Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зодог тайлахаа мэдэгдсэн Харүмафүжи Д.Бямбадоржийн талаар тэд юу хэлж байв

2017-11-29
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт бөх болох Таканоива А.Баасандоржийг зодож хүнд гэмтээсэн асуудал Японд томоохон дуулиан тариад байгаа билээ. Учир нь өмнө нь сүмогийн ертөнцөд ийм хэрэг гарч байгаагүй бөгөөд цагдаагийн байгууллага  шалгаж эхэлсэн нь гал дээр том нэмсэн юм.

 

 

Уг асуудлаас болж Ёзозуна Харумафүжи Д.Бямбадоржийг зодог тайлчих вий хэмээн болгоомжилж монголчуудын дунд байсан. Учир нь 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж мөн л ийм асуудалд орсны улмаас зодог тайлахаас өөр аргагүй байдалд орж байсан юм. Харамсалтай нь монголчуудын энэ болгоомжлол биелэлээ олсон бололтой.

 

Ёзозуна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгдсэн байна.  Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгөх аж. Энэ талаар Японы Киодо агентлаг “Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайлахаар шийдсэн” хэмээн мэдээлжээ.

 

Энэ асуудлаар Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржид  хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Улмаар Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлсэн. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой гэх шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага Харумафүжиг буруугүй гэж үзвэл шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн байсан ч аварга ийнхүү өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн бололтой.

 

Д.Батбаяр: Энэ асуудал зөвхөн манай хоёр бөхийн асуудал биш болсон

 

 

Гэхдээ асуудал нэлээд ээдрээтэй байгааг Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр дуулгасан. Тэрбээр “Шуудхан хэлэхэд бөхчүүд маань караокед ууж байгаад зодолдсон л хэрэг байгаа юм. Зодоон нь жаахан хэтэрсэн. Түүнээс биш бие биенийгээ дээрэлхсэн, ямар нэгэн өш хонзон санасан хэрэг огт байхгүй. Зарим нэг сүмогийн мэргэжлийн хүмүүс Кёкүшюзан та бол монголын анхдагч бөхчүүдийн нэг. Мөн Монголын сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд хоёр бөхөө хооронд нь уулзуулаад гар бариулаад японы ард түмнээс хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт гуйвал болчих асуудал юм биш үү гэж зөвлөсөн. Харамсалтай нь уулзаж чадсангүй. Гэхдээ нэгэнтэй утсаар ярьсан. Болсон үйл явдлыг яриулсан. Энэ асуудал зөвхөн манай хоёр бөхийн асуудал биш болсон юм билээ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа учир зөвхөн уучлалт гуйгаад өнгөрөх төдийхнөөр асуудал шийдэгдэхгүй болсон байна. Цаашид Японы Сүмо бөхийн холбоо зодох, танхайрах асуудлыг зогсооно гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэгэхээр Японы Сүмо бөхийн холбоо ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдэж байна гэсэн үг. Харумафүжи Д.Бямбадоржийг Японы сүмо бөхийн холбооноос хөөгдөх эсэх нь Таканоива А.Баасандорж бэртсэн үү бэртээгүй юу гэдгээс хамаарна. А.Баасандоржийн өөрийн ярьж байгаагаар бол маш их гэмтэл авсан. Тархины гавал цуурсан, чих сонсголгүй болсон, их олон оёо тавиулсан гэсэн” хэмээн ярьсан.  

 

Рюүо Э.Санчирболд: Гэмт хэрэг шиг болгож байгаа хүмүүс удахгүй учир нь олдох байх

 

 

Мөн энэ асуудлаар Санчирболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрбээр “Энэ явдлын маргааш өглөө тойргийн барилдаанд 26нд Таканоива Харүмафүжидээр ирж мэндлээд өчигдөр уучлаарай гэж уучлал гуйсан байгаа юм. Харүмафүжи зүгээр харин чи зүгээр үү? Гэхэд Зүгээрээ гээд л дууссан байгаа юм. Тэр зааланд 200-300аад хүмүүс байсан. Ойр байсан хүмүүс анзаарсан л байх. Харин ЯАХОО мэдээн дээр: Энэ 2 хүнээс гаднах нөлөөг гаргасан байна. 2 багш 2 уулаа удирдах зөвлөлийн нөлөө бөхий хүмүүс ерөнхийлөгч өрсөлдөж байсан, шинэ Ерөнхийлөгч гарснаас хойш нүүр нүүрээ ч харахаа больж нэгнийгээ унагаахын тулд энийг зохиомлоор томруулж байгаа юм биш байгаа гэж мэдээллийн хэрэгслээр гарч эхлэж байна... Хазайх үед загнуулж шаардлагатай бол хусуулчих найзтай,ахтай байна гэж уг нь их сайхан юм байгаа юм. Хэрэв дургүй байсан бол бэлтгэл дээр бусад газар чангалах л байсан байх.


Бямбадорж бол дүү нартаа хайртай ,зөв шаардлага шулуун шударга тавьж чаддаг, сайшаах үед нь шагнаж баярлуулж чаддаг тийм л хүн. Үүнийг Монгол Япон гэлтгүй олон хүн хэлнэ хийсэн бол хийгээгүй гэж зугтах бултах зантай хүн ч биш. Гомдолтой гэх хүн нь ч одоогоор гарч ирэхгүй.эргэн тойронд үнэн худал ярьсан л хүмүүс байх шиг байна. Гол нь энийг дэвэргэж томруулж гэмт хэрэг шиг болгож байгаа хүмүүс удахгүй учир нь олдох байх аа” хэмээж байжээ.

 

Д.Дагвадорж:  Аавын хүү, аварга хүн ГАНЦААРДАХГҮЙ шүү! WE  YOKOZUNA

 

 

Түүнчлэн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж "Миний дүү бол жинхэнэ эр хүний хугархай олон таван зангүй хүүхдэд үнэн сэтгэлээсээ хайртай тийм л нэгэн эр хүн! Ёс жудаг дээр хатуу байр суурьтай эр хүн!  Аавдаа гээд өөрөө зохиосон шүлгийг нь сонсоорой ! Харума чи бол эр хүн!" хэмээн бичжээ. 

 

Мөн "Харумафүжи буюу Ама Бямбадорж. Нэгэн цагийн ангийн анд аваргаа би өмөөрмөөр санагдлаа. Хүн алдаж онох үе бишгүй байх. Хазгай гишгэхэд нь харин түшээд босгомоор. Арлын орны үндэсний их спортыг унтаж байхад Монгол аавын үрс сэрээсэн, эзэгнэсэн, эзэгнэсээр ч...

 

Оозэки цол дээр олон жил барилдаж Ёкозуна болохдоо тэр, бурханы оронд байгаа аавдаа өгсөн амлалтаа биелүүлсэн гэдэг, эмтэрмээр...


Аавын хүү нэгэнтээ алдавч түүнд оносон, бүтээсэн өдрүүд олон санах. Ёкозуна Харумафүжи дэмжиж, хамтарч хэрэгжүүлсэн "Зүрх хамгаалах төсөл"-өөр 0-5 насны 700 орчим бяцхан үрсийн зүрхний хагалгаа Монголд үнэ төлбөргүйгээр хийгдэж, амжилттай болсон гэдгийг мэдэх нь хэд бол?


Эрчүүд хоорондоо учираа олсон гэх ч, хүний нутагт ад үзэгдэх зовлонг тэнд байсан хүмүүс л ойлгох байх. Үнэндээ Япончууд “БОЛЪЁ” гэдэг үгийг өөрөө өөрөөр нь хэлүүлж чаддаг хүмүүс. Энэ хэргийг дөвийлгөхийн цаана Сумо-гийн ертөнцийн ямархан бодлого яваа бол? Сайн яваа нэгнээ бүү хэмлэ, чамаас л илүү яваа АВАРГА хүн, өнчин зүрхийг бүү шархалуул гэж хүсэе! Өнөөдөр би энэ асуудлаар Япончуудтай хамтарч ажиллахгүй гэдгээ хэлж татгалзлаа. Ажилласан ч би Монголынхоо эсрэг ажилдаггүй хүн. Аавын хүү, аварга хүн ГАНЦААРДАХГҮЙ шүү! WE  YOKOZUNA" хэмээн бичсэн байна.

 

Хакүхо М.Даваажаргал: Харумафүжи, Таканойва хоёрыг дэвжээндээ эргэж гараасай гэж хүсэж байна

 

 

Дуулиант хэргийн талаар их аварга Хакүхо М.Даваажаргал мөн тайлбар хийсэн. Тэрбээр зодоон болох үед дэргэд нь байсан бөгөөд “Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан” гэх тайлбарыг өгчээ. Мөн Их аварга Хакүхо тэдний маргааныг салгаж, бөхчүүд хоорондоо ойлголцсон учир Таканоива ёкозуна Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан талаар ярьсан байсан. Мөн тэрбээр өнгөрсөн ням гарагт 40 дэх түрүүгээ авч Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд шинэ хуудас нээхдээ Хакухо “Энэ удаагийн тэмцээн сэтгэлзүйн их дарамттай өнгөрлөө. Нийт бөхчүүдийг төлөөлж би бүх сүмогийн фэнүүдээс уучлал гуйж байна” хэмээн мэдэгдээд  “Би Харумафүжи, Таканойва хоёрыг дэвжээндээ эргэж гараасай гэж хүсэж байна” гэсэн. Мөн тэрбээр өчигдөр гэрчийн хувиар Тоттори хотын цагдаагийн газарт мөрдөн байцаах ажилтанд мэдүүлэг өгсөн байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (202.9.42.29)
    Davaajargal, Anand ta 2 salgachihgui yasii? haraad l -ah ni duugee zodoj baina yahuu yahuu geed haraad suuj baisan yum u? tuhain ued salgatsan bol iim deeree tulahgui bailaa, oodgui zdakuud ta 2 bol
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Мөнхжаргал
      Ананд салгасан гэсэн.
      2017 оны 11 сарын 29
  • unen ug (103.87.255.90)
    Yag unendee japand sumogiin ertuntsud Batbayar Dagbaagaas iluu hundlegddeg yum shuu.dagbaa ochood ch hereggui huhgdsun huniig sumogiin holboo toohgui shuude..tuuniigee nuguu muuhai hagaralduulah sanaagaa shingeej batbayaraa doosh hiimel ayadaj dee.zailuul hund biraas uhaan ni iluu heregteei shuu.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.41.148)
    Эсгий хийх газар нохой хүүхэд хэрэггүй гэдэг шиг энэ Батбаяр юу хийж юу ярьж явна энэ илүү биздээ японд одоо энэ хүнийг тоох хүн бна уу Харин Дагвадорж бол өөр шүү
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Мөнхжаргал
      Сумогийн хатуу балиар дэг жаяг.
      2017 оны 11 сарын 29
    • Мөнхжаргал
      Хөөгдсөн хүнийг хүлээж авахгүй гэдэгтэй санал нэг байна.
      2017 оны 11 сарын 29
  • зочин (66.181.178.247)
    Самурай нар болон зодуулсан Баасандоржид буруу байхгүй шүү дээ.Уусан архиа тааруулж чадахгүй хүн зодсон нь буруутай даа.Бид хэтэрхий туйлшарч буруу юмыг өмөөрдөгөө болимоор юм.Буруу, муу зүйлийг хаацайлсаар байгаад одоо манайд бүтэж байгаа юм байна уу.Юм ёс зарчмаараа, хууль зүйн дагуугаа явах хэрэгтэйл дээ.Хаан ч гэсэн хуулийнд захирагддаг хангай ч гэсэн даваатай гэж ярьдаг.Хүн зодсон нь хуулиар шийтгэгдэлгүй шиг сумогоосоо хасагдаад ирвэл болж байна даа.Манайханд сайхан хоол удаан зохихгүй сагсалзаад ирдэг муу зуршилтай хүмүүс шүү.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Санал нэг байна. Урвасан шарвасан ард түмэн болцгоочихсон, 76 ямаа, нэг ухна гэж ирээд солиорцгооно, офшор, хулгайч авлигалчид гээд хараацгаана, цалин хөлс бага байна гээд бүгд гоншигнохоос цаашгүй.
      2017 оны 11 сарын 29
  • Зочин (66.181.180.46)
    WE ARE YOKOZUNA.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Huulia hundeldeg oron shn yumoi. Hun tsohioogui z (43.242.240.134)
    Bi
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.184.12)
    Neree l bodoj bsan yum bol hund gar hurehgui baih bailaa. Arhi uuj shingeej chadahgui baij hund gar hurne gedeg bol tavitargui sagsuu hunii shinj. Odoo gonginoh hereggui.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.140.238)
    БААСННДОРЖ ӨГӨӨШ ГЭЖ .ЮУ .СОЛИОРООД БАЙГААН ЭНЭ ХҮН ЧИНЬ ЗОДУУЛСАНАА ХИЧНЭЭН НУУСАН Ч НУУГААГҮЙ Ч ЯПОНЧУУД МЭДЭХ Л ЮМ БИШҮҮ ЭНЭНД ЧИНЬ НЭГИЙГЭЭ .ЭЛДВЭЭР ГООЧЛОХ ХЭРЭГ БАЙГААМУУ.ТЭГЭЭД Ч БААСАНДОРЖИД БАЯРЛААЧ АМЬД БАЙГААД НЬ, ГАЙ ТААРААД .ҮХЧИХСЭН БОЛ БАРЗГАРЫГ ҮХСЭНЭЭРЭЭ ӨМӨӨРӨХ ЮМ БЭ
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Санал нэг бна, энэ хохирогч залууг Дагвадорж санаатайгаар нэр хүндийг унагаж элдэвээр бичүүлсэн, аварга гээд Амагийн танхай үйлдлийг улсаараа өмөөрч Япончуудын доог тохуу болох юм уу хаашаа юм.
      2017 оны 11 сарын 29
  • Зочин (202.179.27.56)
    Govi altaihanch gesen nvn muutai ulsuudda halhuud ern dandaa urvaach sharvaach tuushtai bish shvvde tvvhe ergej harhad hvrtel
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      harin Galdan boshigtiig hayad urvaj baisan duruvduud bdgiin shuu.Tuuhee unsh durvudiin shees min
      2017 оны 11 сарын 29
  • Зочин (202.131.228.131)
    Таканоива А.Баасандорж бас хамтдаа зодог тайлбал таарах байх даа, нэгэнт л хамтдаа ийм асуудалд орсноос хойш хамтдаа л байвал дээр байх
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Мөнхжаргал
      Хөөрхий. Угаасаа одоо барилдахад хэцүү болсон. Тархи толгой нь гэмтсэн.
      2017 оны 11 сарын 29
    • Зочин
      bitgii tenegteed bai. muu uheruud naad tamiin togoonii zangaasaa salaachee.
      2017 оны 11 сарын 29
  • зочин (202.72.245.122)
    хүрээд ирээ тосоод авах эх орон ард түмэн чинь байна.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      hey namaig bitgii hamruulad bai
      2017 оны 11 сарын 29
  • зочин (202.70.36.74)
    Бичих зүйлээ бодож бич, харин ч гай холуур өнгөрсөн бна, гай таарвал тэр доороо нэгнийгээ албал яана. Залуучууд маш хянуур бай нийгэм нь өөрөө их эмзэг муу ёрын нийгэм дандаа хар хэл амтай нийгэмд алдаа амархан болжээ
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Мөнхжаргал
      Тийм .Амиа алдсан бол яана.
      2017 оны 11 сарын 29
  • Зочин (202.9.40.218)
    Тэр баасандорж гэдэг хүн хэн бэ
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • хүний мөс (139.5.219.231)
    энд японуудыг муулахаасаа илүүтэйбид өөрсдөө нэгийг бодох хэрэгтэй.Ама архи ууж тавьтаргүй зан гарган өөрөө өгөөш болсон.Нөгөө талаас монголчууд дотооддоо ч гадаадад ч эв түнжин муутай хэнтэй ч хамаагүй нийлэн хавсаадаж нэгнийгээ унгадаг. Ер нь монгол хүний жудаг хүнлэг чанарын талаар хэлэх үг байхгүй болсон. Тэр дотроо баруун аймаг болох УВС, ХОВД-ны болон буриадуудын дотуур тамир өс хонзон санах нь нийт монголчуудыг талцаж хагаргахад хүргэж байна.Айгүй бол тэр Баасандорж нь баруун аймаг үгүй бол буриад л байгаа даа.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Мөнхжаргал
      Увс ,Ховддоо бус нийтээрээ эв нэгдэлгүй. Битгий яс хая.
      2017 оны 11 сарын 29
  • Turuu (202.9.42.74)
    Ene heregt holbogdson Baasandorj gegch yagaad duugarahgui baina ve? End Mongolchuudiin ner hundiin asuudal yarigdaj baihad! Bas neg ne sumo-s huugduh geed baihad amia bodood duugai baigaad baidag. Esvel Takanohana gegch ne Baasandorjiin amiig ne udchihsen um bolov uu?
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Devjeenii horiond utsiig ni huraachihsan bgaa gej medeelj bna lee
      2017 оны 11 сарын 29
  • Зочин (183.177.109.38)
    ДЭЭР ДОРГҮЙ, ГАДНА ДОТНО ЯВСАН ЯВААГҮЙ ЭНЭ САРХАДЫГ УУХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ, ҮНДЭСНИЙ ГАМШИГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ. ТААРУУЛЖ СОЁЛТОЙ УУНА ГЭЖ БАЙХГҮЙ. ААЖИМ ААЖИМААР УУСААР УУСНА. ХҮН ХЯНАЛТАА АЛДАНА. ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХӨГШИН ЗАЛУУГҮЙ УУЖ БАЙНА. ТӨР БАРАГ БОДЛОГООР ДЭМЖЭЭД БАЙНА. АРХИ ТАМХИНЫ ҮЙЛДВЭР ЯАХААРАА ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛДОГ БАЙНАА. ГАДНЫХАН БИДНИЙГ АРХИ ТАМХИНДАА ХОРДООД ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭЭД БҮГД ХОРДООД ҮХЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА, ЦААГУУРАА ДЭМЖИЖ БАЙНА. ТЭГЭЭД ЭЗЭНГҮЙ ГАЗАР НУТАГ ҮЛДЭХЭЭР НЬ ХУВААЖ АВНА. БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн санал нэг байна .1000000 хувиар дэмжиж байна шүү
      2017 оны 11 сарын 29
  • Zovlogoo (103.57.93.252)
    Ooroo unasan huuhed uildaggui. Hunees bish ooroosoo bolson bna. Sumo-d gargah amjiltaa garagsan. Odoo hoishid aldaa garaglgui saikhan amidar.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Zochin (150.129.142.231)
    Adgiin Samuurainuud tsaanaa sanaa muutai zevuun minii uvuu Khalhiin gold baildaj yavsan tuhaigaa bagad min yarij ih zevuutsdeg bsan tul odoo ch bi tuiliin durgui
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.123.68)
    Хэдийгээр харамсалтай байвч нөгөө талдаа яршиг зүгээр амар амар гээч боллоошдээ хангалттай япон бол монгол биш гэдгийг зөндөө нотоллоо ама даа цаашдын амьдралд нь аз жаргал хүсэе
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • БАНЗАЙ (66.181.190.221)
    БААСАНДОРЖ ГЭЖ ӨГӨӨШ ЯПОНЫ ЯКУДЗА НАРЫН ДААЛГАВРЫГ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛЛЭЭ !!!
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      hunii mehend orj bga bol hohi nl gene shde
      2017 оны 11 сарын 29
    • Зочин
      UNEN BICHIJ .AKH NI MANAI NAIZ SANAATAI..AKH SHIGEE ZANTAI L BAIGAA DAA HUTGUUR
      2017 оны 11 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    22 цаг 55 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    23 цаг 3 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК