-
2017 оны 8 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфецийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Израиль Улсын Элчин сайд Ц.Хэйфец Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нараас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн мэндчилгээг гардуулан өгөв.
Элчин сайд Ц.Хэйфец өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
Хоёр тал эдийн засаг, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлд голлон хамран ажиллаж байгаа. Цаашид дэвшилтэт технологи зэрэг олон салбарт хамран ажиллах боломж бий гэдгийг уулзалтын үеэр талууд тэмдэглэж байлаа.
-
2017 оны 8 сарын 02
Улаанбаатар хотоор аялж, жуулчилж байгаа гадаадын жуулчид, иргэд Нийтийн тээврийн автобусаар зорчиход чиглэл, маршрутаа мэдэхгүйгээс төөрөх, будилах асуудал тулгардаг.
-
2017 оны 8 сарын 02
“Олон улсын сурагч солилцоо-2017” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг хотуудын шилдэг багш, сургчид манай улсад хүрэлцэн ирээд байна. Багш, сурагчид хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүдэд оролцож байгаа бөгөөд нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэдний төлөөллийг хүлээн авч уулзав. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж буй сурагч солилцооны хөтөлбөр юм. Энэ жил 4 улсын 4 хотын нийт 52 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгсөн. Улаанбаатар хотын хүүхдүүд мөн Эрхүү, Хөх хот, Намьянжү, Мияконожо хот руу зочлон очдог. Явсан хүүхэд бүр маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэгт нийслэлийн удирдлагууд сэтгэл хангалуун байдаг. Цаашид Улаанбаатар хот харилцаат хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно. Улаанбаатар хотод байх 7 хоногийн хугацаандаа Монгол Улсын түүх соёл, ёс заншилтай танилцаад, олон сайхан найз нөхөдтэй болж, сайхан амраад нутаг буцахыг ерөөе” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа.
ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо гээд тайвширч болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байгааг онцлов. Мөн нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулав. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдлаа. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцоллоо. Энэ тухайд ОУВС байр сууриа илэрхийлэх ёстой гэдгийг дахин дахин сануулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн санууллаа. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.
ОУВС-гийн төлөөлөгчдийн хувьд төсвийн орлого өсч байгаа үед бүгдийг зарцуулж дуусгах биш нөхцөл байдал муудсан үед хэрэглэхээр тооцоолон хадгалах, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах гэх мэт зөвлөмжийг Монгол Улсад өгч байгаагаа уулзалтын үеэр дурдсан юм. Мөн ноос, ноолуур, зэс, алт, арьс шир гэх мэт цөөн тооны түүхий эд экспортолж байгаа Монголын эдийн засгийг солонгоруулах, олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн экспорт хийх гэх мэт асуудлаар уулзалтад оролцогчид санал солилцов.
-
2017 оны 8 сарын 02
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үхсэн тарвага хаясан байсныг халдваргүйжүүлэн, зохих газарт нь хүлээлгэн өгчээ.
-
2017 оны 8 сарын 02
Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлаар М.Энх-Амгалан, Х.Энхжаргал нартай уулзлаа
-
2017 оны 8 сарын 02
Загвар өмсөгч Кара Делевинь кино урлагт хүч үзэн анхныхаа кинонд тоглосон. Эдүгээ 24 настай тэрбээр манай кино театруудын дэлгэцнээ аль хэдийнэ нээлтээ хийсэн ”Valerian and city of thousand Planets” киноны гол дүрийг бүтээсэн юм.
Тус киногоор муугүй жүжигчин гэдгээ батласан Кара басхүү муугүй дуучин гэдгээ ч батлаад амжжээ. Загвар өмсөгч бүсгүй киноныхоо ”i feel everything” дууг мөн дуулсан байна. Энэ нь түүний анхны бие даасан уран бүтээл болж буй аж.
Харин дуучин Рианна киноны хөгжмийг бичиж найруулсан бөгөөд ерөнхийдөө хөгжмийн найруулагчаар ажилласан бол дуучин Фаррель Уильямс продюссераар нь ажиллажээ. Ингээд Кара Делевинийн анхны уран бүтээлийг уншигчиддаа сонирхуулъя.
-
2017 оны 8 сарын 02
Хүүхдээ эхийн сүүгээр хооллохын тулд юу мэдэх ёстой вэ?
-
2017 оны 8 сарын 02
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн,
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 02
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнөөдөр Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ авто замын ажлыг нэн даруй эхлүүлэхээр ярилцаж, тохирлоо.
Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр гуравдугаар ангилалын тус зам нэгдүгээр ангиллын зам болж өргөжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсгийн хийж хэрэгжүүлсэн ажил, цахим бүртгэлийн явцын талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. “Цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-ны өдөр эхэлсэн, өнөөдрийн байдлаар 15725 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлийг энэ сарын 24-ний өдөр хаана. Мөн цахимаар бүртгүүлж чадахгүй байгаа иргэд цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх боломжтой. 3-5 насны хүүхдийг энэ сарын 21-24-ний өдөр уламжлалт аргаар буюу цэцэрлэг дээр нь бүртгэх ажил зохион байгуулагдана. Нийслэлийн Боловсролын газар, цэцэрлэгийн эрхлэгч нар наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт цахим элсэлтийг цэцэрлэг тус бүр дээр нь зохион байгуулна. Даац хэтэрсэн, хүүхдийн тоо давсан цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хүүхдүүдийг түүврийн санамсаргүй аргаар сонгон элсүүлнэ. Энэ жилийн хувьд цэцэрлэгт шинээр элсэх 2015 онд төрсөн нийслэлд хаягтай 39 мянга гаруй хүүхэд байна гэсэн тоог Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас авсан. Үүнээс цахимаар 11 мянга 560 хүүхдийг элсүүлнэ. Мөн зорилтот бүлэг болон багш ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэг дээр бүртгэнэ” хэмээн цахим бүртгэлийн явцын талаар танилцуулав.
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настай хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой байгаа. Мөн төрийн бус өмчийн 443 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд элсэх боломжтой. Ингэснээр энэ жил хоёр настнуудын 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой” хэмээн ярилаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлэхдээ “Энэ жил цахим бүртгэл явуулж байгаа нь техник технологийн дэвшлийг ашигласан боломжийн арга. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Санамсаргүй түүврийн аргаар сонгох нь хөндлөнгийн нөлөө, танил талаа харж, ар өврийн хаалга хэрэглэдэгийг таслан зогсоож байна гэсэн үг. Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, төрийн өмчит цэцэрлэгийн орны тоо эрс зөрүүтэй байгаа ч нийслэлийн удирдлагын баг аль болох олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж, эцэг эхэд нь ажил хөдөлмөрөө хийх боломжийг олгохын төлөө хичээж байна. Энэ жил шинээр 13 цэцэрлэг ашиглалтад орно. Мөн хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгөөд 3087 хүүхдийг шинээр авна.Нийт хоёр настай хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах тооцоог бид гаргаад байна. Түүнчлэн нийслэлд 25 хороо цэцэрлэггүй байснаас 6 хороог нь цэцэрлэгтэй болгож байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх хороог цэцэрлэгтэй болгох боломж бүрдэнэ. Энэ жил хувийн хэвшлийн 36 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосон” гэдгийг онцолж, төр иргэдийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хүнд сурталгүй , шуурхай ажиллах ёстойг Нийслэлийн боловсролын салбарынханд хэлж, цахим бүртгэлийн ажлыг алдаа дутагдалгүй, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж намйдугаар сарын 26-ны өдөр ажлынхаа үр дүнг танилцуулах үүрэг даалгаварыг холбогдох албаны хүмүүст өглөө.
Сургууль, цэцэрлэгийн барилга барих, их засвар хийх ажлыг 8 сарын 15 гэхэд дуусгах үүрэг даалгавар өглөө
Нийслэлд хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 34.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3770 ортой 26 цэцэрлэгэ, 67.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийн барилга баригдаж байна. Энэ онд хэрэгжиж дуусахаар 51 сургууль цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байгаа юм. Нийслэийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр хэлэхдээ “Энэ онд багтааж дуусгах ажлыг дурдвал 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга ашиглалтад орно. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил мөн энэ онд багтаж бүрэн хэрэгжиж дуусна. Ирэх онд 2305 ортой 13 цэцэрлэг, 320 суудал, нэг спорт заал бүхий хоёр сургуулийн барилга, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллан байна” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Боловсролын салбарт хийгдэж байгаа их засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар их засварын ажил болон шинээр баригдаж байгаа ажлуудад тавих хяналтаа сайжруул. Очиж талбайн инженертэй уулзаад буцдаг биш. Компаниудын удирдлагуудтай уулзаж, графикыг нь шахуулаад, чанар байдалд нь хяналт тавих хэрэгтэй. энэд онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг шахаж ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруул. Гурван жил дамнан баригдаж байгаа ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгаж, сурагчдын хүлээн авах орчныг бүрдүүлэхийг хотын дарга үүрэгдлээ. Сургуулийн сурагчид шинэ барилгаа хүлээгээд бүтэн 3 жил өөр сургууль дээр 3 ээлжээр хичээллэж байхад концессын гэрээгээр ажлын хийж байгаа компани хариуцлагагүй ажиллаж байгааг шүүмжилж, аравдугаар 1-нээс хэтрүүлэхгүй ашиглалтанд оруулах хэрэгтэй. Хэдийгээр концессийн гэрээгээр үүрэг хүлээж байгаа ч ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа компани байвал арга хэмжээг нь авна. Концессын гэрээний үүргийн дагуу 50 хувиа гүйцэтгэсэн комданиудад дараагийн санхүүжилтийн асуудлыг маш хурдан шийдвэрлэж өгөөд, гүйцэтгэлийг нь хурдан гаргаад явах хэрэгтэй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар инженерүүдээ хуваарилаж бүх шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж байгаа цэцэрлэг, сургуулийн ажилд хяналтаа тавиад, шургуу хугацаанд ажиллах хэрэгтэй” хэмээн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярт үүрэг өглөө.
Энэ намар гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно
Үүний дараа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын явцын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга орлогч дарга О.Баяр өглөө.
“Энэ жилийн хувьд нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 493.6 сая төгрөг, нийслэлийн төсвийн 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс нийслэлийн гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авахад зориулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байгаа.
Бид Амгалан амаржих газарт шинээр Эмгэг нярайн тасгийг байгуулахаар ажиллаж, засварыг дуусгаад улсын комисс хүлээн авсан. Үйл ажиллагаагаа эхэлэхэд бэлэн болсон байгаа. Хүрээ амаржих газарт мэс заслын хэсэгт их засварыг хийсэн” хэмээн танилцууллаа. Дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулах ажлын хүрээнд засварын ажил хийгдэж, тоног төхөөрөмжийн тендерүүд зарлагдаад дууссан. 10 сарын 1-н гэхэд гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасгаа нээнэ” гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр хэллээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь шуурхай, чанартай гүйцэтгэж байх ёстой. Ирэх жилээс тендерүүдийн 1 сарын 1 гэхэд зарладаг тогтолцоонд шилжинэ. 8 сарын 15 гэхэд бүх ажил дуусч, ашиглалтанд орж, хяналт хийгдэх болно” гэдгийг хариуцсан агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.
8 сарын 15 ны өдөр хотын дарга өгсөн үүрэг даалгаварын биелэлтээ өөрийн биеэр очиж шалгана гэдгийг ч санууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх оронд гал түймрийн аюул тулгарсан үед ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа оролцон эх оронч идэвхи, санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч санал солилцох зөвлөлдөх уулзалт хийлээ.
Иргэд ийнхүү сайн дураараа гал түймэр унтраахад оролцож байгаа нь иргэд эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм. Одоо энэ санаа, зүтгэлийг удирдан зохион байгуулах зөв менежмент, чиглүүлэх арга зам хэрэгтэй байгааг энэхүү үйл явдал харуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцоллоо.
Уулзалтад гал түймэрт туслахыг идэвх санаачилгатай уриалж зохион байгуулсан Фэйсбүүк хуудсуудын төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал, Пажеро клуб, Турбо Тент, Тусламж нэгдэл, Гал сөнөөгчдөд туслах групп, Мөнгөн хандив өргөсөн иргэдийн төлөөлөл, Төв аймгийн зарим сумын иргэдийн төлөөлөл, Залуу дугуйчдын клуб, Hilux Prado Group, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, Nissan Patrol, Төв гандан- Дашчоймбол дацан, Соната 6,7, Шавь цогцолбор 2Е анги, Alphard club, Монголын Хараагүйчүүд Холбоо, ATV моторт дугуйн нэгдэл, Монголын Ротари, Ротаракт клубүүдийн төлөөлөл оролцов.
Уулзалтад хүрэлцэн ирсэн “Шавь” цогцолбор сургуулийн 2Е ангийн сурагч А.Анудард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан хандаж, анги хамт олондоо өөрийнх нь талархлыг дамжуулахыг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймрийн аюул тулгарахад сайн дураараа эвлэлдэн нэгдэж түймэр унтраах үйл ажиллагаанд оролцсон иргэдэд өөрийн гарын үсэг бүхий талархал хүргүүлж байгааг ОБЕГ-аар дамжуулан хүн нэг бүрт хүргүүлэх юм. Өнөөдөр төлөөлөл болон зөвлөлдөх уулзалтад ирсэн иргэдэд уг талархлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.
Энэ наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын дансанд нийт 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн байна. Үүний дотор ”Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл”-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудад гадаадын 12 улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг гардуулан өгсөн байна.
Гэвч түймрийн аюул хараахан намжаагүй байна. Наймдугаар сарын 2-ны өдрийн буюу өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 14 газар түймэртэй байгаагийн 9 нь Сэлэнгэ аймагт, 3 нь Булган аймагт, Хөвсгөл, Завхан аймагт тус бүр нэг түймэр асч байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ОБЕГ, холбогдох байгуулагуудаас нэмэлт хүн, хүч илгээж байгаа юм байна. Ой хээрийн түймрийн аюул ийнхүү буурахгүй байгаад хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ч ихээхэн нөлөөлж байгаа юм. Нийт гарсан гал түймрийн 70 гаруй хувь нь хүний үйлдэл, анхаарал, болгоомжгүйгээс үүдэн үүссэнийг мэргэжлийн байгууллагууд тухай үед нь тогтоосон билээ.
-
2017 оны 8 сарын 02
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
-
2017 оны 8 сарын 02
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдэд долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хулгай орж бурхан тахил, эд хэрэглэлийг нь хулгайлсан хэрэг гарчээ.
-
2017 оны 8 сарын 02
Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон бусад албаныхан оролцсон юм. Төслийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдана. Мөн мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог төсөл юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөн өнөөдөр нээлтийг хийж байна. Улмаар Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм” хэмээн онцоллоо.
Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс тоош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.
Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ” хэмээгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна” гэлээ.
Монголд худалдааны эдийн засаг удаан хугацаанд ноёрхлоо. Одоо худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг боллоо. Монгол Улсын эдийн засаг импортоос хэт хараат, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо сул тавьснаас баялаг үйлдвэрлэгчид хүнд байдалд орсон. Арилжааны зээлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Мөн зах зээлийн эдийн засгийг өөрчилж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байлаа.
Тэрээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлэн авч уулзах үеэрээ АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монгол Улсын шинэ тутам ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан боловч тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос шалтгаалан Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх талаар санал солилон ярилцсан тухайгаа уулзалтын үеэр мөн дурдлаа.
Үйлдвэрлэгчид санаа бодол, дуу хоолой, хүч бололцоо, үйл ажиллагаагаа нэгтгэж, дор дороо салбараа байгуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шахаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэгчдэд анхааруулаад Төрийн тэргүүний зүгээс тэднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
-
2017 оны 8 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ” хэмээгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна” гэлээ.
Монголд худалдааны эдийн засаг удаан хугацаанд ноёрхлоо. Одоо худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг боллоо. Монгол Улсын эдийн засаг импортоос хэт хараат, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо сул тавьснаас баялаг үйлдвэрлэгчид хүнд байдалд орсон. Арилжааны зээлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Мөн зах зээлийн эдийн засгийг өөрчилж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байлаа.
Тэрээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлэн авч уулзах үеэрээ АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монгол Улсын шинэ тутам ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан боловч тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос шалтгаалан Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх талаар санал солилон ярилцсан тухайгаа уулзалтын үеэр мөн дурдлаа.
Үйлдвэрлэгчид санаа бодол, дуу хоолой, хүч бололцоо, үйл ажиллагаагаа нэгтгэж, дор дороо салбараа байгуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шахаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэгчдэд анхааруулаад Төрийн тэргүүний зүгээс тэднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
-
2017 оны 8 сарын 02
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт өнөөдөр (2017.08.02) Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулагдав.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд болон нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийн нэгдүгээр шатны хүрээнд УИХ-ын Тамгын газраас орон нутагт бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэж байна. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулах юм.
Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх сургалт, хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн бүсчилсэн гурван хэсэгт зохион байгуулагдаж байна. Өнөөдөр та бүхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал бодлоо илэрхийлж, дараагийн шатны хэлэлцүүлгийг ард, иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн саналыг авах хариуцлагатай ажлыг зохион байгуулах нь юу юунаас чухал. Бид эцэг хуульд өөрчлөлт оруулахад гар бие оролцож байгаа гэдэг түүхэн ач холбогдлоо бодож идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүсье гэлээ.
Сургалт Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явагдсан.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс:
11/ Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум хот /орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдана.
2. Хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
Энэхүү өөрчлөлт нь Зөвлөлдөх санал асуулгын 4 дэх сэдвийн хүрээний 1 дэх дэд сэдэвт хамаарч байгаа бөгөөд дор дурдсан эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үүнд:
1. Дархан-Уул, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгож, засаг захиргааны тусгай нэгжийн эрх хэмжээ олгох боломжийг бүрдүүлнэ.
2. Дархан, Эрдэнэт хотын оршин суугчдаас байнга тавьдаг асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ.
3. Аймгийн төвийн сумд болон олон мянган хүн төвлөрөн суух томоохон сум (Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-Үүд)-ыг орон нутгийн харьяалалтай хот болгоход ач холбогдолтой.
12/ Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг:
2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно.
Энэхүү өөрчлөлтийн эхний өгүүлбэр нь Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн өөрчлөлттөөс үүдэлтэй бол хоёр дахь өгүүлбэр нь Зөвлөлдөх санал асуулгын 4 дэх сэдвийн хүрээний 2 дахь дэд сэдэвт хамаарч байгаа бөгөөд дор дурдсан дэвшлийг авчирна гэж үзэж байна. Үүнд:
1. Засаг захиргааны анхан шатны нэгжид удирдлага бэхжиж, хариуцлагыг бодитой тооцох боломжтой болно.
2. Ялангуяа уул уурхайн баялаг, ашигт малтмалыг хууль бусаар олборлох, бэлчээр нутаг, отрын болон хадлангийн газрын маргаан, нийгмийн халамжийн болон ажилгүйдэл, сургууль завсардал зэрэг асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүнээс сонгогдсон Засаг дарга, сум дүүрэг, хотын Засаг даргын томилсон баг, хорооны Засаг дарга гэсэн шатлалаар хариуцлагажуулах, эзэнжүүлэх боломж бүрдэнэ.
3. Баг, хорооны иргэдийн нийтийн Хурал нь Засаг даргад нэр дэвшүүлэхээс бусад асуудлыг ардчиллын зарчмаар шийдвэрлэх боломж нь хадгалагдана.
4. Засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд улс төрждөг байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлана.
5. Баг, хорооны Засаг даргыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмаар томилох боломж нээгдсэнээр мэдлэг боловсролтой, туршлагатай хүнийг сонгон ажиллуулах боломж бүрдэнэ гэж тусгагдсан болно.
Өнөөдрийн бүсчилсэн сургалтад Баянхонгор аймгийн Галуут, Баянбулаг, Баян-Овоо Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант, Заг болон Хүрээмандал сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн, Эрүүл мэнд, соёлын төвийн захирал, эрхлэгч зэрэг нийт 60 гаруй албан хаагчид оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 02
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүж байна.
-
2017 оны 8 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлигийг долдугаар сарын 31-ний өдөр гаргасан билээ.
Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт их цагаан тугт танхимд боллоо. Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.
Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ:
“ Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт хатагтай, ноёд оо,
Их түүхт Монгол төрийн хоймор, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.
Модун сайн хааны үүсгэн байгуулсан Монголын Тулгар төрийн 2226 жил, Их эзэн Чингис хааны үндэслэн бадрааж, засан тохинуулсан Их Монгол Улсын 811 жил, Алтан ургийн дээдэс, Богд гэгээн оройлон манлайлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Бодоо, Данзан нарын хичээнгүйлэн зүтгэсэн Ардын хувьсгалын 96 жилийн түүхэн ой саяхан болж өндөрлөлөө.
Их түүх, эх соёл, монгол бахархлыг бадраасан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр бичих агуу амжилт гаргаж, зон олныхоо золбоо хийморийг өргөж яваа домогт бөх Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байна.
С.Батцэцэг бол Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, эр зориг, тэвчээр хатуужил, яс чанарыг дэлхийд гайхуулсан шилдэг тамирчин. Унаган авьяас, мэдрэмжийг хөдөлмөр зүтгэлээр чимэхээр ийм их амжилтад хүрч болдгийг тэр харуулсан.
Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг, түүний эрдэмт багш нар, гэр бүл, цаг мөч бүхэнд дэмждэг Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Улам хичээж, эх орныхоо сайн нэрийг өндөр өргөөрэй.
Баярлалаа” гэлээ.