнгийн хүн харсан ч ашиг сонирхлын зөрчил гэдэг илт. Цаашлаад хэн нэгэн тамирчин, эсвэл бөхтэй холбоотой допингийн сорил, шинжилгээ нэг гэр бүлийн аав, хүү, ах дүү гурвын үзэмжээр шийдэх хэмжээнд хүрсэн нь зүгээр хараад суух шалтгаан яав ч биш.
-
2022 оны 4 сарын 04
Улаанбаатар хотод суурин 49 цэгт 49 багийн 197 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 4 сарын 04
10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
-
2022 оны 4 сарын 04
Нийслэлд багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
-
2022 оны 4 сарын 03
“Өдөрт нэг улс” цувралынхаа 73 дахь дугаараар Ази тивийн жижиг орнуудын нэг болох Шри Ланка улсыг онцолж байна. Та бүхэн Шри Ланка улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 4 сарын 03
Эмнэлэгт 227, гэрийн хяналтад 825 хүн эмчлүүлж байна. Үүнээс хүндэвтэр оноштой 131 иргэн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 29 хүүхэд, гурван жирэмсэн эх халдварын улмаас эмнэлэгт байна.
-
2022 оны 4 сарын 03
Ингэснээр өсвөр үеийнхэн байгаль, ан амьтан, гүний болон гадаргын цэнгэг усаа хайрлан хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаар өөр өөрсдийн орон нутаг, үе тэнгийнхэнд таниулах ач холбогдолтой.
-
2022 оны 4 сарын 03
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 03-ны ням гаригт Улаанбаатар хотын бүх дархлаажуулалтын цэгүүд амарч даваа гаригаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Иймд иргэн та бүхэн дөрөвдүгээр сарын 04-өөс эхлэн дархлаажуулалтын вакциндаа хамрагдана уу.
-
2022 оны 4 сарын 02
Монгол хэл бичгийн шалгалтад 37283 хүүхэд бүртгүүлсэнээс 31032 нь энэ хавар төгсөх сурагч байна. Үүний 6671 нь өмнө оны төгсөгч юм.
-
2022 оны 4 сарын 02
Азийн хөгжлийн банкнаас 2021 онд Ази, номхон далайн орнуудын дунд хийсэн судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин 98.6 хувь буюу 35 орноос 12 дугаар байранд оржээ.
-
2022 оны 4 сарын 02
НӨАТ-ын энэ оны I улирлын баримтыг энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө цахим татварын системд бүртгүүлэн буцаан олголтыг авах талаар татварын байгууллагаас мэдээллээ. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог юм.
-
2022 оны 4 сарын 02
Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан энэ амралтын өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд ажиллахаар болжээ.
-
2022 оны 4 сарын 02
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
-
2022 оны 4 сарын 02
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 83 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 47 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 36 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
-
2022 оны 4 сарын 02
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Ардчилсан намын шинэчлэл, эв нэгдэл, ирээдүйн төлөө намын даргын сунгаанаас нэрээ татах шийдвэрийг гаргаж байгаагаа мэдэгдлээ.
-
2022 оны 4 сарын 02
“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Хойд Африкийн томоохон гүрнүүдийн нэг болох Марокко улсыг онцолж байна. Та бүхэн Марокко улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 4 сарын 02
Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 4 сарын 02
Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд үлдэж, аваргын төлөө барилдсан бөгөөд Г.Наранцэцэг туршлага заан ялалт байгуулсан юм.
-
2022 оны 4 сарын 02
Нийслэлд үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
-
2022 оны 4 сарын 01
Дарханы уул уурхайн металлургийн цогцолбор концессын гэрээгээр явж байгаа. Жилд 350 мянган тонн ган хийц үйлдвэрлэх үйлдвэр баригдана. Энэ хавар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.