Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн логик алдааг засч амжсан уу

2017-12-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын нэр бүхий гишүүд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн барьснаас хойш бараг нэг жилийн нүүр үзэх гэж байна.  Одоогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна.

 

 

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг анхных гэдэг утгаараа олон талаас нь судалж эхлэлийг нь зөв тавих шаардлагатай гэж хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний шүүмжилж байгаагаар хууль зүйн талаасаа уг хуулийн төсөл нь наанадаж  арилжааны банк, даатгалын байгууллага, хөрөнгө оруулалтын банкны зарим үйл ажиллагааг хооронд нь хольсон, суурь ойлголт дээрээ будилсан логик алдаа цөөнгүй байгаа юм. Монгол Улсын эдийн засагт асар том нөлөөтэй, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах учраас харилцаа холбоо, үр дагаврыг нарийн тооцсон байх учиртай. Дутуу дулимаг боловсруулсан хууль, журмаар гадны хөрөнгө оруулагчийг оруулж ирвэл дараа нь асар том маргаан, тогтворгүй байдал бүрдүүлж урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай юм.

 

Одоогоор УИХ-аар хэлэлцэх шатанд яваа хуулийн төсөл нь хэдийгээр “Хөрөнгө оруулалтын банкны тухай” гэсэн нэртэй боловч санхүүгийн зах зээл дэх Хөрөнгө оруулалтын банкны үүрэг оролцоо, үндсэн үйл ажиллагаанаас эхлээд санхүүгийн тогтолцооны хувьд эзлэх байр суурь, ач холбогдол талаас нь авч үзээгүй, дутуу дулимаг тал ажиглагдаж байна. Үүнийг тодорхой болгож, ойлгомжгүй эмх замбараагүй “боосон” хуулийн төсөл батлагдвал харамсавч оройтохоор үр дагавартай юм. Тиймээс гадны улс орнууд Хөрөнгө оруулалтын банкны зохицуулалтыг ямар хэлбэрээр ашиглаж байна, эдгээрээс Монголд аль хувилбар нь, яагаад тохиромжтой вэ гэдэг талаар сануулахад илүүдэхгүй болов уу.

 

Тухайлбал, Герман, Швейцарь зэрэг оронд банк нь дотроо арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны компани, даатгалын компани зэргийг багтаасан унивверсал хэлбэрээр зохицуулдаг байхад Англи, Японд хөрөнгө оруулалтын банкаа банкны охин компани хэлбэрээр зохицуулалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, банк ба хөрөнгө оруулалтын банк хэлбэрийн охин компани  гээд тусдаа зохицуулалттай. Харин АНУ зэрэг зарим оронд банк болон хөрөнгө оруулалтын банк нь тусдаа бөгөөд нийлээд санхүүгийн холдинг компани хэлбэртэй байж жишээтэй.

 

Тэгвэл Монголд ямар хувилбар тохиромжтой вэ. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд “Арилжааны банк”, “Хөрөнгө оруулалтын банк” нь тусдаа, тэр хоёр нийлээд санхүүгийн холдинг компанийн хэлбэртэй байхаар зохицуулалттай. Гэхдээ арилжааны банкууд нь Монголбанкнаас, Хөрөнгө оруулалтын банк нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө аван үйл ажиллагаагаа явуулахаар зохицуулагдах нь тохиромжтой юм. Үүний давуу тал нь системийн эрсдэлийн хувьд харьцангуй тогтвортой, илүү хялбар зохицуулалттай, банкууд нь бизнес загвараа сайжруулан хөгжүүлэх боломжтой, байнга шинэчлэгдэн хөгжиж буй хөрөнгийн зах зээлд төвлөрлийг сааруулж, шинэ оролцогчдод боломж олгох зэрэг жишээтэй. Мөн санхүүгийн зах зээлийн хүртээмж нэмэгдэж, үйлчилгээний үр ашиг сайжирна. Санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад илүү нээлттэй болох юм.

 

Энд нэг зүйлийг дурдахад, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг санаачлагчид Хөрөнгө оруулалтын банк гэсэн ойлголтыг зөвхөн гадаад улсын банк Монголын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломж гэдэг өрөөсгөл талаас нь харсан алдаа харагдаж байна. Тиймээс арилжааны банкны зарим үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн зарим үйл ажиллагааг нийлүүлэн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа гэж тодорхойлон зохицуулсан нь одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж буй Банкны тухай хуультай зэрэгцсэн тогтолцоог бий болгохоор чиглэжээ. Ингэснээр Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах эрх бүхий этгээдийг зөвхөн гадаад улсын хөрөнгө оруулагч байхаар хуулийн төсөлд тусгасан нь тун хязгаарлагдмал зохицуулалт гэж дүгнэж болно.

 

Түүнчлэн арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь хуульд заасан үйл ажиллагаа тус бүрээр тусгай зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл одоо өргөн баригдсан байгаа зохицуулалтыг харвал Хөрөнгө оруулалтын банк нь арилжааны банкны үндсэн үйл ажиллагааг эрхлэхгүйгээр зээл олгох, батлан даалт, баталгаа гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл энэ байдал нь “Хөрөнгө оруулалтын банк” нэртэйгээр Арилжааны банкны үйл ажиллагааг эрхлэх боломжийг нээж өгч байна. Ингэснээр Хөрөнгө оруулалтын банк хэмээх санхүүгийн институцийг арилжааны банкны зарим үйл ажиллагааг гадаад улсын банк эрхлэх арга хэрэгсэл төдийхнөөр авч үзэж, үнэт цаасны зах зээл дээр ажиллах үндсэн үйл ажиллагааг нь “дайвар” маягаар хариуцуулах нь бодлогын маш том алдаа болох юм.

 

Мөн эндээс хуулийн төслийг боловсруулахдаа “мэргэжлийн нүдээр” хараагүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой.

 

Дээр дурдсан асуудалтай холбоотойгоор дахиад л АНУ-ын жишээг харъя. АНУ-д 1933 онд Гласс-Сигелийн актаар Арилжааны банк, Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тусгаарлаж байсан бол 1999 онд Грэм-Лич-Блайлийн актаар банкуудын үйл ажиллагааг нь нэгтгэх боломжийг олгож байсан байна. Гэхдээ 2007-2008 оны санхүүгийн их хямралын нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама санхүүгийн салбарт томоохон реформ хийхээр шийдвэрлэж, улмаар 2010 онд Додд Фрэнкийн актаар банкны уламжлалт үйл ажиллагаанаас хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тусгаарлаж, Волкерийн журмаар банкууд өөрийн хөрөнгөөр арилжаа эрхлэх, түүнчлэн хаалтай болон хувийн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулахыг хязгаарлах зохицуулалттай болсон байна. Энэ мэтчилэн АНУ-ын хөрөнгө оруулалтын банк тодорхой түүхэн хөгжлийн үе шатуудыг туулж иржээ.

Эндээс яагаад Хөрөнгө оруулалтын банк болон Арилжааны  банкны үйл ажиллагааг тусгаарлах шаардлагатай байдаг вэ гэдэг асуулт гарч байна. Арилжааны банк нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр эрсдэл ихтэй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх нь санхүүгийн системийн тогтворгүй байдалд нөлөөлдөг. Банк нэг талаас хөрөнгө оруулагч, нөгөө талаас хөрөнгө босгогч талд нэгэн зэрэг үйлчилгээ үзүүлэх нь ашиг сонирхлын зөрчил бий болгодог. Универсал банкууд өөр хоорондоо холбоотой, нарийн төвөгтэй санхүүгийн үйл ажиллагаануудыг явуулсанаар зохицуулалт, хяналтын үйл ажиллагааны үр дүн сулардаг зэрэг шалтгаанаар  Хөрөнгө оруулалтын банк болон Арилжааны  банкны үйлчилгээг тусгаарлах нь зүйтэй гэж үздэг.

 

Одоо хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банкны үйл ажиллагаа явуулахын тулд Монгол Улсын хуулийн этгээд байгуулахаар тусгажээ. Гадаадын үүсгэн байгуулагчтай Монгол Улсын хуулийн этгээдэд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг хянах эрх зүйн тогтолцоо Банкны тухай хуулиар зохицуулагдсан харилцаа юм. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль санаачлагчийн үзэл баримтлалд дурдсанчлан “байхгүй” харилцаа биш. Мөн хуулийн төслийн 9.1-д “Хөрөнгө оруулалтын банк байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авна”, гуравдугаар бүлэгт зааснаар Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах зохицуулалт нь бүхэлдээ Монголбанкны хяналтын хүрээнд байгаа зэргээс харахад давхцал ихтэй төдийгүй хуулиар олгож байгаа боломж нь салаа утгатай, сонголт хийх өгөгдөлтэй зэрэг логикийн алдаатай байна. Энэ алдааг засахгүйгээр түүхий төслийг УИХ-аар батлуулж анхныхаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг олон улсын санхүүгийн зах зээлд “бооцооны ширээн дээр” тавьчихаад үүдээ нээх нь үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд онц ноцтой үр дагавартайг сануулахад илүүдэхгүй болов уу.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    5 цаг 20 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    11 цаг 33 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 51 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    14 цаг 45 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    15 цаг 14 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    15 цаг 15 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    15 цаг 23 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    15 цаг 43 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    15 цаг 59 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    16 цаг 8 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    16 цаг 30 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    16 цаг 47 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    16 цаг 59 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    17 цаг 44 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    17 цаг 53 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 1 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    18 цаг 13 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    18 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    19 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 5 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК