-
2017 оны 11 сарын 29
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Celebration of Silk: Thai Silk Road to the World 2017 загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр Монголын шилдэг дизайнеруудын нэг, Monalun брэндийн үүсгэн байгуулагч Баясахын Номунгэрэл оролцов. Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбооны оролцоотойгоор 2011 оноос хойш зохиогдож байгаа билээ. Энэ удаагийн торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчид өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцасыг тай торгоор бүтээж оролцсоноороо онцлог болов. Загвар зохион бүтээгчдийн урласан хувцасыг 21 орны элчин сайд нарын гэргий нар өмсч танилцуулав. Түүнээс гадна, тус төслийн хүрээнд 11 дүгээр сарын 23-ны өдөр загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн коллекцийг танилцуулсан арга хэмжээг хийсэн болно.
-
2017 оны 11 сарын 29
Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулья.
№ Байгууллага Утасны дугаар Ажиллах цагийн хуваарь
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210290 Ажил, амралтын өдөр: 24 цаг
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70233464 Ажил, амралтын өдөр: 24 цаг
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 7049103 0222103 Ажил, амралтын өдөр: 09.00-20.00
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278
Ажлын өдөр: 09.00-22.00
Бямба гаригт: 10.00-17.00
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 345903
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 350793
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150063
70150049
Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв 98254999
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 362539
Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах бүрэн боломжтой юм.
-
2017 оны 11 сарын 29
Соёл, урлагийн ажилтны Улсын хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд болж байна. Уг чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордууллаа.
Уг илгээлтэд “Эрхэмсэг хатагтай ноёд оо,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ. Эх газрынх нь хөрсөн дээр ухамсар, оюун ухаант эртний хүн мөрөө гаргаж, нүүдэлчин соёл иргэншлийг бүтээн бий болгосон, төрт улсыг байгуулсан агуу гайхамшигт өв соёлын өлгий нутаг Монголоос өөр дэлхийд хаана ч байхгүй. Түүхэн хөгжлийнхөө мандал буурал, цаг хугацааны ээдрээт нугачаанд монголчууд бид энэхүү түүхэн соёл, соёл урлагаа тулгын гал мэт сахиж, нүдний цөцгий мэт хамгаалсаар ХХI дүгээр зуунтай золголоо.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласан байдаг.
Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилтыг дархлан, гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна хэмээн миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө мөн тусгасан билээ.
Монгол Улсын Үндэсний Академик театрууд, аймгийн хөгжимт драмын орднууд, сумдын соёлын төвүүд болон уран зургийн галерей, музей, номын сангууд бол соёл, соёл, урлагийн ариун голомт гарцаагүй мөн. Соёл, урлагийн эдгээр голомтыг байнгын үзэгчидтэй, уншигчидтай, дотоод гадаадын халуун дотно дэмжигчидтэй байлгахад Монгол Улсын төрөөс удаа дараа үе шаттайгаар салбарын бодлогын баримт бичгүүд хэрэгжиж, хөрөнгө мөнгө төсөвлөгдсөөр ирснийг та бид мэднэ.
Гэвч соёл, урлагийг бид соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг тайз дэлгэц, үзэсгэлэнгийн танхим зэргээр хязгаарлан авч үздэг хандлагаас татгалзах цаг болжээ. Соёл, урлаг бол нэгээхэн салбар төдий зүйл биш, харин улс үндэстний амин зүрх,нийгмийн харилцаа юм.
Хүүхэд залуус, ард иргэдийн сурч боловсордог, соён гэгээрдэг ахуй нөхцөл хурдацтай өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл авдаг арга хэлбэр боловсронгуй болохын хэрээр монголчуудын уламжлалт соёл, зан заншил мартагдаж, эрхэм ёс жудаг алдагдаж байна. Соёл, урлагийг зах зээлийн хатуу ширүүн хуулиар зөнд нь орхиж, хөгжлийнх нь жолоо цулбуурыг сул тавьснаас болж уршигт үр дагаврууд гарсаар байна.
Монгол хүн, монгол соёлоо дээдлэн хүндэтгэдэг торгон нарийн сэжмүүд тасарч алдагдсаар байна. Үндэсний язгуур соёл маань даяаршлын эриний масс соёлын түрэгдэлд нэрвэгдэж байна. Дотоодын хяналтгүй, гадаадын зах хязгааргүй, хямд, харь соёлын гаж нөлөө, цахим ертөнцийн хүчирхийллийн өмнө монгол үндэсний соёл урлаг хүчин мөхөсдөж байна.
Монгол хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, олон зууны түүхээр шалгаран өвлөгдсөн оюуны болон сэтгэл, сэтгэлгээний үнэт зүйлс тогтворгүй, тодорхойгүй болж, үндэсний бахархал, нэгдмэл байдал сул байгааг хөндлөнгөөс хүлцэнгүй харж суух цаг биш ээ. Соёлын ажилтан нэг бүр Монгол Улсынхаа соёлын өв тээгч, соёлын дархлааг бүтээн бий болгогч, соёл урлагийн нэгж байгууллага тус бүр ард иргэдийнхээ үндэсний ухамсрыг сэргээн хөгжүүлэгч, улсынхаа язгуур эрх ашгийг сахин хамгаалагч байх ёстой.
Аливаа урлаг соёлын бүтээлийг зүрх тархины шүүлтүүргүйгээр хүртдэг Монгол үзэгчийг бус, гүн ухаанч хандлага, гоо зүй болон ёс суртахууны өндөр шалгуураар хүлээж авдаг монгол хүнийг бэлтгэхэд гол тулгуур болсон уран бүтээлчид, соёл урлагийн менежерүүд та бүхэнтэйгээ нягт хамтран ажиллахыг Төрийн тэргүүний зүгээс хүсч байна.
Соёл, урлагийн ажилтны хоёрдугаар чуулганы төлөөлөгчид өө,
Өнөөдөр та бүхэнд тулгамдаж буй олон асуудал бий. Тус салбарын ажилтны цалин тэтгэвэр, нийгмийн халамж, ажлын болон орон байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, соёл урлагийн ажилтны нийгэм дэх нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд төрийн оролцоо дутмаг явж ирснийг би хүлээн зөвшөөрдөг. Оюуны бүтээлийг үнэлж цэгнэх, зохиогчийн эрхийг баталгаажуулах, олон улсад сурталчлах тал дээр ч бид хангалтгүй ажилласаар ирсэн. Соёл, урлаг бол мөнгөтэй хөрөнгөтэйн гар хардаг, эрх мэдэлтэйн тушаал заавраар хөдөлдөг улстөржсөн, өөрийгөө авч явах чадваргүй салбар огт биш .Соёл, урлаг бол нийгмийн оюун санааны манлайлагчид, хосгүй өв соёлын эзэд гэдгийг төр, түмнээрээ хүлээн зөвшөөрүүлэх цаг болжээ. Ерөнхийлөгчид оногдсон эрх үүргийн хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллаж, хөхиүлэн дэмжихээ илэрхийлье.
Цаашид Монгол Улсынхаа соёлын дархлааг тогтооход, монгол хүний үнэт зүйлсийг бий болгоход соёл судлаач эрдэмтдийг тэргүүлэх байр суурьтай татан оролцуулъя. Өргөн олныг хамарсан судалгаа, шинжилгээний үндсэн дээр Төрөөс баримтлах Соёл, соёл урлагийн бодлогыг шинэчилж, урт настай, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага урган гарч байна. Та бүгдээс ирэх дэвшилтэт, шинэлэг санал бодлыг хүлээж авахад бэлэн байна.
Соёл урлагийн хоёрдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдэлж, тусгаар тогтнол, эв нэгдлээ сахин хамгаалцгаая” гэсэн байна.
-
2017 оны 11 сарын 29
“Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв” хоёрдугаар сар хүртэл иргэдэд үйлчилнэ
-
2017 оны 11 сарын 29
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар чуулганаар Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийг хийж дууслаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ Улаанбаатар хот 2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна. Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч, улс нийслэлийн төсвөөр шинэ барилгын ажлыг эхлүүлнэ. Зөвхөн нийслэлд гэхэд 100 орчим обьектын ажил хийхээр төлөвлөөд байна. Хот, нийтийн аж ахуйн салбарт чамгүй ажил хийхээр ч төсөвлөсөн. Бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлуудыг дурьдаж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, иргэдэд чирэгдэлгүй, барилгын компаниудад ч эрсдэлгүй ажлыг хийхээр тусгасан. Энэ ажлыг эрчимжүүлэх “Сервис центр” барих ажлуудыг ч төсөвтөө тусгасныг онцолж байна. Хэдий нийслэлийн төсвийн бүрдүүлэлтийн 60 гаруй хувийг улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа ч Монгол Улсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зориулж 200 гаруй тэрбум төгрөгний ажил суулгасан байна. 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэг барих ажлыг хэлж болно. Мөн гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлууд их бий. Монгол Улсын Засгийн газраас олон жил ярьсан, худалч хүнд бараг мянгуужингийн үлгэр болоод байсан “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Мөн БНСУ-ын тусламжтайгаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ч шинэчлэх ажлууд хийгдэнэ. Энэ утгаараа Нийслэлийн 2018 оны төсөв бол эдийн засгийн хүндхэн үед өрөө эцэслэж, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадсан төсөв болж байгааг хотын дарга онцоллоо. Ирэх оны том зорилт бол Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ -аар хэлэлцүүлэн батлуулж, Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан бонд гаргадаг, концессын гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй орчинг бүрдүүлсэн хот байх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Нийслэлийн 2018 оны төсвийн талаар асуулт асууж, санал хэллээ. Ийнхүү Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийн хурал хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, хороод болон намын бүлгүүд хэлэлцэхээр тогтов. Ингээд арванхоёрдугаар сарын 4 буюу даваа гарагт Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх тов гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 29
Эмч, эмнэлгийн албан хаагчид томуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй хүмүүс. Өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нийт албан хаагчид томуугийн вакцинд идэвхтэй хамрагдлаа.
ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ХҮМҮҮС:
Урд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлаганд хүнд харшил өгч байсан хүмүүс
Өндгөнд харшилтай хүмүүс
2 ба түүнээс доош настай хүүхдүүд
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
-
2017 оны 11 сарын 29
МАН-ынхан сонгуулийн үеэр “Цалинтай ээж” гэх хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн ам гарсан ч бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацааг улс орны эдийн засгийн байдал тааруу байна гэх шалтгаанаар шалтаглаж өнгөрөөсөн. Өөрөөр хэлбэл ээжүүдийг ”хошгируулсаар” өдийг хүрсэн.
-
2017 оны 11 сарын 29
БНАСАУ дахин шинэ пуужингийн туршилт хийсний хариуд Өмнөд Солонгос
-
2017 оны 11 сарын 29
Мотоциклиор замын хөдөлгөөнд оролцохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хугацаагаар хоригложээ.
Хэнтий аймгийн Засаг даргын А/418 дугаар захирамжаар хүйтний улирал эхэлж хур тунадас унаж, зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэнээс замын хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл бэрхшээл учирч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учирч болох эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.
Хүйтний улиралд мотоцикль, мопед унан зам тээврийн хөдөлгөөнд оролцсоноос болж өнгөрсөн онд орон нутагт гурван осол гарч, осолд орсон иргэд нас баржээ. Иймээс иргэдийг амь нас, эрүүл мэндээ хамгаалж, хүйтний улиралд мотоцикль, мопедоор замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.
-
2017 оны 11 сарын 29
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
-
2017 оны 11 сарын 29
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийг нууцаас гаргах эсэх асуудлыг
-
2017 оны 11 сарын 29
Энэ жил өмнөх онуудаас 3-4 дахин их буюу 225,000 хүн/тун томуугийн эсрэг вакциныг захиалан авч, дархлаажуулалт хийж байна.
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 105.068 хүн томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт, аймгаар
Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт, нийслэлийн дүүргээр
-
2017 оны 11 сарын 29
Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан
-
2017 оны 11 сарын 29
Уг асуудлаас болж Ёзозуна Харумафүжи Д.Бямбадоржийг зодог тайлчих вий хэмээн болгоомжилж монголчуудын дунд байсан. Учир нь 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж мөн л ийм асуудалд орсны улмаас зодог тайлахаас өөр аргагүй байдалд орж байсан юм. Харамсалтай нь монголчуудын энэ болгоомжлол биелэлээ олсон бололтой. Ёзозуна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгдсэн байна.
-
2017 оны 11 сарын 29
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдах товтой байна.
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
-
2017 оны 11 сарын 29
09:30 цагт: МҮХАҮТ, Словакын Хөрөнгө Оруулалт, Худалдааны Хөгжлийн Агентлагтай хамтран “Монгол-Словакын Бизнес Уулзалт”-ыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулна.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэц хуралдана.Зөрчлийн тухай хуулиар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал, цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээд хариуцлага хүлээхээр заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
10:00 цагт: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдүгээр байранд болно.
11:00 цагт: ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх” төслийн хандивийн үйл ажиллагаа Монголын Үндэсний музейд болно.
14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.
-
2017 оны 11 сарын 29
2017.11.29, Лхагва гараг / Билгийн тооллын: 12
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
-
2017 оны 11 сарын 29
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.
-
2017 оны 11 сарын 28
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 907,739 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”Эрдэнэт Автү Зам” ХК /EAZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ”Улаансан” ХК-ийн /UNS/ ханш хамгийн өндөр буюу 12.09 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.6 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,267.19 нэгж болж 0.47 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,416,918,138,048 боллоо.
-
2017 оны 11 сарын 28
Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав.
Словакийн Шадар сайдын энэ удаагийн айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, бизнес форум зохион байгуулахаар төлөвлөсөн нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд шинэ зах зээлд нэвтрэх гарц болох нь дамжггүй гэв.
Талууд худалдаа, эдийн засгийн харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи, уул уурхай, болон бусад харилцан сонирхсон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.
Шадар сайд Петер Пеллегрини улсынхаа Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргэж амжилт хүслээ. Тэрээр энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Словакийн тал мөн худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, цахим засаглал болон бусад салбарт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ. Мөн оюутан солилцооны хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.