-
2017 оны 8 сарын 03
Канад Улстай ХАА-н салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ
-
2017 оны 8 сарын 03
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд тогтмол хийж гүйцэтгэж байна. 2017 оны 07 дүгээр сард нийслэлийн хэмжээнд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй 120 байгууллагын 652 цацрагтай ажиллагч хамрагдсанаас сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол илрээүй байна.
Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагууд цацрагтай ажиллагчийг Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад тогтмол хамруулж, шарлагын тунгийн зөвшөөрсөн хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх, цацрагийн аюулгүй байна.
-
2017 оны 8 сарын 03
“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өнөөдөр нэгэн хачирхалтай мэдээлэл олон нийтэд дэлгэлээ. Тэрбээр хүний өөрийн нийлсэн 30 гаруй хүүхдийг өсгөж, улмаар ”Сарнай хүүхдийн төв”-ийг барихаар хандив цуглуулж байсан М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэв.
-
2017 оны 8 сарын 03
Улаанбаатар хотын бүс нутагт буюу нийслэлийн гурван дүүрэгт малын гоц халдварт өвчин гараад байгаа билээ. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг бусад мэргэжлийн байгууллагууд орж, зохих арга хэмжээг авч эхлээд байгаа юм.Ажлын хэсэг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн дүүргийн 11,20 дугаар хороонд байрлах мал худалдаалах түр цэгийг татан буулгаж, шаардах мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллав. Зөвшөөрөлгүй бусэд мал худалдаалж байсан газруудыг мэргэжлийн байгууллагуудаас орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг түргэн шуурхай хийж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг ханган ажиллалаа.
Дашрамд мэдээлэхэд, энэхүү ажил энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөдмэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хуваарийн дагуу дээрх бүс нутаг бүхий хороодод эргүүл хийн зөвшөөрөлгүй мал худалдаалахыг зогсоох ажлыг үргэлжлүүлэн өрнүүлнэ.
Болзошгүй аюул, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн зөвшөөрөлгүй газар болон хувь хүнээс мал, мах худалдан авахаас татгалзаж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 03
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөсөн юм.
Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байх үед нь 2015 оны 11-р сард ажлын өрөөнөөс нь АТГ-ынхан баривчилан шалгаж байсан билээ. Тэрбээр 500 сая төгрөгийн авлигын хэрэгт буруутгагдаж буй юм. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцож байна. Шүүх хурал өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд одоо үргэлжилж байна.
Шүүх хурлын талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.
-
2017 оны 8 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.
УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны 6 дугаар сард Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж нэгдсэн арга хэмжээ, цуглаан зохион байгуулах, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Төрийн хөгжлийн бодлогоо Монгол Улс гаргаж чадахгүй байна. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас даатгал төлдөггүй хэсэг бий. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав.
Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.
Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин хадгалах чиглэлээр хүлээсэн үүрэг хэрэгждэггүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.
-
2017 оны 8 сарын 03
Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон “Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгууллаа. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ 300,000 мянган төгрөгөөр тогтоогдсон байна.
“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960- 1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.
Ийн дэлхийд ховордож буй “Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанк нийгмийн хариуцлагын хүрээнд “Мазаалай” говийн баавгай зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгов.
-
2017 оны 8 сарын 03
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн гүүрний зорчих хэсэг сэтэрчээ
2017-08-03 09:23:38
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай хатуу хучилттай улсын чанартай авто замын км 118-д байрлах Шаргын бригадын нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас төмөр бетон гүүр болон асфальтон зам сэтэрч зам хаагдсан байх тул жолооч зорчигчид анхаарал болгоомжтой зорчино уу.
Тухайн зам одоогийн байдлаар хаагдсан байна.
Түргэн шуурхай арга хэмжээ авахаар авто ачигч-1, үйлчилгээний машин-1, мастер замчин 5 хүний бүрэлдэхүүнтэй бригад түр зам гаргах, тогтсон усыг залах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Анхаарал болгоомжтой зорчино уу.
-
2017 оны 8 сарын 03
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын засварын ажил хийгдэж байна.
Уг ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 31-ны 23:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хязгаарлаж байна. гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ
-
2017 оны 8 сарын 03
2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 7 дугаар хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэл Жи” ХХК нь хадгалалтын хугацаа дууссан, муудсан хэрчсэн гурилыг устгалд оруулалгүй ил задгай малын бэлчээрт хаясанаас 5 өрхийн 8 толгой үхэр хордож үхсэн байна. Газар дээр нь мэргэжлийн хяналт,дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч нар хамтран ажиллаж,хэргийг дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ. Хордож үхсэн малыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж устгалд оруулах ажлыг “ТУДА” ХХК-ын мал эмнэлэг хариуцан ажиллана
-
2017 оны 8 сарын 03
Финландын Тампере хотод болж буй залуучуудын ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл өндөрлөлөө. Манай улсаас Тамперегийн дэвжээнд дөрвөн залуу хүч үзсэнээс хоёр нь хүрэл медаль хүртэж, хоёр нь шагналт байрт орж тун боломжийн амжилт үзүүлэв. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, 66 кг-д Роман Димитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхтуяагийн Тэмүүлэн нар хүрэл медаль хүртсэн. Тэд Монголын тамирчдаас залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40, 41 дэх медаль, 25, 26 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Түүнчлэн 125 кг-д Хөлөнбуйрын ОУТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга “Аварга” сургуулийн тамирчин Даваадоржийн Эрдэнэтулга тав, 60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах наймдугаар байрт орсон юм. Скандинавын хойгт АНУ-ын бөхчүүд гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай (ганцхан 50 кг-д медальгүй хоцорсон) багийн дүнгээр тэргүүлж, ОХУ дөрвөн алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальтай үзүүрлэв. Харин нөгөө ганц алтыг Азербайжаны Шахин Мухтаров 50 кг-ын жинд хүртлээ. Маргааш эмэгтэйчүүдийн төрөл эхлэх бөгөөд 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн) ОХУ-ын Анжелеко Федорова, 51 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар) Узбекистаны Нодира Сабирова, 67 кг-д Э.Даваанасан (Алдар) Александра Николетатай тус тус 1/8 шигшээд оноолт таарчээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН
50 кг: 1. Шахин Мухтаров (Азербайжан) 2. Карен Зурабян (Армен) 3. Акбар Кенжебек (Кыргызстан), Нармандахын Насанбуян (Монгол)
55 кг: 1. Датон Фикс (АНУ) 2. Исмаил Гаджиев (ОХУ) 3. Афган Хашалов (Азербайжан), Арсен Харутюнян (Армен)
60 кг: 1. Абдул Ахмедов (ОХУ) 2. Митчел Макки (АНУ) 3. Йонес Эмамичогае (Иран), Хироми Сакаки (Япон)...8. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол)
66 кг: 1. Давид Баев (ОХУ) 2. Райан Эндрю Дикин (АНУ) 3. Энхтуяагийн Тэмүүлэн (Монгол), Иверико Жулакидзе (Гүрж)
74 кг: 1. Марк Холл (АНУ) 2. Иса Шапиев (Узбекистан) 3. Вердев Гулиа (Энэтхэг), Мохаммед Мотагиния (Иран)
84 кг: 1. Артур Найфонов (ОХУ) 2. Захид Валенсия (АНУ) 3. Ахмед Базригалех (Иран), Гажимурад Магомедсаидов (Азербайжан)
96 кг: 1.Шамиль Исаев (ОХУ) 2. Гиви Мачарашвили (Гүрж) 3. Ибрахим Чифтчи (Турк), Колин Мур (АНУ)
120 кг: 1. Гэбл Дэн Стивесон (АНУ) 2. Наем Рахим Хассанзаде (Иран) 3. Фейкаллах Актурк (Турк), Заур Козонов (ОХУ) ...5. Даваадоржийн Эрдэнэтулга (Монгол)
-
2017 оны 8 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь
Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн
Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.
Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн
ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.
Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.
Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.
Орос, англи хэлтэй.
-
2017 оны 8 сарын 03
11:00 цагт: Монгол Улсын Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комисс хуралдана.
11:00 цагт: НҮБ-ын байрны 6 давхарт ”Хөдөө гэр” төслийн хэвлэлийн хурал-мэдээлэл өгөх арга хэмжээ болно. Зочид, хэвлэлийнхнийг айраг, цагаан идээгээр дайлна.
11:00 цагт: Монголд анх удаа ”Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байна. Одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй орноос оролцохоо илэрхийлээд байна. Энэ тухай Монгол ньюс хэвлэлийн төвд мэдээлэл өгнө.
-
2017 оны 8 сарын 03
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн хурлыг нээлттэй явуулахаар болжээ
-
2017 оны 8 сарын 03
Гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
-
2017 оны 8 сарын 03
АТГ-ын дарга Х.Энхжаргал нь 60 тэрбумын бичлэгээр тодорсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг боломж ба чадлынхаа хирээр хамгаалж, уг хэргийг саринуулахыг хичээж байгааг бид Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан бичлэгээс нь харсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь МАН-д ашиггүй өөр бусад ямар ч хэрэг дээр ийм зарчим барьж ажилладаг гэдэг нь тов тодорхой юм.
-
2017 оны 8 сарын 03
Чөлөөт бөхийн тамирчин Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотгож байсан юм. Тэгвэл 30 гаруй жил тасарсан олимпийн медаль, дэлхийн аваргын цолыг эх орондоо авч ирж, 27-хон насандаа Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм шагналыг хүртээд буй С.Батцэцэгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 03
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
-
2017 оны 8 сарын 03
Улаанбаатарт өдөртөө 26 хэмийн дулаан байна
-
2017 оны 8 сарын 02
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Найрамдал явах зам дагуу айлуудын малд шүлхий өвчин тархжээ. Тиймээс өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, оршин суугчдыг хот руу нэвтрүүлэхгүй, гаргахгүй байгаа аж.