09.00 цагт БСШУСЯ-нд АТГ-аас авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өрчил, дутагдлыг арилах чиглэлээр Ц.Цогзолмаа сайдад зөвлөмж хүргүүлнэ.
09.00 цагт “Чингис” зочид буудалд “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сургалт болно.
10.20 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд цаг үеийн байдлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ”-нээс БЗДХ, ХДХВ-ийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт ХНХЯ-нд Монгол Улс анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болсон талаар мэдээлэл хийнэ.
18.00 цагт “Туушин” зочид буудалд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжтэй хөгжил" хэлэлцүүлэг болно.