-
2018 оны 1 сарын 25
Усанд нимбэг хийж уух нь бусад ундаануудаас илүү цангаа тайлахаас гадна амин дэм, эрдэс, биед хэрэгцээтэй элементүүдийг нөхөж өгдөг олон давуу талтай.
-
2018 оны 1 сарын 25
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба,
-
2018 оны 1 сарын 25
МҮХАҮТ-аас ”Өглөөний цай” бизнес уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.
-
2018 оны 1 сарын 25
МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу
-
2018 оны 1 сарын 25
НӨАТ-ын буцаан олголт
-
2018 оны 1 сарын 25
Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зорилгоор Хөгжлийн банк байгуулсан түүхтэй.
-
2018 оны 1 сарын 25
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийг боллоо
-
2018 оны 1 сарын 25
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнодод Д.Трамп Давост
Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалт Швейцарийн холбооны улсын Давос хотод уржигдар эхэлж 26-ныг хүртэл үргэлжилж байгаа билээ. Энд дэлхийн хэмжээний бодлого тодорхойлдог удирдагчид бараг л бүгд цугласны дунд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын төрийн тэргүүний хувьд 18 жилийн дараа Давост хүрэлцэн очиж чуулга уулзалтад оролцож байгаа юм. Энэ удаагийн Давосын чуулганд АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд чуулганаар дамжуулж АНУ дэлхийн удирдагчидтай холбогдох боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан. Мөн АНУ энэ удаагийн чуулганд оролцох болсон гол шалтгаан нь Цагаан ордны тэргүүний дэвшүүлсэн “Америк нэгдүгээрт” бодлоготой холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа. АНУ дэлхийн тэргүүлэгч улс орны хувиар оролцохоо мэдэгдсэнтэй холбогдуулан Вашингтоны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд Рик Перри, Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Хөдөлмөрийн сайд Альбер Акоста, Зам тээврийн сайд Элейн Чао, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар багтжээ. Урьд нь АНУ-ын Засгийн газар Давосын чуулга уулзалтад төдийлөн ач холбогдол өгөлгүй төлөөлөгчид л илгээдэг байсан бол 18 жилийн дараа Цагаан ордны тэргүүн Д.Трамп анх удаа оролцож буйгаараа дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа юм.
Өнөөдөр АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп ИХ Британий Ерөнхий сайд Т.Мэй, Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нартай ганцаарчилсан уулзалт хийхээр товлосон бол яг энэ цаг мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзахаар Чойбалсан хотод хүрэлцэн очоод байгаа юм. Өчигдөр Хэнтий аймгийн иргэдтэй уулзсан Ерөнхийлөгч Х.Баттулга “Ц.Элбэгдорж жил бүр очиж дурсгалын зураг татуулж, зоог барьж Монгол дээлээр гангарахаас өөр гайхамшиг бүтээгээгүй Давост очиж Д.Трампын гарын алгаар нүүрээ таглуулж байснаас хөдөөгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсож, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж явах нь илүү дээр” хэмээн дотроо тунгааж хөлгийн жолоогоо Монгол нутгийнхаа зүүн зүг рүү залсан нь тодорхой.
Дэлхийн эдийн засаг, улстөрийн том гүрэн ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин энэ удаагийн Давосын чуулганд оролцохгүйгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээ албан ёсоор зарлаж, сонгуулийнхаа бэлтгэл ажилд ороод байгаа учир Давосыг энэ удаа алгассан нь ойлгомжтой. Өнгөрсөн 12 дугаар сард болсон санал асуулгаар ОХУ-ын ард иргэдийн 87,6 хувь нь В.Путинийг 4 дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгохоо илэрхийлсэн тул тэрээр 24 жил ОХУ-ыг удирдах нь бараг л тодорхой болоод байгаа юм. Энэ удаа Давост хүрэлцэн очсон Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд Александр Новак, “Касперскийн лаборатори” компанийн захирал Евгений Касперский, “Новатэк” компанийн захирал Леонид Михельсон, “Лукойл” компанийн ерөнхийлөгч Вагит Алекперов нар багтсан гэдгийг “Эхо Москва” сайтад мэдээлсэн байна. Энэ удаагийн Давосын чуулганы үеэр Орос, АНУ- ын төлөөлөгчид эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөөд байгааг ч дурджээ. Тухайлбал, чуулганы хоёр дахь өдөр буюу өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новак, АНУ-ын Эрчим хүчний сайдтай уулзаж ОХУ дэлхийн эрчим хүчний зах зээлд ноёлох бодлогоо Давосын уулзалтын үеэр баталгаажуулах эхний алхмаа хийжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мөн Украины Ерөнхийлөгч П.Порошенко, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагерд нартай уулзах бодолтой байгааг АНУ-ын сэтгүүлчид мэдэгдээд байгаа. Д.Трампыг ийнхүү “Америк нэгдүгээрт” хэмээн Давосыг доргиож явах зуур Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнодоос хөдөлж Алтан овоо, Ганга нуур, Шилийн Богдоороо алдаршсан Сүхбаатар аймагт дөрөө мулталж зогсох болно. Тамирчин, булчинлаг Ерөнхийлөгч Х.Баттулгад Давосын цасан дунд цанаар гулгаснаас Шилийн Богдын жавар сийгсэн талын салхиар амьсгалж, Ганга нуурын мөсөнд гялалзах нарны туяагаар хийморио сэргээж, хөдөөгийн иргэдийнхээ захиас үгийг сонсож явах нь илүү өгөөжтэй санагдсан болов уу. Удахгүй Дорноговийн Сайншанд хотоос 20 км зайтай Алтанширээ сумын нутагт Монголын анхны нефть боловсруулах үйлдвэр байгуулах их ажил эхэлнэ гэдгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эцэслэн баталсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө энэ ажилд ихээхэн анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллахаа ч илэрхийллээ. Чухам энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга зүүн дөрвөн аймгийн иргэдтэй уулзаж яваа нь Швейцарийн Давост очиж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дээрэнгүй илтгэлийг сонсож, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн “Энэтхэг улс тун удахгүй дэлхийн тав дахь хүчирхэг эдийн засагтай улс болно. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр БНХАУ-тай өрсөлдөх бодит боломж бидэнд бий” гэх мэтийн баярхуу мэдэгдлийг сонсож, бяцхан атаархаж суухаас өөрт нь илүү өгөөжтэй байгаа гэдэг бодол төрж байна.
-
2018 оны 1 сарын 25
ХЗХ-дын тусгай зөвшөөрлийн талаар
-
2018 оны 1 сарын 25
Өнөөдөр Монголын улстөрд хамгийн дуулиан тарьж байгаа эрхэмээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодроод байгаа билээ.
-
2018 оны 1 сарын 25
ерөнхийлөгчийн ард иргэдтэй хийж буй уулзалт
-
2018 оны 1 сарын 25
Хэн хүнгүй цэвэр агаар хүсэх энэ л үеэр редакцийн даалгавар өвөртлөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын зүг хөлгийн жолоо залж, аяны дөрөө жийлээ.
-
2018 оны 1 сарын 25
Залуусын дуу хоолой улс төрд дутмаг байгаа. Өнөө л хэдэн үглээ өвгөчүүл гэх яриа ч гарах болсон. Тэгвэл улс төр, нийгмийн идэвхтэй залуусын нэг болох Түмэнбаярын Сайнжаргал гэдэг залууг уншигч та бүхэнтэйгээ танилцуулж байна.
-
2018 оны 1 сарын 25
Нийтийн дууны дуучид олноор төрж гарсаар байгаа. Тиймээс жижиг зах зээл дээр өрсөлдөх нь улам бэрхшээлтэй болсоноос залуу дуучид өмнөд хөршийг зорих нь элбэг болжээ.
-
2018 оны 1 сарын 25
Монголдоо төдийгүй Азийн хувцас загварын ертөнцөд дахин давтагдашгүй өвөрмөц шийдэл, дизайн бүхий загваруудаараа хэдийнэ танил болсон Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал загварын ертөнцөд томоохон орон зайг эзлээд багагүй хугацаа болжээ.
-
2018 оны 1 сарын 25
МҮХАҮТ-аас ”Өглөөний цай” бизнес уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.
-
2018 оны 1 сарын 25
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дээрх шийдвэрийг гаргажээ. Эхний ээлжинд Дорноговь аймгийн Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдсэн байна.
-
2018 оны 1 сарын 25
Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
-
2018 оны 1 сарын 25
ОУВС-гийн шинжээчид энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Засгийн газар маргааш голлох хэлэлцээрээ хийж, шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байгаа юм.
-
2018 оны 1 сарын 25
Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалд хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй, улсын эмнэлэгт хэвтэх гэхээр дараалал нь дийлдэхгүй, эрүүл мэндийн даатгалыг ашиглаж өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжгүй байдаг хэмээн бухимдах нь элбэг.