Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зорилгоо умартан, зон олноо өрөнд оруулсан Хөгжлийн банк

2018-1-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зорилгоор Хөгжлийн банк байгуулсан түүхтэй. Гэвч тус банкны үйл ажиллагаа улсын эрх ашгийн төлөө бус улстөрчийн халаасыг дүүргэх санхүүжүүлэгч болсон. Тэдний үг хэлээр хөдөлж, их хэмжээний өр үүсгэсэн нь хуулийн байгууллагаар шалгагдсан бөгөөд олон эрх мэдэлтэн, дээдсүүд уг хэрэгт холбогдсон байдаг. Хөгжлийн банктай холбоотой 24 баримтыг та бүхэндээ хүргэж байна. 

 

БАРИМТ 1. Монгол Улсын Засгийн газар 2010 оны долдугаар сарын 20-нд Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч хууль эрх зүйн орчин нь бэлэн болоогүй байснаас шуудхан бий болгож чадаагүй юм.

 

БАРИМТ 2. УИХ-аас Хөгжлийн банкны тухай хуулийг он дамнуулан байж баталсан бөгөөд 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эцэслэсэн. Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар уг хуульд зааж өгсөн байдаг. Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэн тогтсон байна.

 

БАРИМТ 3. Тус банкны албан ёсны үйл ажиллагаа ч хууль тогтоосноос хойш чамгүй удаан хугацаанд эхлээгүй, хаалгаа нээх гээд түлхүүрээ олохгүй байсан гэхэд болно. Тодруулбал, хууль тогтоох дээд байгууллага эрх зүйн орчинг бүрдүүлэн хуульчилснаас хойш гурван сар гаруйн хугацаанд албан ёсоор нээгдээгүй. Удтал хүлээлт дагуулсан банк 2011 оны тавдугаар сарын 12-нд албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

 

БАРИМТ 4. Банкны зорилго болох томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хүрээнд эхний ээлжинд дөрвөн төсөлд мөнгө зарна гэж зарласан байдаг. Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр гэх мэт.

 

БАРИМТ 5. Гэхдээ төслүүдэд зориулах хөрөнгийг гаргаад чулуудчих бяд байгаагүй. Тиймээс өр тавих замаар асуудлыг шийдэхээр болсон байдаг. Санхүүжүүлэх эх үүсвэрээ шийдэхээр тухайн үеийн Засгийн газар ханцуй шамлан орж 2011 оны гуравдугаар сарын 15-ны 85 дугаар тогтоолоор 800.0 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргахыг Хөгжлийн банкны удирдлагад зөвшөөрсөн. Мэдээж хэрэг гадаадаас өр тавих учир банкны удирдлагууд нэг их толгой өвтгөлгүй өрийн бичгийг олон улсын зэх зээлд арилжаалах бэлтгэл ажлаа хангасан. Ингээд наймдугаар сараас нь эрчимтэй эхлүүлжээ. Үр дүнд нь 600 сая ам.долларын “Дунд хугацааны евро бондын хөтөлбөр"-ийг амжилттайгаар байгуулсан байна.

 

БАРИМТ 6. Өрийн бичгээ амжилттай худалдаалж эхний ээлжинд 20 сая ам.долларын өрийн бичгийг олон улсын зах зээлд хаалттай хэлбэрээр арилжаалсан бол 2012 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын бондоо олон улсын зах зээл дээр 5.75%-ийн хүүтэйгээр зарсан юм. Энэ бол Монгол Улсын өрийн түүх зузаар байгаа явдал байлаа. Харин дээдсүүдийн хувьд маш баяртай мэдээ байсан санагдана.

 

БАРИМТ 7. Энэ мэтчилэн өр зээл тавьсны араас бадарчин балагтай гэдэг шиг хэл ам таталсан хэрүүл зарганы мэдээллүүд хөвөрч эхэлсэн. Ер нь, уг банктай холбоотой олон асуудал үүсч байсан баялаг түүх бий. Тухайн цаг үедээ олны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэсэн цөөнгүй асуудал үүсч байлаа. Гэвч өнөөдөр нам жим байсаар. Яригдаж байсан асуудлууд хааш эргэв гэдэг сонирхол татсан хэвээр байна. Мөн өнөөдөр ямар үйл ажиллагаатай яваа нь ч олны нүднээ харагдахгүй далд хэлбэрт шилжчихсэн юм уу даа.

 

БАРИМТ 8. Хөгжлийн банкыг дайрсан хэрүүл зодоон парламентын сонгуулийн өмнөөс угтан үүссэн. “Шилэн” хэмээх нэрээрээ олноо алдаршсан Б.Цогтгэрэл банкны удирдлага Н.Мөнхбатыг шалгуулах хүсэлт гаргаснаар эхэлсэн гэхэд болно. Яахав үүнээс нь өмнө асуудал өрнөж байсан цаг. Хуулийн байгууллага руу асуудал шидэгдэх үед 170 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ гэсэн шалтгаан тавьж байсан аж. Гэхдээ энэ асуудал цар хүрээгээ нэлээн тэлсэн.

 

БАРИМТ 9. Сонгуулийн үед дэлгэж байсан МАН-ын мэдээллээр АН-ынхан хуваагаад идчихсэн мэтээр тайлбарлаж байв. Үүнээс үүдэлтэйгээр хэрүүлийн алим дэлгэгдэж байсан түүх бий. Олон улсын зах зээлд Монгол Улсынхаа нэрийг худалдан байж “Чингис”, “Самурай”  бонд босгож, хоёр тэрбум орчим ам.доллар авсан гэж байгаа. Энэ мөнгийг “Хөгжлийн банк” мэдэж, захиран зарцуулсан. Тус банк 32 төсөлд гурван их наяд гаруй төгрөгийн санхүүжилт олгожээ.

 

БАРИМТ 10. Санхүүжсэн төслийн 21 нь төрийн өмчит болон төрийн мэдлийн аж ахуйн нэгж байгууллагууд байсан нь нэлээд асуудал үүсгэсэн. Төрийн мэдлийн хувь оролцоо давамгайлсан аж ахуйн нэгж байгууллагын дэд бүтцийг голдуу санхүүжүүлсэн нь чанаргүй зээл үүсэх гол шалтгаан болж байгааг эрдэмтэн судлаачид хэлж байсан ч тоогоогүй нь асуудал үүсэх шалтгаан болсон биз. Ерөнхийдөө өр зээлийн мөнгөөр гараа угаасантай адил мэт харагдана гэдгийг тухайн үед ярьдаг байлаа.

 

БАРИМТ 11. Самурай, Чингис гэх сүржин нэртэй бондоор сүр бадруулан ажил хийх байсан ч салхинд хийсгэсэн. Тиймээс ч өнөөдөр өр зээлэндээ баригдан суугаа. Элгээрээ хэвтсэн эдийн засгаа ч аварч чадахгүй яваа. Үүний буруутан нь дан ган АН бус МАН ч бас хамаатай. Зээл нэрийн дор их хэмжээний мөнгийг өөрсдийн компани руу гулгуулсан нь сүүлд чуулганы нэгдсэн хуралдаанд асуудал яригдахад маш томоор хөндөгдсөн. МАН-ын гишүүд ч нүүр улайж, хэлэх үгээ цэнэсэн гэхэд болно.

 

БАРИМТ 12. Ер нь, Хөгжлийн нэртэй банк хяналттай байж чадах уу гэдэг ч өнөөг хүртэл асуулт нэхэж байгаа. Дур зоргоорооаашлах удирдлагууд нь хөрөнгө мөнгийг үрэн таран хийж улсыг өрөнд оруулах нь хэрээс хэтэрсэн асуудал болж хувирсан. Мөн улс төрийн хүний мэдэл дор үйл ажиллагаа нь явагдах учир эргээд хуудайтай зүйл ч олон гарч байлаа. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар олон зөрчил илэрч 600 хол давсан тэрбум төгрөгийн өрөнд Засгийн газар унасан байдаг.  

 

БАРИМТ 13. Шалгалтаар 1,3 их наяд төгрөгийн асуудал үүссэн. Энэ нь, санхүүгийн зөрчлийн хэмжээ юм. Уг асуудалд холбогдуулан дарга цэрэг гээд олон хүн хуулийн байгууллагад дуудагдсан. Тухайн үед Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр ч уг хэрэгт холбогдсон байдаг. Гэвч өдгөө асуудал ямар шатанд яваа нь таг чиг. Мөн банкнаас санхүүжилт авсан ч ажлаа гүйцэтгээгүй компани аж ахуйн нэгжүүдтэй ч хариуцлагын асуудлыг тавьсан билээ.

 

БАРИМТ 14. Дээр дурдсанчлан зөвхөн АН хөгжлийн банкны хөрөнгийг залгичихаагүй. МАН-ын парламентад залрах гишүүд ч гар дүрсэн. Гэхдээ бүр нэлээд гүнзгий дүрсэн нь илэрсэн түүхтэй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны зөрчлийн асуудлыг ярих үед энэ олон нийтэд ил болсон юм.

 

БАРИМТ 15. Хууль тогтоох дээд байгууллагын хуралдаанаар З.Нарантуяа гишүүн зээл авчихаад эргэн төлөхгүй байгаа хүмүүсийг нэр устай нь зарласан. “Эм Си Эс” групп 170 тэрбумаар төр зам шахаж, “МАК” буюу Н.Номтойбаяр 109 тэрбум төгрөг, гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” компани зээлийн хорооны дүгнэлтгүй 111 тэрбум төгрөг авсан байна хэмээн хэлсэн. Энэ мэтээр томчуул ч өөрсдийн гараа багагүй дүрээд амжсан байдаг. Ерөнхийдөө эргэн төлөлт, хөгжил тийш хөтлөх зээл мөн байв уу гэдэг зүйл яригдана. Н.Номтойбаяр, Ц.Гарамжав нар тухайн үед өөрийгөө хамгаалж чамгүй тайлбар хийж, уснаас хуурай гарах аргаа сайн хийсэн. Харин өнөөдөр ямар түвшинд яваа юм бол. Хөгжлийн банкны шинэхэн удирдлагууд хэрхэн тайлбар хийх вэ гэдэг анхаарал татсан асуудал болоод байгаа.

 

БАРИМТ 16. Хариуцлага, сахилгын хувьд тогтворжоогүй цагт хөгжих асуудлыг ярих нь илүүц биз. Улс төрийн асуудал нь бизнес рүү хальсан, хутгалдсан ийм дэглэм дор амьдарч байна. Хөгжлийн банк нь эрх мэдэлтнүүдийн халаасанд орчихсон яваа нь нууц биш. Тиймээс ч өнөөдөр учир нь үл ойлгогдох бантан болчихоод, түүнийгээ хэрхэн далд оруулах вэ гэдэг дээр тархи нь гашилж байгаа. Ийм маягаар төр банк байгуулж, түүгээрээ дамжуулан хөгжилд хүрнэ гэдэг Мянгуужингийн үлгэр. Үүнийг эрхэм дээд түшээд, эдийн засгийн засгийн ухаанаар мэргэшсэн хүн ч хэлж байгаа билээ.

 

БАРИМТ 17. Энэ бүх асуудлаас үүдэлтэйгээр тус банк зорилгодоо хүрэхийн төлөө ажилласан уу гэдэг асуулт гарч ирнэ. Гэвч ашгийн төлөө, хөгжлийн гарц болсон зүйлд санхүүжилт хийгээгүй гэдэг цэг дээр ирж байгаа. Зарим нэг нь оносон л байх. Ихэнх зээл асуудалтай байгаа нь эмгэнэлтэй. Өчигдрийн алдааг өнөөгийн дарга нар засч залруулж чадах уу гэдэг ч сонин. Магадгүй бас өнөөх зарчмаар ажиллаж, төр засгаа өрөнд оруулчихгүй байгаа гэх болгоомжлол бий. Банкны захирал Б.Батбаяр цаашид хэрхэн ажиллах бол.

 

БАРИМТ 18. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд амьгүй албатууд төрийн хөрөнгө санхүүг манаж, дуртай нэгэн нь сангийн хөрөнгөнөөс шанагаар хутгаж байсан бололтой. Яам тамгын газрын өндөр дээд сэтэртэн мөнгө өг гэхээр л гарган ирдэг байсан аж. Өнөөгийн удирдлага буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хэн нэгний гарын хүн, хэлсэн зоргоор хөдөлдөг нь би биш гэж хэлсэн байдаг.

 

БАРИМТ 19. Тэрбээр “Сангийн яамны Төсөв, төрийн сан, санхүү, эдийн засгийн бодлогын газруудад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргын албыг 15 жилийн хугацаанд хашиж, тодорхой мэдлэг туршлага хуримтлуулсан. Хөгжлийн банкны хувьд шинэ хүн биш. Хөгжлийн банкийг анх үүсгэн байгуулахад би гар бие оролцож явлаа. Анх Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсруулалцаж, үүсгэн байгуулагдахад анхны дүрэм, журмыг боловсруулж, тодорхой хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ч ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны анхны бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжиж, мөнгө босгох ажлыг ч хариуцаж явлаа. Харин ч анхны шанг нь тавилцаж, таталцаж явсан хүний хувьд таван жилийн дараа эхлүүлсэн том ажлынхаа бодит байдалтай танилцах бололцоо олдсон гэж харж байна. Түүнээс том банкны захирал болчихлоо гээд баярлаад байсан юм алга” хэмээн ярилцлага өгч байжээ.

 

БАРИМТ 20. Ямартай ч өр зээл тавих ажил гар бие оролцон явж. Бараг л хуучин буйрандаа буцан ирсэн нэгэн бололтой. Урсан өнгөрч буй он жилүүд түүний юу хийхийг харуулах биз. Хөгжлийн банкийг удирдан хөгжил тийш хөтөлж, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг үрэн таран хийчихгүйхэн яваасай билээ.

 

БАРИМТ 21. Хөгжлийн банкны зарим хөрөнгө оруулагчид хугацаанаас өмнө мөнгөө татах, торгууль тавих, манайхтай санхүүгийн харилцаагаа таслах шаардлага тавьж эхэлсэн гээд хүндрэлтэй асуудлууд ар араасаа гарч байгаа. Үүнийг зохицуулж, өр зээлээ төлөх асуудалд анхаарч, хөрөнгө босгох асуудлууд яригдах болсон. Тэгвэл уг асуудлыг зохицуулах үүрэг түүнд ноогдож байна.

 

БАРИМТ 22. Хардлага сэрдлэг байнга дагуулах болсон банк. Хэнд хэрхэн мөнгө гаргаад өгчихөв, хэний хүн бэ гээд л хардах зүйлүүд бий. Үүнийг алга болгох гарц нь хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож шинэчлэх хэмээн ярьдаг. Ер нь, хууль эрх зүйн орчин, засаглалын бодлогоо сайжруулаагүй тохиолдолд хэн ч Хөгжлийн банкны захирлаар томилогдлоо гэхэд бусдын хардлага, сэрдлэг, дарамт шахалт гарсаар байх болно.

 

БАРИМТ 23. Тус банкны удирдлагаар ажиллах хүмүүс бүгд л Н.Мөнхбатын араас явна. Түүнтэй адил л асуудалд хутгалдах магадлалтай гэх нь олонтаа. Иргэд ч ийм л нүдээр хардаг. Яагаад гэвэл засаглалын хэлбэр, бодлого нь ийм чиглэлд яваа учир шахаагаар асуудлыг шийдсээр эцэст нь засаг төр өрөнд орж, иргэдийн халааснаас татвар нэрээр мөнгө суйлж, зээлээ барагдуулна гэж түмэн олон яс нь хавталзаж байна.

 

БАРИМТ 24. Цаашид улсыг хөгжилд дагуулж, санхүүгийн эх үүсвэрээр ханган, ашгийн төлөө явах Хөгжлийн банк зорилгоо биелүүлэн ажиллаж чадах уу. Хөгжүүлнэ гэсэн зорилготойгоор байгуулсан ч өнөөдөр гийгүүлсэн зүйл алга. Гавьсан ажилгүй хөгжлийн нэртэй хойш татсан, өр зээлийн эх үүсвэр болсон энэ банк зайлшгүй хэрэгтэй юу гэсэн асуулт ч байгаа. Хатуухан хэлэхэд өнөөдөр ч зорилгоо умартсан байдалтай байгаа нь итгэл үнэмшил төрүүлэхгүй л яваа. 

image

Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зорилгоор Хөгжлийн банк байгуулсан түүхтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.21.98.138)
    chingis samuurai bonduudiin barag ihenhiig man ii nohduud zeel nereer avsan ni tsagaan deer haraar il tod bgaa. bas manii gishuun delgersaihan huviin 100km tomor zamaa chingis bondiin mongonoos avch ulsad shahsan bgaa....uuniig mash sain shalgah heregtei. teer uuliin muharluu ochdog 100km tomor zam ulsad yamar heregtei gej. ter uuliinhaa buh bayalgiig uhaad duuschihsan shdee
    2018 оны 08 сарын 28 | Хариулах
  • зочин (59.153.112.247)
    Хөгжлийн банкны одоогийн удирдлага шал долигнуур нохойн гөлөг Мөнхбат нь хамаагүй дээр
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (45.79.182.83)
    Ийм мэдээ гаргахад үнэ ханш хэд гэдэг бол? Хөгжлийн банкны одоогийн удирдлагыг лаг магтсан байна
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.140.89)
    АНЫ ТЭНЭГ НАХУЙНУУД
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    1 цаг 15 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    1 цаг 19 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    1 цаг 23 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    1 цаг 29 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    1 цаг 37 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    1 цаг 42 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    2 цаг 42 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    2 цаг 46 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    3 цаг 15 мин
  • Мэдэгдэл
    19 цаг 10 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    19 цаг 21 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    19 цаг 51 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    20 цаг 10 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    21 цаг 14 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    21 цаг 26 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    21 цаг 44 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    22 цаг 16 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    22 цаг 17 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    22 цаг 26 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    23 цаг 1 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК