Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэднээс гаргасан шинэ санал, санаачилгыг дэмжих чиглэлээр “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн дарга нар болон иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл бүхий 30 хүн оролцож “Ухаалаг утасны аплейкшн”, “Хүүхдийн байршил тогтоох систем”, “Ухаалаг дуран”, “Утасгүй сүлжээг ашиглаж камержуулах” сэдвээр мэдээлэл өгч, тэднээс гаргасан санал санаачилгыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нэвтрүүлж, “Иргэдийн оролцоотой амьдрах орчинг сайжруулья” уриаг дэвшүүлэн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахаар боллоо.