-
2018 оны 1 сарын 24
сэрэмжлүүлэг
-
2018 оны 1 сарын 24
“Амлалт нэхэх ард түмний холбоо” МАН-ыг амлалтаа биелүүл хэмээн шаардаж эхэллээ.
-
2018 оны 1 сарын 24
БНСВУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд
-
2018 оны 1 сарын 24
Япон Монголын хамтарсан Токуда Монгол сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.
-
2018 оны 1 сарын 24
“Азийн хөгжлийн банк”-ны төслүүдийг түргэтгэхийг хүслээ
-
2018 оны 1 сарын 24
төр, хувийн хэвшилд санал болгоно
-
2018 оны 1 сарын 24
Бүргэдийн баяр ирэх гуравдугаар сард болно
-
2018 оны 1 сарын 24
УИХ-ын зарим гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа
-
2018 оны 1 сарын 24
”Улаанбаатарын өвлийн наадам-2018” ирэх сарын эхээр болно
-
2018 оны 1 сарын 24
Хөдөө аж ахуйн хөгжлийн тогтвортой байдалд дэлхийн анхаарал төвлөрч байна
-
2018 оны 1 сарын 24
“Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас гарлаа
-
2018 оны 1 сарын 24
Согтууруулах ундааны худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа
-
2018 оны 1 сарын 24
Баянсэлэнгэ ба ”Бэрэн”
-
2018 оны 1 сарын 24
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
-
2018 оны 1 сарын 24
осголтын байдалтай байсныг аварчээ
-
2018 оны 1 сарын 24
Б.Наранхүү хүчин хийж, авлига аваагүй ч...
2017 оны сүүлчээр хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар УИХ-ын гишүүн Б.Наран¬хүүг эгүүлэн та¬тах тухай асуудлаар Үнд¬сэн хуулийн цэцэд ханд¬сан. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн барим¬тална” гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн ху¬ралдаанд суухгүй бай¬гаа нь энэ үүргээ гүй¬цэт¬гэж чадаж байгаа эсэ¬хэд эргэлзээ төрүүлж бай¬на гэж хуульчид үзсэн бай¬даг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан бүрэн эр¬хээ хэрэгжүүлэхгүй бай¬гаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах үн¬дэс¬лэлтэй гэж байгаа. Харин хуульчдын дээрх үндэслэлийг Б.Наранхүү гишүүний сонгогдсон Дундговь аймгийн 16 дугаар тойргийн иргэд сонгогчид “Ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүнийг хэдхэн хүнийг сонирхлоор эргүүлэн татдаг юм биш. Түүнийг сонгосон Дундговийн иргэд мэдэх ёстой“ хэмээн эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү уг нь бизнесменийнхээ хувьд алсыг харж, томоор сэтгэдэг эр хүн. Харин улстөрч болж нэг л сайн төлөвшихгүй таслаад, хоцроод яваа нь яалт ч үгүй үнэн билээ. Тэрээр үүнийгээ ч нэг их нуулгүй ”Би сайн ойлгохгүй асуудалд оролцоод яадаг юм” хэмээсэн нь бий. Мань эр УИХ-ын Байнгын хорооны хурал, чуулганы нэгдсэн хуралдаанд суухаасаа илүүтэй Дундговь руугаа байсхийгээд л давхиж, зуны цагт энд тэндхийн наадам хэссэн шиг өнгөрүүлдэг наргианч хийморьлог нэгэн гэдгийг Монголчууд андахгүй.
Тэрээр 2011 оны буюу Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний 100, Их Монгол Улсыг байгуулсаны 805, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд гарсан цагаасаа хол тасарсан ч барианы зурхай дээр дайруулан аман хүзүүдэж байсан олон түмэнд ”Сүхээгийн хээр” гэж алдаршисан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Пүрэвдоржийн унаган хээр азаргыг 500 сая төгрөг, Лексус 570 машинаар үнэлэн авч Монголын хурдан морины үнэ ханшинд дээд хэмжээ тогтоож байсан нэгэн гэдгийг наадамчин олон санаж л байгаа. Түүнээс хойш 700 сая төгрөгөөр үнэлэн авсан тэр азарга “Наранхүүгийн хээр азарга” нэртэй болж Дүнжингаравын хурдаас эхлээд Хотгойдын хурд, Нүүрэнтэйн хурд зэрэг олон том уралдаанд торгон жолоо өргүүлж, аргагүй л үнэ ханшиндаа таарсан хурдан буян гэдгээ нотолж УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн баярын магнайг тэнийлгэсэн билээ.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү ч зуны дэлгэр цаг болон хавар бүрийн Дүнжингаравын хурд уралдааны үеэр л жинхэнэ хийморь нь сэргэж, буян хишгээ ч нүнжигтэй хаячихдагийг Монголчууд андахгүй сайн мэднэ. Түүний гараас Ланд-200, байрны түлхүүр гардсан азтай, одтой бөхчүүд, уяачид түүнд талархаж явдаг нь ч ойлгомжтой. Одоо харин эрхэм Б.Наранхүүг ”УИХ-д байх ёсгүй товариш. Эргүүлэн татуулна” хэмээн хэдэн хуульч нөхөд үзэж тараад эхэлсэн. Хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ сүүлийн үед нэгэн хошин гэмээр яриа төрийн ордон хавиар тэнүүчлэх болсон нь “Наранхүү ямар ”Мурат”-аа гозолзуулж, ”Гантулга”-аа тайлж шидсэн ч биш дээ” юм. Мөн түүнчлэн Дундговийн 16 дугаар тойргийн сонгогчдын төлөөллүүд Улаанбаатарт ирж Үндсэн хуулийн Цэц болон Дээд шүүхийн үүдээр эргэлдэж “Б.Наранхүү ямар хүчин хийж, авлига авчихсан биш. Сонгогчид бидний эрхэнд халдах гэсэн бусармаг үйлдлээ зогсоо” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах хууль эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа шийдэх эсэхийг цаг хугацаа л харуулах болов уу.
-
2018 оны 1 сарын 24
Хоршоодын хүртээмж
-
2018 оны 1 сарын 24
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт болно. Нийт 10 шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
-
2018 оны 1 сарын 24
Эрдэнэтчүүд баяраа тэмдэглээд сүйд. Чих часхийлгэж, хацар хайрах идэр есийн жавар тэдний баяр хөөрийг дэмжиж байгаа гэлтэй -28 хүрч тачигнав.
-
2018 оны 1 сарын 24
Монгол улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37,4 тэрбум тн. Энэ нөөцийн 70- 80 орчим хувь нь хүрэн нүүрс бөгөөд Монгол улс өнөөдрийн байдлаар жилд 7-8 сая тн хүрэн нүүрс олборлож, хэрэглэж байна.