
Ардчилсан намын ЕНБД С.Баярцогт цаг үе, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч Монгол Ардын намаас тийм санал ч ирээгүй гэдгийг албан ёсоор хэлье. 2025 онд хамтарсан Засгийн газар огцорсны дараа манай нам сөрөг хүчний байр сууриндаа ажиллаж байна” хэмээн мэдэгдлээ.
























































