зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4146 4147 4148 4149 4150 4151 4152
  • У.Хүрэлсүх: Монгол террорист орон биш зарим юманд дээр битий Сүр Данзан царайлж бай
    2017 оны 11 сарын 30
    У:Хүрэлсүх: Монгол террорист орон биш зарим юманд дээр битий Сүр Данзан царайлж бай
  • Кёкүшюзан Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөллөө
    2017 оны 11 сарын 30
    ​

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж, орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Кёкүшюзан Д.Батбаярыг албан үүргээс нь
  • Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил явагдаж байна
    2017 оны 11 сарын 30
    Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил энэ сарын 1-ээс эхлэн явагдаж байна. Энэ талаар нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа.


    Энэ удаагийн татвар төлөгчийн тооллогын талаар мэдээлэл өгнө үү?

    Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын хэмжээнд тооллогын ажил явагдаж байна. Энэ удаагийн тооллогын онцлог нь нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаа эрхлэж буй цэг бүрийг тоолж байгаагаараа онцлогтой. Цаашид тооллогын явцад цуглуулсан судалгаа, мэдээллээ ашиглан татвар төлөгчийн программ хангамжийг сайжруулах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн байршил болон хуулийн хэрэгжилтийг тодорхойлох, татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилготой юм.

    Татвар төлөгчийн тооллогын ажил Нийслэлийн хэмжээнд ямар шатандаа явагдаж байгаа вэ?

    Нийслэлийн хэмжээнд дуусах шатандаа явагдаж байна.

    Тооллогын хамрах хүрээний талаар?

    Татварын албанд бүртгэлтэй, бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч хувь хүн бүх төрлийн хуулийн этгээд хамаарахаас гадна төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг тооллогод хамруулж байгаа. Тухайлбал: Төвлөрсөн зах, худалдаа, үйлчилгээний төв, ХХК, төрийн бус байгууллага гэх мэт.

    Ямар ямар хуулийн хүрээнд энэ ажил хийгдаж байгаа вэ?

    Татварын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль зэрэг хуулийн хүрээнд хийгдэж байгаа.

    Улаанбаатарт бизнесийн зориулалттай шинээр олон барилга байгаа эдгээр барилгыг татварын баазад хэрхэн бүртгэдэг вэ?

    Бизнесийн зориулалттай болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа барилга байгууламжийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу бүртгэдэг. Тооллогын явцад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн обьектыг фото зургаар нэг бүрийг зурагжуулан авч, татварын албаны цахим мэдээллийн санд оруулах ажил давхар хийгдэж байна.

    Нийслэлийн хэмжээнд хэдэн байцаагч ажиллаж байна вэ?

    Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 559 татварын улсын байцаагч уртасгасан цагаар ажиллаж байна.



    Тооллогын явцад ихэвчлэн ямар зөрчлүүд илэрч байна вэ?

    Аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлагатай баримт бичиг ажлын байран дээр байдаггүй, бүрэн бүрдүүлээгүй асуудал их байна. Мөн үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээгүй, мэдээллээ шинэчлээгүй, худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь өмнөх эзэмшигчийн татварын дутуу үлдэгдэлтэй, тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрч байна. Хэрэв шинээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эсвэл бэлгэнд авсан иргэд, аж ахуйн нэгжүүд 20 хоногийн дотор харьяа дүүргийнхээ татварын албанд мэдэгдэж, бүртгүүлэх ёстой байдаг. Мөн Тусгай зөвшөөрлийн тухай хуулинд зааснаар тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг. Харин зарим аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэй нь хамт түрээслэсэн тохиолдлууд илэрч байна. Тиймээс тооллогын явцад илэрсэн тусгай зөвшөөрлийн зөрчлийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх арга хэмжээг авна. Түүнчлэн тодорхой ажлын байргүй, үйл ажиллагаа явуулдаг, Х тайлан өгдөг татвар төлөгч нар энэ тооллогод хамрагдахгүй.

    Төлбөрийн баримт олгоогүй, буруу дүнтэй, стандартын шаардлага хангаагүй төлбөрийн баримт хэвлэгч машинтай, нэгдсэн системд мэдээллээ илгээгээгүй зэрэг нийтлэг зөрчил байна. Эдгээр зөрчлүүдэд тухай бүр холбогдох арга хэмжээг авч байна.

    Аж ахуйн нэгж, хувь хүн мэдээллээ хэрхэн шинэчлэх вэ?

    Одоогийн мөрдөгдөж байгаа хууль болох Татварын ерөнхий хууль болон Татварын ерөнхий газрын татвар төлөгчийг бүртгэх журамд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд нь хувийн хэргийн материалдаа нэмэлт өөрчлөлт оруулсан бол тухайд этгээд өөрөө харьяа дүүргийн татварын албандаа өөрчлөлтөө хийлгэхээр заасан байдаг. Цаашлаад цахим системд шилжсэн тохиолдолд цахимаар бүртгүүлэх боломжтой болно. Мөн манай улсын татварын тогтолцоонд татвар төлөгчдөд өөрт нь татварын тайлан мэдээ, татвар ногдох зүйлээ өөрөө тодорхойлох эрх нь байдаг. Мөн үүнийг дагаад хуулиар хүлээсэн үүрэг нь ч дагалдаж байдаг.

    Тооллого хийж байгаа байцаагч нар ямар нэгэн програм хангамж ашигладаг уу?

    Татварын албаны бүх байцаагч нарын гар утсан дээр tax inspector аппликейшн суусан байгаа. Тус програмаар тооллого хийх явцдаа тухайн иргэн, аж ахуйн нэгжийн бүх мэдээлийг авах боломжтой байдаг. Энэ аппликейшныг зөвхөн татварын албаны хэмжээнд ашигладаг.

    Тухайн татвар төлөгчийн тайлан болон худалдан авсан иргэдийн төлбөрийн баримтын мэдээлэл хоёр тооцооллын хувьд нийлж байх ёстой. Тиймээс байгууллага бүр төлбөрийн баримт хэвлэж өгөх үүрэгтэй гэсэн үг. Хэвлээгүй тохиолдолд орлогоо нууж, татвар төлөхөөс зайлсхийж байна гэж үзнэ.

    Татвар төлөгчийн тооллогод хамрагдахад ямар баримтууд бүрдүүлэх ёстой вэ?

    Татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд дараах бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж, татвар төлөгчийн тооллогод идэвхитэй хамрагдан хамтран ажиллахыг хүсч байна.

    Үүнд:

    Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

    Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
    Удирдлагын иргэний үнэмлэх
    Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
    Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
    Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
    Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
    Хувь хүний хувьд:

    Иргэний үнэмлэх
    Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
    Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
    Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
    Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
  • Саудын арабын хунтайж 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөө хураалгаад суллагджээ
    2017 оны 11 сарын 30
    ​
    Авлигын хэрэгт холбогдон баривчлагдаад байсан Саудын Аравийн хунтайж нарын нэг болох
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав
    2017 оны 11 сарын 30
    ​Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.30) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, нийтдээ таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн х
  • “Өвс, тэжээл, улаанбуудай оруулж ирэх компаниудад боломжийг тэгш олго”
    2017 оны 11 сарын 30
    ​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн
  • Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна
    2017 оны 11 сарын 30
    ​Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1273 авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Түүнчлэн зам дагуух жижиг дэлгүүр болон тос масло зардаг цэгүүд, дугуй худалдааны нийт
  • Орхон аймагт 3 ихэр хүүхэд мэндэлжээ
    2017 оны 11 сарын 30
    ​Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд өчигдөр өглөө буюу 11-р сарын 29-ны өглөөний 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн байна.

  • Б.Жавхлан, Э.Батшугар нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ
    2017 оны 11 сарын 30
    Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өчигдөр АТГ-аас саатуулсан талаар бид мэдээлсэн. Түүнийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”
  • Нууруудыг хамгаалах менежментийн сургалт зохион байгуулна
    2017 оны 11 сарын 30
    БОАЖЯ-наас Хөвсгөл аймгийн Цойдон, Дөрөө нуур ямар шалтгааны улмаас ширгэж байгааг тогтоох судалгааны ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Уг ажлын хэсгийнхэн нууруудын орчимд экосистемийн судалгаа хийсэн тухай ажлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тэд байгалийн элементүүдийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлж, нуурууд ширгэж байгаа шалтгааныг тогтоосон байна.



    Судалгааны явцад нуурууд орчмын экосистемд хүний үйл ажиллагаа, бэлчээрийн даац, зам, харилцаа, ус ашиглалт сөргөөр нөлөөлж буйг тогтоож, бэлчээрийн даац, экологийн чадавхийн зураглал хийж, судалгааны үр дүнд суурилсан нуур хамгаалах менежментийн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, сургалтын модуль гаргасан байна. Энэхүү сургалтыг 2018 оны 5 дугаар сараас эхлэн тухайн орон нутагт хийх юм. Ажлын хэсгийн хуралдаанд БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, Газарзүй геоэкологийн хүрээлэн, ХААИС-ийн багш, эрдэмтэд оролцсон юм.
  • Улирлын томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагджээ
    2017 оны 11 сарын 30
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдаад байна.



    Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн 23682, эрсдэлт бүлгийн хүүхэд 1801, жирэмсэн эмэгтэй 1530, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 34178, сургууль болон цэцэрлэгийн багш 15504, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 5398, бусад байгууллагын албан хаагчид 3435, сайн дурын дархлаажуулалтанд 593 хүн хамрагджээ.
  • Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн чиг үүргээ гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ
    2017 оны 11 сарын 30
    UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүрэгтэй гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.
    Алба хаагчдыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар болон алба хаагчдын төлөөлөл “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа.
  • Х.Баттулга: Хангалттай тооны ажлын байрыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ
    2017 оны 11 сарын 30
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Соёлын төв өргөөнд болж буй Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон үг хэллээ.

    Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

    “ Монгол Улсын бизнесийн салбарын эрхэм хатагтай нар аа,

    Бизнес эрхлэгч бүсгүйчүүд ээ,

    Та бүгдэд Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.

    25 жил гэдэг богино биш, их хугацаа. Сая Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа хэллээ. 25 жилийн өмнө 200 гаруй эмэгтэйчүүд цуглаж байсан бол одоо 20 мянга гаруй болж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт салбартай болжээ. Энэ ачааг авч явна гэдэг их хэцүү. О.Заяа даргад баяр хүргэе.

    Монголын нийт хүн амын талаас жаахан илүүг нь эмэгтэйчүүд бүрдүүлж байгаатай адил ажил эрхэлж байгаа хүмүүсийн мөн талаас илүү нь буюу 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт ажил олголтын 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн салбарынхны 85 хувь нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байна гэх зэрэг тоо баримтыг хараад бахархахгүй байхын аргагүй юм. Тоо худал хэлдэггүй. Тоонд үнэн агуулагддаг. Монголын баялаг бүтээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд юм байна. Баяр хүргэе, та бүхэнд.

    Өнөөдөр би бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ та бүхнийг хэрхэн яаж дэмжихээ бас бодолхийлж байна. Хэдийгээр ажил хэрэгч эмэгтэйчүүд бүхэн өдөр тутамд шаргуу зүтгэн, уйгагүй хичээж, амжилттай ажиллаж байгаа ч төрийн эдийн засгийн бодлогын алдаа, макро эдийн засгийн хүндрэл бэрхшээл, банкны өндөр хүү, зээлийн давчуу хугацаа, давхар татварын дарамт зэргийг шийдвэрлэхгүй удсанаас бизнесийн өсөлт удааширч, томоохон төсөл хэрэгжихгүй, үүнийгээ дагаад жижиг, дунд үйлдвэрлэлүүд бий болохгүй байгаа нь өнөөдөр нуухын аргагүй үнэн юм.

    Баялаг бүтээгчдэд учирч байгаа бүх хүндрэлийн уг язгуурт алсын хараагүй эдийн засгийн бодлого, өнөө маргаашийг аргацаасан түүхий эдийн наймаа, нийтийн баялгийг цөөнх шудрага бусаар цөлмөн хоослож байгаа зарчимгүй, увайгүй явдлууд байгаа нь өнөөдөр ил тод болсон байна. Нийгмээрээ 27 жил шүүмжилж, хэлэлцэж, мэтгэлцэж ирлээ ч бүтэлтэй үр дүн гарахгүй байгаагийн шалтгаан нь энд л байгаа бөгөөд үүнийг эрс өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм. Бид өвчний уг үндэстэй бус илрэлтэй нь зууралдаж ирснээ ухаарч, үндсийг таслах замаар эдийн засгаа эрүүлжүүлэхээс цаашдын замаа эхлэх ёстой.

    Та бид нэгдэн нягтарч байж өөрчлөхгүй бол юмс өөрөө өөрчлөгдөхгүй гэдгийг ухаарах цаг болсныг энэ 27 жил хэлж байна.

    Түүхий эдийн наймаагаар улс хэзээ ч хөгжихгүй, ийм замаар хөл дээрээ зогссон нэг ч улс орон байхгүй болохыг гадаадынхантай хуйвалдан Монголын баялгийг цөлмөгч цөөнх ойлгож байгаа ч өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө үндэсний үйлдвэрлэлийн төслүүдийг гацааж ирлээ. Түүхий эдийн наймаа, олборлох салбар нь ажлын байрны багтаамж муутай, цөөнхийг л баяжуулах өрөөсгөл шинж чанартай салбар юм.

    Том үйлдвэрлэл, том төсөл байхгүй бол жижиг, дунд үйлдвэр гэж байхгүй. Том төслүүдийнхээ ханган нийлүүлэлтийг хийж байж л жижиг дунд үйлдвэрлэл амжилттай хөгждөг жамтай. Тийм учраас төрийн зүгээс түүхий эдийн наймаагаар гол зогоох явуургүй бодлогоо зогсоож холыг харан, нэмүү өртөг шингээгч, ажлын байрыг олноор бий болгогч боловсруулах үйлдвэрүүдийн төслүүдийг хүчээр ч болсон бодлогоор хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй болжээ.

    Ингэж байж л улс даяарт бизнесийг дорвитой дэмжинэ. Тэрнээс биш түр зуурын арга хэмжээ, гал унтраах хандлагаар эдийн засаг өсөхгүй, хөгжил наашлахгүй нь улам бүр тодорхой болж байна. Бизнес эрхлэгч бүсгүйчүүдийг төрийн зүгээс эн тэргүүнд дэмжих боломж бол төрийн худалдан авалтыг дотоодын үйлвэрлэл, үйлчилгээгээр бүрэн хангах явдал юм. Төр татвар төлөгчиддөө үйлчлэх ёстой юм бол одоо эн тэргүүнд дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааны импортын татварыг Дэлхийн худалдааны байгууллагын зөвшөөрөх дээд хэмжээ болох 30 хувьд хүртэл нь нэмэх шийдэл байж болно. Түүхий эдийн экспортын татварыг ч гэсэн эргэн харах, үйлдвэрлэлийг дэмжих тохиргоо хийх шаардлага бодитоор тулгарч байна. Ийм бодитой дэмжлэггүйгээр, тухайлсан бодлогогүйгээр үйлдвэрлэл олигтой торнихгүй, бойжихгүй байна. Төр нь дэмжихгүй бол Үндэсний үйлдвэрлэл өлгийдөө өтлөж эхэллээ.

    Ажил хэрэгч бүсгүйчүүд ээ, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс та бүхэнтэйгээ хамтран эдийн засгийг олон тулгууртай болгох бодлого руу Засгийн газрыг шахаж, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой өсөлт, хангалттай тооны ажлын байрыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ, чадахгүй зүйл тулгарсан ч чадах, давахын төлөө зүтгэнэ гэдгээ та бүхний өмнө илэрхийлье.

    Сая Монголд бизнес эрхлэгчдийн 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж хэллээ. Би АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзаж оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээл рүү татваргүй оруулах бодлогыг Конгрессоороо шийдүүлж өгөөч гэсэн хүсэлт тавиад ажиллаад эхэлсэн байгаа.

    Өнөөдөр Монголын улс төрд эрэгтэйчүүд түлхүү орсон. Уул уурхайд ч эрэгтэйчүүд орсон. Эмэгтэйчүүд үлдсэн байна. Энэ талд арга хэмжэ авна.

    Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ой дээр зовлон жаргалаа хуваалцаж явсан бизнесийн салбарын эмэгтэйчүүддээ баяр хүргэе. “Түшиг” дэлгүүр, “Улаанбаатар” их дэлгүүрийг үндэслэн байгуулагч Сүхээд, “Алтан шагай” компанийн О.Заяа даргад баяр хүргэе. О.Заяа даргын амьдралын түүх бол Монголын шинэ үеийн бизнес эрхлэгчдийн түүх юм гэж би ойлгож явдаг. Баянхонгор аймгийн Энхдолгор, Цоомоо, “Тогос” компанийн Долгорсүрэн, “Тансагтрейд” компанийн Цэрэндолгор, мөн маш олон хүнийг ажлын байраар хангаж, их хэмжээний татвар төлдөг “Нарантрейд” компанийн Удвал, “Монгол вояж” компанийн Алтантуяа, “Цолмонтрейвел” жуулчны компанийн Цолмон захиралд энэ индэр дэрээс баяр хүргэе.

    Урьд урьдын Ерөнхийлөгч нараас ялгаатай нь бизнесийн салбараас гарсан хүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ганзгын наймаанаас эхлээд үйлдвэр эрхэлж, татвар төлж, цалин тавьж явсан. Ийм хүн Ерөнхийлөгчөөр гарч ирснийг манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ашиглах ёстой.

    Бизнест учирдаг бүхий л зовлонг мэддэг учраас, энэ зовлонг ойлгодог учраас та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. УИХ-д бизнесийн салбараас эмэгтэйчүүд орсон. “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав энд ирсэн байна. Та бүхний тулгамдаж буй асуудлууд дээр хамтарч ажиллахад бэлэн байна.

    Бид хийхгүй бол хэн ч хийхгүй. Бид өөрчлөхгүй бол юмс өөрчлөгдөхгүй гэдгийг энэ индэр дээрээс хэлье.

    Эмэгтэйчүүдийн зовлон эрэгтэйчүүдийнхээс өөр. Үр хүүхдээ асрах, хооллох, үүний зэрэгцээ бизнес эрхлэх, олон хүний цалин тавих, татвар төлөх гээд эмэгтэйчүүдийн ачаа, дарамт эрэгтэйчүүдийнхээс их. Үүнийг даван туулж яваа та бүхэнд дахин баярын мэнд хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа” гэв.
  • “Нэг өрх-Нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    2017 оны 11 сарын 30
    “Нэг өрх-Нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг маргааш Хангарди ордонд өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон нийслэлийн төр захиргааны байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.

    “Нэг өрх-нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч цаашид бодлогын түвшинд хэрхэн ажиллах асуудлаар санал солилцох, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих зорилтыг дэвшүүлсэн ба Монголд өнөөдрийн байдлаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж буй байдал, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын үүрэг оролцоо ямар түвшинд байна үүнийг хэрхэн нэмэгдүүлэх, Бичил, жижиг бизнесийг дэмжин зохистой ажлын байр бий болгох боломжийг харж, арга замыг тодорхойлон шийдэлд хүрэх, Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшингийн өнөөгийн байдал болон цаашдын хүлээлтэд тулгуурлан бодлого тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцлээ.



    Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Ажилгүй иргэдийг орлоготой болгож, ядуурлыг бууруулах зорилгоор өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газараас “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 9000 гаруй ажлын байрыг бий болгож, “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд нийслэлийн зургаан дүүргийн 566 иргэнийг хамруулсан байна. Ингэснээр хөтөлбөрт хамрагдсан иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, тариалсан хүнсний ногооныхоо ашгийг амьжиргаандаа хэрэглэх боломжтой нь энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн юм. Тухайлбал, иргэд өнгөрсөн наймдугаар сард нэг хүлэмжээс ойролцоогоор 800 кг өргөст хэмх хурааж нийт 26 хүлэмжээс 70 гаруй сая төгрөгийн нарийн ногоог хураан авчээ. Уг хөтөлбөрийн хүрээнд цаашид Үйлдвэр инновацийн парк байгуулснаар 2020 он хүртэл 19000 ажлын байрыг бий болгох зорилт дэвшүүлээд байгаа. Төр захиргаанаас зохион байгуулж буй ажлын байрнаас гадна хамгийн гол нь хувийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага дангаараа ажиллавал ажлын байр тоотой учраас нэмэгдүүлэх асуудал дээр орон тоо бүтэц яригдах юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид ямар арга замаар ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын түвшингээ тодорхойлж байна” хэмээлээ.



    Хэлэлцүүлгийн гол зорилго Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийн нөөц боломж, хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж хүн амын хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх, орон нутгийн түвшинд төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд тулгуурлан ажлын байр бий болгох хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлэх боломж, арга зам шийдлийг олоход оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • АНУ-ын Элчин сайдын яамнаас Талархал илэрхийллээ
    2017 оны 11 сарын 30
    Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаадын иргэд зорчиж явсан тээврийн хэрэгсэл осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах багийн нутаг “Сүүжийн-Овоо” гэдэг газар цасанд суусан байсныг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалсан билээ.

    Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Онцгой байдлын ерөнхий газарт Талархал ирүүлсэн байна.

    Талархлын бичигт “Онцгой байдлын алба хаагчид Монгол Улсад аялж байгаад аюулд өртсөн Америкийн Нэгдсэн Улсын иргэдэд тусламж үзүүлсээр байгаад талархал илэрхийлье. Намайг Монголд байх хугацаанд Онцгой байдлын албанаас хоёр ч удаагаа АНУ-ын иргэдийг аюулаас аварлаа.

    Саяхан буюу 11 дүгээр сарын 09-ны өдөр АНУ-ын хоёр иргэн Даланзадгад сумын ойролцоо цасан шуурганд өртөн төв замаасаа гарч, цасанд суун 5 цаг орчим гацсан бөгөөд бензин нь дуусах дөхөж, тэндээ хасах градуст шөнийг өнгөрөөх аюултай нүүр тулсан. Манай консулын баг тэдний дуудлагыг хүлээн авмагцаа Онцгой байдлын ерөнхий газраас тусламж хүссэн билээ. Онцгой байдлын ерөнхий газар тэр даруй мэргэжлийн хүрээнд шуурхай арга хэмжээ аван, хоёр аврах баг илгээснээр АНУ-ын иргэдийг 90 минутын дотор олж, амь насыг нь авран хамгааллаа.

    Монгол Улсын Онцгой байдлын алба ийнхүү сайн үлгэр дуурайллаар манлайлж байгаа бөгөөд бусад улс орны Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагууд үлгэр жишээ аваасай хэмээн хүсч байна.

    Хүндэтгэсэн, Хэргийг түр хамаарагч Мануэль П.Микаллер, Жр.” гэжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталлаа
    2017 оны 11 сарын 30
    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа.

    Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар амьдралынх нь чанарт бодит өөрчлөлт оруулах зорилготой юм.

    Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд бүрэн дүүрэн оролцох, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийг сайжруулахыг зорьж байна.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
  • Дэнжийн 1000, Дамбадаржаа орчмыг хөгжүүлнэ
    2017 оны 11 сарын 30
    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

    Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм.

    Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо, Дамбадаржаа дэд төв Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг.

    Дэд төвүүдэд бохир усны шугам, гэрэлтүүлэг бүхий автозам, гүүр, дулааны дэд станц, үерийн хамгаалалтын суваг, цэцэрлэгт хүрээлэн, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг, спортын цогцолбор зэргийг барихаар төлөвлөж байна.

    Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу болон Сэлбэ дэд төвд дулаан, цахилгаан, усан хангамж, автозамыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв барьж байгуулжээ.
  • Б.Пүрэвдорж: Баруун аймагт гурилын квот өгөх шаардлагатай байна
    2017 оны 11 сарын 30
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1662928990412639%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • ”Залуучууд ба төсөв” олон талт зөвлөлдөх уулзалт болов
    2017 оны 11 сарын 30
    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран ”Залуучууд ба төсөв” олон талт зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ”Иргэний боловсролын төв” ТББ, НҮБ-ын Хүн амын хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

    Энэхүү уулзалт нь залуучуудын хөгжилд зориулсан төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Агаарын бохирдолд хүүхдүүд яагаад илүү их өртдөг вэ
    2017 оны 11 сарын 30
    Хүүхэд, өсвөр үеийнхэн нь тухайн улс орны ирээдүйн оюуны, нөхөн үржихүйн, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч гол баялаг болдог учир тэдний эрүүл мэндийг хамгаалах нь улс орон бүрийн шийдвэрлэвэл зохих, нэн чухал асуудалд хамаардаг. Гэтэл хүүхдүүд хөгжиж буй насандаа агаарын бохирдолтой орчинд амьдарсаар байгаа нь тэдний эрүүл мэндэд ямархуу аюул заналхийлж байгаа нь харагдаж байна.

    Хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийн 50% нь амьдралын хэв маягаас, 20% нь удамшлын хүчин зүйлээс, 20% нь гадаад орчны хүчин зүйлүүдээс, 10% нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хамаардаг, мөн эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлийн нэгэнд агаарын бохирдол ордог болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг.

    Хүүхдийн бие бялдрын хөгжил нь цаг уурын болон газар зүйн онцлог, улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл, хотжилт, үйлдвэржилт, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг олон хүчин зүйлээс шууд хамааралтай байдаг тул гадаад, дотоод орчны хүчин зүйлсийн нөлөөллийг үнэлэх нэг чухал үзүүлэлт болдог. Иймээс хүүхдүүд сөрөг нөлөөлөлд илүү их мэдрэг байдаг. Гадаад орчны хүчин зүйлсийн хүүхдийн бие махбодид үзүүлэх нөлөөлөл нь нэг удаагийн үйлчлэлээр хязгаарлагддаггүй, тэдний цаашдын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн гадаад орчны бохирдуулагчид нь хүүхдийн бие махбодийн дархлааны тогтолцоог сулруулж олон төрлийн өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь хүүхдийн бие махбодь, өсөлт хөгжил нь насанд хүрэгчдээс ялгаатай, дараах онцлог шинжүүдтэй байдагтай холбоотой юм. Үүнд:

    1. Хүүхдийн эд, эрхтэн нь бүрэн хөгжөөгүй, дархлалын тогтолцоо нь тогтвортой бус, өсөлтийн онцлог үе шатууд байдаг

    2. Аливаа бохирдуулагчдыг хүүхдийн бие махбодь нь илүү ихээр шингээх чадвартай боловч биеэс шүүн гадагшлуулах чадвар нь сул байдаг нь мэдрэлийн болон дотоод шүүрлийн тогтолцоо нь илүү их мэдрэг байдагтай холбоотой

    3. Биед орсон хорт бодисууд нь удаан хугацаагаар биед нь хуримтлагдах боломжтой

    4. Хүүхдийн бие махбодийн хөгжил нь тодорхой үе шатуудтай байдаг

    Агаарын бохирдолд хүүхэд, өсвөр насныхан, өндөр настнууд, архаг хууч өвчтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд илүү их өртдөг.

    Агаарын бохирдол нь хүүхдийн дасан зохицох чадварт, цаашлаад хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварт ч нөлөөлдөг болохыг нь судлаачид тогтоогдсон байдаг. Дасан зохицох чадвар гэдэг нь өвчлөхгүйгээр амьдрах чадварын үзүүлэлтийг хэлдэг бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хотын хүүхдүүдэд орон нутгийн хүүдүүдээс муу байсан ба дасан зохицох чадварт агаарын хийн найрлага - хүхрийн болон азотын давхар ислүүд хүчтэй нөлөөлдөг.

    Эдгээр хийнүүд нь гэр хороолол, уурын зуухнууд, цахилгаан станцууд болон тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны найрлаганд агуулагддаг бөгөөд амьсгалж буй агаартай хамт уушгиар дамжин цусанд нэвтэрч, улмаар бүх эд эрхтэнд тархдаг тул бохир агаараар амьсгалснаар хүн өвчилдөг. Орчны бохирдол ихтэй газар нутагт амьдарч буй хүүхдүүдийн дунд амьсгалын, хоол боловсруулах, зүрх судасны, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцоо, чих, хамар хоолойн, арьсны эмгэгүүд илүү их тохиолддог байна.

    Эрүүл хүүхдийн насны онцлог, бие бялдрын хөгжлийн зүй тогтлыг ойлгохгүй, тэдэнд нөлөөлж буй гадаад орчны хүчин зүйл, насны онцлогт тохирсон хоол, бусад дэглэм зэргийг харгалзан үзэхгүйгээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтойгоор зохион байгуулах боломжгүй юм.

    Дээр дурдсанаас үзэхэд, манай улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн талаар тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх нь өнөөгийн нийгмийн захиалга, хэрэгцээ, шаардлага болж байгааг харуулж байна.

    Эх сурвалж: НЭМҮТ
4146 4147 4148 4149 4150 4151 4152
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 18 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 42 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 10 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК