зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4151 4152 4153 4154 4155 4156 4157
  • Европ дахь хамгийн том Зул сарын захыг Монгол гэр чимэв
    2017 оны 11 сарын 28
    Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас
  • Харумафүжи Д.Бямбадоржийг зодог тайлах уу
    2017 оны 11 сарын 28
    Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралджээ.
  • Н.Цэрэнбат: Байгаль орчны хуулиуд иргэдэд ойлгомжтой боллоо
    2017 оны 11 сарын 28
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Байгаль орчны салбарын тухай багц хуулийн төслийг хүлээлгэж өглөө. Энэ үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл,Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлвэрийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг нар оролцсон юм.



    Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 6 сарын хугацаатай ажиллаж, салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах ажлыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран амжилттай гүйцэтгэсний үр дүнд энэхүү хуулийн төслийг өнөөдөр хүлээлгэж өгсөн юм.Ажлын хэсгийнхэн Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Амьтны тухай зэрэг байгаль орчны салбарын 19 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдлийг тогтоож, нэгтгэсэн байна.



    Хуулийн төслийг хүлээж авах үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Манай салбарын цөөнгүй хууль хоорондоо уялдаа холбоогүйгээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, маргаан үүсгэх тохиолдол гардаг. Хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулснаар байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болж, маргаан дэгдээдэг асуудал үгүй болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид Байгаль орчны салбарын багц хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллана” хэмээсэн юм.



    Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Зургаан сарын дотор нэг салбарын хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, томъёолно гэдэг амаргүй ажил. Энэ ажилд бусад яамыг манлайлан оролцож, туслалцаа үзүүлж ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олонд талархлаа илэрхийлье. Багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Н.Цэрэнбат сайд анхаарч ажиллана гэж хэлсэн учир УИХ-аар батлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
  • Засгийн газар С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ
    2017 оны 11 сарын 28
    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайд ажлаа авсан даруйдаа С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэдгээ мэдэгдсэн билээ.
  • Аялал жуулчлалын салбарынхныг сургалтад хамруулна
    2017 оны 11 сарын 28
    “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалтыг ирэх сарын 5-7-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарынхны мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор хийж байгаа юм.

    Сургалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач Стив Нөүкс удирдан явуулах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, дүүргүүдийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, 21 аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, аялал жуулчлалын багш, судлаачид, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийт 150 хүн хамрагдана.

    Сургалт 3 өдөр үргэлжлэх ба хоёр өдөр танхимын сургалт, нэг өдөр техникийн сургалт явагдана. Чингис хаан зочид буудлын ”Хаан танхим” болон Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт явагдах энэхүү эрчимжүүлсэн сургалтаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд түүнийг аялал жуулчлалтай холбох нь”, “Тогтвортой аялал жуулчлал ба хөгжил” зэрэг сэдвээр өргөн хүрээний мэдлэг олгох юм. Мөн сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод сертификат олгох болно.

    Ноён Стив Нөүкс аялал жуулчлалын салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа арвин туршлагатай мэргэжилтэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд тэрбээр Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Азийн Хөгжлийн Банкны болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тогтвортой аялал жуулчлалын төслийн зөвлөхөөр хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын хөгжлийн төвийн 7777-9001 / 9331-1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • ”НҮГ-ын нэр бүхий албан тушаалтнуудын төсөвт учруулсан хохирол тэрбум гаруй төгрөг болсон”
    2017 оны 11 сарын 28
    Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлдэг билээ. Энэ удаа тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх
  • Шинээр хийгдсэн зогсоолууд ирэх сарын 1-нээс ашиглалтад орно
    2017 оны 11 сарын 28
    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.

    Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг ирэх сарын 1-ний өдрөөс хүргэх болно.

    Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
    2017 оны 11 сарын 28
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд
  • Компанийн нийгмийн хариуцлагын тухай хэлэлцүүлэг өнөөдөр болно
    2017 оны 11 сарын 28
    ХБНГУ-ын Монгол дахь Конрад-Аденауэр-Сан компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) тухай хэлэлцүүлгийг өнөөдөр Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгээр Компанийн нийгмийн хариуцлага ба Тогтвортой Хөгжлийн зорилтууд судалгааны ажлын товч танилцуулга хийгдэхээс гадна яагаад компанийн нийгмийн харицлага Монгол улсад чухал болох мөн түүнийг хэрхэн оновчтой нутагшуулах тухай хэлэлцүүлэг өрнөх болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан С. Дэмбэрэл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Үндэсний Хөгжлийн Газрын судалгаа, шинжилгээний албаны дарга доктор А. Мөнхболд мөн эдийн засагч Б.Найдлаа нар оролцоно.

    Бизнесийн ил тод байдал, шинэ технологийг хөгжүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, хууль тогтоомжийг дээдлэх ёс энэ бүхэн компанийн нийгмийн хариуцлага буюу Corporate Social Resposibility (CSR)-гийн нэг хэсэг. Kомпанийн нийгмийн хариуцлага гэдэг нь энгийнээр хэлбэл байгаль орчны болон нийгмийн асуудлуудыг компаниуд өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа уялдуулахыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн гурван тулгуур болох эдийн засаг, нийгэм, хүрээн буй орчиндоо ээлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг ойлгодог байна.

    Монгол дахь Конрад-Аденауэр-Сан компанийн нийгмийг хариуцлагыг энэ жилээс эхлэн үйл ажиллагааныхаа нэг зорилт болгосон бөгөөд ирэх жилүүдэд энэ сэдвээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



  • Асашёорюү Д.Дагвадорж: Үнэндээ Япончууд “БОЛЪЁ” гэдэг үгийг өөрөөр нь хэлүүлж чаддаг хүмүүс, ганцаардахгүй шүү Харумафүжи
    2017 оны 11 сарын 28
    Японы сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи болон Таканоива нарын хооронд
  • Хотуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд уулзав
    2017 оны 11 сарын 28
    Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихироог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэд дарга Д.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээ, Мияконожо хотын Хөдөө, аж ахуйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Нишихита Юүичи, Хөдөө, аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Мацүбара Шиняа болон бусад албаныхан байлцав.

    Уулзалтын үеэр Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро Мияконожо хотын Захирагч Икэда Такахисагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хаягласан мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр “Энэхүү захидалд хоёр хотын найрамдалт харилцаа мандан бадарч, цэцэглэн хөгжихийг бэлэгшээсэн гэдгийги энд онцлон хэлмээр байна. Мияконожо хот өөрийн брэнд үхрийн махыг гадаадын зах зээлд гаргах ажлын хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Эзэн хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтад мияконожо брэнд үхрийн махаар хийсэн зоог танилцуулан сурталчлах юм. Бид бүхэн тус арга хэмжээнд оролцох зорилгоор энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилна” гэв.

    Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат “Бид бүхэн хоёр хотын хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх гол зорилготой хүмүүс. Тиймээс та бүхэнтэй эл салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх талаар цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно. Хоёр хотын хамтын ажиллагаа цаашид салбар бүрт олон санал, санаачлагын дагуу өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

    Улаанбаатар хот Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцааг тогтоож байсан бөгөөд хоёр хот хооронд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дулааны шугамын хоолойд хоёр хүн амиа алджээ
    2017 оны 11 сарын 28
    Дулааны шугамын хоолойд хоёр хүн амиа алджээ. Нийслэлийн Хан-Уул
  • Орхон аймагт олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
    2017 оны 11 сарын 28
    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгууллаа.

    Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр иргэн Н.Даринчулуун, Б.Батцэцэг, Б.Ариунболд нарыг сонгосон байна. Дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гэрээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва, Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр нар гарын үсэг зурав.

    Олон нийтийн дэд зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх зэрэг нийтлэг зорилго болоод сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж Орхон аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
  • Зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 11 сарын 28
    2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.
    Тухайлбал:
    1. Хан-Уул дүүргийн “Хурд” хорооллын байрны урд замд амины Toyota Sai маркийн автомашины жолооч Б нь Toyota Prius Ж жолоочтой автомашитай мөргөлдсөн ослыг Хан-Уул дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    2. Чингэлтнй дүүргий Галдан бошготын гудамж, 57-р сургуулийн урд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Д мөргөж гэмтээсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог.
    Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • С.Чинзориг: Иргэний тавьсан асуудалд судлаад хариу өгье гэдэг нэг ч дарга байж таарахгүй
    2017 оны 11 сарын 28
    “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүхий л үйл ажиллагаа олон түмэнд нээлттэй, ил тод байх ёстой. Манай салбарт тусламж дэмжлэг хүссэн хүмүүс ханддаг. Тэр хүмүүст ямар нэг чирэгдэл учруулахгүй, хүнд сурталгүй үйлчлэх үүргийг бид төрийн өмнө хүлээж байгаа. Тиймээс тавьсан асуудалд нь судлаад хариу өгье гэж хандах нэг ч албан тушаалтан энэ салбарт байх учиргүй” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг яам болон харьяа газрын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр онцгойлон анхааруулсан юм. Тэрбээр сайдын ажил авснаас хойш яам болон харьяа газрын удирлагуудтай тус тусад нь уулзаж байсан бол өнөөдөр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй цуглуулан хуралдаж үүрэг даалгавар өглөө. Сайд салбартаа сахилга хариуцлагыг чангатгахад бүгд анхаарч ажиллах ёстойг сануулаад ажлын болон төсвийн сахилга батыг чанд сахиж, бүхий л үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулж, зөвхөн яам, харьяа газрууд гэхгүй суманд ажиллаж байгаа мэргэжилтнийг ч олон нийт иргэдээр ажлаа дүгнүүлдэг байхыг шаардана хэмээсэн.


    Түүнчлэн төрийн албан хаагчидтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт бодитой байх учиртайг сануулж ийш тийш нь бичиг шидэж дамжуулагчийн үүрэг гүйцэтгэснээ ажил хийсэн нэр зүүхийг яав ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн юм.
    С.Чинзориг сайд ажилгүйдэл, ядуурал, хүчирхийллийг бууруулахад салбарын бодлогыг чиглүүлж ажиллахын тулд нэн тэргүүнд анхаарах зүйлүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж, холбогдох газруудын дарга нарт тодорхой үүргүүдийг өгсөн. Тухайлбал, ажилгүй, ядуу иргэдийн судалгааг хүн нэг бүрээр нарийвчлан гаргаж ур чадварт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн бодлого явуулах, зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих, ажлын байрыг хадгалах зэрэг арга хэмжээг Ажилгүйдлийн даатгалын сантай уялдуулах арга хэмжээний төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргахыг даалгалаа. Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж иргэдийг ядуурлаас хамгаалах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх нь ХНХЯ, харьяа газруудын хийх ёстой ажил. Гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа бага насны охид хүчирхийллийн золиос болж буй аймшигт хэргүүд гарч олон нийтийг түгшээж байгаад дүгнэлт хийж урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг далайцтай явуулах, эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор хүчирхийллийг бууруулахад анхаарч ажиллахыг сануулав.





    Хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн үйлчилгээний стандартыг шинэчлэх, асрамжийн төвд хүмүүжсэн хүүхдийг бие даан амьдрах чадварт сургах, насанд хүрсэн ч амьдралд хөлөө олоход нь туслах хүүхэд хөгжил, хамгааллын шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг сайжруулахад чиглэсэн дорвитой шийдвэрийг Засгийн газраар гаргуулах, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж зээлийн хүүг бууруулах боломжийг судлах, шахаж шаардах ажлыг ч хийх ёстой гэлээ.
    Ирэх оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай холбоотой тооцоо судалгаа, дүрэм журмыг яаралтай гаргаж батлуулах үүргийг ч өгсөн. Тэдгээрт, хүүхдээ асарч буй ээж, өрх толгойлсон эцэг эхэд олгох мөнгөн тэтгэмж, малчдын тэтгэврийн насыг наашлуулан тооцох, ОУВС-тай тохирсон тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмж тооцох аргачлал зэргийг ойрын хугацаанд бэлэн болгох ёстойг ч анхааруулсан юм. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй гадны төсөл хөтөлбөрүүдийг хүнд наалдсан, бодитой үр дүнтэй байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж, дарга нарын гадаад томилолтыг эрс хязгаарлахаа ч дуулгалаа.
  • Монгол залуус Арктик руу хийх аялалд оролцохоор өрсөлдөж байна
    2017 оны 11 сарын 28
    Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна. Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулж оролцох юм. Зөвхөн мэргэжлийн бус аялагчдын дунд болдог ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээнд өрсөлдөж буй монгол залуусыг Та дараах линкээр орж дэмжээрэй.







    “Fjallraven Рolar” аялалын шалгаруулалтад 2015 онд Э. Цэрэндолгор оролцон ялагч болж Хойт туйлыг зорьж байсан бол 2016 онд уулын спортын тамирчин Д. Эрдэнэтогтох, АНУ-ыг төлөөлж Б. Загдсүрэн, Б. Жаргал нар өрсөлдөж байсан билээ.

    Саналаа өгөх линк: http://polar.fjallraven.com/
  • LIVE: Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна
    2017 оны 11 сарын 28
    Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг
  • С.Чинзориг: Халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулах ёстой
    2017 оны 11 сарын 28
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Тэд сайдтай биечлэн уулзаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлээр болон харааны бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлуудыг шийдэх арга замын талаар санал солилцож дэмжлэг хүсэхээр ирснээ танилцуулсан.
    9000 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ үйлдвэрлэл явуулах замаар хүмүүсийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэр хэрээр амьдралд нь тус нэмэр болдог. Төрөөс үйлдвэрлэлийг нь дэмжсэний үр дүнд 2012 онд 2,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан ч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийнх нь гол чиглэл монгол гэрийн борлуулалт муудаж, эргэлтийн хөрөнгөгүйн улмаас үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжгүй болж эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж хомсдсоныг сайдад учирлаж байв. Монгол гэрийн үйлдвэрлэл ашиг муутай болсон тул чиглэлийг нь өөрчлөх арга хайж ариун цэврийн цаасны жижиг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн цаасан дугтуйны үйлдвэр, оёдлын цех, “Вест массаж”-ны сүлжээгээр л бага зэргийн орлого олж байгаа аж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтад төр дэмжлэг үзүүлдэг байхад анхаарч өгөөч гэдэг саналыг тавьсан юм. Буцалтгүй тусламж гэхээсээ илүү бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлтэй зээлд хамрагдаж чадвал эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төр засагт дарамт үүсгэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад байх боломж бий гэсэн.
    Хараагүй хүмүүсийн дийлэнх нь халамжлуулагч байхыг хүсдэггүй бөгөөд өөрсдийн боломж бололцоо бүрийг ашиглан ажиллаж хөдөлмөрлөхийг хүсдэг ч харамсалтай нь ажлын байр олддоггүй тухай ярьсан Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын төвийн захирал З.Болдсайхан “Таны 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэд МСҮТ байгуулж, сургалт явуулах зөвшөөрлийг нь өгсний ачаар олон хүн мэргэжилтэй болж буйд манайхан баяртай байдаг” хэмээсэн.
    Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар гаргаж байгаа шийдвэрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд ингэж чадвал өөрсдийнхөө эрх ашгийн төлөө саналаа төрийн бодлогод тусгуулахад дөхөмтэй байна хэмээн үзэж буй аж.
    Тэдний тавьсан бас нэг санал нь хараагүй хүмүүсийн хамгийн наад захын хэрэгцээ болсон туслах хэрэгслийн жишиг үнийг шинэчлэн тогтоож зах зээлд ойртуулж өгөх байлаа. Ирэх оноос туслах хэрэгслийг тендергүйгээр нийлүүлэх болсноор үнэ болон чанарын хувьд сөрөг тал гарч болохыг тус холбооныхон ярьсан. Харааны бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь халамжийн тэтгэврээр амьдардаг тул тэтгэврийг дор хаяж 40 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэйг ч хэлсэн.
    С.Чинзориг сайд тэдний саналыг нэг бүрчлэн сонсоод ойрын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах зарим арга хэмжээний талаарх мэдээллийг хуваалцлаа. ХНХЯ-наас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа. Халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байх ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүнийхээ хувьд парламентад байнга илэрхийлж ирсэн. Сайд болоод ч энэ байр сууриа өөрчлөөгүй гэдгээ С.Чинзориг сайд тэдэнд дуулгасан. Тиймээс энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг ойрын хугацаанд хийнэ гэлээ. Мөн бүтээгдэхүүн борлуулах, зээлийн суваг нээх зэрэг асуудлыг шийдэх гарцыг олж шийдвэрлэх үүргийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө.
    БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд шаардлагатай гүүрэн гарцны газрын асуудлыг шийдвэрлүүлэх, МҮХАҮТ, МАОЭНХ-той хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа зэрэг олон мэдээллийг сайд өгсөн бөгөөд энэ бүхнийг хийхэд иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал гэдгийг онцолсон юм.
  • Зүүн бүсийн команд штабын сургууль өнөөдөр эхэлнэ
    2017 оны 11 сарын 28
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/285 дугаар
  • 12 компанийн хувьцааны ханш өсчээ
    2017 оны 11 сарын 28
    Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар ”Булган гурил тэжээл” ХК болон
4151 4152 4153 4154 4155 4156 4157
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    18 цаг 38 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 50 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    20 цаг 32 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    20 цаг 32 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    20 цаг 32 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 32 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК