зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4185 4186 4187 4188 4189 4190 4191
  • Н.Цэрэнбат: Байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана
    2017 оны 11 сарын 14
    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 33 захиргааны дарга оролцсон юм.

    Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ Засгийн газар хууль дүрмийг хатуу чанга баримтлан ил тод, олон нийтэд нээлттэй ажиллана гэдгээ мэдэгдээд “Байгаль хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй хэрнээ олон нийтэд буруу, зөрүү мэдээлэл түгээдэг иргэдийн асуудлыг техник технологийн хүчээр шийдэх ёстой” хэмээсэн юм. Тодруулбал, байгаль хамгаалагч нарыг энгэрийн камераар хангаж, шаардлага биелүүлдэггүй, зөрчил гаргагчдыг баримтжуулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээхээс эхлээд томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсныг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд тэрбээр “Мэдээж энэ бүхнийг эхлүүлэхэд цаг хугацаа, санхүүжилтын асуудал тулгамдах ч олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран байгаль хамгаалагч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх эхлэлийг тавихын төлөө ажиллана, харин та бүхнийгээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.



    Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дундаас Ханхөхийн тусгай хамгаалалттай газрын дарга газар нутгийн хэмжээг нь тэлэх асуудалд анхаарал хандуулж, энэ удаагийн УИХ-ын чуулганаар батлуулж өгөхийг хүссэн. Мөн Их богдын тусгай хамгаалалттай газрын дарга захиргааны байртай болгож өгөх санал тавьж байлаа. Уулзалтын дараа Н.Цэрэнбат сайд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа захиргаадын дарга нарын асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон юм.
  • Гамшгаас хамгаалах салбарт Солонгос улстай хамтран ажиллана
    2017 оны 11 сарын 14
    БНСУ-ын Гёонги мужийн гамшгаас хамгаалах газраас зохион байгуулсан “Гамшгийн менежментийн системийн бүтэц, хөгжлийг хангах нь” сэдэвт айлчлалд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд оролцоод ирлээ.



    Хоёр орны харилцан хамтын ажиллагааны хүрээнд Гёонги мужийн хотуудын аврах эрэн хайх газартай харилцаа тогтоож хамтран ажиллах талаар удирдлагууд санал солилцлоо. Мөн хоёр улсын хооронд гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хамтарсан санамж бичгийг шинэ шатанд гаргаж гэрээ болгох, Монгол Улсын Онцгой байдлын албаны боловсон хүчний болон техник, тоног төхөөрөмжийн чадавхийг дээшлүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн юм.



    Ажлын хэсэг Гёонги мужийн Сүвон хотын Гамшгийн Шуурхай удирдлагын төв, Аврах тусгай анги, Галын академи, Гамшгийн удирдлагын судалгааны болон иргэдийг гамшгаас хамгаалах төв зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж дэвшилтэт шинэ технологи, шинэ санааг өөрийн нутгийн хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэх талаар туршлага судаллаа. Энэ үеэр БНСУ-ын Онцгой байдлын албаны баярын өдөр тохиосон нь онцлог үйл ажиллагаа байлаа. Уг арга хэмжээний үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Гёонги мужийн захирагч хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн гэж Дархан –Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

  • Нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж байна
    2017 оны 11 сарын 14
    Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тодруулбал, давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт, Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацав. Сүхбаатар жанжины нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд цас цэвэрлэгээний 3 машин, явган хүний замын цэвэрлэгээнд бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа юм гэж нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
  • УИХ дахь шинэ “хэрүүлч”
    2017 оны 11 сарын 14
    УИХ-ын улаан хэрүүлчийг нэрлэнэ үү гэсэн санал асуулга явуулбал аягүй бол иргэд 76-гаа бүгдийг нь нэрлэх биз. Зурагт асаах болгонд л бие бие рүүгээ дайрч давшилсан, танайх идсэн манайх хийсэн гэх явган хэрүүлээс эхлээд бие биенийгээ новш, хулгайч, бацаанаараа дуудалцдаг тэдний энэ үйлдэл нь сүүлдээ энгийн үзэгдэл мэт болж.
  • Гэртээ гал алдсан хүүхдүүдийн амийг аварчээ
    2017 оны 11 сарын 14
    НД-ийн 2-р хороонд “11-р сарын 13-ны 15:41-д 35-р байрны ... тоотын тагтан дээрээс утаа гарч байсныг НЦГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ шалгахад, НД-ийн 2-р хороонд суух 32 настай иргэн Г-ийн сууцны тагтан дээр гал гарч 5-6 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй дотроосоо түгжээтэй байсныг гаргаж амь насыг нь аварчээ. Уг галыг унтрааж ажилласаныг НДЦХ шалгаж байна.

    Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээх, цахилгаан хэрэгслээ салгаж унтраахгүй гарахаас сэрэмжлүүлэж байна.
  • Үндсэн хуулийн тулгамдсан асуудлаарх ном хэвлэгдэн гарлаа
    2017 оны 11 сарын 14
    Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал /онол ,арга зүй, хэрэгжилт/ хэмээх бүтээл хэвлэгдэн гарлаа.

    Энэ бүтээлд Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг сэдвийг чухалчилсан байна.

    Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжил, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хязгаар, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурлын хоорондын харилцаа, тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа гэсэн тулгамдсан асуудлууд энэ бүтээлд дэлгэрэнгүй тусгагджээ.

    Энэхүү номын зохиогчдын олонх нь ажил үүргийн хувьд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа төдийгүй тэдний эрдэм судлал, судалгаа шинжилгээний ажлын хүрээ нь мөн Үндсэн хуультай холбоотой ажээ.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдана
    2017 оны 11 сарын 14
    Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийнэ.

    Мөн өнөөдөр зарим ажлын хэсэг хуралдах юм байна.

    Хүүхэд хамгаалах, аюулгүй байдлын талаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг сонсгох 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчин хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 15.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
  • НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно
    2017 оны 11 сарын 14
    10:00 НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай болон ”Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай зэрэг дөрвөн асуудал хэлэлцэх юм байна.

    Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

    10:00 Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгаа танилцуулах арга хэмжээ Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.

    Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын хугацаагүй ажил хаялттай холбоотойгоор мэдээлэл хийнэ.

    МҮЭХ-ны байранд багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг, эхчүүдийн холбоо хамтран Монголын залуучуудын холбооны 104 тоотод мэдээлэл хийнэ.

    ”Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулган төрийн ордонд үргэлжилнэ.

    14:00 Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан үйл ажиллагаагаа эхэлж буй ”Өсвөрийн эрдэмтэн клуб”-ын нээлт Соёлын төв өргөөний ”Б” корпус Хүүхдийн төв номын санд болох гэж байна

  • Багш нарын ажил хаялт өнөөдөр дуусах уу
    2017 оны 11 сарын 14
    ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр үдээс хойш БСШУС-ын сайд
  • Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 11 сарын 14
    2017 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Буян үйл үйлдвээс өлзийтэй сайн
    2017 оны 11 сарын 14
    2017.11.14, Мягмар гараг / Билгийн тооллын: 26
    Намрын адаг цагаан нохой сар
    Найман
  • Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус хүрч хүйтэрнэ
    2017 оны 11 сарын 14
    2017 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цагаас 11 дүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • ХЭҮК Монголын хуульчдын холбоотой хамтарч ажиллана
    2017 оны 11 сарын 13
    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга
  • АТГ-аас АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг шалгана
    2017 оны 11 сарын 13
    АТГ-аас АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг шалгахаар болжээ. Тодруулбал,
  • Багш нарын кредит цаг тооцдог журмыг өөрчилнө
    2017 оны 11 сарын 13
    Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзлаа.

    Тэд салбарын сайддаа багш нар болон сургуульд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг шийдүүлэхээр хандсан юм. Мэргэжлийн боловсролын салбарт нийт83 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрээс 38 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт 1496 багштай. Төрийн, хувийн аль ч сургуулийн багш нарт адилхан тохиолдож буй нэг зовлон нь кредитэд тооцох цагийг сургалтын онцлогийг үл харгалзан 45 болгож нэмэгдүүлсэн журам юм байна. Ингэснээр багш нарын ачаалал нэмэгдэж, сургалтын чанараас илүү кредитээ нөхөхөд анхаарахаас аргагүйд хүрч буйгаа багш нар ярьсан. Дээр нь сүүлийн жилд мэргэжлийн боловсролын сургуульд элсэлт буурч, зарим мэргэжлээр нэг ч хүн сурахаар ирээгүйгээс багш нарын заах хичээлийн цаг цөөрч, ажилгүй болоход хүрч байгаа. Нэгэнт хичээлийн цаг нь журмаар заасан кредитдээ хүрч чадахгүй бол дутууг нь цалин, амралтын мөнгөнөөсөө буцааж төлдөг зэргээр цалин нэмэхээс наана шийдэж шийдвэрлэж өгөхөөс аргагүй асуудлууд байгааг анхааралдаа авахыг тэд сайдаас хүслээ. Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын хувьд цалингаа нэмүүлэхээр ажил хаяж байгаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг дэмжиж буй ч мэргэжил эзэмшиж амьдралтайгаа золгох их итгэлээр тэднийг зорин ирсэн шавь нараа бодоод энэ ажиллагаанд оролцох боломжгүй байгаагаа ч сайдад дуулгасан. Мөн багш нар МСҮТ-д суралцагчдад төрөөс олгож байсан тэтгэлэг хүүхдүүдэд ч, сургуульд ч хэрэгтэй байсан хэмээгээд үүнийг сэргээх боломж бий эсэхийг сайдаас тодрууллаа.

    С.Чинзориг сайд багш нарын тавьсан саналыг анхааралтай сонсч эхний ээлжинд кредит цагийн журмыг өөрчлөх ажлыг нэн яаралтай эхлүүлэх ёстой хэмээгээд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон багш нарын төлөөллийг багтаасан хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудлыг шийдэхээр боллоо. Мөн Засгийн газраас төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр авч буй арга хэмжээний талаар багш нарт дэлгэрэнгүй тайлбарлаж, мэргэжлийн боловсролын салбарт цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээнийхээ талаар багш нартай санал солилцсон юм.
  • 19 компанийн хувьцааны ханш өсчээ
    2017 оны 11 сарын 13
    Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 181,897 ширхэг
  • Цацрагийн тандалт судалгаа хийж, таван цэгээс хөрсний дээж авчээ
    2017 оны 11 сарын 13
    Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс нь 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тандалт
  • “Нэг алба хаагч нэг ном” арга хэмжээ зохион байгуулав
    2017 оны 11 сарын 13
    Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдын оюуны чадамж, мэдлэг,
  • 1000 машины зогсоолийн газраа УБТЗ эргүүлэн авлаа
    2017 оны 11 сарын 13
    1000 МАШИНЫ ЗОГСООЛЫН ГАЗРАА УБТЗ ЭРГҮҮЛЭН АВЛАА

    Улаанбаатар хотын вокзалын баруун талын 1000 машины зогсоол нэртэй газрыг Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр УБТЗ нийгэмлэгт ашиглалтын зориулалтаар олгожээ. Уг газар нь «Улаанбаатар төмөр зам» ХНН-ийг байгуулах тухай ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрээр УБТЗ-ын мэдэлд байх ёстой ч газраа албан ёсоор баталгаажуулж чадаагүй байсны улмаас бусдын эзэмшилд очиж маргаантай асуудлыг үүсгээд байсан юм. Энэ байдалд ЗТХЯ болон УБТЗ нийгэмлэг дүгнэлт хийж, уг асуудлаар Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Зам,тээврийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 17 дугаар тушаалаар Зам Тээврийн Хөгжлийн Яам, Улаанбаатар хотын газрын алба ба “УБТЗ” ХНН-ийн төлөөлөл бүхий хамтарсан комисс байгуулж ажиллуулсан юм. ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлийн ахалж ажилласан уг комисс шаргуу ажилласны үр дүнд нийслэлийн хэмжээнд байгаа УБТЗ-ын мэдлийн 23 газрын ашиглах эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлсэн байна. Хамгийн сүүлд газрын эрхийг нь баталгаажуулсан 1000 машины зогсоол нэртэй уг газарт УБТЗ шинэ вокзалын барилга барих юм.
  • П.Алтан-Од: Улс төрд шинэ давалгааг, нийгэмд залуусаа хүлээсэн хүлээлт бий болсон байна
    2017 оны 11 сарын 13
    АН-ын шинэчлэлийн хүрээнд АЗХ-ны Ерөнхийлөгчийн болон тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг
4185 4186 4187 4188 4189 4190 4191
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 19 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 20 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 11 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК