зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4010 4011 4012 4013 4014 4015 4016
  • “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ”-ИЙН ХАМТ ОЛОН МИНЬ, ХҮҮД МИНЬ ТУСЛААЧ
    2017 оны 11 сарын 24
    “Олны хүч оломгүй далай гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүд минь туслан хоёр хөл дээрээ явахад нь туслаач” хэмээн 1 дүгээр баазад 11 жил шалгагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяа “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олондоо хандлаа.

    Түүний хүү Тэмүүжин одоо 7 настай, эхээс 1 кг дутуу төрөн, 2 хөлний шөрмөс, түнхний гэмтэлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй болж, 7 жил эмчилгээ, сувилгаа хийлгэсэн ч эдгээгүй.

    Тиймээс БНСУ-д 30 сая төгрөгийн төлбөртэй мэс засал хийлгэж хөлд оруулахаас өөр аргагүй болсон тул хамт олноосоо чин сэтгэлээсээ тусламж хүсэж байна. Хамт олны минь өгсөн хандив хүүг минь газар дээр гишгэх хөлтэй болгоно” гэсэн юм.

    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, захиргаа, “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооноос түүний хүсэлтийг дэмжин нэгтгэлийн хэмжээнд хандивын аян өрнүүлэхээр болов.

    Аян өрнүүлэх хурлын үеэр удирдлагууд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1500 ажилтан ажиллагсад хамт ажиллаж байгаа нэгэндээ зовсон цагт нь ямагт тусалсаар ирсэн. Өвчин хэлж ирдэггүй болохоор хүүгийн эрүүл мэнд, ирээдүйн сайн сайхны төлөө нийт ажилтан ажиллагсад хандивын аянд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

    “Намайг өвдсөн үед ээжийн минь хамт олон надад тусалж хөл дээр нь босгосон юм шүү” гэж баярлатал сэтгэл зүрхээ гарган хандивын аянд нэгдэж хүүг хөл дээр нь босгоцгооё” гэв.



    АЗ ЖАРГАЛЫГ БИ ХҮНИЙ СЭТГЭЛИЙН ГАЛААР ТӨСӨӨЛДӨГ БОЛОХООР

    АЛТАН НАР ИЛЧЭЭ АВ АДИЛХАН ХАЙРЛАДАГ БОЛОХООР

    АМЬД ЯВАХЫГ БИ БУСДАД БУЯН ТҮГЭЭХИЙН НЭР ГЭЖ БОДДОГ

    АЗ ЖАРГАЛЫГ БИ БУСДААС ХАЙР ХҮЛЭЭХИЙН НЭР ГЭЖ ОЙЛГОНОМ
  • Согтуу жолооч осол гаргаж хүний аминд хүрчээ
    2017 оны 11 сарын 24
    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт НИК-ийн агуулахын гадна согтуу жолооч хүн дайрсан хэрэг гарчээ.
  • Мэйли Сайрус хөл хүнд болжээ
    2017 оны 11 сарын 24
    “Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин
  • ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг: Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье
    2017 оны 11 сарын 24
    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, цагдаагийн байгууллага, хууль тогтоох дээд шатны байгууллагууд хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ.



    Хэвлэлийн бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлөн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцсон бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХЭҮТ-ийн эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг, ”Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, зураач Х.Ариунзаяа нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултанд нь хариуллаа. Мөн хэвлэлийн хурлын үеэр уран бүтээлч Х.Ариунзаяагийн ”Нүдээ нээ” уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болсон юм.

    Дэд сайд С.Мөнгөнчимэгийн хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн хугацаанд хүчирхийлэлтэй тэмцэх, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгсөн юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх байр сууриа илэрхийллээ.



    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжилж уриалсан бөгөөд энэхүү аянг дэлхийн 180 гаруй оронд 6000 гаруй байгууллага нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгдэж, ижил цаг хугацаанд нэгэн зэрэг зохион байгуулдаг байна. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ жил бүр хариуцан зохион байгуулж, аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хeвгvvд, эрчvvдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдvvлэх ба аянд оролцогчид нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлж, амлалт өгдөг юм.



    Аяныг 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтаж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 16 хоногийн турш зохион байгуулдаг юм. 2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу” гэсэн уриан дор “Боловсролыг бүх нийтэд” сэдвийг хөндөж байгаа бөгөөд Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн оролцоог дэмжих, чиглүүлэх зорилгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” уриагаар энэхүү аянд нэгдэж байна.

    Аяны хүрээнд дараах тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэдэг. Үүнд:

    11 дүгээр сарын 25- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
    11 дүгээр сарын 25- Цагаан туузтаны хөдөлгөөн
    11 дүгээр сарын 29- Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
    12 дугаар сарын 1- ДОХ-той тэмцэх өдөр
    12 дугаар сарын 2- Боолчлолыг таслан зогсоох өдөр
    12 дугаар сарын 3- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр
    12 дугаар сарын 5- Сайн дурынхны өдөр
    12 дугаар сарын 10- Хүний эрхийн өдөр
  • УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хэрэг үүсгэжээ
    2017 оны 11 сарын 24
    УИХ-ын гишүүн Ж.Батзанданд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбүрэн иргэний хэрэг үүсгэжээ.
  • Д.Анундарь ”Miss Pacific International-2017” тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ
    2017 оны 11 сарын 24
    “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд мисс Д.Анундарь Филиппин улсад зохион байгуулж буй “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд миссийн эзэн болсоны зэрэгцээ “Мисс бикини” номинацийн ялагч болж байсан юм.

    Мисс Д.Анундарь нь 2015 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр төгссөн 22 настай бүсгүй юм. Түүний хувьд телевизийн салбарт ажиллах сонирхолтой бөгөөд хөтлөгчөөр ажилладаг.

    Ийнхүү мисс Д.Анундарийн оролцож буй “Miss Pacific International-2017” тэмцээний финалийн шалгаруулалт энэ сарын 29-нд болох нь ээ.







  • Нийтийн тээвэрт шалгалт хийжээ
    2017 оны 11 сарын 24
    Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар Смарт Карт ХХК, Сити баз консалтинг ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавилаа.
  • Бүжгийн урлагийн их мастер Д.Нанжидын 70 жилийн ойг тэмдэглэнэ
    2017 оны 11 сарын 24
    СУИС-ын хүндэт профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсэний 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
  • Засгийн газар хуралдаж байна
    2017 оны 11 сарын 24
    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 4.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна
    2017 оны 11 сарын 24
    НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Нийслэлийн 2017 оны төсвийн орлого өнгөрсөн сарын эцсийн байдлаар 34.3 тэрбум төгрөгөөр тасарчээ.
  • Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж байна
    2017 оны 11 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн
  • Б.Шижирбат ”Авьяаслаг Азичууд”-ын финалд үлдлээ
    2017 оны 11 сарын 24
    ”Авьяаслаг Азичууд” тэмцээний алтан баззерын
  • Б.Чойжилсүрэн: Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт, хөрөнгө оруулагч нарт нөлөөлж байна
    2017 оны 11 сарын 24
    УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2017.11.24) Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтарсан эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав.
  • Увс аймгийн Завхан суманд газар хөдөлжээ
    2017 оны 11 сарын 24
    Увс аймгийн Завхан суманд газар хөдөлжээ.
  • Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна
    2017 оны 11 сарын 24
    НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд үндэслэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цагдаагийн байгууллага хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх төхөөрөмжтэй болжээ
    2017 оны 11 сарын 24
    БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах-2017” төслийг хэрэгжүүлж дууссан байна.
  • Хамтарсан удирдах хорооны тавдугаар хуралдаан болов
    2017 оны 11 сарын 24
    Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийн хамтарсан удирдах хорооны тавдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

    Тус хуралдааныг нээж, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Мөн төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.



    Уг төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлэх явц болон орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Танилц: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд сонгогджээ
    2017 оны 11 сарын 24
    МАН дүрэмдээ өөрчлөлт оруулан их хурлаараа баталсан. Ингэхдээ Удирдах зөвлөлийн тоог 29 хүртэл байхаар заасан юм. Тэгвэл өчигдөр шөнө дөл хүртэл хуралдсан Бага хурлаар Удирдах зөвлөлд бүрэлдэхүүнийг баталсан байна.

  • Амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа
    2017 оны 11 сарын 24
    Улс тунхагласаны 93 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдыг шагнаж урамшуулах ажиллагаа өнөөдөр боллоо.



    Монгол Улсын Шадар сайдын тушаалаар, Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат, Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү үйлчилгээний албаны дарга, дэд хурандаа Д.Урантулга, мөн газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн нийслэлийн Онцгой комиссын нарын бичгийн дарга, дэд хурандаа Д. Оюунбат нарын 19 алба хаагчийг, “Онц гал сөнөөгч” тэмдгээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Удаахбаяр, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Маналдорж, Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн сонсогч, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар нарын 18 алба хаагчийг шагналаа.



    Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар, хугацааны дэд хурандаа цолоор: Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах 29 дүгээр ангийн захирагч, хошууч Б.Бат-Очир, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ерөнхий зохицуулагч, хошууч Ц.Мөнхжаргал, Хугацааны хошууч цолоор: Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТЭЦ-3” Дулааны цахилгаан станцын гэрээт хэсгийн дарга, ахлах байцаагч, ахмад Г.Эрдэнэболд, Хугацааны ахмад цолоор: Захиргааны удирдлагын газрын захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Ганчимэг, Аврах тусгай ангийн хуулийн зөвлөх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Батсүх, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Э.Энхбаяр, мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш, Хангалт үйлчилгээний ангийн шалгах механик, ахлах дэслэгч З.Бямбадорж, мөн ангийн сургалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Санжаасүрэн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн мэдээлэл хүлээн авагч, ахлах дэслэгч Ч.Сэмжид, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Нармандах нарын 20 алба хаагчийг шагналаа.





    Харин хугацааны ахлах дэслэгч цолоор: Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мал, амьтны гоц халдварт өвчлөл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа, мөн газрын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын Цалингийн сан, байгууллага хоорондын тооцоо, сарын мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ч.Энхчулуун, Хангалт үйлчилгээний ангийн шалгах механик, дэслэгч Т.Ариунбилэг, мөн ангийн шалгах механик, дэслэгч Б.Отгонбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч И.Амартүвшин, мөн хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Должинсүрэн, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч П.Мөнхбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Б.Батбилэг, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Алтантуяа, мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гүнчин, мөн ангийн салааны захирагч, дэслэгч А.Алтаннавч, Нийслэлийн Аврах анги 105-ын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ж.Баярмагнай, мөн ангийн эмч, дэслэгч Ц.Бадрал, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Ц.Ганбүүрэг, Хууль сахиулах их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын бакалаврын хөтөлбөрийн багийн сургалтын арга зүйч, дэслэгч З.Даваасүрэн нарын 27 алба хаагч шагнагдлаа.



    Хугацааны өмнө дэд хурандаа цолоор: Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Т.Мөнхдорж нарын 2 алба хаагч, хугацааны өмнө хошууч цолоор: Онцгой байдлын газрын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн тасгийн дарга, ахмад Т.Галбадрах, нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, ахмад Г.Ганзориг, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн захирагч, ахмад Н.Мөнхбат нарыг хугацааны өмнө ахмад цолоор: Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Д.Мөнхням нарын 4 алба хаагч шагнагдлаа.

    Хугацааны ахлагч цолоор: Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, дэд ахлагч С.Урантөгс, шинээр ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цолоор: Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын оператор О.Сувд-Эрдэнэ нарыг шагналаа.



    Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын архивын эрхлэгч, ахлагч Т.Мөнхчимэг, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Энхбат, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн судалгаа-инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлзаяа, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Барилга байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах ахлагч Б.Батчулуун, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагч, ахлах ахлагч Ч.Мөнхжаргал, Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш Б.Сүхбаатар, Аврах тусгай ангийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Давгадорж, мөн ангийн нисэх төхөөрөмжийн бүлгийн дарга, ахлах ахлагч Г.Түмэнбаяр, Уул уурхайн аврах ангийн сургалт, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Батзориг, Нохой албаны сургагч багш, ахлах ахлагч Н.Мягмардорж, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн мэдээлэл хүлээн авагч Ц.Ариунаа, мөн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч С.Цэрэндулам, Гамшиг судлалын хүрээлэнгийн цахилгааны инженер- судлаач Д.Балжинням нарт дэслэгч цол олголоо.



    Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Төрийн ордны гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Отгонжаргал, “ТЭЦ-3” Дулааны цахилгаан станцын гэрээт галын хэсгийн туслах байцаагч, ахлах ахлагч Ц.Ариунзаяа, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ф.Нарангэрэл, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ц.Анхдэлгэр, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч , ахлах ахлагч С.Энхтөр, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ч.Наранбаатар, мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Ганхуяг, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Г.Ганзориг, Хангалт үйлчилгээний ангийн ачаа тээвэр, тусгай зориулалтын автомашины жолооч, ахлах ахлагч Б.Эрдэнэжаргал, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн галын шинжээч, ахмад П.Мөнхбат, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн багш, дэслэгч Л.Булганхангай нарын 26 алба хаагчийг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Алга болсон 13 настай охиныг олжээ
    2017 оны 11 сарын 24
    Баянзүрх дүүргийн нутаг Аман хуур хотхоноос энэ сарын 21-ний өдөр хичээлдээ явахаар гарсан 13 настай охиныг өнөөдөр олжээ.
4010 4011 4012 4013 4014 4015 4016
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    1 цаг 37 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    1 цаг 40 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2 цаг 5 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2 цаг 47 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    3 цаг 56 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    4 цаг 6 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    4 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    5 цаг 13 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    5 цаг 25 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 32 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    6 цаг 23 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    6 цаг 35 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    7 цаг 8 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    7 цаг 23 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    7 цаг 42 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    8 цаг 18 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    8 цаг 21 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    8 цаг 30 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    10 цаг 20 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    10 цаг 29 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК