-
2018 оны 1 сарын 25
“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
2018 оны 1 сарын 25
Багшийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг, багшийн ажлыг гүйцэтгэлийн үр дүнд суурилан, суралцагчийн сурлагын ахиц, амжилтаар үнэлж дүгнэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлсэн юм.
-
2018 оны 1 сарын 25
Улстөрийн тоймч Б.Дашзэвгийг хэлмэгдүүлчихлээ
Улстөрийн тоймч Б.Дашзэвгэ насанд хүрээгүй хүүхэд хүчиндэхийг завдсан гэх зүйл ангиар Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс 1-р сарын 17-ны өдөр 9 жилийн ял авсан билээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр ”Лантуун Дохио”, ”Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ-ууд хамтран санаачилж хүчирхийллийн гэмт хэрэг, түүнийг гарах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журам зэргийг өөрчлөхийн тулд “Нүдээ нээ” Үндэсний Хөдөлгөөн эхлүүлснээр Монгол даяар өсвөр насны охидыг хүчирхийлэгчдийн эсрэг дуу хоолой хүчирхэгжиж, эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Цаазын ялыг сэргээхийг хууль эрх зүйн талаас судлах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан”-аа зарласан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-ны байдаар 32 мянга гаруй хүнийг нийгмийн сүлжээнд, 5 аймгийн иргэд болон 10 гаруй улс оронд амьдарч байгаа Монголчуудыг “Нүдээ нээ” хөдөлгөөнд нэгтгээд байгааг дээрх ТББ-уудын удирдагчид ярьцгааж байсан. Мэдээж мал хүртэл өөрийн үр төлөө хураадаггүй, гишгэдэггүй байхад төрсөн охин болон дагавар охидоо хүчирхийлж байгаа адгууснаас дор ухаан мөчид, мунаг тачаалаа барьж дийлэхгүй бузар этгээдүүдэд хатуухан шийтгэл оногдуулах нь өнөөдрийн Монголын нийгмийн шаардлага болсон. Тийм бусармаг булай хэрэг хийсэн этгээдүүдийг төрийн хуулийн хатуу шийтгэлээр шийтгэх ч ёстой.
Гэтэл нийгмийн сэтгэл зүйг хуйлруулсан энэхүү бухимдал, олон нийтийн эсэргүүцлийн дуу хоолойд 74 настай, хоёр чих нь юу ч сонсохгүй дүлийрэлийн 4-р шатанд хүрч аппарат зүүдэг боловч хүний яриа ойлгогдохоор сонсох чадваргүй болчихсон, бичгээр л харьцах боломжтой улстөрийн тоймч Б.Дашзэвгэ өртөн хэлмэгдчих шиг боллоо. Өөрийгөө сонсохгүй байгаадаа санаа нь зовж балмагдсан өвгөн өөрийг нь байцаасан ширүүн дориун залуухан мөрдөн байцаагчийн асуултыг сонсоогүй хэрнээ “Тийм үү” гэхэд нь “Тийм ээ” гэж хариулсаар байгаад л мөрдөн байцаалтаа дуусган шүүхэд шилжээд хэдхэн хоногийн дараа 9 жилийн ял авчихсан. Тархины судасны нарийсалтай, өтөл насандаа ханийн халамжгүй болж ганцаардлын гунигт автсан гэх мэтээр яриад байвал настай хүнд тохиолдох бүхий л өвчин энэ хүнд насны эрхээр бий болчихсон байсныг эрхэм шүүгчид даанч нэг авч хэлэлцсэнгүй бололтой.
Насаараа хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж улстөрийн тойм уншсан түүнд мэдээж хурааж хуримтлуулсан мөнгө байхгүй, хэдэн хүүхдүүддээ эрдэм мэдлэгийг л өгч. 74 настай хүнд 9 жилийн ял өгчихдөг тэдгээр шүүгчид мэдээж аавтай, ээжтэй л хүмүүс байж таарна. Гэтэл энэ хэрэг үнэхээр болсон уу, тухайн үед тэнд ямар хүмүүс юу хийж байв. Гэрчийн этгээдүүд нь бодит үнэнийг яг таг хэлсэн үү, тоймч Б.Дашзэвгэ мөрдөн байцаалтын үед бүхнийг сонсож, ухамсартайгаар хариулт хэлж чадсан уу гэдгийг нягтлан шалгах, ядаж л мөрдөн байцаалтад буцаах сэтгэл гаргасангүй. Түүний хоёр чих юм сонсож байна уу, сэтгэц нь хэрэг хүлээх чадвартай юу гэдгийг шинжээч томилоод мөрдөн байцаалтыг дахин эхнээс нь явуулах зайлшгүй шаардлагатай байсныг Монгол Улсын нэрийн өмнөөс иргэдээ ялладаг эрхэм анзаарч үзсэнгүй. Тэдэнд зөвхөн нийгмийн бухимдлыг түр зуурхан ч гэсэн багасгах, хүчингийн хэрэгт холбогдсон л бол буруутай, буруугүйг нь тогтоолгүй бушуухан ял өгч явуулаад өөрсдөө “Баатар болох” явцгүйхэн амбиц л илүүтэй үйлчилж. Үнэндээ 74 настай, хоёр чих нь юу ч сонсохоо больчихсон, өндөр насандаа ганцаардлын гунигт мананд автагдаж сэтгэцийн гүнзгий хямралд орчихсон улстөрийн тоймч Б.Дашзэвгэ хүнд хэцүү шоронгийн нөхцөлд 9 жил байтугай 9 сар ч амьд явах нь эргэлзээтэй.
Гэтэл ийм л нэг мунгинасан өвгөн хийгээгүй хэргийнхээ төлөө 9 жилийн ял авчихаад байхад тэр хүнээр хичээл заалгаж байсан шавь нар нь, хамтран ажиллаж явсан нөхөд нь, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, дунд залуу үеийн сэтгүүлчид ч юу болоогүй, юу ч сонсоогүй юм шиг таг чиг суугаа нь хачирхалтай. Яг үнэндээ улстөрийн тоймч Б.Дашзэвгэ тэр охиныг хүчиндээгүй, норсон өмдийг нь тайлуулаад зуухны галд хатаалгаж байхыг нь харсан согтуу хүмүүс түүнийг дарамтлан нэхсэн мөнгийг нь өгөөгүйгээсээ болоод л хэрэгт холбогдож эцэст нь 9 жилийн ял авчихаад өнөөдөр “Дээшээ тэнгэр хол, доош газар хатуу” болоод хүйтэн шоронгийн мухарт бээвийгээд сууж байгаа нь тодорхой. Ер нь согтуу хүмүүсийн шантаажаар үүсгэгдсэн энэхүү зохиомол хэргийг задалж, үнэн зөвөөр шийдэхэд дэмжлэг үзүүлж 74 настай дүлий, сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон өрөвдөлтэй өвгөнд сэтгэлийн дэм хайрлах ёстой. Шүүгчид ч өргөсөн тангарагтаа эзэн болж улстөрийн тоймч Б.Дашзэвгийг хэлмэгдүүлсэн орчин цагийн хэлмэгдүүлэлтээ “Нийгмийн захиалга” нэртэй сүржигнэлээр халхавчилалгүй шударга ёсыг баримтлан чин үнэнчээр тунгаан шүүж түүний нэрийг цагаатгах ёстой санагдана. Товчхондоо арай ч ингэж “Нүдээ нээ”-ж болохгүй л дээ.
-
2018 оны 1 сарын 25
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв.
-
2018 оны 1 сарын 25
Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна
-
2018 оны 1 сарын 25
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн,
-
2018 оны 1 сарын 25
Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо
-
2018 оны 1 сарын 25
ЭЗЭН УЛААН БОДОН ТУУЛЬ ХАЙЛНА
-
2018 оны 1 сарын 25
Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойг сул авчихсан Рио Тинто араас нь Хармагтай тэргүүтэй ордуудад санаархаж эхэллээ
ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр эхлээд байгаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ”ОУВС-тай хийх уулзалтууд эхэллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахьсан зэрэг олон эерэг үр дүн гарсан. Бас харилцан ярилцаж, ойлголцож шийдэх асуудлууд ч бас байгаа” хэмээн цахим хуудсаараа мэдээлсэн. ОУВС-ынхантай хийж байгаа энэхүү уулзалтын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.
-ОУВС-ын төлөөлөгчидтэй манай Засгийн газар ээлжит уулзалт ярилцлагаа эхлүүлээд байна. Энэ удаагийн ярилцлагаар ОУВС-аас Монгол Улсад тулган хүлээлгээд байгаа дарамт шахалтыг бууруулж, иргэдийнхээ нуруун дээр үүрүүлсэн татварын ачааллыг багасгах бодит боломж байгаа болов уу. Та энэ талаар ямар бодолтой явна?
-Би өмнө нь энэ талаар байр сууриа багагүй илэрхийлж байсан. Дээр нь УИХ-ын чуулганы үеэр ч тодорхой байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн. Монгол Улсын эдийн засаг олигтой сэргэхгүй байгаа өнөөдрийн тухайд хэд хэдэн төрлийн татваруудаа эргэж хараач ээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар үүнийгээ маш сайн судалж үзээч ээ, тэр ОУВС байдаг юмуу өөр ямар газрууд байна тэдэнтэйгээ сайтар ярилцаад яаралтай УИХ-аар оруулаач ээ, татвар нэмсэн шийдвэрээ яаралтай эргэж хараач ээ гэдэг шаардлагыг олон удаа тавсан. Өнөөдөр бензин шатахуунд Онцгой албан татвар тогтоосноор нефть импортлогчид шууд л үнээ нэмж ард иргэдийг хэрхэн бухимдуулав. Тэдний үнээ нэмсэнээс үүдэж бий болсон бухимдал, шатахууны хомсдол өнөөдөр ч арилаагүй л байна. Бензин шатахууны үнэ гэдэг чинь бүх төрлийн өргөн хэрэглээний барааны суурь үнэ болохоор дэлхийн улс орнууд энэ асуудалд маш болгоомжтой ханддагийг би байнга л сануулсаар ирсэн. Одоо ч тэр байр суурин дээрээ зогсож л байгаа. Өнөөдөр нэг л юм болохоо байвал ОУВС руу заачихаад суугаад байдаг боллоо. Уг нь бие даасан, тусгаар тогтносон улсын Засгийн газар юм бол асуудлаа дотроо яриад хэнээс ч хараат бусаар шийдэх ёстой шүү дээ. Юунаас, хэнээс айгаад байдаг юм бүү мэд. Эцэст нь баахан шаардуулж, шахуулж байж нэг юм шийдвэрээ гаргадаг болчихлоо.
-Та өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар А-92, А-80 бензиний Онцой албан татварыг чөлөөлснийг хэлж байна уу?
-За тэгж ойлгож болох л юм. Үүнийгээ эртхэн хийхгүй заавал ийм байдалд оруулж, зохиомол хомсдол үүссэний дараа, ард иргэдийнхээ тэвчээрийг барж байж, нефть импортлогч компаниудын бойкотод автаж, Монголын нийгмийг тэр аяар нь хөдөлгөөнд оруулах шахаж байж шийдэх шаардлага огт байгаагүй л гэж бодож байна. Би гурван долоо хоногийн өмнө УИХ-ын чуулган нээгдэхэд энэ асуудлыг тавьж байсан. Тэгэхэд гурван долоо хоногийн дараа буюу 21 хоногийн дараа л энэ асуудлыг зах зухаас нь шийдэж байгаа нь Засгийн газар удаан, болхи ажиллаж байгаагийн л нотолгоо юм. Өнөөдөр тэр ОУВС-ийн хүмүүстэй эдгээр асуудлуудаа бүх талаас нь нэлээн нухацтай, зоригтой ярих ёстой гэж бодож байна. Би болон бусад гишүүд үнэндээ удаа дараа залхатлаа ярьж байгаа шүү дээ. “Айлаас эрэхээр авдрынхаа ёроолыг ухаач ээ” гэдэг шиг бид Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй том орд газруудад байгуулсан дээрэм, луйврын гэрээгээ эргэн харж, засч залруулах цаг нь аль хэдийнэ болчихоод байна аа. Өнөөдөр Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг зөвхөн Оюутолгой дээр 2 тэрбум ам долларын зөрчил, дутагдал илрүүлсэн шүү дээ. Түүгээр зогсохгүй тэр ажлын хэсэгт орж ажилласан багийнхан тэр 2 тэрбум ам долларас гадна 3.5 тэрбум ам долларын луйврын шинжтэй зөрчил, дутагдал илрүүлсэн гэдгээ маш тодорхой яриад байхад энэ бүхнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нууцаар нисч Дубайд Рио Тинтогийнхонтой байгуулсан гэрээгээр хаачихсан гэдгээр цайруулж завхруулаад дуусгаж хэрхэвч болохгүй. Энэ Засгийн газар Ч.Сайханбилэгийн хийсэн тэр нүглийг яаралтай засч өөрчлөх ёстой.
-Уг нь саяхан Рио Тинтогийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт байгуулагдаж, түүнийх нь нээлтэд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан Себасьтян Жак гэгч ирж оролцохдоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Тэрхүү уулзалт яриа аль хэр үр дүнтэй болсон гэж та дүгнэж байгаа вэ?
-Тэгсэн. Гэхдээ тэр уулзалтаар олигтой үр дүнтэй шийдвэр гараагүй гэж миний хувьд дүгнэж байгаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулна л гэж байна лээ. Тэр нь тэгээд яг Монголчуудын эрх ашигт нийцтэй юу хийх юм, ямар ямар асуудлаар яг юуг шийдэх юм. Тэр нэг төлөөлөгчийн газар нь нээгдлээ гээд л дээр дооргүй баярлаж хөөрөөд яриад байна. Энэ бол баярлаад байх зүйл огтхон ч биш. “Амташсан хэрээ 13 дахина” гэдгийг үлгэрээр өнөөдөр Оюутолгой сул авчихсан этгээдүүд араас нь Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг дээрэмдэх сониохол л цаана нь явж байна шүү дээ. Рио Тинтогийн төлөөлөгчийн газар нээгдэж байгаагийн гол зорилго нь Монгол нутаг даяар ашигт малтмалын хайгуулын ажлаа улам эрчимжүүлэх, өөр бусад баялгийг тонон дээрэмдэх л эцсийн зорилготой юм шүү дээ. Та бид бүгдээрээ мэдэж байгаа. Р.Фрийдланд гэгч этгээд болон Рио Тинто Оюутолгой тойрсон өчнөөн олон лицензүүдийг мэдэлдээ авчихсан шүү дээ. “Антре Гоулд”, “Соус энд Гоби” гээд өчнөөн салбар, охин компаниуд нээчихсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр нь бүхэл бүтэн аймгийн хэмжээний газар нутгийг эзэлж аваад дураараа дургиж байна. Одоо үргэлжлүүлээд энэ Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийн талыг нь авах гээд байгаа юмуу, бүхлээр нь ч авах гээд байгаа юмуу гэдэг бодлого л явагдаж байна гэж харж байгаа.
-МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч байсан ч өнөөдөр долоон төрлийн татвар нэмчихээд л сууж байгаа. Амлалтаасаа буцсан энэ үйлдлийг та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа л даа. Яг 2016 оны сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал ямархуу болчихсон байсныг та бид бүгдээрээ л мэдэж байгаа. Уутныхаа ёроолыг эргүүлж гөвөөд чухамдаа юу ч байхгүй болчихсон байсан шүү дээ. Тэгээд бид бүгдээрээ УИХ дээр ярьж байгаад яах аргагүй ОУВС-ийн Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тэнд хийсэн гэрээ хэлцлүүдээрээ л хэд хэдэн төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргасан л даа. Гэлээ гэхдээ одоо тэдгээр татваруудыг эргэж харах шаардлага босч ирж байна. Миний хувьд УИХ-ын чуулган дээр ч хэлж л байсан. Одоо нөхцөл байдал бидний бодож байснаас өөрөөр эргэлээ шүү гэж. Одоо жишээ нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүн гэдэг бол улирлын чанартай, уул уурхайд л ажилладаг хүмүүс байгаа. Зарим нь нэг сар ажиллаад, нэг сар амардаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр асуудлыг зайлшгүй эргэж харах шаардлагатай болж байгаа юм. Энд л гэж хэлэхэд 2016 оны сонгуулийн өмнө улс орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар бидэнд ирүүлж байсан мэдээллүүдийг хожим нь нягтлаад үзэхэд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал бол үнэхээр эцсийнхээ дуслыг шавхчихсан, үнэндээ дээд зэргийн дефолтын байдалд орчихсон байсан юм шүү дээ. Тийм учраас МАН эцсийнхээ аргыг шавхаж аргагүйн эрхэнд ОУВС-д хандсан юм. Нэг бол Монгол Улс хоёр гараа өргөөд дампуурлаа зарлах, үгүй бол ОУВС-л хандах хоёрхон л сонголт байсан. Тэгээд л ОУВС-д хандсан хэрэг шүү дээ. Гэхдээ одоо дандаа ОУВС-ынхны үгээр явах биш өөрсдөө бодлогоо тодорхойлоод зүг чигээ гаргаад улс орынхоо нийгэм эдийн засгийн амьдралд тулгамдаж байгаа асуудлуудаа яаралтай шийдээд явах цаг нь болчихоод байна. Тийм боломж нь ч өнөөдрийн Засгийн газрын өмнө нээгдчихээд байгаа л гэж харж байна. Харин Засгийн газар асуудлуудаа УИХ-руу яаралтай оруулаад шийдээд л явах ёстой.
-УИХ-ын гишүүдийн зүгээс өнөөдөр эхэлсэн ОУВС-ынхантай хийж байгаа уулзалт ярилцлагад тодорхой саналаа хүргүүлээд, шахаж шаардах боломжтой юу?
-Тэр бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийх ажил учраас бид хамаагүй хутгалдаж болохгүй л дээ.
-
2018 оны 1 сарын 25
Зочид буудал, дэн буудлуудад хяналт шалгалт хийжээ
-
2018 оны 1 сарын 25
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн Онцгой комисст мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх,
-
2018 оны 1 сарын 25
Түрээсийн байрны бүх оршин суугчдыг байцаахгүй, З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан зарим хүнээээс мэдүүлэг авсан
-
2018 оны 1 сарын 25
Шатахууны хомсдол нүүрлэсэн өдрүүд үргэлжилсэн хэвээр байна.
-
2018 оны 1 сарын 25
Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ
-
2018 оны 1 сарын 25
“Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай”
-
2018 оны 1 сарын 25
Ийм хангалуун төсөвтэй байж. Иргэдийн татвар нэмэх ямар шаардлага байсан юм
-
2018 оны 1 сарын 25
Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд мобайл технологи үр дүнгээ өгч байна
-
2018 оны 1 сарын 25
Польшийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт
-
2018 оны 1 сарын 25
Д.Сумъяабазар өчигдөр Давосын чуулга уулзалтын салбар хуралдаанд оролцлоо
-
2018 оны 1 сарын 25
ЦЕГ-аас сошиал орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.