-
2018 оны 1 сарын 11
Монгол улсын иргэн, эрэгтэй, 29 настай А нь Солонгос улсад аялал жуулчлалын 3 сарын визээр очсон байхдаа 2016 оны 12-р сарын 11-ний өдөр 19.00 цагийн орчим Пусан хот дахь нэгэн их дэлгүүрийн бэлэн хувцасны тасгаас 800.000 воноор үнэлэгдэх өмд, цамц, бүс, цүнх гэх мэт 16 ш эд зүйлс хулгайлсан нь камерт бичигдэн үлджээ.
-
2018 оны 1 сарын 11
Нийгмийн амьдрал тийм ч таатай биш, ядуурал ихэссэн дүр зурагтай байгаа.
-
2018 оны 1 сарын 11
Аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна. Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм
-
2018 оны 1 сарын 11
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсооно
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээд шатныхаа болон төрийн захиргааны байгууллагын зарим зардлыг санхүүжүүлдэг зохисгүй байдлыг Засгийн газар таслан зогсооно. Аж ахуйн нэгжүүд өмнөх дөрвөн жилд гэхэд л яам, агентлагийн арга хэмжээнд зориулж хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Энэ нь жилд дунджаар 500 сая төгрөг гэсэн үг юм.
Тухайлбал яам, агентлаг, тэдний удирдлага төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар цасны баяр, ахмадуудын уулзалт, сургалт, гадаад томилолт, онгоцны билетийн зардлаа харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс гаргуулж, автомашиныг нь албан хэрэгцээндээ ашигладаг байна.
Иймээс аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нь сайжруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.
Цаашид олон нийтийн оролцоог хангах, техник, технологийг шинэчлэх, хувьцааг Хөрөнгийн биржэд бүртгүүлж, тодорхой хувийг арилжаалах, түүнчлэн зарим байгууллагыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй байлгах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар боллоо.
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг татан буулгана
“Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар боллоо.
Дээрх газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.
“Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг баталлаа
Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм. Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон алба хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.
Гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар бөгөөд сунгаж болно. Харин төрийн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар алба хааж болохоор журамд тусгажээ.
Байлдагч, түрүүчээр хаах иргэн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад, ахлагчийн алба хаах бол Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, офицерийн албанд бол Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлтээ гаргах юм байна.
Товч мэдээ
- “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөр нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой юм.
- “Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн хоёрдахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэх болов. Цагаачлах иргэдийн тоог жилд 100-аас дээшгүй байлгахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
- Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 мянга, 2017 онд 170 гаруй мянган иргэн Манжуур хотод зорчсон байна.
- Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна. Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 11
11.00 цагт: ХХААХҮЯ-нд “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” танилцуулах уулзалт болно.
11.00 цагт: УУХҮЯ-нд ”Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт: “Хэвлэлийн хүрээлэн”-д “Монголын ардчилсан холбооны дэргэдэх ахмадуудын зөвлөл” ТББ-аас Монгол Улсын айл өрхүүдийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Гавьяат жүжигчин Г.Батбаярын эмчилгээнд зориулсан хандивын тоглолтын талаар Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.
-14.00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хур хог үүсэх магадлалтай 25 цэгийг камераар хянах төвийн нээлт болно.
-11.00 цагт Төрийн ордны “Иргэний танхим”-д “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хэлэлцүүлэг болно.
-14.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
-
2018 оны 1 сарын 11
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Мөст сумын Давст багт байрлах “Хагын нуур”-нд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 11:40-11:46 цагийн хооронд ослын газраас 80 метр зайтай, 3 метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Тус эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэдээс 15 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 11
Монголчуудыг 40 гаруй жил тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр өөртөө аваад удаагүй байна. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байсан 49 хувийг Монголын төр өөртөө нэгтгэн авсныг хуучин эзэмшигчид нь мэдээж хүлээн зөвшөөрөхгүй Олон улсын Арбитрын шүүхэд хандахаар болоод байгаагаа зарласан. Гэтэл дуулиан намжаагүй байхад Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн дээрх 49 хувиас ард иргэддээ 10 хувийг нь үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргачихлаа. Засгийн газрын энэ шийдвэр гарахаас өмнө дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн 15 сарын хугацаанд 45 хувиар өсч тонн тутамдаа 7000 ам доллар давсаныг зарлаад байсан юм. Уг нь Олон улсын шинжээчид зэсийн тонн тутмын тэнцвэртэй үнийг 6000-6200 ам доллар хэмээн тооцоолж байсан бол манай өмнөд хөрш БНХАУ-ын зэс худалдан авалт огцом нэмэгдсэнтэй уялдан дээрх огцом үнийн өсөлт болсныг тэмдэглэж байна. Хойшдоо 7000 ам доллар давсан үнийн өсөлт тогтвортой байж 2018 оны дунд үед бүр 7500 ам долларт хүрнэ гэдгийг Лондонгийн биржийн шинжээчид тайлбарлаж эхлээд байна. Зэсийн үнийн энэхүү огцом өсөлт “Алтан дээр суусан гуйлгачингууд” гэгдэж болох Монголчуудад тун таатай мэдээ гэдэг нь тодорхой. Ер нь яагаад ч юм МАН-ынхан засаглах бүрт дэлхийн зах зээл дээр ашигт малтмал, ялангуяа зэсийн үнэ дээд хэмжээндээ хүртэл өсдөг бичигдээгүй хууль бий. “Эдийн засаг 17 хувиар өслөө” хэмээн бархиралдаж байсан чухам тэр үед зэсийн үнэ ийнхүү дээд хэмжээндээ хүртэл өсч байсан удаатай.
Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордын 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалт байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, цаашдаа Олон улсын зах зээл дээр нээлттэй гаргахаар “Эрдэнэт”-ийг ХК болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд байгаа. Ингэхдээ мэдээж УИХ-аар асуудлыг оруулж байж шийдэх учиртай. Харин УИХ дээр МАН-ын 65-ын бүлэг чухам ямархуу шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа. Нөгөөтэйгүүр асуудлын эсрэг талд “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпораци Олон улсын хуулийн байгууллагад хандвал Монголчуудын 10 хувиа эзэмших асуудал тодорхойгүй хугацаагаар гацаанд орж таарна. Мэдээж “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байгаад Монголын төрд булаалгасан “Монголын зэс” корпораци энэ том хоолоо зүгээр тавиад туучихыг огтхон ч хүсэхгүй. Тэдэнд Олон улсын Арбитрын шүүхэд хандах бүрэн эрх нь нээлттэй байгаа. Түүнээс гадна “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж “Стандарт” банкнаас зээлсэн 50-иад сая ам.долларын маргаан байгаа. Энэ бүхнийг Монголын төр зохицуулж дөнгөвөл дэлхийн зах зээл дээр тонн тутам нь 7000 ам долларыг даваад байгаа зэсийн үнээс “Алтан дээр суусан гуйлгачид” болох Монголын ард түмэн ам тосдож, хүн шиг амьдарч чаддаггүй юм гэхэд “Цаг цагтаа нэг цадаж, “Эрдэнэт”-ийн хишгээр хоёр цадах” боломжтой болох билээ.
Уг нь сайн цагийн “Хувьсгалын тохироо” бүрэлдэж л байна. Харин “Монголын зэс” корпораци, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хэрхэн хэл амаа ололцох, Монголын ард түмэн аль хэр аз хийморьтой байхаас бүх зүйл шалтгаалах болчихоод байна. Ямартай ч энэ 2018 онд Монголын “Саалийн үнээ” болсон “Эрдэнэт” тун өнгөтэй өөдтэй байх нь тодорхой боллоо. Одоо харах, хүлээх л үлдэж байна.
-
2018 оны 1 сарын 11
Залуучууд гутарч гуниглан дуу хоолойгоо хураачихаагүй. Харин ч сонгуулийн дараа намаа шинэчлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг ярьж. Намын байр руугаа орж байсан. Энэ удаагийн АН-ын шинэчлэл залуучуудын идэвхи санаачлагаар явагдсан.
-
2018 оны 1 сарын 11
“Та нар Хойд Солонгосыг ганцаардуулсан ч ард түмний эх орноо хөгжүүлэх гэсэн халуун сэтгэлийг ганцаардуулж чадахгүй, бид 30 саяуулаа дотооод нөөцөө ашиглан хөгжинө” хэмээн мэдэгдэж байна.
-
2018 оны 1 сарын 11
чуулган
-
2018 оны 1 сарын 11
2018.1.11, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2018.1.11, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.39-17.21
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
-
2018 оны 1 сарын 11
цаг агаар
-
2018 оны 1 сарын 10
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгдсөн байна.
-
2018 оны 1 сарын 10
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд татварын нэмэгдлүүд, тэр дундаа хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч байна хэмээн 1461 иргэн өргөдөл гаргасан байна. Ингэхдээ уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг хүсчээ.
Иймд ”Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн Өргөдлийн байнгын хорооны дарга мэдээлжээ.
-
2018 оны 1 сарын 10
“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Тус компани өнгөрсөн онд үйлдвэрлэл, техник, технологийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтоо бүрэн биелүүлж, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 219,660.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.
-
2018 оны 1 сарын 10
УИХ дахь МАН-ын 65-ын бүлгийн толгой гишүүдийн нэгэн Хууль зүйн сайд асан С.Бямбацогт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-нд юу гэж донгодож байсныг нь эргэн сануулж байна. Мань эр тэр өдөр бүлгийнхээ хурлын дараа мөн ч сайхан буянтай хүний дүрээр эдгээрийг ярьж сууж. Харин өнөөдөр МАН-ын 65-ын бүлэг юу юу хийж байгааг ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй амьдралаараа, цалин хөлсөөрөө, тэтгэвэрт гарах насаараа мэдэрч эхэллээ. Ингээд олон таван үггүй эрхэм С.Бямбацогтын үгийг сонсцгооё.
“Эдийн хямрал, хүндрэлтэй үед ард иргэдийнхээ халаасанд гар дүрэх байдлаар, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх биш бууруулах байдлаар хямралыг давна гэж Засгийн газрын оруулж ирсэн бодлого буруу байна. Энд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх байр суурин дээрээ МАН бат зогсож байна. За дээрээс ямар ч тохиолдолд татвар нэмэхгүй. Өнөөдөр тэр хөрөнгийн татвар, хотын татвар гэж олон төрлийн татвар нэмж ард иргэдийнхээ халаасыг ухах гэж байгааг бид огт зөвшөөрөхгүй. Дээр нь хүүхдийн мөнгө. Бид өмнөх бүлгийн хурлын дараа мэдээлэл хийхдээ хэлж байсан. МАН-ын бүлэг Монголын үрсийг алагчилж, ялгаварлахыг яагаад ч тэвчихгүй ээ. Ер нь МАН ямар ч тохиолдолд татвар нэмж ард иргэдийнхээ амьдралыг улам хүндрүүлэхийг яагаад ч зөвшөөрөхгүй”.
Мань эр ингэж л донгодож сууж. Харин өнөөдөр тэд юу хийчихээд сууцгааж байна. Бодох цаг болжээ.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 10
“24 tsag.mn “ сайт-ын “24 баримт “ булан уншигч олны анхаарал, сонирхлыг байнга татаж байдаг гэж хэлж болно. Манай редакц уншигчиддаа зориулж долоо хоногийн даваа гариг бүр Засгийн газрын түшээдийг онцлох бол лхагва гаригт УИХ-ын гишүүд, баасан гаригт нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдийн талаархи сонирхолтой баримтуудыг хүргэх болно. Энэ удаа өмнөговьчуудыг төлөөлөн УИХ-д сууж буй УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг онцолж байна. Эрхэм гишүүн хожмын өдөр “2016-2020 оны парламент гишүүдийн нэрсийн жагсаалт миний нэрээр эхэлж байлаа” хэмээн тэрүүхэндээ онгирч суух биз. Үнэхээр тийм юм чинь яалтай билээ. Ингээд түүний талаархи 24 баримтыг хүргэж байна.
-
2018 оны 1 сарын 10
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг
-
2018 оны 1 сарын 10
Номхоноо ноолно гэдэг. Хэрвээ та байгаль орчны салбарыг хариуцсан сайд болсон л “ноолуулахад” бэлэн бай. Зуны улиралд ган болвол таны буруу, танай яамны буруу. Намар нь түймэр гарвал, хавар нь үер болвол бас л таны, танай яамны буруу. Өвөл дундаа орсон. Урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт цас оруулсан, гурван есөд гэнэт дулаарсан. Хэний буруу вэ гэдэг нь мөн л тодорхой.
-
2018 оны 1 сарын 10
Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатны нээлтийн хурал энэ сарын 8-нд боллоо. Хурлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Суурин төлөөлөгч Даниел Пассон нар нээж үг хэлэв. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтөд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьсан бол төслийн нэгдүгээр шатны үр дүнг баруун аймгийн төслийн менежер асан Анна Клейншрот, хоёрдугаар шатны төлөвлөсөн ажлуудыг төслийн захирал Дэвид Ханкок нар тус тус танилцууллаа. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, НҮБХХ-ийн барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ төсөл, GIZ байгууллагын “NEXUS” төсөл, Удирдлагын Академи, МУИС-ийн Нийтийн удирдлагын сургууль, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм.
Хурлаар PIE2 төслийн хоёр үндсэн үйл ажиллагаа болох сайн засаглал-төсвийн хөрөнгө оруулалт, төрийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох болон барилгын дулаалгын технологийг нийгмийн салбаруудад нэвтрүүлэх чиглэлээр өргөтгөсөн хэлэлцүүлэг болов. Өргөтгөсөн хэлэлцүүлэгт холбогдох салбарын мэргэжилтнүүд, төслийн багийн төлөөлөл, шийдвэр гаргагчид, иргэд идэвхитэй оролцож нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, эрчим хүчний тарифын бодлогын орчинд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гарц хайв.
2018 онд төслийн хүрээнд 2-5 барилгын засварын ажлыг Монгол улсын барилгын стандартад бүрэн нийцүүлэн дулаалах бөгөөд хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмблэх шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын журам боловсруулах, нийслэлийн мэргэжилтнүүдийн хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.
Төслийн хоёрдугаар шатанд (2018-2021) нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдалтай 20-25 барилгыг засварлан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн орчныг сайжруулах юм. Төслийн нийт төсөв 4 сая шв.фанк ба 2018 онд нийслэлийн төсвөөс төслийн барилгын засварын төсөвт 1 тэрбум төгрөг нэмэлтээр хуваарилжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.