09:30 цагт: МҮХАҮТ, Словакын Хөрөнгө Оруулалт, Худалдааны Хөгжлийн Агентлагтай хамтран “Монгол-Словакын Бизнес Уулзалт”-ыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулна.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэц хуралдана.Зөрчлийн тухай хуулиар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал, цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээд хариуцлага хүлээхээр заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
10:00 цагт: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдүгээр байранд болно.
11:00 цагт: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх" төслийн хандивийн үйл ажиллагаа Монголын Үндэсний музейд болно.
14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.