зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4152 4153 4154 4155 4156 4157 4158
  • Д.Батбаяр: Харумафүжи Японы сүмогоос хөөгдөх эсэх нь Таканоива А.Баасандоржоос шалтгаална
    2017 оны 11 сарын 28
    Шуудхан хэлэхэд бөхчүүд маань караокед ууж байгаад зодолдсон л хэрэг байгаа юм. Зодоон нь жаахан хэтэрсэн. Түүнээс биш бие биенийгээ дээрэлхсэн, ямар нэгэн өш хонзон санасан хэрэг огт байхгүй. Тиймээс сүмогийн мэргэжлийн хүмүүс Кёкүшюзан та бол монголын анхдагч бөхчүүдийн нэг. Мөн Монголын сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд хоёр бөхөө хооронд нь уулзуулаад гар бариулаад японы ард түмнээс хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт гуйвал болчих асуудал юм биш үү гэж зөвлөсөн.
  • Ц.Нямдорж: Хууль мэддэггүй хүн завхралыг бий болгодог, Б.Хурц бол хуулийн талаар “А” ч үгүй хүн
    2017 оны 11 сарын 28
    ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар ширүүхэн мэдээлэл хийж, улмаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Гэсэн ч тэрбээр БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор болсон нь багагүй хэл ам гаргуулж, улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 20 гаруй гишүүд нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хятадын тагнуул, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр ”Цензургүй яриа”-д орж эдгээр асуултад хариулт өглөө. Нэвтрүүлгийн үеэр түүний юу өгүүлснийг 24 баримт буландаа онцолж байна.
  • Эмэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-д зодоглоно
    2017 оны 11 сарын 28
    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болно. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм. Тэгвэл Дэлхийн цомын тэмцээний сугалаа болж, манай эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ болон Азербайжан, Дэлхийн аварга Юлия Ткач тэргүүтэй Украины шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин Дэлхийн цомын найман түрүүтэй Япон, нэг удаагийн аварга АНУ, зохион байгуулагч орон ОХУ, Скандинавын хойгийн Шведийн шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдав. Өнгөрсөн долоо хоногт Польшид хотод болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцсон залуучуудын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Быдгошоос Чебоксар уу зориод байгаа юм.
  • Анхаар! Хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна
    2017 оны 11 сарын 28
    2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
  • Өнөөдөр хаана ямар үйл явдал болох вэ
    2017 оны 11 сарын 28
    09.00 цагт Хангарди ордонд НИТХ ээлжит бусаар хуралдаж, Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.

    09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Бог малын мялзан өвчний нөхцөл байдал” хэлэлцүүлэг болно.

    09.30 цагт “Blue sky” зочид буудалд Монгол улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, сорилт, боломжийг тодорхойлох ”Bloomberg Finance Forum 2017” арга хэмжээ болно.

    10.00 цагт Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын танхимд тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    10.40 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ”МахМаркет” компанийн үйл ажиллагаатай танилцана.

    11.00 цагт БСШУСЯ-нд ”Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

    11.00 цагт Үндэсний аудитын газарт АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад гаргасан санхүүжилтэд хийх эрсдлийн аудитын нээлт болно.

    11.00 цагт ГХЯ-нд БНЧУ-ын Элчин сайдын яамнаас визний мэдүүлгийг хүлээн авах цагийн хуваарийн шинэ системийн талаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Ард санхүүгийн нэгдэл”-ээс ”Цахим мөнгө: Бид хаашаа явж байна?” хэлэлцүүлэг зохион байгуулна.

    12.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэнтэй талаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “UBS” телевизийн уран бүтээлчид “Perfect dance” үндэсний шоу нэвтрүүлгийн талаар мэдээлэл хийнэ.

    Үндэсний мэдээллийн төвд

    11.00 цагт ”Өргүй монгол” хөдөлгөөнөөс Улс орны өр, зээлийн хүү, валютын ханшын асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.40 цагт ”Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Өнөөдөр Төрийн ордонд дараах хурал, хэлэлцүүлэг болно
    2017 оны 11 сарын 28
    11 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:
  • Морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2017 оны 11 сарын 28
    2017.11.28, Мягмар гараг / Билгийн тооллын: 10
    Өвлийн эхэн цагаагчин
  • Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус хүрнэ
    2017 оны 11 сарын 28
    2017 оны 11 дүгээр сарын 27-ны 20 цагаас 11 дүгээр
  • ”Орон сууцны хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлнэ” гэж иргэдийг залилжээ
    2017 оны 11 сарын 27
    ”Орон сууцны хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлнэ” гэж иргэдийг залилжээ
  • Булган аймагт малын галзуу өвчин гарчээ
    2017 оны 11 сарын 27
    Булган аймагт малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал тус аймгийн Дашинчилэн
  • Томилгооны сонсголын тухай хэлэлцэх байнгын хорооны хурал хойшилжээ
    2017 оны 11 сарын 27
    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр
  • “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулна
    2017 оны 11 сарын 27
    Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын
  • Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2017 оны 11 сарын 27
    УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын Хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

    Энэ хүрээнд харилцан туршлага судлах, семинар зохион байгуулахаар Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламентын техникийн хамтын ажиллагааны төслийн менежер Александре Фүзесери тэргүүтэй төлөөлөгчид монголд хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.11.27) хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.



    Хоёр орны парламент болон Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна. Харилцан туршлага судлах, семинар зохион байгуулахаар ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үгийнхээ эхэнд тэмдэглээд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв.

    Ноён Александре Фүзесери хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд талархал илэрхийлээд хуримтлуулсан туршлага мэдлэгээ хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.



    Тэрбээр “Швейцарын парламентын Тамгын газар бусад улс орны парламенттай солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сургалт гэхээсээ илүүтэй харилцан туршлага солилцоход анхаарч ажилладаг. Энэ нь сургалт явуулахаас илүү үр дүнтэй байдаг” гэв.

    Уулзалтад Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Нийгмийн бодлого, эрүүл мэндийн байнгын хорооны Бодлогын зөвлөх Мариа Стосич, Тээвэр, харилцаа холбооны байнгын хорооны дэд нарийн бичгийн дарга Ирис Холлингер, Аюулгүйн бодлогын байнгын хорооны Бодлогын зөвлөх Вера Тронг, Хяналт шалгалтын нэгжийн дарга Никола Грожан, тус нэгжийн Төслийн зохицуулагч Феликс Штребел болон УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нарын албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

  • “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс -Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалт болно
    2017 оны 11 сарын 27
    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний
  • Зүүн бүсийн команд штабын сургууль маргааш эхэлнэ
    2017 оны 11 сарын 27
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/285 дугаар тушаалаар Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд “Команд штаб”-ын сургуулийг зохион явуулах удирдамж батлагдсан.

    Уг удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Команд штабын” сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймагт ажиллаж байна. Тус сургуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 20 офицер хамрагдах юм.



    Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой тус сургуулийн удирдагчаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Б.Батсайхан: Айвенхоу майнз компани 35 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн
    2017 оны 11 сарын 27
    Геологич Б.Батсайхан өнөөдөр мэдээлэл хийж, хууль зөрчиж, хайгуулын тусгай зөвшөөрөл асуудлыг сөхлөө.
  • Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтынхан зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байх ёстой
    2017 оны 11 сарын 27
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө.

    Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байхыг санууллаа.

    Ард иргэд, аж ахуй эрхлэгчидтэй уулзан, санал бодлыг нь сонсож, асуудлыг нь амьдралд ойрхон, бодитойгоор шийдвэрлэх, зөвшөөрөл, гэрчилгээ, мэдэгдэл олгох зэргээ хялбаршуулж, хугацааг нь богиносгох, өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулж байхыг зөвлөв.

    Улсын байцаагч өөрөө мэдлэг боловсрол сайтай, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй байж бусдаас хууль, дүрэм, журам сахин биелүүлэхийг шаардах эрхтэй гэдгийг ч санууллаа.

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хувьд иргэдийн ажиллаж амьдрах орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөлмөр, хүрээлэн буй орчны аюулгүй байдал улсын байцаагч нараас шалтгаална гэлээ.

    Мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоог хэвээр хадгалах, санхүүгийн хяналтыг энэ байгууллагад буцааж шилжүүлэх, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, нэр бүхий аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын барилгыг засварлах, техник хэрэгслийг шинэчлэх зэргийг улсын байцаагч нар хүслээ. Эдгээрийг боломж, бололцооны хэрээр шийдвэрлэнэ гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин хэлээд Мэргэжлийн хяналтын байгууллагыг бүх талаар дэмжиж ажиллана гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • АТГ: Хойд Солонгосоос 300 мянган ам.долларын нэхэмжлэл ирсэн гэх гомдлыг шалгаж байна
    2017 оны 11 сарын 27
    АТГ-аас өнөөдөр 11 дүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл
  • “Жи Си Ар Монголиа”-гийн тэтгэлэгт оюутнууд шалгарлаа
    2017 оны 11 сарын 27
    “Жи Си Ар Монголиа” ХХК-с зарласан 2017-2018 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 10 оюутанд тэтгэлэгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 3.4-өөс дээш голчтойгоор барилга, цахилгаан, дулаан, уул уурхайн инженер чиглэлээр амжилттай суралцаж буй оюутнууд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 12 сараас дээш хугацаагаар хүнд машин механизмын оператор, барилгын өргөн мэргэжил, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч чиглэлээр сайнаас дээш үнэлгээтэй суралцаж буй оюутнууд хамрагдах боломжийг тус компани олгожээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон 14 аймгийн 70 гаруй оюутан сонирхон материалаа ирүүлсэнээс ийнхүү 10 оюутан шалгарсан юм.

    Уг тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан их дээд сургуулийн долоон оюутан нэг жилийн сургалтын төлбөр 100 хувь, тус компанид үйлдвэрлэлийн дадлага хийх эрх, МСҮТ-ийн гурван оюутан нэг жилийн сургалтын төлбөртэй дүйцэх мөнгөн тэтгэмж мөн үйлдвэрлэлийн дадлага хийх эрх олж авч ирээдүйдээ үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Барилга угсралтын салбарт түүчээлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж буй “Жи Си Ар Монголиа” ХХК-ийн олон арга хэмжээний нэг болох энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсныг оюутан залуустаа дуулгахад таатай байна.

    Компанийн талаар товч танилцуулахад “Жи Си Ар Монголиа” ХХК нь Монголын “Говь Инфрастракчер Партнерс” ХХК, Австралийн “Clough Projects Australia”, болон “RUC Cementation Mining” нарын хамтарсан компани юм. Тус компани уул уурхайн барилга угсралт, дэд бүтэц, инженерчлэл, худалдан авалт, ложистик, төслийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогоор 700 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
    “Говь Инфрастракчер Партнерс” ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Оюутолгой уурхайн далд уурхайн барилга угсралтыг гүйцэтгэгч анхны Монгол компани юм. Рио Тинто, Флуор, Седжман, Жейкобс, зэрэг олон улсын компаниудтай Оюутолгой, Ухаахудаг, Овоот толгой зэрэг томоохон уурхайн бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллаж ирсэн туршлагатай. Зураг төсөл, инженерчлэл, иргэний болон уул уурхай, дэд бүтцийн барилга байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ, ашиглалт төслийн менежмент зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.
    “Clough Projects Australia” нь 1919 онд Австрали улсад үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 10 гаруй улс орны томоохон төслүүдэд ажилласан туршлагатай бөгөөд Төслийн загварчлал, төлөвлөлтөөс эхлэн худалдан авалт, үйлдвэрлэл, барилга угсралт, ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх хүртэлх бүх л үйлчилгээг олон улсад шалгарсан төслийн удирдлагын процесс, системийн дагуу гүйцэтгэдэг. RUC Cementation Mining нь 1990 онд Австрали улсад үүсгэн байгуулагдсан, далд уурхайн хөгжүүлэлт, бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн компани юм бөгөөд Австрали, Филиппин, Индонез, Хонгконг зэрэг улс оронд далд уурхайн томоохон төслүүдэд ажилласан туршлагатай юм.
  • С.Батболд: Эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болох нь чухал
    2017 оны 11 сарын 27
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хуулиараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийслэл хотын төсөв батлагдаж, мөн сарын 20 гэхэд дүүргүүд төсвөө баталж дуусах заалттай. Энэ хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар арванхоёрдугаар сарын 25- нд буюу хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө НИТХ-д өргөн барьсан билээ.

    Монгол Улсын нийт хүн амын 53 хувь нь ажиллаж, амьдардаг хотын ирэх оны төсвийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ “2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтын нэлээд зардалыг хариуцаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэгийг улсын төсвөөр нийслэл хотод барина. Түүнчлэн хот нийтийн аж ахуйн зардал ч чамгүй улсын төсөвт суусан юм. Өмнөх засаг даргын үед хот концессын гэрээгээр олон ажлыг шийдээд явсан. Ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд 100 гаруй тэрбум төгрөгийг арайхын төсөвтөө суулгаж байна. Үнэндээ иргэдийнхээ тоо, өнөөгийн хотын хөгжилтэй харьцуулахад чамлахаар тоо ч гэлээ улс орны эдийн засгийн байдал болон өргүй хот болохын төлөө ажиллаж байгаа учраас ийм тоонд захирагдахаас өөр арга алга. Концесс нэрийн дор өр авлага их үүссэн байна. Хотыг өргүй болоход захирагчийн хувьд онцгой анхаарч байгаагаа хэлье. Нөгөө талаар хот өөрөө бонд гаргах эрхтэй байх учиртай. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр дэмжээд байна. Хэлэлцээд баталчихвал хот эдийн засгийн хувьд маш том ахиц гаргаж чадна. Бондын эрх нээгдсэнээр хот эдийн засгийн хувьд бие даах боломж нээгдэнэ. Ирэх оны хотын төсөв бидний хувьд бүсээ чангалсан төсөв ч гэлээ бүтээн байгуулалт, хот тохижилт, нийгмийн салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ. Гадаадын зээл, тусламжаар томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч байгаагийн зэрэгцээ “Аюулгүй хот” болгох талаар ч чамгүй ажил энэ онд хийсэн. Энэ бүхнээ үргэлжлүүлнэ. Мөн бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж, авто зогсоол нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажлууд хийгдэнэ. Төсөв бага гэж зовлон тоочихоос илүүтэй байгаа хөрөнгөөрөө чанартай, далайцтай ажлууд хийнэ” гэлээ. Маргааш өглөө НИТХ-аар Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4152 4153 4154 4155 4156 4157 4158
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 15 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 27 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 9 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 9 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 9 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 9 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК