-
2017 оны 8 сарын 01
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн, журмын хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав.
-
2017 оны 8 сарын 01
Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногийн зарим өдрүүдэд 500-800 кг болж, нэмэгдлээ. Жирийн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 100-200 кг алт тушаадаг бөгөөд алтны үнэ өсөлттэй байгаатай холбоотой гэж үзэж байна.
Тодруулбал, Монголбанкны алт худалдан авах үнэ өнөөдрийн байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон бөгөөд энэ нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болсон байна.
Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.94 тонн алт тушаагаад байна.
-
2017 оны 8 сарын 01
Инфографик: Хүүхдээ яагаад эхийн сүүгээр хооллох ёстой вэ
-
2017 оны 8 сарын 01
Английн Лондон хотод амьдардаг монгол иргэд тус хотод орших МУ-ын Элчин сайдын яамны гадаа өнөөдрөөс эхлэн дахин суулт зарлахаар болжээ.
-
2017 оны 8 сарын 01
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг #бороо орж, #салхи ширүүсэх төлөвтэй байна. Энэ үеэр бороо орсны улмаас замын гадаргууд #гулгаа үүсэх, салхи ширүүсч замын #үзэгдэх орчин #хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй тул эрхэм жолооч, явган зорчигч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон зөвлөж байна.
Мөн:
1. Эрхэм жолооч та хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
2. Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох үйлдлийг хийхгүй байх,
3. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ослын дохионы гэрлийг асааж болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх,
4. Жолооч та бусад замын хөдөлгөөнд оролцогч нараа хүндэтгэн ус, шавхаа цацахгүй байх,
5. Явган зорчигч та замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.
-
2017 оны 8 сарын 01
Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг Гаалийн Ерөнхий Газраас зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 8 сарын 01
Өчигдөр буюу 2017 оны 7-р сарын 31-ний Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 311 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлагыг шалшаж шийдвэрлэсэн байна.
Осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэж бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Улаанбаатар их дэлгүүрийн хойдп замд N.Sunny маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
Орон нутагт:
1. Говь-Алтай аймгийн “Өвдөгийн худаг” гэх газар шороон замд T.Prius маркийн автомашин онхолдож, зорхчигч 3 настай Д-н амь нас хохирсон хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
-
2017 оны 8 сарын 01
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 31-ний 23:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.
Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:
- Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох
- Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох
- Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр тус төлөвлөлт хийгээд байна.
-
2017 оны 8 сарын 01
09:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Спортын ордны Жүдогийн зааланд өсвөрийн тамирчдад бүс гардуулна.
10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэлт, засварын ажлын явцтай танилцана. Тодруулбал, Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажил, ХААИС-ын уулзварын өргөтгөл, Богдын музейн уулзварын өргөтгөл, Яармагийн гүүрний барига угсралтын ажил, ГССҮТ-ийн авто зогсоолын барилгын ажил, Өгөөжийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай тус тус танилцах аж.
11:30 цагт: Монгол Ньюс Мэдээллийн төвд Хаппи Веритас оношилгооны төвөөс гурван ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийх болсон талаар мэдээлэл хийнэ.
-
2017 оны 8 сарын 01
Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний мягмар гарагт гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
1-14/VIII
Баянзүрх
09:30-17:00
УСУГ-ын худгууд
1-16/VIII
Хан-Уул
09:30-17:00
11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор
1/VIII
Сүхбаатар
09:30-17:00
19-р хороо Санзай, Баянбулагийн зуслан, Голомт хотхон, эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 8 сарын 01
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг өчигдрөөс эхэллээ. УИХ-ын Тамгын газраас томилсон долоо баг долдугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дөрвөн үе шатыг дамжиж боловсруулсан учир хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн болсон гэж үзэж байгаа аж. Харин энэхүү өөрчлөлтийг МАН олонхоороо түрий барьж хийхээр зэхэж байгааг сөрөг хүчнийхэн мэдэгдсээр буй. Хамгийн сүүлд гэхэд хэлэлцүлэг эхлэх гэж буй мэдээлэлтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, “60 тэрбумын асуудалд хариуцлага тооцсоны дараагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих нь зөв” хэмээн үзэж, мэдэгдэл гаргав. Тэгвэл тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
-
2017 оны 8 сарын 01
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ баасан гарагт буюу наймдугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ. 20 орчим жил таамаг төдий байсан эл хэрэг он дамжин дэнслэгдсэн ч өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.
-
2017 оны 8 сарын 01
Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орно
-
2017 оны 8 сарын 01
2017.08.01 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9
ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 05.32-20.25
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 8 сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Хонгорцог одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2017 оны 8 сарын 01
Улаанбаатарт өдөртөө 26 хэмийн дулаан байна
-
2017 оны 7 сарын 31
Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.
Өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж гадаадын 12 улсад суугаа монголчуудаас 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг цуглуулснаа тайлагнаж, хандивын аян одоо ч зогсолтгүй үргэлжилж байгааг дуулгалаа.
Тухайлбал, Австрали дахь монголчууд 3.4 сая, Монгол Герман ТББ-уудын зөвлөл 9.4 сая, Англи дахь монголчууд 5.9 сая, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх БНСУ дахь салбар зөвлөл 1.7 сая, Том Гуанжу хотын монгол нэгдлийн залуучууд 1.0 сая, АНУ-ын Лос-Анжелосын монголчуудын холбоо 12.5 сая, Чикаго дахь монголчууд 13.6 сая төгрөгийн мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын санд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл өнөөдөр Ирланд, Швед, Австрали, АНУ-ын баруун эрэг буюу Бэй Аэриагийн Монголчуудын Холбооныхны сэтгэлийн хандивыг бие төлөөлөгчид нь уг уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Мөн Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлийнхөн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 31
Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Нийслэл хотоос хөдөө орон нутгийг зорьсон иргэдийн урсгал, хөдөлгөөн нэмэгдсээр байгаа.
-
2017 оны 7 сарын 31
Улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа ирэх сард болно
2017-07-31 17:19:14
Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Уг дуудлага худалдаа ирэх наймдугаар сарын 23-нд болох аж. Ингэхдээ тухайн өдрийн 08.30 цагаас оролцох иргэдийг бүртгэн, 09.30 цагт дуудлага худалдааг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хэрвээ дуудлага худалдаа болохоос урьтаж, автомашиныг сонирхож үзэхийг хүсвэл ирэх наймдугаар сарын 15-нд 13.30-16.30 цагт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад очиж болох юм байна.
Дараах маркийн 11 автомашиныг дуудлагаар худалдах юм байна.
д/д Барааны нэр
Он
Тоо хэмжээ
Нэгжийн үнэ
1
Toyoto Cami
2002 1 3,490,800
2 Mitsubishi golf 2001 1 2,223,620
3 Daewoo matiz 2005 1 8,570,946
4 Coronda 2003 1 8,803,000
5 Coronda 1998 1
4,721,804
6 Dacia Duster 2011 1 9,704,142
7 Hyundai Citroen Saxo 2000 1 647,857
8
Korando
2000 1 239,552
9 Mercedes Benz
2000
1
5,483,008
10 Volkswagen Polo 1985 1 1,098,685
11 Volkswagen Polo 1997 1
738,589
Нийт дүн
-
2017 оны 7 сарын 31
“I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 149,253 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.96%-иар өссөн бол ”Хэрлэн Хивс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.89% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 2,163 ширхэг үнэт цаас 220,714,200 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 890.81 нэгж болж 0.55%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,594,005,410,159 төгрөг болсон байна.
-
2017 оны 7 сарын 31
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ.