-
2018 оны 1 сарын 23
Засгийн газар
-
2018 оны 1 сарын 23
Гудамж талбайд шатахуун нь дууссан машин, ШТС-уудад иргэд 2-3 цаг дугаарлан зогсож шатахуун худалдан авч байна.
-
2018 оны 1 сарын 23
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлжээ.
-
2018 оны 1 сарын 23
Өнгөрсөн зуны дэлгэр цагуудад сонгуульдсаар байгаад бидний зарим маань өвөл болдог, өвс тэжээл авдгаа мартчихжээ. Бас дээр нь Хурмаст тэнгэр хур бороогоо бага хайрлав.
-
2018 оны 1 сарын 23
-Эд хөрөнгө идэхээ урьтал болголгүй, иргэдээ эрүүлжүүл-
-
2018 оны 1 сарын 23
Ийм ч баатар байх гэж...
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд заавал ч үгүй нэг баатар байх ёстой юм” гэсээр 2009 оны 12 дугаар сарын 10 буюу Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор 181 дүгээр зарлигаа гаргаж Э.Бат-Үүлд Монгол Улсын баатар цол олгосон билээ. Ц.Элбэгдорж тэрхүү 181 дүгээр зарлигтаа “Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж” хэмээн магтсан байдаг. Ийнхүү тухайн үеийн ардчилагч залуусын эсрэг “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээн эцэг хүний зангаргаар 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалыг авран хамгаалсан МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн авч чадаагүй Монгол Улсын баатар цолыг найзынхаа гараас энгэртээ зүүсэн Э.Бат-Үүл баатар сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгатай ихээхэн тэрсэлдэх болоод байгаа. Учир нь Улаанбаатар хотын захирагч байх үеэсээ л цэрэг армийг томоохон бүтээн байгуулалтад оролцуулах асуудлыг эрс эсэргүүцэж “Фашизм толгойгоо өндийлгөх гэж байна” хэмээн эгдүүцэж байсан түүхтэй. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга дүүрэг дүүргийн ард иргэдтэй уулзалт хийх бүртээ “Монгол Улс төмөр зам, уул уурхай, нефтийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилдаа цэрэг армиа татан оролцуулах ёстой. Залуучууд бүгд цэргийн албыг 1-3 жил хаадаг болох, өөрийн хүсэлтээр цэрэгт явах сонирхолтой эмэгтэйчүүдийг ч цэргийн алба хаалгаж цалинтай, орлоготой, ажлын байраар хангах асуудлыг Монголын төр шийдэх ёстой” гэснийг 1990 оны ардчилсан хувьсгалын ганц баатар Э.Бат-Үүл эрс эсэргүүцэж “Яагаад ч бүтэхгүй хоосон мөрөөдөл ярьж байна” хэмээн жадлан эсэргүүцсээр байгаа юм. Уг нь нэг нь ардчилсан хувьсгалыг эхлүүлж, яах аргагүй хамгийн эхний эгнээнд явсан гавьяагаа үнэлүүлсэн баатар, нөгөөх нь ардчилсан хувьсгалын арын фронтод байж хөрөнгө санхүүгээр ивээн тэтгэж явсан партизан хоёр өнөөдөр ийнхүү хоёр тийшээ харж, бие биенийхээ үг үйлдлийг жадлан эсэргүүцэж, Монголчуудыг хуваан талцуулж байх нь ямар ч утгагүй санагдана.
Мэдээж цэрэг армийг томоохон бүтээн байгуулалтад ашиглаж, ажилтай орлоготой болгож чадвал армийн хөрөнгө санхүү бэхжиж, эр эм нь мэдэгдэхгүй шахам болоод байгаа Монголын залуучууд ядаж л чийрэгжин хатуужих сайн талтайг Э.Бат-Үүл баатар мэдэхийн сайнаан мэдэж байгаа мөртлөө урд өмнөх өгөө аваа, өөрийнх болгож чадаагүй эрх мэдлийн өш хонзон санаж төрийн тэргүүнтэйгээ хорон үгээр шүршилцэж байгаа нь яавч баатар хүнээс гарах үг, үйлдэл биш санагдана. Ийм ч баатар байх гэж. 1990 оны ардчилсан хувьсгалын ганц баатар гэсэн эрхэм нэр, цолондоо эзэн бол л доо. Энэ улсын төлөө хэрэгтэй юу л байна түүний төлөө уухайлан зүтгэсэн баатар шиг баатар бай л даа. Баатар хүн чинь эх орондоо, ирээдүйн залуусдаа хайртай байдаг биз дээ. Битгий энд тэнд очоод, хэрүүлч эхнэр шиг тулга тойрсон юм ярьж, эрчүүдийн нас намба, цаашлаад Монгол төрийн нэр хүндийг сэвтээгээд яв л даа. Ерөнхийлөгч Х.Баттулгатай тэрсэлдэж, түүний хэлсэн ярьсныг гутаалаа гээд таны энгэр дээрх баатрын алтан соёмбын өнгө л гудайна уу гэхээс, хоёр дахь баатрын алтан соёмбо энгэр дээр чинь гялтайхгүй нь үнэн билээ л.
-
2018 оны 1 сарын 23
Монгол дахь Америкийн худалдааны танхимын нэгдүгээр сарын уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж Засгийн газартай хамтран ажиллах талаар ярилцлаа.
-
2018 оны 1 сарын 23
байгаль орчны иргэний зөвлөл
-
2018 оны 1 сарын 23
ЗТХ-ийн сайд Ж.Бат-эрдэнэ “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн азийн газрын дарга ноён Инду Бушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2018 оны 1 сарын 23
Вьетнамчууд олноороо орж ирэх үү
Энэ өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад айлчилж хоёр улсын парламентын дарга нар албан ёсны хэлэлцээр хийж Монгол Улсын Их хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-т бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Нгуен Саун Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Саун Гыөнг нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, Засгийн газар хоорондын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцтэйд харилцан санал нэгдэж байгаагаа илэрхийлцгээжээ.
УИХ-ын даргын айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Нгуен Саун Фук Вьетнамаас Монголд далайн гаралтай бүтээгдэхүүн, цагаан будаа, кофе, цайны экспортыг нэмэгдүүлэх “Петро Вьетнам” компанийг Монголд газрын тосны хайгуул хийлгүүлэх, Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг Монголд олон тоогоор ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хариуд нь М.Энхболд дарга газрын тосны хайгуулын чиглэлээр “Петро Вьетнам” компанийг Монголд үйл ажиллагаа явуулахыг Засгийн газрын зүгээс дэмжихэд бэлэн байгааг илэрхийлж, хоёр талын бизнесийг нэмэгдүүлэхийн тулд агаарын болон төмөр замын тээврийг нэмэгдүүэлх шаардлагатай байгаа бөгөөд энэ ажилд Вьетнам улсыг илүү идэвхитэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Саун Гыенг Монголд ясны гурил, малын арьс шир экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монголоос гүн хөлдөөсөн махан бүтээгдэхүүнийг экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийдэхээ амлажээ.
Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнамаас Монголд цагаан будаа, кофе, цай, далайн гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж хариуд нь Монгол Улс мэргэжилтэй ажилтан гэсэн баахан Вьетнамчуудыг оруулан ирж, машин засварын болон зам засвар, барилгын салбарт манайхантай өрсөлдөж эхлэх бололтой.
-
2018 оны 1 сарын 23
БНСУ-ын улсад “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна.
-
2018 оны 1 сарын 23
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд манайхаас биатлоны төрөлд оролцох боломж ойрхон байна.
-
2018 оны 1 сарын 23
ГХЯ-ны анхааруулга
-
2018 оны 1 сарын 23
газрын харилцааны талаар
-
2018 оны 1 сарын 23
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллажээ.
-
2018 оны 1 сарын 23
Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг.
-
2018 оны 1 сарын 23
Харүмафүжи зодог тайлах болсноор дөрвөн ёкозүнатай башё дуусгавар болж энэ оны эхний башё буюу нэгдүгээр сарын тэмцээний банцүке гурван аваргатай гарсан юм. Гэтэл Хацү башё эхлээд 4-5 хоногийн дараа их аварга Хакүхо, ёкозуна Кисеносато нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж Какирюуд түрүүлэх үүрэг чимээгүйхэн ирсэн гэж болно.
-
2018 оны 1 сарын 23
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудтай 2018 оны 1 дүгээр сар 22-ны өдөр уулзаж, Засгийн газрын 2018 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор албан даалгавар өглөө.
-
2018 оны 1 сарын 23
спортын хороо олон улсын стандартад нийцсэн агч модон шалтай боллоо
-
2018 оны 1 сарын 23
санхүүгийн аудит