-
2018 оны 1 сарын 25
Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалд хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй, улсын эмнэлэгт хэвтэх гэхээр дараалал нь дийлдэхгүй, эрүүл мэндийн даатгалыг ашиглаж өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжгүй байдаг хэмээн бухимдах нь элбэг.
-
2018 оны 1 сарын 25
Аргын тооллын 1 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Гоё хүүхэн одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана.
-
2018 оны 1 сарын 25
Д.Муратын тухай хөгжилтэй постууд
-
2018 оны 1 сарын 25
НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
-
2018 оны 1 сарын 24
УИХ-ын ажлын хэсэг төв номын санд ажиллалаа
-
2018 оны 1 сарын 24
Барилгын материалын захыг ажлын хэсэг байгууллаа
-
2018 оны 1 сарын 24
томуу, томуу төст өвчин багасчээ
-
2018 оны 1 сарын 24
АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ
-
2018 оны 1 сарын 24
дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулна
-
2018 оны 1 сарын 24
Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүхэнд үлдэх шийдвэрээ гаргалаа
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг энэ оны хоёрдугаар улирлаас эхлүүлэх шийдвэрийг эцэслэн гаргасан нь энэ Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монгол Улсын түүхэнд сайн нэрээр мөнхрөн үлдэх боломжийг олгох магадлалтай болголоо. Энэ шийдвэрийн дагуу Алтанширээ сумын нутагт 150 га талбайг улсын хэрэгцээнд авахаар болж, нефть боловсруулах үйлдвэр хүртэл 20 км төмөр зам тавих, хүнд даацын тусгай зориулалтын авто зам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэхээр болж байна.
Монголчуудын 28 жил хүлээсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавьж ажиллах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүдэд өгснөөр энэ ажил тогтоосон хугацаандаа, хөрөнгө мөнгөний шамшигдал бага гарч хэрэгжих нөхцөл бүрдэж байна.
Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэхээр болж байна.
Хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, тээвэр, дэд бүтцээ хөгжүүлэх зэргийг тусгажээ.
Мөн нийгэмд шударга ёс тогтоон, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, шүүх, хуулийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт онцгой анхаарал хандуулахаар боллоо. Ийнхүү Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан тогтоол, гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү том бүтээн байгуулалтын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэж чадвал Монголчуудын олон арван жилийн мөрөөдлийг биелүүлж, түүхэнд онцгойрон тэмдэглэгдэж үлдэх нь тодорхой юм.
-
2018 оны 1 сарын 24
Эмийн үйлдвэрт, эм үйлдвэрлэлийн зохистой дадлын батламж олгов
-
2018 оны 1 сарын 24
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Бүгд Найрамдах Польш Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайдын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна.
-
2018 оны 1 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2018 оны 1 сарын 24
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Төрийн ордонд болно.
-
2018 оны 1 сарын 24
НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.
-
2018 оны 1 сарын 24
Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, шинээр байгуулагдаж байгаа ХЗХ-дод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, мөн зарим хоршоодын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж буйг сунгах асуудлуудыг хэлэлцлээ.
-
2018 оны 1 сарын 24
“Н2” визтэй холбоотой журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна
-
2018 оны 1 сарын 24
Номхон Далайн бүсийн дарга Лоретта Хибер Жерардег хүлээн авч уулзлаа
-
2018 оны 1 сарын 24
Ёндонпэрэнлэй Баатарбилэг Архангай аймгийн уугуул.
-
2018 оны 1 сарын 24
Татвар бууруулах боломж Тавантолгойд бий
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-ын өмнө толгой гудайлгаж, авсан үүрэг амлалтынхаа дагуу долоон төрлийн татвар нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлээд байгаа билээ. Тэгвэл татвар нэмж санхүүгийн эх үүсгэвэр босгож байгаа нь эдийн засгийн онолын хувьд буруу зүй тогтол гэдгийг УИХ-ын гишүүд болон эдийн засагчид ярьж шүүмжилсээр байгаа юм. Шинжлэх ухаан, техникийн Их сургуулийн Нийгмийн ухааны салбарын эдийн засгийн тэнхмийн профессор, Эдийн засагч Ч.Хашчулуун “Дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглавал Монгол Улс татвараа нэмэхгүйгээр эдийн засгийн өсөлтөө жилд 5-6 хувьд хүргэх боломж бий” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд “Монгол Улсад маш их боломж байна. Жишээ нь Эрдэнэс Тавантолгойд хөрс хуулалт хийдэг аж ахуйн нэгж байгууллагуудын үнийн зөрүүг харахад л тэндээс жилд 130 тэрбум төгрөг гарч байгаа. Эрдэнэс Тавантолгойн зэргэлдээ уурхай болох Орон нутгийн Тавантолгой гэхэд 1 куб метр талбайн хөрс хуулалтын үнэ 4300 төгрөг. Гэтэл Эрдэнэс тавантолгойн уурхайд хөрс хуулалт хийж буй компаниуд хоёр өөр үнэтэй байна. Хятадын компани 11 мянган төгрөгөөр хөрс хуулж байна. Үндэсний оператор компани Эрдэнэс Тавантолгойд 7 мянган төгрөгөөр хөрс хуулдаг. Энэ хоёр компанийн үнийн хооронд 4000 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ зөрүүг жилд хуулах хөрсний хэмжээ болох 30 сая куб метрээр бодож үзэхэд жилд 130 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Гэтэл татвар нэмээд 36 тэрбум төгрөг олох гээд байдаг. Энэ мэт төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхэд л эдийн засгаа сайжруултай бүрэн боломжтой.Татвар нэмэх биш Тавантолгойгоос бодит хэмнэлт хийж төсвөө бүрдүүлэх гарц байгаа” гэсэн.
Энэ сарын 15-17-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийж 0,2 хувийн хүүтэй 700 сая ам.долларын зээл авахаар болсон. Энэ сарын 5-нд “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлчихсөн. Энэ мэтчилэн Монголын эдийн засагт нааштай үр дүн гарч байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5,8 хувьд хүрч, валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрэв. Монголбанкны хөрөнгө санхүүгийн үндсэн баталгаа болох алтны нөөц анх удаа 20 тоннд хүрч, улсын төсөв 800 орчим тэрбум төгрөгөөр давсан зэрэг эдийн засгийн нааштай үр дүн гарч байгаа. Гэтэл иймэрхүү сайн дүнгийн хажуугаар долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэнтэй зэрэгцээд шахуу шатахуун импортлогчид зориуд хомсдол үүсгэж, үнээ дур зоргоороо нэмээд Засгийн газрын шахалтаар зарим төрлийн бензиний үнийг буцаагаад байранд аваачсан ч өнөөдөр Улаанбаатарт бензин клонкууд дээр урт дараалал үүсч, иргэдийн бухимдал буцалж байгаа нь Цагаан сарын өмнөх таагүй үзэгдэл болоод байгаа юм. Энэ өдрүүдэд Давосын Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож яваа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар чуулганы дараа ажилдаа орж Эрдэнэс Тавантолгойн хөрс хуулалтын харилцан адилгүй, дур зоргын үнийг нэгдсэн нэг шийдэлд хүргэж чадвал долоон төрлийн татвар нэмэгдсэн асуудлыг иргэдэд хохиролгүй болгож эргүүлэн шийдэх гарц байгаа юм. Энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч анхаарлаа хандуулах цаг болсон санагдана.